Wednesday, January 9, 2008

Амьдрал юун дээр тогтдог вэ?

- Зиа! Амьдрал юун дээр тогтож байна даа ?..
Найз маань хол яваад ирэхдээ дандаа ингэж асуудаг юм.
Хайр эсвэл мөнгө гэсэн мөнхийн маргааныг түр хойш тавъя.
Асуултын логикоор бол амьдрал гээч нь өндөрт байрласан зүйл бөгөөд ямар нэг зүйл дээр тулж байдаг мэт.. Тэр тулгуур уначихвал амьдрал нь нурж таарах нь.
Доошоо тэмүүлж буй зүйл нэг цэг дээр удаан тогтож чадахгүй тул бид амьдралаа олон зүйлсээр дэмнэж тогтоодог. Та амьдралаа тогтвортой бас өндөрт авч явахын тулд сайн тулгуур олох хэрэгтэй. Амьдрал чинь "хүнд" байх тусам л бат бөх тулгуур хэрэгтэй. Бид заримдаа хэн нэгний амьдралаар ч тулгуур хийдэг шүү дээ. Дотно хүмүүсийн амьдрал бие биенээ түшиж байдаг.
Гол хэдэн тулгуурын нэг нь алга болоход амьдрал доошлон хазайж эхэлдэг ч үлдсэн олон жижиг гэмээр тулгуур дээрээ тогтох нь бий. Амьдралаа унагаачихгүйн тулд тулгуураа ч сайн бэхлэх хэрэгтэй.
Гэвч та амьдралаа олон зүйлээр бэхлэх хэрээр амьдрал чинь хөдөлгөөнгүй болж эхлэнэ. Жижиг гэлтгүй зовж бүтээсэн тулгуураа авч хаяхаас хайран санагдаж, амьдрал чинь тэдгээртээ баригдан нэгэн хэвийн байрандаа үлдэнэ. Залуу насанд хүний амьдрал янз бүрийн тулгуур дээгүүр өнхөрч явдаг ч амьдрал тогтохын хэрээр хураасан тулгууртаа дарагдан хөдөлж ч чадахгүй болно. Өөрөөр хэлбэл амьдралын тулгуур чинь амьдралын бас нэг ачаа болдог. Харин та онц шаардлагагүй тулгуураа авч хаях бүрийд амьдрал чинь хөнгөрөөд л ирнэ.
Энэ төсөөллөөрөө хайрыг аваад үзвэл: Хайр -амьдралын тулгуур биш мэт..
Хайрыг амьдралын өлгүүр гэлтэй.. Тулж түших юу ч үгүй байсан ч хайрандаа зүүгдэн амьдарч болох мэт.. Хамаг тулгуур нуран унасан ч хайрын шижим тасарчихгүй бол амьдрал байсан байрандаа л байна.. Гэхдээ болгоомжтой байхгүй бол хэврэгхэн өлгүүр хүнд амьдралыг даахгүй байх нь бий..
Эрхэм та: - Өлгүүр чинь тэгээд юунаас уяатай юм бэ? гэж асуух гэж байна уу?
- Хайр бол тэнгэрээс уяатай байдгиймаа..

9 comments:

  1. Түгүүл хайраа хүзүүгээрээ оосролчоод, зангилаагийна зүүн талдаа гаргачаад зогсжээсэн чин тулгуур уначуул яахуу?

    ReplyDelete
  2. Ха ха..
    Аль аль нь үхэл болох байхдаа. Олсоо тасалсан ч унаж үхнэ..

    ReplyDelete
  3. shan l niitlel bn, hairiig zaaval olsoor oosorlono gesen yum bhgui.

    ReplyDelete
  4. Хайрын хувьд гэвэл миний хувьд бүр нарийн утга цаана нь бий..

    ReplyDelete
  5. Амьдрал чинь дэлхий дээр тогтдог юмшдээ :-p
    Амьдралын мотор нь хайр юм байгаан. Тэгээл амьдрал дэлхий дээгүүр давхиад л давхиад л :-D Мотор нь цохивол тэгээл будаа. Бас акумлятор энэ тэр байгаа л даа... гэхдээ хамгийн чухал нь Мотор :D

    ReplyDelete
  6. Өө тийм бензингүй бол бас болохгүй :-D

    Тэр тулгуурнуудыг хүн бас өөрөө ч анзааралгүйгээр амьдралаа ивээд тавьчихдаг байх даа... Нэг л өдөр хаашаа ч хөдөлж болохгүй зогсож байж мэдэх... Санаж л явах хэрэгтэй юм байна даа...

    ReplyDelete
  7. Хүү минь! Энэ чинь нээрээ сайхан санаа байна шүү.
    "Амьдрал яаж урагшилдаг вэ?" гэсэн өөр бичлэгний санаа ч орж ирж байна.
    Мотор, аккумулятор, бас бензин гэх мэт.. бүр нарийн яривал сэвчээ, тахир гол, пооршин гээл..

    ReplyDelete
  8. нээрээ жилийн өмнө ингэж бичсэн байж шүү...

    Нэгэн анд харин эхнэр нь ойлгохгүй байна гээд гомдоод байсан юм. Бие биедээ маш их хайртай мөртлөө салах сарних дээрээ тулаад, зөвхөн үзэл бодлын зөрчлөөс...

    Тэгэхээр өлгөөтэй байсан ч бас янз бүрийн савалгаа энэ тэрийг тэвчмээр юм байна. Машин байлаа гэхэд одоо мотор байгаад байдаг тэгсэн чинь өөр нэг эд анги жоохон таарахгүй болсон юм уу даа янз нь гсн хэхэ. Тэхдээ энэ машины жишээ бас л биш юмаа :p

    ReplyDelete
  9. амьдралын нэг тулгуур нь үзэл бодол буюу итгэл үнэмшил нь юм байлгүй дээ.. тэгээд хоёр амьдралаа нийлүүлж тулах гэтэл үзэл бодлын тулгуур нэг илүүдээд... кк

    ReplyDelete