Monday, January 21, 2008

залилан

Эртний грект юм гэнэ. Протагор хэмээх философич нэгэн залууд ярих урлагийн хичээл заах болжээ. Хэрэв залуу сайн сурсан бол Протагорт хөлсийг нь төлнө, эсрэгээр Протагор зааж чадаагүй бол залуу түүнд мөнгө төлөхгүй гэж тохирчээ. Тэгээд хичээлээ ч зааж, залуу ч маш сайн сурчээ. Эцэст нь Протагор залууд хандан: -За чи ярих урлагийг сайн эзэмшлээ. Гэрээ ёсоор төлбөрөө төл! гэтэл залуу шавь нь:
- Би сураагүй учир төлөхгүй! гэж дээ..
Үүнд уурссан багш:
- Тэгвэл чамайг шүүхэд өгнө. Чи өөрөө өөрийгөө өмгөөлөх ба хэрэв чи ялбал энэ нь чиний ярих урлагийг сайн сурсаныг батлах бөгөөд гэрээ ёсоор төлбөрөө төлнө, эсрэгээр шүүхэд ялагдвал шүүхийн шийдвэр ёсоор төлбөрөө төлөх болно доо! гэжээ.. Харин шавь хариуд нь:
- Үгүй! би төлөхгүй. Учир нь хэрэв би ялагдвал би сайн ярьж сураагүй гэсэн үг бөгөөд гэрээ ёсоор төлбөрөө төлөхгүй, харин ялчихвал шүүхийн шийдвэр ёсоор төлбөр төлөхгүй ! гэж дээ...
Асуулт:
- Шүүхийн шийдвэр ямар гарах вэ? (хэрэв та шүүгч бол..)

7 comments:

  1. 50 50 хувиа авъя. :p

    ReplyDelete
  2. А. хувилбар буюу "-нийслэлийн шүүхэд давж заалдана", С. буюу "-шүүгч нь шийдэж чадахгүй учраас төлбөрийг нь өөрөө өгнө" гэсэн хувилбарууд хасагдлаа. Танд одоо 2 боломж үлдсэн байна..

    ReplyDelete
  3. Ene философи gedeg chine minii gants meddeggui gadaad hel baigaa yum. Yu ch gesen taah geed oroldood uzvel: Shuuh hen buruutaig togtooj shiitgej uuregtei. Zaluu ooriigoo omgoolood yarij suraagui gedgee notloj chadval tolbor toluulehgui. Yarih urlag, omgooloh urlag 2-iig oor oor zuil gej oilgov. Hariult buruu bol dahiad 1 huvilbar baigaa shuu.

    ReplyDelete
  4. Ярихгүйгээр өөрийгөө өмгөөлнө гэдэг асар өрөвдөлтэй гэмгүй царай гаргана гэсэн үгүү? Яг шрекийн муур шиг..

    энэ тохиолдолд ойлголтуудыг нэлээн идеал утгаар нь ойлгоорой. жишээ нь шүүх бол үнэн мөнийг тогтоох газар, сайн өмгөөлөгч бол сайн ярьдаг хүн (эсвэл залуу өмгөөлөх эрдэм заалгасан байж ч болно), гэрээ болоод шүүхийн шийдвэр адил зэрэглэлтэй хүчин төгөлдөр гэх мэт..

    ReplyDelete
  5. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  6. Хэхэ хэрвээ би шүүгч байсан бол "Та 2 шууд хуруудчих" л гэж хэлэх байна хаха..өөр зам байхгүй юм чинь :P

    ReplyDelete
  7. Мөнхбаатар:
    -Өөрсдөө учраа олцгоо! гээд үү.. кк
    Өнөржаргал:
    хуруудаад дийлдсэн нь гомдолтой л үлдэх байхдаа.. аягүй бол давж заалдышд..

    ReplyDelete