Thursday, September 20, 2007

Ичингүйрэл..

Монголчуудын хувьд, магадгүй коммунист дэглэмд амьдарч байсан хүмүүсийн хувьд бусдаас хэт хамааралтай байдаг юм шигээ. Өөрөөр хэлбэл хэн намайг юу гэж бодох бол, юу гэж хэлэх бол гэдгээс их эмээдэг. Эрх чөлөөгүй, бүгдээрээ адилхан жигд амьдардаг байснаас бусдын анхаарал татахыг дотроо хүсдэг ч илэрхийлэх зориг хүрдэггүй болчихсон мэт. Бусад нь ч үүнийг нүдээ бүлтийлгэн хүлээж авна. Би л лав багадаа шинэ гутал авчихаад хүүхдүүдийн анхаарлыг татахгүйн тулд шороогоор үрдэг байж билээ. Бусдаас онцгойрох нь гаж буруу үзэгдэл гэж бүтэн үеэрээ заалгасан манай нийгэмд одоо бол энэ нь хэвийн үзэгдэл боловч хүмүүсийн далд ухамсраас арилаагүй л байна. Хэн нэг нь онцгойрон дээш гарахад энэ нь байж болохгүй буруу зүйл шиг мэдрэмж төрдөг. (Гадуур үүнтэй холбоотой өчнөөн жишээ байна даа..) Тамын тогооны үлгэрийн шалтгаан ч энэ байж болох. Гудамжинд зөрөх хүмүүсийн сонжсон харцны бай болж явна гэдэг миний хувьд арай л үнэтэй эрх чөлөөний мэдрэмж ч гэсэн үсээ ургуулж хар хувцас өмссөн рокеруудыг хараад би хувьдаа зоригийг нь үнэлдэг. . Найзын маань ярьснаар бол Англичууд болон ер нь европчууд хүмүүсийг нэвт хардаг ажээ. Тэд бааранд, хүлээлгийн газар, ресторанд урдуур нь хөлхөх хүмүүс, элдэв янзын хувцас, ааш зан гаргах хүмүүсийг огт байхгүй юм шигээр нэвт харж хана ширтэн сууж чаддаг. Өөрт нь хэрэгцээгүй зүйлд автахгүйгээр, тухайн орчинд яг л ганцаараа байгаа шигээр эрх чөлөөтэй байж чаддаг гэнэ. Сурууштай л чадвар. АНУ -н нэг хотод гэнэт хүйтэрсэнд их дэлгүүрт нь нэг нөхөр хувцас авах гээд хөнжлөө нөмөрчихсөн явж байхтай нэгэн танил маань тааралджээ. Зөвхөн Монгол хүний л анхаарлыг татах иймэрхүү жишээ хангалттай олон бизээ. Энэ бүгдийг бичих болсны учир нь блог бичих гэхээр яг иймэрхүү төвөгтэй мэдрэмж төрөөд байгаад л юм. Хэн нэгэн нь уншчихаад энэ чинь иймэрхүү л хүн юм байна гэж бодно гэхээс нэг л эвгүй. Ямар нэг юманд баригдалгүй хүссэнээ шууд л биччихдэг хал блогчдын бичлэгийг уншаад сэтгэл хөдөлсөндөө өөрийнхийгөө бичих гэхээр тасдаж зассаар байтал сүүлдээ утгагүй санагдаад устгачихаад байхийн... хүссэнээ чөлөөтэй бичдэг болохын тулд, ө/х өмссөн шинэ хувцсандаа дасахын тулд блог минь хэсэг хугацааг туулж дээ...

3 comments:

  1. Нэгэнт өөрийгөө нуусан болохоор алив зүйлд баригдахгүй байх биз хэмээн найдна. Зэлүүд буйдхан блог -р минь санамсаргүй орж ирсэн та намайг таничихвал энэ бидний нууц гэдгийг аминчлан захъя...

    ReplyDelete
  2. Блог бичих зөвлөмж бас ажлынхантайгаа нэг орой ярьж сууснаас хойш anonymous байхаа болихоор шийдлээ.. Би бол Bayasum байна.

    ReplyDelete
  3. uneheer goyo bichleg baina, setgel hodlov.

    ReplyDelete