Tuesday, January 1, 2008

Том хүн & хүүхэд болох хүслэн

Нэгэн цагт 10 жилийн дүү нарт яриа хийж байсан сэдэв.
Монгол улсын хүн ам 2 500 000 гэдэг нь зөвхөн насанд хүрсэн иргэдийн тоо билээ. Монгол нутагт Монгол эхээс мэндэлсэн Монгол хүүхдүүдийг хүний тоонд оруулдаггүй. Тэд хүн мөн үү? Биологи талаасаа хүн (homosapiens) мөн боловч ухамсар болоод эрх зүйн талаасаа хүн хараахан биш бололтой. Өөрөөр хэлбэл оюун ухааны хувьд хүн болоогүй гэсэн үг. Зарим хүүхдийг томчууд томоожсон хүүхэд гэдэг. Хариуцлага хүлээх чадварыг нь үнэлсэн хэрэг байх.
Хүүхэд бол өөрөө өөрийнхөө өмнө хариуцлага хүлээх чадваргүй "хүн" юм. Хариуцлага хүлээх чадваргүй эсвэл боломжгүй хүн эрх эдлэх боломжгүй билээ. Эрх чөлөө хариуцлага хоёр нэг ойлголт, яг л зоосны хоёр тал мэт салшгүй ухагдахуунууд юм. Хүн хязгааргүй эрх чөлөөтэй, эдлэх эрх чөлөөтэй нь тэнцүү хэмжээний хариуцлагаа үүрч явдаг. Харин хүүхэд бол эрх чөлөөгүй. Тэд төрүүлсэн аав ээжийнхээ өмч нь юм. Учир нь аав ээж нь тэдний өмнөөс хариуцлага хүлээдэг. Хариуцлага нь эрх мэдэл авч ирдэг билээ.
Гэвч хүн л болсон хойно хүүхдэд ч гэсэн төрөлхийн (Бурханы бэлэг) эрх чөлөөний мэдрэмж, тэмүүлэл байдаг. Эрх чөлөө гэдэг хаах, хориглох тусам улам л амт, хүч зориг ордог шидтэй.
Тэд эрх чөлөөгүй байгаагаа томчуудтай харьцуулж харна. Том хүн бол хүссэнээ хийж, хүссэн тоглоомоо худалдан авч, хүссэн үедээ гадаа тоглож чадна. Тэд хүссэнээ л хийдэг. Хүүхдийн хувьд том хүн болох хүслэн нь үүнээс улбаатай болов уу.. Өөрөөр хэлбэл хүүхдийн том хүн болох хүсэл нь эрх чөлөөний анхдагч тэмүүлэл ажээ..
Миний бодлоор тамхи татдаг хүмүүсийн 90% нь хүүхэд байхдаа орсон байдаг мэт. Хүүхэд том хүн болох гэсэндээ тамхи татдаг. Учир нь томчуудын хүүхдээс ялгардаг зүйл нь архи, тамхи шүү дээ.. нүдэн ил байдаг бусад бүх хэрэглээнд ялгараад байх зүйлгүй. Хүүхэд тамхи нууцаар татаж байх үедээ өөрөө өөрийгөө хариуцаж, өөрийнхөө өмнө мэдэлтэй байж, шийдвэрийг бие даан гаргаж буй эрх чөлөөний мэдрэмж нь магадгүй мансуурхаас амттай байдаг байх. Тэд яг л том хүнийг дуурайдаг. Пээдэг пээдэг алхсан юугаа ч мэдэхгүй нусгай, мангар бацаануудыг юу ч гэмээр юм бэ дэ..
Хүссэн хүсээгүй нэг мэдэхэд том хүн болно. Аав ээж зөнд нь орхиж, өөрийн өмнө, бас бусад хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж эхлэнэ дээ. Эрх чөлөөтэй болохын хамт л хариуцлагад баригдана. Сурч мэдэх, ажил хийх, мөнгө олох, амьдралаа авч явах, асарч тойлох гээд бөөн ачаанд түүртэх үедээ юунд ч санаа зовохгүй, хамаг юм нь бэлэн жаргалтай хүүхэд нас нь санагдаг шүү дээ.
Эрх чөлөө хэзээ ч дангаараа байдаггүй.. Хийсэн сонголт бүрийн минь ард хариуцлага нь дагаж явдаг.

12 comments:

  1. Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэж ардын сайхан үг байдаг билээ. Хүний ямар хүн болох нь цэцэрлэгт байх насны үеэс нь бараг 50%-аас илүү нь төлөвшдөг гэдгийг сэтгэл зүйчид судлаж мэджээ. Тиймээс эцэг эхийн хариуцлага, цэцэрлэгийн багшийн хариуцлага ч бас өндөрт тавигдах учиртай юм болов уу. Хүүхэд гэдэг гэгээлэг цагаан цаас учраас өсөж байгаа орчиноосоо цаасан дээрээ олон өнгийн балаар, янз бүрийн хэлбэрээр, балааж цохолсон эсвэл цэвэрхэн гэх мэтээр амидралын нөлөөллөөс бичиж тэмдэглэсээр нас бие хүрмэгц тэмдэглэлийн дэврийн(суурь хүмүүжилийн) нэлээн олон хуудас нь өнгөрсөн байдаг гэж бодож байна. Тиймээс эцэг эхчүүд хариуцлагаа маш сайн ухамсарлаж, биелүүлж байх хэрэгтэй шиг санагдана.

    ReplyDelete
  2. Үнэхээр тийм шүү.. Цэцэрлэгт байхад нэг охиныг том ангид орчихоод өмдөндөө баасан гээд багш нар тирког нь шувтлаад анги хэсүүлж бага бүлгийн жоохон хүүхдүүдээр албаар шоолуулдаг байсийм.
    - За хүүхдүүдээ! Шоолоорой! гэж командлангуут учраа мэдэхгүй жоохон хүүхдүүд нэгэн зэрэг гараа хөдөлгөн Еэ Еэ Бөөвөө... Тэр охиныг хүүхэд бүр доромж үзэж, хамт тоглохоос ичдэг байсан. Тэр охин ер нь л өөдтэй яваагүй юмдаг.
    Тиймээс хүүхдээ гэдэс нь өвдсөн үед цэцэрлэгт нь явуулах хэрэггүй..

    ReplyDelete
  3. jiriin sanagdah oguulber, ug, yarinaii tsaana neeree aguu, gun gunzgii dugnelt, ergetsuulel, gargalgaa, setgelgeenii aihtar neeltuud yavj baidag, hums anzaarahgui ongoroh ni bii, uchir ni humuus chinii helsneer sonsohiig hussen zuilee sonsdog buyu medehgui, duulaagui, esvel oilgoogoi zuilee asar bogino hugatsaand ajiglaj, olj harj, oilgoj togtooj anhaarch, chaddagguien,

    za bas hun oorteigee adilkhan huniig, yalanguya adilkhan bodol sanaa, adilkhan setgelgeetei huniig olj haraad uhaan joloogui bayarlana, za bi ch genedeed bur durlahdaa hurch yavlaavsh.

    chinii blog ikh setgelgee saitai, tun saikhan bichleguudeti, go go blog bnoo, olon unshigchtai bolhiim baina (ish uzuulev)

    ReplyDelete
  4. aa tii, buh bichlegiig chin unshij duusaad torson setgegdlee niiluuleed deer bichichlee, zalhuum bolohoor boondchii gsn chin nogoo ikh yumnuud maani martagdaad gants 2 setgegdel ni uldsen bna, oor oor bichlegiin komment gej oilgooroi,,, amjilt.

    ReplyDelete
  5. Nana! Чамд их баярлалаа.. Сайхан хүмүүс бусдыг урмаар тэтгэж явдаг мэт.. (Амьддаа бие биенээ хайрладаг шиг.. ) Ер нь блог-ын амьдрах тэжээл нь урам бололтой.. Миний жирийн бичлэгүүдээс агуу зүйлийг олж харсан бол тэр чиний мундагийх билээ. Чамд ч гэсэн амжилт хүсье!

    ReplyDelete
  6. Áè áóñäûã ìàòãàõ äóðã¿é.Õàðèí ¿íýíãèéã íü õýëýõ õàìãèéí äóðòàé. ßã èíãýæ õýëæ áàéíà ãýæ áè óðüä øºíº ç¿¿äëýâ. Òàíüä õýëýõ ãýæ ë òýãæ äýý.Òîâ÷õîí, ìàø ýíãèéí, îëîí ç¿éë íóðøààã¿é íü íàäàä òààëàãäëàà. Áè îäîî ÷ ãýñýí òîì õ¿í áîëîõ õ¿ñëýýñýý ñàëààã¿é ë áàéíà. Õàìãèéí àéìøèéãòàé áàñ ò¿¿íèéã äàâæ ãàðàõ ç¿éë íü òîì õ¿íèéã îéëãîõ, òýäíèé õèéõ áàéãàà ¿éëäëèéã, Òèéì ¿¿? Ýíý ¿íýí ãýæ ¿¿? Òà ÿàãààä? ãýñýí ãàéõàøðàëä íàìàéã ìàø èõ îðóóëäàã. Ýíý íü òîì õ¿í áîëîõ ñ¿¿ë÷èéí øàëãóóð þì áîëîâ óó?

    ReplyDelete
  7. Uukaanaa! чиний бичсэнийг хөрвүүллээ:

    Би бусдыг матгах дургүй.Харин үнэнгийг нь хэлэх хамгийн дуртай. Яг ингэж хэлж байна гэж би урьд шөнө зүүдлэв. Таньд хэлэх гэж л тэгж дээ.Товчхон, маш энгийн, олон зүйл нуршаагүй нь надад таалагдлаа. Би одоо ч гэсэн том хүн болох хүслээсээ салаагүй л байна. Хамгийн аймшийгтай бас түүнийг давж гарах зүйл нь том хүнийг ойлгох, тэдний хийх байгаа үйлдлийг, Тийм үү? Энэ үнэн гэж үү? Та яагаад? гэсэн гайхашралд намайг маш их оруулдаг. Энэ нь том хүн болох сүүлчийн шалгуур юм болов уу?

    ReplyDelete
  8. Философи гайхахаас эхэлдэг гэдэг дээ.. Тэгэхээр хүүхэд бүр филосифич байх нь.. (Гайхагсад болон гайхахгүйгээр амьдрагсад.. Хурметбек -н үл бичигдмэлүүдэд гардаг. Эрхэм та уншаад үзээрэй..)
    Юунд ч гайхахаа больчихсон томцуул байдаг. Тийм л болчихгүй юмсан даа, Уукаанаа минь..

    ReplyDelete
  9. Эргэж ирэхээр гарав.

    ReplyDelete
  10. Өөрийнхөө үнэ цэнийг мэдэж, хүндлүүлэх хүсэл бас хүүхдийг том хүн болох тэмүүллийг нэмдэг мэт.. Бид хүүхдийг бацаан гэдэг шүү дээ..

    ReplyDelete
  11. Арсун д:
    Буцаад ирэхэд чинь булаг шиг, дахиад ирэхэд далай шиг сууж байнаа..

    ReplyDelete
  12. Бүгдийг дэмжиж байна.. нээх урт сэтгэгдэл бичсэнээ таалагдсангүй тул асар их дэмжиж байгаагаа хэлэхээр шийдэв! АМжилт!

    ReplyDelete