Wednesday, January 30, 2008

Чухал ажилтай хүмүүст..

Сэтгэл санааг тайтгаруулах арга мэдэх үү?
Уул нь ч кино юмуу тоглолт үзэх, тоглох зугаацах гээд стресс тайлах олон арга бий ч тиймэрхүү зүйлд зарцуулах зав минь тун бага байна.
Харин ямар ч чухал ажилтай байсан, бүр хамгийн чухал ажилтай байсан ч "зав" гардаг шилдэг арга маань нандин хүмүүстэйгээ уулзах.. Улсын шалгалт өгөх өдрийн урд орой нь шөнөжин юм ярьж нойргүй хоночихоод өглөө нь хоцрон барин сургууль руу гүйж байхдаа чухал зүйлтэй минь харьцуулшгүй нандин хүмүүсийнхээ үнэ цэнийг мэдэрч жаргалтай сайхан санагдана..
Иймэрхүү тохиолдолд яагаад юм муу авдаггүй ч үнэхээр муу авсан ч надад сайхан санагдах байлаа.. Их сургуульд шалгуулсан тэдгээр дүнгүүд одоо бол надад ямар ч үнэ цэнэгүй.. Би тэднийг огтхон ч санадаггүй. Болоод өнгөрсөн амьдралын хар мянган учралуудын л нэг. Харин би тэдэнтэй хаана яаж уулзсанаа, юу ярьснаа ихэнхийг нь санадаг.
Найзын минь хэлснээр тэрээр "уулзахаар" болвол ямар нэг чухал ажилтай гэдгээ санахийг оролддог, эсвэл би их чухал ажилтай даа хэмээн зориуд боддог гэж билээ..
Уулзаад тийм сүрхий юм ярихгүй ч, ихэнхи хугацаа нь шал дэмийн юм ярьж өнгөрөх нь байдаг ч бодит гадаад ертөнцөөс ангижирч, тойргоосоо гардаг энэ орчиндоо л би өөрийнхөө хэн гэдгийг санах шиг, амьдарч байгаагаа тод томруунаар мэдрэх шиг болдог юм..

Хааяахан хамт олон нэг газар "цуглардаг". Хоорондоо ярьж хөөрөх, бие биенээ таних, хамтдаа дурсамж бүтээх энэ цаг мөчөөс -Ажил гарлаа! гэсэн шалтгаанаар гараад явчихдаг хүмүүст энэ бичлэгийг зориулсан болно.

Хамт олон гэдгийг: -Ажил минь наддаа та нараас хавьгүй чухал! гээд хэлчихэд буруудахгүй улиг болсон архичин шоучдаас ялгаж ойлгоорой..

Блог ч бас адилхан юм байна. Энд бүгд "цуглардаг".
Хүнтэй танилцах гайхалтай сайхан. Ихэнхи хүн сайхан болоод тэр байх.. (Танилцах гэдэгт нэр цээжлэхийг хэлээгүй юм шүү.. Бид нэрийг нь мэдэхгүй олон хүнийг энд танина шүү дээ..)

16 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сүүлийн үед блогоор танилцсан хүмүүстэйгээ уулзахгүй байсан нь дээр ч юмуу гэж бодоод байх болсон..? Нэг уулзчихаар салж чадахаа болиод, сүүлдээ аргагүйн эрхэнд ажил төрөлдөө дарагдаад амжихаа больдын байлээ :P Хэцүү асуудал, эмзэг сэдэв хөндсөн байна :D

    ReplyDelete
  3. Улаан дарсыг удаанаар тамшаалж уухад сайхан байдагдаа.. Тэгээл уух тусам улам л гоё болоод байна..

    Хүмүүс хоорондын харилцаа улам л хөгжиж байвал сайхан. (Оройд нь хурдан гарчихвал уруудхаас өөр замгүй гэдэг утгаараа)

    ReplyDelete
  4. ёстой таалагдлаа. Тэхдээ тэр уулзалтан дундуур гараад явдаг хүмүүсийг харин ч хүндлэх хэрэгтэй. Огт ирээгүй хүмүүсийг бодвол харин ч бусдынхаа бараа, царайг харчихиймсан даа гэж хүссэн, хүндэлсэндээ ирж байгаам бишүү. Тэгээд ирээд, сууж байгаад учираа хэлээд явж байна.

    ReplyDelete
  5. Хүндэт зочин минь.. Дээшээ морил!

    ReplyDelete
  6. Дээшээ суулгачаад цай өгдөггүй айл уу даа.

    ReplyDelete
  7. Өөрөө хийгээд уухгүй юу..

    - Энэ нь: гэртээ байгаа юм шиг л бай гэсэн үг..
    Юу ч гэсэн би зарцаа дуудаадхая..
    - Хөөеө! Хөтөч!! Хүндэт зочинд минь үйлчил! гэр орноо үзүүл! Байгаа бүгдээрээ дайл!!

    ReplyDelete
  8. Ер нь хамт олноороо байж байхад ажилтай гээд гараад явахад тэр хүнд ямар байдгийг мэдэхгүй миний хувьд дотор сонин болоод явчихдаг. Дургүй ч хүрэх шиг уурч хүрэх шиг. Гэхдээ тэр хүний амьдрал надад ПАДгүй гэж бодохоор... Гэхдээ л сонин. Найз нарыг бол загинаад л суулгана. Явахаар бол бүгдээрээ явцгаана. Сайхаан сайхан.

    ReplyDelete
  9. Санаахай: явуулахгүй л бол дараагийн удаад за за таслий гэнэ шүү дээ. Найзууд л юм бол үнэхээр ажилтай нэгнээ ойлгож явуулах ёстой. Ажилтай гэдэг чинь ажил хийх гэж байгаа гэсэн үг биш, явахгүй л бол болохгүй гэсэн үг шүү дэээээ.

    Баясум: Гялайлаа, ёстой хэд хоног амраад авмаар айл байна. Цайных нь аагтайгээээ.

    ReplyDelete
  10. tiim shuu, chi minii tanidag, tehdee sain tanidag hun

    ReplyDelete
  11. Хэрэв найз минь явъя гэж л байгаа бол түүнд үнэхээр чухал ажил гарсан байж л таарна. Үгүй бол тэр хэзээ тэгэхгүй.. Өөрөөр хэлбэл эрхэм хүмүүсийн минь шийдвэр наддаа хамгаас эрхэм.

    Намайг сайн танидаг хүнийг би ч бас сайн танина л гэсэн үг дээ..

    ReplyDelete
  12. юмаа зохицуулаад л, хамаг юмаа ийш тийш нь болгочоод хоцроод ч гсн гүйгээд оччихоор байгаад баймаар санагдаад байдгийн.. (өөрөө хоцорч оччихоод...) саяхан бас нэг бодит жишээтэй явдал тохиолдсон... Тэгээд явахдаа гол нь өөрөө тэгээд явчихгүй өрөөл бусдыгаа хамруулан чирж явж, тарааж хариулах гээд тэгээд миний уур хүрсэн :D Хэт их дотносох бас их дэмий юмаа :-D Бүдүүн өвс орохоо болиод ирэхээр болкүй болдым шиг байна :P

    ReplyDelete
  13. Ха ха Баясаа наадахыг чинь хэд хэдэн хүнд уншуулаатий байз...

    ReplyDelete
  14. хэцүү л дээ. заавал бүгдээрээ цуглах гээд л бас дэмийшд. дуу дуундаа дөжрөөд ... яахав байшин дүүрээд сайхан л байдаг. ер нь гурван хүн юм яриад суухаараа нэг нь өнцөгдөөд байдаг юм. хэхэ, яахав ... гэхдээ л сайхан найзуудтайгаа буу халах ч сайхан даа. одоо ч тэгээд уулзахад хол болж дээ. хүний нутагт ирэхээрээ л нөгөө муу нэртэй хэдийгээ санах юм даа.ХҮН ГЭЖ СЭТГЭЛЭЭРЭЭ АМЬТАН

    ReplyDelete
  15. Хүн нээрээ сэв сэтгэлээрээ амьтан шүү..

    ReplyDelete
  16. Хичнээн ажилтай байсан ч найз нартайгаа бол уулздагаа. Харин ажилтай гээд гараад явдаг эсвэл ирж чаддаггүй нь найс гэхээр сэтгэлгүйд эсвэл уурийг нь найзаа гэж буй хүмүүсийг үл ойшоодог. Гэхдээ тэдэнд бас ойшоолгуулдаг ч хүн бий.

    ReplyDelete