Thursday, October 11, 2007

Уншсан ном

Хүн өөрийнхөө шинж чанарыг хэн нэгнээс олж харвал тэр хүн өөрт нь ихэд таатай сэтгэгдэл төрүүлдэг мэт. Хэдэн жилийн өмнө Fatboy slim, Moby, Bjork, Chemical brothers - цомгуудыг минь PC -ээс харчихаад хөл алдан баярлах огт танихгүй залууг хараад баярласандаа өчнөөн зовж цуглуулсан тэднийгээ бүгдийг нь хуулаад өгчихөж билээ. Энэ дуунуудыг минь тэр залуу яаж кайфтай сонсож байгаа бол гэж бодохоос нэг л гоё... Индранилагийн жагсаалтыг хараад ихэд сайхан санагдав. Сэтгэлд дотно сайхан санагддаг хүмүүстэйгээ ихэвчлэн номны тухай ярьж танилцсан мэт..
тэгээд өөрийнхийг жагсаамаар санагдлаа...
18 нас хүртэл:
Үүлэн Бор
Эмиль хүүгийн адал явдлууд
Оросын түүхэн өгүүллэгүүд

Багачууддаа уншиж өгөөрэй
Монгол Ардын Аман Зохиолын Эмхтгэл
Маргад Эрдэнэ хотын илбэчин
Алтан Түлхүүр ба Буратиногийн адал явдал
Үл мэдэх ба түүний нөхөд
ЗСБНХУ - н ардын үлгэрүүд - үүд
Орос Ардын Үлгэрүүд

Доктор Ай Болит
Гэсэрийн тууж
Жангар
Монгол ардын домог үлгэр
32 модон хүний үлгэр
Шидэт хүүрийн үлгэрүүд
Жаалхүү Карлсон хоёр

3-н бүдүүн
Желсомино худал хуурмагийн газар хөглөсөн нь
Өвгөн Хоттабич
Молла насреддинд тохиолдсон адал явдал
Хөвдөн сахалт ба түүний нөхөд
Хөгжилтэй аялал (муур, лабрадор нохой гардаг)
Гэрлэн буу
Мөнгөн хараацай
Алтан хараацай
Хүжийн гал
Гавъяат үйлсийн мөрөөдөл
Инженер Гарины сүйрэл
Болд Хэрхэн Хатаагдсан нь
Сүүлэнхүүгийн адал явдал
Ганс Христиан Андерсений Үлгэрүүдийн Эмхтгэл
Тожмой луутай тулалдсан нь
Хөлгийн дарвуул ганцаар цайрна
Маргааш битгий байгаасай
Робинзон крузо
Хөгшин чоно ульсан нь

Чонын алтан шагай
Тарзан 1-6
Шаалуу хүү Маугли
Кихот ноён
Үүрийн туяа
Нууцыг задруулсан захиа
Тунгалаг Тамир
Морь унасан толгойгүй хүн
Цагаан бээлий
Оцеалла баатар
Мөрч
Аймшиггүй чин зоригт Айвенго баатар
Уйленшпегелийн домог
Шадар гурван цэрэг
20 жилийн хойно
Монте кристо гүн 1,2,3
Санниковын газар
Агаар худалдагч
Усан доогуур Хорин мянган бээр аялсан нь
Дэлхийг тойрсон ная хоног
Капитан Грантын хүүхдүүд
Нууцат арал
Артур Вангийн Өргөөнөө
Том Сойрын адал явдал
Саран Хөндий

Цагаан Соёот
Өвгөн Тэнгис Хоёр
Болор толь
Хошуу цагаан нутаг
Халуун салхи 1,2
Санаа заяа хоёр минь
Артур Канон Дойлийн цувралууд
Оливер Твист
Илиада
Одиссей
...
(үргэлжлэл бий.. яагаад гэвэл санахгүй байна.)

... Бага нас минь жирэлзээд өнгөрөх шиг. Дахиж хэзээ ч болохгүй юмыг хүлээгээд байгаа юм шиг.. дээр үеийн оросын хар цагаан зурагтын дүрс шиг..

5 comments:

  1. Тэмдэглэж байсан юм уу даа.
    Би бол санахгүй ээ. Тэгэхдээ тоогоо алдахаар тийм ч их ном уншаагүй шүү.

    ReplyDelete
  2. Тархины дурсамж гэсэн хэсэгт.. Харин одоо блогтоо тэмдэглэчихлээ..

    ReplyDelete
  3. Хөөх ямар олон танидаг зохиолууд вэ? Бас л хүүхэд нас жирэлзээд өнгөрөх шиг боллоо. Дотор нь ороод л, хөвөөд л, шөнө дөлөөр унтаж ч чадахгүй уншдагсан. Сүүлд Баабарын Дори Идэр дүүдээ хандах нь -г уншаад арай бага байхад минь хэвлэгдэхгүй яав да гэж бодож билээ. Олон ч монголын, бас зөвлөлтийн дайны тухай номнуудыг уншсан да. Яахав муудсан юм байхгүй л дэ, тэр үед сайн муу гэж ялгалгүй бүгдийг нь л уншчихдаг байсан. Аавын маань номны тавиур надаас болж нилээн нимгэрсэн дээ. Сайн хүн болоод хүн амитанд тараачихна, өөрөө буцааж солиж авсан ч юм байхгүй..... Одоо хараад уншиж байсан ном болгон дээрээ сэтгэгдэл бичмээр санагдаж байна. Санниковын газар, дэлхийг 80 хоногт тойрсон нь, агаар худалдагч гээд тэр үедээ их л сэтгэгдэл төрүүлж байж билээ. Одоо уншвал ямар санагдах бол? Би нээрээ 20 жилийн хойно зохиолыг 2 жилд нэг удаа дахиж уншдаг. Өөрийгөө хир өөрчлөгдсөнийг мэдрэх гэж гэхүү дээ. За за үг олдлоо.

    ReplyDelete
  4. энэ дундаас ихэнхийг нь мартаж дээ.. миний анхны ном ногоон арал гээд ном байжээ гэж.. бусдыг нь одоо эндээс харахад байх юм. дунд сургууль төгссөнөөс хойш их цөөхөн ном уншсан :( ер нь уран зохиол хүнийг маш их өөрчилж, хүний тархинд асар их юмыг өгдөг байх. Ямар ч байсан хүүхэдтэй болохоосоо өмнө номын сангаа зузааруулах, хүүхдийнхээ хажууд ном уншиж байх хэрэгтэй санагдлаа...

    Миний хувьд Монте Кристо гүн асар их мэдрэмжүүдийг минь бүрдүүлсэн байх... Одоо ч үйл явдлыг нь бараг мартаж, бүдэг бадаг л санаж байна... Харин тэр үед төрж байсан мэдрэмжүүд дотно бөгөөд дулаахан бас нэрийг нь сонсох болгондоо би өөрөө refresh нэг л тийм шинэлэг мэдрэмж төрөөд байдаг юм..

    ReplyDelete
  5. хүмүүстэй номны тухай ярилцахаар сүүлдээ тэр хүн нээх танил санагдаад явчхын..

    ReplyDelete