Saturday, October 27, 2007

Луугийн хүчин

Да Винчийн код хэмээх гайхалтай зохиолыг уншихад /киног нь үзэхэд/ нүдний минь өмнө байдаг огт анзаардаггүй нууцуудыг хараад гайхмаар, аймаар ч юм шиг. Эргэн тойрны энгийн зүйлсэд ч эргэлзэх мэт мэдрэмж. Уг кинон дээр "Хүн хүссэн зүйлээ л олж хардаг..." гэж хэлдэг. Үүнийг уншиж байгаа танд ч ялгаагүй энэ жирийн нэг бичлэг мэт санагдана. Гэтэл цаана нь асар гүн гүнзгий нууц утга учир, бэлгэдэл байвал?! ... гэсэн өгүүлбэр нь хүртэл асар гүн утгатай байвал... хэ хэ..
Ертөнцийн зүй тогтол бодох бүр тархи минь багадмаар дэндүү агуу билээ. Бид жирийн амьдрал тутамдаа анзаардаггүй нь үүнийг бичих сэдэл болсон биз.
Хорвоо ертөнц нэгэн бүхэл зарчимтай тул дурын ямар ч тохиолдлоос уг зарчимыг олж харах боломжтой мэт.. Дээрх номыг /киног/ уншвал ийм мэдрэмж эрхгүй төрнө. Үүний нэгэн жишээг өгүүлье.
Бараг хүн бүр хүүхэд насандаа үлгэрийн ертөнцөд зорчдог. Тэр үлгэрт нь цайзад хоригдсон үзэсгэлэнт гүнжийг луунаас авардаг хүлэг баатар эр гардаг шүү дээ. Ард түмний оюун санааны бүтээл болсон домогт жигүүрт луу. Гүнжийг авархаар ирсэн баатар болгоныг толгой дараалан залгина. Эцэст нь хүч зоригтой, шударга ариун шалгарсан залуу эр ирэх ба гүнж түүнд лууг дарах аргыг зааж өгөн залуу ч лууг дарж хураасан эрдэнэсийг аваад лууг хөлөглөн гүнжийн хамт тэнгэрт дүүлэн нисэж амар сайхандаа жаргана. Үүнийг бэлгэдэл зүйн ухаанаар тайлан уншваас ЦАЙЗ нь хүний БИЕ мах бодыг төлөөлөх ба түүнд хүний СЭТГЭЛ ЗҮРХ буюу ГҮНЖ давчдан хоригдож байна. Хүний СҮЛДЭН ТЭНГЭР /би - эго, СҮНС/ -ыг БААТАР ЭР -ээр бэлгэджээ. Харин ЛУУ юуг илэрхийлнэв? Галаар тургидаг, нисдэг, могойн хайрстай, аварга том энэ амьтныг хэн анх бодож олсон бол? Жигүүр болон могой сүүл нь тэнгэр газрыг давхар бэлгэдэх хүхэр мэт галаар тургигч луу нь жолоодлого муутай БЭЛГИЙН ХҮЧИЙГ илэрхийлэх ажээ. Өөрөөр хэлбэл хүн сүлдэн тэнгэрээ дагаж оюун ухаан мэдлэгээ ашиглан бие сэтгэлээ нэгтэгснээр бэлгийн энергээ зөв жолоодон аз жаргалд хүрэх учиртай байна.
Бэлгийн энерги үнэхээр асар их хүч билээ. Надад лав "Lord Of The Rings" -н Сауроны бөгж шиг санагддаг юм.
Бэлгийн энергийг дан ганц бэлэг эрхтнээр ойлгож болохгүй юм. (Тэгэж ойлгосон ч хүнд хамгийн чухал эрхтэн нь мөн биздээ.?) Үүнд хайр, амьдралыг таашаагч мэдрэмж, энхрийлэл, хүсэл тэмүүлэл бүгд орно. Тайган хүн юуны төлөө амьдрах юм бэ? Тийм хүн сонгодог бүтээл туурвиж чадах уу?. магадгүй миний бодлоор үзэж ч чадахгүй...
Бэлгийн энерги нь түлш, дарьтай адилхан ажээ. Түүнтэй яаж харьцахаа мэдэхгүй хүн дураар нь тавиад өөрөө шатаагддаг. Харин ашиглаж чадвал юуг ч бүтээж чадах хүч чадал болно. Энэ нь бэлгийн энергээ хоригло гэсэн үг биш юм. Угаасаа боломжгүй бөгөөд хэзээ нэг цагт тэсэрч гарах болно. Цахилгаан энерги чийдэнгээр дамжин гэрэл болж, халаагчаар дамжин дулаан, сэнсээр дамжин хөдөлгөөн болдог шиг тэнгэр бурхнаас ирсэн энэ их энерги нь тархиар дамжин мэргэн ухаан, булчингаар дамжин хүч чадал, агуу бүтээл, хараагаар дамжин сэрэл мэдрэмж, бэлгэсээр дамжин эсрэг хүйстэнд татагдах дуршил болж хувирдаг байна. Суут хүмүүс, гэгээнтнүүд гал халуун хүмүүс байдаг ба бэлгийн хүчээ ашиглаж чаддаг бөгөөд энэ нь тэдний онгод авъяас, хүч чадлын ундарга болдог.
Ерөөс хүний аз жаргалыг тодорхойлдог мэт. Магадгүй амьдрал нь хамаардаг мэт.

Цааш бичих нь миний түвшингээс хэтрэх мэт санагдах тул эрхэм та өөрөө энэ тухай судалсан нь дээр байх. Дээрх бүгдийг Францын сурган хүмүүжүүлэгч Айванховын "Бэлгийн энерги ба луугийн хүчин" номноос сэдэл аван бичсэн болно. Номын дэлгүүрүүдэд 2 дахь хэвлэлт нь ногоон эрээн хавтастайгаар олдох байх. Хүний анхаарал татах эрээн хавтастай, сүржин нэртэй өөртөө туслах маягийн, эсвэл сүнс био энерги бясалгал энээ тэрээ гэсэн олон номны нэг гэж бодуузай..

9 comments:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete
  2. Луугийн хүчинд

    Да винчийн кодоор эхлэсэн нь, юм бүгдийг учир дараа шалтгаантайгаар харж эхэлсэн нь таалагдсан боловч энэ эхлэлээс хүлээж байсан үр дүнгээр төгссөнгүй. Яагаад ч юм энд буй Бэлгийн хүч, Луугийн хүч гээд байгаа нь хүний оюуны, сэтгэлийн хүчтэй андуурагдсан юм шиг санагдлаа. Тиймээ wisdom гэдэг үг байдаг. Монголоор бол оюун билэг, цэц гэсэн утгатай юм уу даа. Тэр хүний биеийг, аз жаргал, зүрх сэтгэлийг хориод, хүлж баглаад байдаг зүйл үнэндээ хүний Бэлгийн бус харин Сэтгэлийн, шунаг сэтгэлийн үр юм болов уу. Түүндээ л баригдаад хүн өнөөдөр өөрөө өөрийгөө хэн ч биш, тэр цайзад хоригдсон амьтад болгож орхидог юм болов уу. Магадгүй Луу, Ханхүү хоёр нь нэг зүйлийн 2 тал ч юм билүү. Яг л толгой дотор хааяа гарч ирээд байдаг сэрээ барьсан улаан чөтгөр, цагаан далавчтай тэнгэрийн элч шиг. Ямартай ч Бэлгийн хүч бус Билгийн, эсвэл Сэтгэлийн хүчээр хүн амжилтанд, утга учиртай амьдралд хүрч амьдардаг гэж бодож байна.

    ReplyDelete
  3. Түмээ: monkey -р бичсэнийг чинь засаж тавьлаа..

    ReplyDelete
  4. Ертөнцөд хүн эрэгтэй, эмэгтэй хоёр хүйстэй байгаа нь ихэд утга учиртай хэмээн сэтгэнэ. Үүнийг буруутгах нь өөрөө зөрчил мэт. Хүн төгс төгөлдөр болохын тулд (гэгээрэхийн тулд)эхнэр авах ёсгүй гэсэн Буддын сургаалийг ингэж ойлгодын..
    Дээрх номонд өгүүлснээр сэтгэлийн хүч нь бэлгийн хүчнээс гарвалтай гэсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл хүний ямар эрхтэнг дайран гарахаас хамаарч хувирч байдаг нэг л агуу хүч юм гэсэн санаа..
    Зигмунд фройд энэ хүчийг арай өөр өнцгөөс тайлбарласан мэт.. Тайлбар нотолгоо нь агуу боловч дүгнэлт, эцсийн үр дүндээ гол зүйлийг олж хараагүй мэт санагддийн..
    тайлбар дутуу мэт санагдвал өөрийн санааг үлдээнэ бизээ.. маргах нь мэдлэг олох болоод сэтгэлгээний хамгийн сайн дасгал мэт..

    ReplyDelete
  5. Лууг хэрвээ тэр ХҮЧ гэж үзвэл тэрнийг сүнс маань тэвчин дарж чадсанаар амжилтанд хүрдэг бол тэр нь хүнд саад болдог муу талууд л байх.

    Магадгүй дур хүслийн, мэдрэмжийн нөгөө хэсэг нь байх.
    Архинд, тамхинд татагдах, заримдаа татагдах ёстой зүйлд чиний хэлдгээр Стандартаас давуулан татагдах тэр хүч байх. Түүнийгээ ялж байж цайзаас гүнжийг аврана...

    Зарим сайхан гарууд байхын. Эм сүвтэй юу ч байсан дарж авкээд дайрчдаг хэхэ Тийм хүмүүс жинхэнэ торгон зарим мэдрэмжүүдийг мэдэрч чадахгүй, луутай байлдахгүй, болохоор гүнжийг хэзээ ч аврахгүй??? за за бүүр будилаад толгой эргэчихлээ :p

    ReplyDelete
  6. Энэ уул нь лаг утга учиртай, онцгой сэдэв л дээ..
    Даанч Shrek гэж нэг юм гарч ирээд альчгүй болгоод хаяацийн.. хэ хэ..

    ReplyDelete
  7. Sonirholtoi l yum! Setgeliin huch belgiin huchees garaltai gedeg n. Medehgui yumda, bi l huvidaa belgiin huch n setgeliinhees garvaltai gej bodoh yum bna. Budda zaaval ehnertei baihiig surgadaggui. Harin tuunees hoishih yanz buriin surgaaliudad gegeereld hursen aguu humuus oor ooriinhoo turshlagiig ilerhiilj humuust surgahdaa yanz buriin arga hereglesnee durdsan baidag. Zarim n chinii helsen belgiin buyu er em, arga bileg, esreg tesregtsliin huchiig iluu ashiglasan baihad zarim n tsever setgeliin ariun, hirgui zamaar gegeersen baidgiin. Magadgui hun bur ooriin davtagdashgui hev mayagtai, energitei bolohoor terniig zaaval neg haircag savand hiij tomyoloh geh n ooroo utgagui zuil baih. Tiimees hun bur ooroo oortoo zov gej bodson, iluu sain noloolj bui, zov tiish n chigluulj baigaa huchee l ashiglaj amidrah yostoi baih. Buddha ingej surgasan baidiin!

    ReplyDelete
  8. яг юу гэж нэрлэх нь хамаагүй ээ.. энэ бол нэг төрлийн хүч гэсэн санаа..
    үнэндээ биеийн хүсэл сэтгэлээс огт хамааралгүй байх нь олонтаа..
    Харин бид оюун ухаандаа бясалган бодож ухаарсаны үндсэн дээр тэр хүчийг тогтоон барьдаг бусуу?
    Сэтгэлийн хүч нь идэвхжихээр амьтадын ороо нь ордог гэсэн үгүү?

    Бас юм болгон янз бүрээр хөдөлдөг.
    Ньютон f=ma, f=-f гэх мэтчилэн томъёолсон нь хайрцагласан хэрэг үү?

    Ер нь чи тэр номыг уншаад үзээрэй.. Би яаж л олигтой тайлбарлав гэж..
    жич: Энд шашин огт хамаагүй юм шүү..

    ReplyDelete
  9. Baysum, suullin ued unshsan nom bolgond ene talaar bichsen baigaatai taaraldaj baina. Uuniig DALD UHAMSAR gej nerleed baih shig baisan. Dald uhamsartaa nuluulsunuur gaihaltai ur dung harna gsn. KARMA geed neg nom baina le. Yag busdad nariin tailbarlahad hetsu yuma te bas. Joseph Murphy-iin nomiig netees haij uzeerei. Bas l sonin.

    ReplyDelete