Monday, September 24, 2007

Хариуцлага

Хариуцлага гэдэг үгийн утга олон үгэнд шингэсэн мэт. Жишээ нь:
  • Хайр - Би гэр бүлийнхэндээ хайртай бол шууд тэдний өмнө үүрэг хүлээгээд эхэлнэ. Эх орон, эхнэр хүүхэд адилхан. Хайр минь хариуцлага болон илрэнэ.
  • Итгэл - итгэж буй зүйлдээ хариуцлага хүлээлгэхийн нэр мэт. (үүнд бурхан ч хамаарна.) - Би чамд итгэдэг шүү! гэдэг үг тэр хүнд хариуцлагатай байхыг давхар шаардана гэсэн үг.
  • Итгэл даах - хариуцлагын л өөр нэр. Хариуцлагагүй этгээдэд хэн ч итгэхгүй.
  • Эрх чөлөө - Зоосны 2 тал мэт энэ хоёр үг биенээ илэрхийлээд байх шиг. Эрх чөлөө хариуцлагаар хязгаарлагдана. Би бусдаас хамааралгүй, эрх чөлөөтэй байх хэрээрээ аливаа зүйлийн өмнө хариуцлага хүлээхгүй байх мэт. Эсвэл маш олон зүйлийн өмнө хариуцлага хүлээсэн хүн эрх чөлөөгүй болж эхэлдэг.
  • Үнэнч байдал - маш сайн хариуцлагатай байдал. Хайр сэтгэлдээ хариуцлагатай хандаж өөр зүйлд автахгүй байхыг үнэнч хайр, үнэнч гэр бүл гэнэ.
  • Сонголт - сонголт бүрийг хариуцлага нь дагаж байдаг. Өөрөөр хариуцлагаас сонголт хамаарч байдаг.
  • Эрх мэдэл - хариуцлага эрх мэдлийг тодорхойлдог. Манай улсын хамгийн их эрх мэдэлтэй хүн хамгийн том хариуцлагыг үүрнэ. (эсвэл хүлээнэ!)
  • Хүч чадал - Их хүч чадал, авъяас их хариуцлагыг шаардана ... г/м.
Хүний амьдарлыг тодорхойлдог хамгийн гол үгсийн утга хариуцлагатай холбоотой байгаа нь хүнийг хариуцлага нь тодорхойлдог гэсэн үг бусуу?

Би ээж аавын хүү болон төрсөн учраас тэднийхээ ачийг хариулах, асарч тэтгэх хариуцлагатай. Эх орны хүү болон төрсөн учраас эх орноо хамгаалах, хөгжүүлэх, иргэн нь байх хариуцлагатай. Энэ гаригт хүн болон төрсний хувьд эх дэлхийгээ хамгаалах, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлага бий. (армагеддон шиг, эсвэл дэлхийг дайснаас хамгаалдаг олон кинонд гардаг шиг)
Эдгээр давхар давхар хариуцлагаа биелүүлэх үед эдгээр нь давхацвал өндөр түвшний хариуцлага нь доогуур түвшний хариуцлагаа золиослохыг шаардана. Эх оронд минь дайсан довтолвоос би гэр бүлээ золиослоод дайнд явна. Хэрэв хүн төрөлхтөнд заналхийлбэл би эх орноосоо урвана. (Гитлерийн Герман) Харин энэ зарчмыг зөрчвөл та өчүүхэн хүн болно. Өөрөөр хэлбэл эх орныхоо баялгийг гэр бүлдээ зориулдаг бол та хариуцлагаа ойлгоогүй өчүүхэн хүн.
Гэр бүлийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа сайн биелүүлбэл ачлалт хүү охин нь, эх орны өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж хүндэт иргэн нь, эх дэлхий, хүн төрлөхтний өмнө хүлээсэн хариуцлагаа биелүүлж алдар суутан болно.

Гэтэл би гээч зүйл үүсэн буй болсон, миний ертөнц дээр оршин байгаа хариуцлага минь юу вэ?

3 comments:

  1. Бүх эрхэм зүйлийг хариуцлагаар тодорхойлж дүгнэсэн санааг чинь дэмжиж байна. Хариуцлага гэдэг нь олон чухал зүйлийн зангилаа болж байна. Яг нар шиг. Хэрвээ хүн өөртөө хариуцлагатай хандаж хийх ёстой зүйлээ яг цагт нь хийвэл амьдрал гэрэлтэй сайхан байх болно. Тиймээс залуусаа "Яг цагт нь" зарчим хамгаас чухал юмаа.

    ReplyDelete
  2. hervee shaardlagatai bish bol bi chamd itgedeg shuu gesen ugeeree, busdad itgeh itgeleeree hariutslaga uuruuleh hereggui yum gej bodloo, harin
    bi chamd hairtai gehed hariutslaga uuregdehgui baih gej bodov.

    ReplyDelete
  3. heleh gsen zuil itgehees iluu hairlah ni zov yum daa gej bodov

    ReplyDelete