Friday, January 11, 2008

Монголчуудын тухай..

Гарчигийг уншаад танд таагүй бодол орж ирсэн бол энд тэрний чинь тухай өгүүлэх гэж байна. Анзаараад байхад Монголчууд бид Монголчуудаа хүндэлдэггүй юм шигээ.. Аливаа хандлага маань ер нь л таагүй байдаг шүү дээ.. Бөглөрсөн машин зам дээр, оочерлосон өвчтөнгүүд, худалдагч худалдан авагч, үйлчлэгч үйлчлүүлэгч, микро, автобус ... хаанаас ч харж болно. Ер нь муулах юм мундахгүй шүү дээ.. Ингэж хэлж байгаа минь ч үүнийг баталж байна. Өөрөөр хэлбэл би өөрөө Монгол байж: - Монголчууд үргэлж бусдыг муулж байдаг гэж хэлж байгаа маань санаагаа давхар баталж байгаа хэрэг шүү дээ..
Бид яагаад бие биенээ, өөрсдийгөө хүндлэхээ больчихов?
Гуанзны зөөгчийг хямдхан цалинтай, надад үйлчлэх ёстой хэмээн дорд үзнэ. Зөөгч нь: хямдхан хоолны газар орж ирчээд маягтай, хоолоо хурдан захичихгүй, тэнэг юмнууд...
Нэг Солонгос хүн доорхи санааг ярьж байсан юм. Монголчууд зөвхөн малтай харьцдаг байсан болохоор хүнтэй харилцаж сураагүй гэж ... Малтай харьцахад хүндлэл хэрэггүй, морийг ганц ороолгоход л ухас хийнэ. Уул нь амархан боловч иймэрхүү аргаар хүүхэдтэй ч харилцаж болдоггүй. Харилцаанд хамгийн чухал зүйл нь хүндлэл гэдэгтэй бүгд санал нэгдэх бизээ. Соёлтой, хөгжилтэй орнуудад (эсрэгээр бид бол бүдүүлэг буурай гэсэн үгүү? ) хүүхдийг ч яг л том хүн шиг хүндэлж өөртөө итгэх итгэл, бас бусдыг хүндэтгэх харилцаанд сургадаг мэт..
Цайны газрын зөөгч тантай дуугарч ядан ихэмсэг харьцсан ч энэ нь түүнийг хүнийх нь хувьд хүндлэхгүй байх шалтгаан биш. Биеэ биш хөдөлмөрөө үнэлүүлж байгаагийнх нь хувьд, танд дорд үзэгдээд ч хамаагүй амьдрах гэж зүтгэж байгаагынх нь хувьд та хүндлэх л хэрэгтэй. Та түүнийг хүндлэх юм бол тэр ч эргүүлээд таныг хүндлэх болно. Энд хүндлэлийг япон, солонгосууд шиг бөхөлзөж тонголзохыг, хятадууд шиг худлаа инээхийг хэлээгүй юм шүү..
Манайхан өөрсдөө болдгүймаа гэх байх. Тэр үнэн л дээ. Тэгвэл тэр чигээр нь хүлээж аваад л бие биенээ хүндлэе. "Монголчууд ийм ш д".. "гэж бодож буй" "Монголчууд" минь ээ.. Зүгээр л Монгол хүн бүрийг хүндэлж амьдаръя!
Тэгээд энэ зангаа "Монголчуудын тухай.." гэсэн гарчигийг уншаад сэтгэлд бахархал, омогшил, бардамнал төрдөг болтлоо хэвшүүлье!
Хүн бүрийг хүндэтгэн ёсолсон Bayasum.

9 comments:

  1. Хүндэт хүн - хүн бүрийг хүндэлдэг мэт..
    Хүндэтгэлд заавал шалтгаан хэрэгтэй юу?
    Хэрэв хэрэгтэй бол хүнийг хүндлэх хамгийн том шалтгаан нь хүн өөрөө өөрийгөө хүндлэх билээ..

    ReplyDelete
  2. монгол хүн монголчуудын талаар бичиж байгаа нь монгол хүн "соёлжих" хандлага байна аа гэсэн үг. Танаас эхлээд л бид зөв зан үйлд суралцаж байгаа гэдэгт итгэлтэй байна.

    ReplyDelete
  3. Хэ хэ.. Надаас эхлэх нь юу юм. Угаасаа Монголчууд бие биенээ машид хүндэлдэг сайхан уламжлалтай. Эхнэр нь нөхөр биесээ -Та гэдэг ч юмуу маш олон сайхан жишээ байдаг шүү дээ..

    ReplyDelete
  4. Таны бичлэгүүд үнэхээр гоё хэлж, ойлгомжтой тодорхой хэлэх юмаа... Хэт дэвэргэж хөөргөсөн мэт харагдаж байж магадгүй. Гэхдээ үнэхээр тийм сэтгэгдэл төрлөө. Маш их таалагдаж байна. 2 жил гаран блог уншихдаа анх удаагаа л иймэрхүү сэтгэгдэл бичиж байх шиг байна. Гэхдээ үнэхээр таалагдсан болохоор тэрийгээ хэлмээр санагдлаа.

    Дээр нь нэг юм хэлмээр санагдчлаа.

    Би миний эрх чөлөөг чи хүндлэх ёстой, эсвэл бусдын эрх чөлөөг хүндэл гэж хэн нэгэн надаас шаардахад түүний тэр хэлээд байгаа эрх чөлөөг хүндлэх ёстой гэж боддоггүй. харин ч эсрэгээрээ тэгж хэлж шаардаж байгаа хүмүүс бусдыг ашиглагчид байдаг. харин хүн өөрийнхөө эрх чөлөөг хүндлүүлэхийг хүсдэг бол өөрөө бусдаар хүндлүүлэх зүйлийг хийж байвал тэрнийг харин эрх чөлөөтэй байлгах битгий хэл бүүр дэмжих болно.
    Түүнтэй адил би ч гэсэн миний эрх чөлөөг чи хүндлэх ёстой гэж хэнд ч хэлэхгүй, харин би тэрийг өөрөө олж авах болно гэж боддог... Сүүлийн үеийн бусдын эрх чөлөөг дээдэл гэж ярьдаг болсон Монголчууддаа ингэж хэлмээр санагдаад байдаг юм. Бусдыг хүндэлж сайхан үгээр, сайхан харьцвал найзлаад сүйд болохгүй юмаа гэхэд муудалцаж дайсан болохгүй баймаар.

    Уурласан ч инээж уурла
    гэж миний онол байгаа юм :-D

    Хоёр нүүртэй нөхөр гэж магадгүй...
    Гэвч зөв хоёр нүүр гаргаж чадаж байвал тэр 2 нүүртэй байх гэдэг бас нэг талаар зөв зүйл байх. за за баахан далийж байна.. унтахгүй бол... баярлалаа...

    ReplyDelete
  5. Хүндэтгэл нь нөгөө талаас дотно харилцаанд бэрхшээл учруулдаг муу талтай.. Тиймээс хүү минь: хоюулаа үетэнгийнх байж та гэлцээд юүхвээ..
    Хэн ч тоож уншихгүй болохоор урам хугараад байжийтал хамаг нойр сэргэтэл авлаа даа.. хэ хэ..

    ReplyDelete
  6. хүмүүс орж ирж уншаад гардаг ч байж магадгүй. Ер нь блогийг чинь мэдэхгүй зөндөө их хүн байгаа байх. блогмн-д блогоо холбочихвол бас нэг хүн ч илүү уншиж магадгүй. Бүртгүүлээд блог холбох гээд холбоод орхичихвол шинэчлэгдсэн мэдээлэл нь нүүр хуудсанд гардаг юм. Заавал эргүүлж байж гардаг байгаа яваандаа өөрчлөгдөнө.

    ReplyDelete
  7. Mongolchuud mal hoyoriin hoorondiin haritsaag meddeggui ter solongos doromjolson ayastai ug helsen yum bish uu. Suuliin uyed l jaahan tiimehn bolchihood baigaa bolohoos bish harin ch malaa hairladag, deedledeg ulsuud.

    ReplyDelete
  8. санал нэг байна. Жишээ нь ингэ аргадаж ботго авхуулдаг бол агуу..
    Гэхдээ л малаа хашаанд нь тэр бүр урьж оруулаад байдаггүй шүү дээ. Ганц шавхуурдцан нь хамаагүй амар..

    ReplyDelete
  9. hariltsaanii urlag, soyol talaaraa manaihan ch arai l muu baigaag ooriin biyeer gadaadad garch uzeed mederch bainaa. yana daa. ur huuheddee ch zaah yum alga, oorsdoo nusaa hatsartaa naaj bnaa

    ReplyDelete