Friday, September 21, 2007

Ялагдсан минь. (Бодрол блогоос)

Энэхүү маргаан бодрол блогт Jagie -ийн бичсэн "Үнэний тухай" бичлэгийн доор сэтгэгдэл байдлаар өрнөсөн юм. Өөрт хамаатай яриаг ялган авч товчиллоо. Зарим нэг зүйлийг гүнзгий бодож үзэх боломж олгосон Jake хэмээх залууд ихэд талархана.

...
Jake:

- Туйлийн үнэн гэж зөвхөн чи итгэж байгаа эсэхээс л хамаарна. Гэхдээ аливаа юманд бат итгэнэ гэдэг миний хувьд маш хэцүү... Дэндүү олон талаас нь бодох тусам итгэл ул мөргүй алга болдог. Итгэл байхгүй болсон цагт яг юунд найдахаа мэдэхээ больж амьдрал там шиг л санагддаг. have you ever felt an unbearable fear... and you don't know what reason caused that fear.
хүн бүрт туйлийн үнэн байдаг, гэхдээ бүх оюун ухааны хувьд нэгдсэн үнэн гэж байхгүй. Яагаад гэвэл би өөрийнхөө л оршин буйг мэднэ. Бусад оюун ухаан, матери ер нь юу ч оршин байгааг би мэдэхгүй. Ертөнц гэж байхгүй. Энэ бүгд зөвхөн миний л бодол.

Sum: Дүгнэх хэрэггүй.

- Хүн бүр л үнэнийг хайж, тэмүүлж байдаг. Үнэний шалгуур нь юу вэ?
Мэдээж jagie -н найзынх шиг олонхийн санал л лав биш. Хувь хүний итгэл үнэмшил ч байж чадахгүй. хэрэв шалгуураа зөв тогтоовол үнэнийг таньж мэдэж болох юм шигээ. хэрэв шалгуурыг нь бодит байдал гэвэл миний компьютерын ард сууж буй нь үнэн болно. би үүнийгээ нүд, чих мэтээрээ мэдэж авсан. нүдгүй бол үнэнийг яаж мэдэхэв?... гэтэл бодит байдал гэдэг бүх зүйлийн хагас нь. бодит байдлаар илэрч гараагүй найз охиныхоо хайрыг би яаж мэдэх вэ?
одоогоор надад үнэн нь хайр гэх ойлголт шиг бодит байдлаар дамжин илэрдэг хийсвэр ойлголт мэт мэдрэгдэж байна.
үнэний шалгуурын хувьд дээгүүр ч цухалзаж байсан дараах гурвыг санал болгоё.
үнэн бол цорын ганц,хувирашгүй, туйлын байх ёстой. Бүх зөрчил үнэн бол цорын ганц -с болж үүсдэг бишүү.. ХУ намын зөв бол Ардчилсан намын, Будда үнэн бол Христ худал г.м. миний мэдлэг үнэн үү?
спиноза "би ямар нэг юм мэддэг гэдгээ мэдэхийн тулд эхлээд зайлшгүй мэдэх шаардлагатай" гэсэн.
дээр нь жинхэнэ туйлын үнэн нь юутай ч зөрчилдөхгүйгээр бүхнийг тайлбарлаж чаддаг байх ёстой юм шиг. эсрэг үндэслэлүүдээ ч тайлбарлан дотроо багтаасан байна. "Бүх юм" гэдэг шиг.
би хувьдаа үнэнээ олсон бөгөөд түүнийг итгэл үнэмшил маань илүүтэй тодорхойлно. харин хүний итгэл үнэмшил бодит байдлаас (логикоос) хамааралтай. энэ бол жишээ нь ертөнцийн нэг зарчим мэт. эцэстээ юу ч болчив доо... :-)

Jake:

- Тэгвэл шалгуураа зөв тавьж үнэнийг олсон ч тэр нь зөвхөн чиний л үнэн байх болно... Хичнээн чи тэрийг зөв гэдгийг мэдэж байсан ч хичнээн мэдээж юм шиг байсан ч өөр оюун ухаан тэрийг чинь яг л тийм хэмжээгээр үгүйсгэж чадна. Үнэн дотроо бүхнийг агуулдаггүй, харин ямар нэгэн юманд агуулагддаг. Чи найз охиныгоо 5 мэдрэхүйгээрээ мэдэрж түүний хайрыг бүх л бодлоороо үнэн гэдгийг мэдсэн ч тэр нь танай найз охин оршин байна гэсэн баталгаа биш. Энэ амьдрал зүүднээс ялгаагүй шүү дээ. Юунд ч итгэж болмооргүй. Харин зөвхөн нэг л үнэн оршино: Би оршиж байна, гэхдээ энэ бас л зөвхөн миний хувьд.

Sum: үнэнийг хайгч

- Үнэн надаас хамаарахгүйгээр оршино гэж бодсон нь дээр санагдлаа. Бид хичнээн ч гүнзгий сэтгэлээ ч гэсэн энэ эрх чөлөө бодит байдлаар хязгаарлагдана. Би оршиж байна гэж бодож бодчихоод гараад л микронд чихцэлдээд явна шүү дээ.. аливаа юм зорилго, утга учиртай. Зүгээр гоё сэтгэж өөрөөсөө кайф авахын тулд бус, амьдралаа утга учиртай болгох үнэнээ олохын тулд энд байна. угаасаа хүний сэтгэл үнэн, гоо сайхан, хайр зэрэгт тэмүүлдэг юм хойно. Би оршиж байна гэсэн үнэн хангалтгүй шүү дээ. Би тэгээд юуны тулд оршиж байгаа юм? миний оршин буй хариуцлага юу вэ?. ...

Би юу ч гэж бодсон энэ ертөнц өөрийн гэсэн зарчимтай. Тэр гол зарчимаа олоод түүний дагуу оршин тогтносон нь дээр бишүү. миний хувьд хүн төрлөхтөний одоогоор мэдээд байгаа зөрчилтэй үзэл бодлууд дундаас үнэнийг нь олох тал дээр ярьж байна.

Нөгөө Паскалийн мөрий шиг энэ амьдрал зүүд шиг утга учиргүй гээд утга учиргүй амьдарчихаад үхсэнийхээ дараа утга учрыг нь мэдэж бодит биеийнхээ хариуцлагыг хүлээвэл яана? Үхэнгүүт оршин байхаа больчихдог бол ч түүнээс айгаад байх зүйл алга.

Ингэхэд jake чи оршин байгаа юм уу? оршин байна гэж бодож байгаа бодол чинь оршин байгаа юм уу? би гэж чи өөрийнхөө юүг хэлээд байна?

Jake: bi bol minii bodol

“Би” гэдэг бол миний бодол. Би ирээдүйд устан алга болохыг үгүйсгэхгүй ч яг одоо би бодож байгаа болохоор би оршин байна… харин надаас өөр бусад бүх зүйлийн талаар би ямар ч мэдлэггүй. Одоогийн миний харж байгаа юм бүхэн үнэмшилтэй боловч энэ нь ямарч баталгаа биш. Юмс үзэгдэл зөвхөн миний 5 мэдрэхүйгээр одоогийнхшигээ харагдаж байгаа, тэрний үнэн төрхийг би мэдэж чадахгүй, тэгээд ч бүх юм эргэлзээтэй байдаг болохоор үнэн, худал гэж байхгүй байх… Зөвхөн эсрэг тэсрэг, ижил ялгаатай л гэж байгаа байх. Харин чиний бичсэн бүхэн чиний бодсон бүхэн зөвхөн чамд л үнэн, миний үнэн харин надад л үнэн. Чи яаж ч итгүүлэхийг оролдсон би итгэхгүй, эсвэл бүр итгүүлчлээ гэж бодоход, чи намайг чиний үгийг сонсоод ч юмуу, намайг энэ pc ний ард сууж байгааг мэдэх аргагүй... надтай уулзсан ч намайг харсан ч тэр ч бас миний оршин байгаа баталгаа биш. Хичнээн хийсвэр сэтгэсэн ч бодит байдлаар хязгаарлагдаж байгаа гэдэг бол бас л зөвхөн чиний үнэн... Зөвхөн чи л тэрэнд захирагдаж байна гэсэн үг. Харин би чиний харж байгаагаас шал өөрийг харж байвал яахав... миний харж байгаа ертөнцөд бүх шал өөр байж болно. Нэгэнт чи хэзээ ч би болж чадахгүй болохоор миний талаар юуг ч мэдэхгүй гэсэн үг. Би ч гэсэн адилхан яг одоо үнэндээ чамайг байгаа үгүйг ч мэдэхгүй байна... Зөвхөн би өөрөө өөрийгөө зугаацуулах гэж ч юмуу өөр ямар нэгэн шалтгаанаар энэ бүхнийг бичиж байж болно.

Харин чи юуны төлөөр оршиж байна вэ гэдэг бол бас л чиний шийдэх хэрэг… Ямар ч байсан оршиж л байна. Оршихуй заавал зорилго агуулах албагүй байх гэж боджийно.

Sum: орш! орш!!

Бүх юм хийсвэр гэсэн маргаанаас болоод хэн ч билээ нэг эрдэмтэн чулуу өшиглөж хөлөө гэмтээсэн гэдэг. Би юү ч гэж хэлсэн чиний хувьд энэ нь миний л үнэн, чамд хамаагүй болохоор чамтай ярих нь утгагүй хэрэг. мэдээж эцэстээ туйлын үнэний хувьд чиний яриад байгаад тулж очиж л таарна. Би өөр талаас нь ярьж байна. Надад байгаа миний оршин буй тухай үнэн чамд ч бас байдаг байх нь.. (энэ үнэн "туйлын", "хувиршгүй", "цорын ганц" юм бишүү... )

Чамд үнэн байх албагүй ч наддаа бол үнэн байх тэр үнэнээ яаж олох тал дээр л ярьж байна. Энэ талаас нь дээрхийг уншаад үзнэ биз..

Нөгөө талаар би оршиж байна гэж бодож байх үедээ л чи оршиж байгаамуу? өөр зүйл бодож байхдаа чи оршиж байгаа юу? хэрэв тийм бол аль бодол нь алиныхаа оршихуйг мэдээд байна?

Jake: Аан.. Тэгээл бичихгүй…

Тэгвэл чиний үнэн зөвхөн чиний л үнэн гэдэгтэй хүлээн зөвшөөрч байна гэсэн үгүү? Чи өөрийнхөө үнэнийг олох гээд байсныг чинь мэдсэнгүй… доорх бичлэгээс чинь үзвэл:

дээр нь жинхэнэ туйлын үнэн нь юутай ч зөрчилдөхгүйгээр бүхнийг тайлбарлаж чаддаг байх ёстой юм шиг. эсрэг үндэслэлүүдээ ч тайлбарлан дотроо багтаасан байна. "Бүх юм" гэдэг шиг.

Үнэн надаас хамаарахгүйгээр оршино гэж бодсон нь дээр санагдлаа. Бид хичнээн ч гүнзгий сэтгэлээ ч гэсэн энэ эрх чөлөө бодит байдлаар хязгаарлагдана.

Тиймээ миний оршиж байгаа нь яах аргагүй надад үнэн, надад тэрнээс ч олон үнэн байгаа. (бас л мэдээж миний хувьд). Би оршиж байна гэдэг шууд зөвхөн надад л хамаатай болж байна… харин чи оршиж байна гэж бодож байгаа эсэх нь надад бас л эргэлзээтэй. Харин хоюулаа бие биенийхээ оршихуйг 100% итгэвэл энэ зөвхөн 2 хүний л туйлийн үнэн. Гэх мэтээр явсаар бүх дэлхийн хүмүүсийг хамарсан ч бүх хүмүүс гэдэг бүх юм биш. Хүн болгон өөрийгөө оршиж байгаа гэж итгэж, тэр нь туйлийн үнэн мэт санагдаж байгаа боловч миний нүдээр бол бас л тийм биш. Би зөвхөн өөрийнхөө оршин байгааг мэдэж байгаа болохоор бусдад яг минийх шиг бодол оршихуй байгаад бас эргэлзэнэ. Тийм болохоор чиний хэлдэг зөв. Надтай ярих нь утгагүй, бас би өөрөөсөө өөр хүмүүс оршин байгааг мэдэхгүй болохоор надад бүр утгагүй, тийм болохоор би зөвхөн хүссэнээ л хийдэг, ер нь миний нүдээр харахад хүн болгон л зөвхөн хүссэнээ л хийдэг.

Би оршиж байна гэж бодсон үедээ л би оршиж байна гэдгээ мэддэг гэсэн үг. Харин бусад зүйл бодож байх үед зөвхөн бодож байгаа зүйлээ л бодож байгаа болохоор тэр бодлынхоо хүрээнд л оршиж байдаг.

Sum: өөрийн бодол өөртөө л зөв...

Чиний яриад байгаа чинь ойлгомжтой зүйл шүү дээ. Толгой нь ажилладаг л юм бол эцэстээ иймэрхүү дүгнэлтэд хүрнэ. Үүнийг нь ч Декарт түрүүлж бодоод хэлчихэж. Чи энэ л санааг давтахаа болиод ялгаатай үзэл бодол дундаас илүү үнэнийг хайж олох тал дээр саналаа бичвэл яасан юм. дээрх нийтлэл ч үнэний тухай үндсэн санааг гаргаад, мөн энгийн түвшинд амьдралд хэрэглэгдэх талаас бичсэн байна. Олж авсан үнэнээс минь миний амьдрал хамаарна. чамтай ярьсаны эцэст миний мөн чиний хувьд оршин буй тухай нэг үнэнд хүрэх шиг байна. тэгвэл яг үүн шиг хэн нэгэнтэй (ямар нэгэн юмтай) хангалттай хэмжээнд мэдээлэл солилцсоны эцэст хоюуланд минь байх нийтлэг үнэнийг олсон гэе. Олсон энэ үнэн маань хэр зэрэг үнэн гэдгийг хэрхэн мэдэх вэ.. үнэнийг мэдэхгүйгээр сонголтоо яаж хийхэв.

үнэн ч биш, худлаа ч биш төлөвтэй зүйл байна уу? тухайн зүйлийг үнэн эсвэл худлаа гэж бодсон нь миний оршихуйд нөлөөлөх тохиолдолд ашигтай хувилбарыг сонгосон нь дээр биш үү...

Jake:

Тэгээд юу илэрхийлэх гээд байгаа юм бэ? Хувирашгүй үнэнийг олох гээд байгаа юмуу… эсвэл өөртөө ашигтай зүйлийг үнэн болгох гээд байгаа юм уу?

Миний дээрх бичлэгүүд дандаа хувирашгүй үнэний эсрэг өгөх хариултууд байсийн. (таны яриад байсан), харин өөртөө ашигтай талаас нь яаж орчлонг харах вэ гэж байгаа бол шал өөр сэдэв болчлоо.

Би энд зүгээр л өөрийнхөө бодлыг бичиж байгаа шүү. (no personal offences man!). декарт түрүүлээд бодсон үгүй нь надаа тийм сонин биш байна. Харин хүн төрлөхтний цаг хугацааг тооцохгүйгээр авч үзвэл магадгүй Декартаас түрүүлж бодсон ч байж болох юм.

Ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ таны наад асуултууд чинь дахиад миний нөгөө давтсан санаа руу яваад байна. Тийм болохоор хоюулангийнх нь энэ маргаан хэзээ ч дуусахгүй байх.

Sum: маргаан дуусаагүй..

өөртөө ашигтай талаас нь орчлонг харах бус, орчлонг хараад ашигтайг нь сонгох юм. ашиг нь "үнэнд" хэр ойр байхаар тодорхойлогдоно.

Хэт гүнзгийрэхээ болъё. Зүгээр л Буддаг шүтэх үү? Христийг шүтэх үү? эсвэл шүтэхгүй байх уу? гэдэг сонголтыг хэрхэн хийх вэ?

4 comments:

  1. Энэ бичлэгийг уншсаныг бодоход та ч бас сонирхдог байх нь.. Тэгэхээр энэ маргааныг үргэлжлүүлж болно шүү..

    ReplyDelete
  2. Ер нь бол бүх юм харьцангуй л даа. Тэгсэн ч бидэнд ямар нэгэн үнэний хэмжүүр хэрэг болно. Жишээ нь юмны уртыг хэмжих нь урт гэхүү, богино гэх үү, тоогоор хэмжих үү гэсэн асуудал байна. Тэрнийг хүн төрөлхтөн см, м, км гэдэг юмаар хэмжчихсэн. Тэрэн шиг үнэн гэдгийг бас хэмжсэн нэг хэмжүүр хэрэгтэй байх.
    Хүн бүр л өөрийнхөө үнэлэмжээр үнэнээ тогтооно. Тэгээд бас тэрийгээ үнэн гэдэгт өөрөө итгэж байгаа учир бусдыг ч бас тийм байлгахыг хүсдэг би ч бас тийм.
    Ерөнхийдөө олонхийн хүлээн зөвшөөрсөн үнэн нь үнэн болно. Хүн нэгэнт бүрэлдэхүүний өчүүхэн хэсэг учир ганцаараа юуг ч үнэн гэж бодсон тэр хүний хувьд ганц үнэн байх нь хангалтгүй гэж боддог. Харин олонхи цөөнх гээд тодорхой хувиар хуваагдчихвал асуудал хэцүү болоод ирнэ. Бас дан ганц тоогоор нийт хүмүүсийн 90% нь үнэн гэж бодож байгаа юмыг туйлын үнэн гээд авчихъя гэхээр бас хэцүү. Тэгэхээр энд бас чанар, тоо гэсэн үзүүлэлтийг нэмэх хэрэгтэй болох нь. Жишээ нь үнэн гэж юу вэ гэж бодоод бясалгасан 10 нөхөр, ганц бодоогүй сонсчихсон 90 нөхрийг бас харицуулчихаж болохгүйнэ.

    ...Жишээ нь хэн нэгэн хүн алах нь нүгэл биш, бүгд хоосон, амьдрал утгагүй бүх юм зовлон гэж бодоод, тэрэндээ итгэлээ ч тэр хүн бүгдийг хоосон болгож чадахгүй байх, бусдын хувьд хоосон биш л байх болно. Тэр нөхөр тэгж бодож яваад нэг хүн цааш нь харуулчихлаа гэхэд тэр шоронд суух нь өөрт нь хамаагүй, үнэн бол тэр ганцхан оршин байгаа нь л үнэн шоронд байгаа нь түүнд мэдрэгдэж байгаа юм шиг боловч худлаа байж болно гэж бодлоо гэхэд олонхи "бодож үзээд" тэрнийг алуурчин гэдэгийг үнэн гэж зөвшөөрч байвал олонхи шийдэгдэх байх гэж бодож байна. Тэгэхээр огт би бусдаас хамааралгүй, дан ганц оршин байна, хүссэн бүхнээ хийж болно гэж бодох нь бас өрөөсгөл юм болов уу? Ерөнхийдөө дан бодол санаа, эсвэл дан материаллаг зүйл рүү алин руу нь ч туйлширахгүйгээр бодох хэрэгтэй юм болов уу.
    За тэгээд би бол хоёулантай нь бас л санал нэг байна л даа. Энэ бол миний л хувьд үнэн хэхэ
    Олон хүн надтай адил зүйлийг үнэн гэж бодож байгаа бол би ч бас л тэгнэ. Хүмүүс өөрөөр бодож байвал миний ч бас үнэний тухай ойлголт хазайж мэднэ. Тэгэхээр ер нь бол туйлын үнэн гээч байхгүй л гэж бодож байна даа.

    ReplyDelete
  3. хэ хэ.. авч өгчээ..
    нэмж хэлэлтгүй бүгдий нь хэлчиж..

    заавал туйлийн байлгах нь юу юм. ямартаа ч амьдралаа утга учиртай байлгахын тулд үнэн байдаг л гэж боддийн..

    ReplyDelete