Friday, February 1, 2008

Хэлц үгс

Нэг тийм .. ёж хөгшчүүл байдаг даа.. тойроод суухаараа хэдэн биенээ явуулаал.. Гол нь тэдний хэрэглэдэг хэлц үг, зүйр үгнүүд нь үнэн гоё. Хажууд нь писсхийгээл сууж байхдаа байдгаараа цээжилдэг ч одоо санах гэхээр таг..

Хэдэн гоё гэсэн хэлц, зүйр үгсийг цуврал болгон оруулъя. Аялгуу сайхан Монгол хэлээ, уламжлалт соёлоо орчин үед нь хөгжүүлэн дэлгэрүүлье залуусаа.. Донжийг нь олвол хэлц, зүйр үгс санааг чинь улам хурцлах шидтэй билээ..

Айхаа арьсанд боож
Ичихээ эсгийнд боох

Алиа нь солио болох

Хэлтэн гүүнээс
Шувтан унага

Сүүнд халсан хүн тараг үлээх

Хэрэг болоход
Хэрмэн сүүл хясна

Хүргэний хүзүү бөх
Хүний морины нуруу бөх

Илжиг модон хударгандаа дуртай

Мууранд тоглоом
Хулганад үхэл

Бүдүүн өвс багтахгүй
Бүл улс

Олон санаатай хүн
Оргож чаддаггүй

Бүтэлгүй ламын
Бүрээ нь дуугарахгүй

Галаас зугтаж
Усанд унах

Гэрт цочсон нохой
Гадаа гарч хонь үргээх

Дур биеэ голохгүй
Дунд чөмөг сүүжээ голохгүй

эцэст нь:

Олон хэлбэл улиг
Цөөн хэлбэл билэг

3 comments:

  1. Бассан өвс бөгс хатгана
    Басагдсан хүн барс агнана.

    ReplyDelete
  2. ха ха.. ёстой гоё үг байна..

    ReplyDelete
  3. дэм дэмэндээ
    дээс эрчиндээ

    ReplyDelete