Saturday, January 12, 2008

Хайрын физик тайлбар.

Системийн энтропи үргэлж ихэсдэг хэмээх термодинамикын 2-р хууль гэж бий. Энтропи гэдэг нь эмх замбараагүй гэсэн үг бөгөөд орчлон ертөнцөд эмх замбараагүй үргэлж өсч байдаг гэсэн санаа.. (Үүний нэг жишээг Эрдэнэболорын блогоос уншаарай.) Жишээ нь миний компьютер маш эмх цэгцтэй төлөвт байна. Гэвч цаг хугацаа энэ чиглэлдээ үргэлжлэх тусам компьютер хуучирч муудан эвдэрч эмх цэгцгүй төлөвт орно. Би компьютерээ засаж сэлбээд урьдынхаас нь сайхан болгосон ч энэ эмх цэгцийг бүтээхийн тулд үүнээс хавьгүй их эмх цэгцтэй байсан зүйлийг эмх цэгцгүй болгосон байдаг. Энэ бол ертөнцийн нэг зарчим юм. Тиймээс ашигт үйлийн коэффициент хэзээ ч 100% байдаггүй. Мөнхийн хөдөлгүүр бүтээх боломжгүй юм. Энтропи байнга ихэсдэг гэдгийг анх хүлээн зөвшөөрөх дургуй байж билээ. Хүн эмх цэгц рүү тэмүүлдэг мэт. (энэ талаар илүү дэлгэрэнгүй, гайхалтай сайхан бичигдсэн С.Хокинг -н номыг уншаарай.)
Миний бие мах бод гайхалтай эмх цэгцтэй хэлбэрт байна. Би энэ эмх цэгцийг бүтээхийн тулд өөрийн масс- аас хавьгүй их хэмжээний эмх цэгцтэй биет болох үхэр хонийг эмх цэгцгүй болгосон. Нийлбэр дүнгээрээ энтропи нь хамаагүй их байна. Тэгвэл үхэр өөрийн тэр эмх цэгцийг тэрнээсээ хэд дахин их өвс ногоог эмх цэгцгүй болгож байж бүтээсэн. Харин ургамлын эмх цэгцийг бүтээхэд оролцдог, ер нь амьдралыг тэтгэж байдаг нар асар их массыг энтропи болгож байдаг. Андуураагүй бол нар 4 өдөрт дэлхийн хэмжээний массыг энерги болгож хувиргадаг байна.
Одоо хайрын тухай яръя. Хайрын хэмжүүр нь золиослол мэт. Эх хүн өөрийгөө золиосолж үрээ хайрладаг. Эр хүн өөрийгөө золиосолж эх орноо хайрладаг. Өөрийгөө шатаан байж бусдыг гэрэлтүүлдэг лаа мэт хайр золиослол шаарддаг ажээ. Үр хүүхэд өсч том болсон ч ээжийнх нь түүнд зориулсан бүхэнтэй харьцуулахад бий болсон үр дүн ямагт бага л байдаг. Хайрын нөлөөгөөр бид асар их зүйлсийг золин байж өчүүхэн үр дүнд хүрнэ. Энэ нь өөрөө хайрын зарчим мэт. Бүх ертөнцийг хайрын нүдээр хараад үзье. Биднийг үхэр хайрлаж өөрийгөө золиослоно. Өвс ногоо амьтадыг хайрлаж, харин алтан нар биднийг хайрлаж өөрийгөө шатаана. Ингэж бодоод та өглөө ургах нарыг хараарай.
"-НАР БИДНИЙГ ЯМАР ИХ ХАЙРЛАНА ВЭ!"

14 comments:

  1. Хүн зөвхөн өөрийнхээ төлөө амьдарч зөвхөн өөрийгээ хайрладаг. Би гэдэг дотор чинь чамд хэрэгтэй бүхэн багтана. Сонирхолтой бичлэг байна.

    ReplyDelete
  2. Чухам энэ талаар үргэлжлүүлэх гэж байсийм..

    ReplyDelete
  3. Esse-gee logictoi tailbarlaj yamar negen zarchimlag zui togtoltoi uyalduulan bichij baigaa chini ih taalagdaj bna, Good job! Bayasaa, Go ahead! :)

    ReplyDelete
  4. Hi, chinii bichleguudiig unshlaa! Сhamaig arai oor ontsgoor harlaa. Үнэнийг хэлэхэд чиний үзэл бодол, юу бодож байдаг тухай юу ч мэдэхгүй юм байна. Сайхан бичлэгүүд болжээ. Цэгцтэй, бас их эрэлхийлсэн, ойлгохыг, ойлгуулахыг эрмэлзсэн шинжтэй. Бас уриалсан. Ямартай ч миний хувьд цоо шинэ Баясааг нээж өглөө гэж бодож байна. Анддаа амжилт хүсье. Блогийн чинь байнгын уншигч байх болно. Тус бүр дээр нь дараа тухтайхан үзэл бодлоо бичнээ. Одоохондоо түр bye!

    ReplyDelete
  5. Хоёр Түмээд хоюуланд нь баярлалаа.. Шударгаар хэлэхэд дээрх бичлэгүүд миний санаанд хүрдэггүй юмөө.. яваандаа сурах байлгүй..

    ReplyDelete
  6. Mundag zaluu . Saihan bichleg baina. Chamaas bur iluug huleej baigaa shuu.

    ReplyDelete
  7. bichleg chin sanaand chin hurehgui bgaa bol iluu ikh chadvar bolomj bgaa l gesen ug bdgiim daa geel hehe, aimeer tsetserhehgui yu,hehe, tehdee l unen l dee.

    nadad chinii uzel bodol, itgel unemshil neeh todorhoi bdgiimaa, adilhan bodol sanaa, menrtality -ttai bh l daa, tegeed ikh oilgomjtoi bdag bh.

    ReplyDelete
  8. ganaa:
    Бүр илүү хариуцлага нуруун дээр тохлоо доо.. Хүмүүс цөөхөн бичлэгтэй блогийг дуустал нь уншчихдаг. Бичлэг ихсэхээр өмнөхүүд нь живчихээд хүмүүс залхуурах хандлагатай болхиймаа..
    nana:
    Хүнд өөртэй нь адилхан хүн сайхан санагддаг мэт..
    Адилхан гэдгээ мэдэрхэд сайхан санагдана. Надад сайхан санагдаж байгаа шиг чамд бас адилхан сайхан санагдаж байгаа гэж бодохоор бүр сайхан санагдана.

    ReplyDelete
  9. Sonirhol tataj bna. Olon saihan sedveer olon hunii setgeliig mini bayasgaarai gej helmeer bna.

    ReplyDelete
  10. Чиний бичлэгүүдийг уншаад зарим талаар үнэхээр нүд нээгдэх шиг боллоо. Хүмүүс бие биенээ олдог гэж чи бичжээ. Яг л тэр замаар би чиний блогоор ороод ирэх шиг боллоо. Цаашид уншиж байх болноо. БИ ЧИНИЙ ТАНИЛ...

    ReplyDelete
  11. баярлалаа анемоно болон анонимоус нараа.. бичлэгүүдийг минь амьд байлгаж буйд..
    Зарим тохиолдолд танидагаасаа танихгүй танилууд минь эрхэм санагдах нь бий..

    ReplyDelete
  12. Tegeheer hairlah tusam entropia ihesne gesen uguu, Bas tiim baij boloh yum. ooroo, physicists uu? Durlahaaraa hamag ur buteelee aldaad hamag yum orvongooroo ergechdegshte neeree

    ReplyDelete
  13. Цаанаасаа хайрын зарчим тийм гэж боддын. Ер нь бол заавал хайраас хамаарахгүйгээр ертөнцийн энтропи цаг хугацааны энэ чиглэлд ямагт ихэсдэг гэсэн хууль л даа. Хайртай хайргүй ихэсдэг боловч хайрлахгүй бол энтропи бүр л ихсэх байлгүй..

    ReplyDelete