Monday, February 4, 2008

Нэр

Надад буй эрхэм зүйлсийн нэг нь нэр.. Хүн бүрд адилхан, хооронд нь ялгах гэж өгсөн нэр өөрийг нь хамгийн ихээр илэрхийлж, шууд төлөөлдөг болохоор л тэр биз. Бид хаана яаж төрөхөө сонгодоггүй шиг нэрийг ч бас сонголтгүй хүлээж авдаг. Гэхдээ Монгол улсын хуулиар нэг удаа солих шанс бий..
Хүнийг нэрлэхэд хэрэглэдэг үгнүүд маш онцгой утга илэрхийлдэг мэт.. Эрхэм хүнийхээ нэрийг сонсоход хамаг сайхан чанар нь, дотно мэдрэмж, өвөрмөц төсөөлөл нь анзаарагдахгүйгээр сэтгэлд төрнө. Нэрний цаадах хүнийг мэдэхгүй үед нэр бол зүгээр л үг.
Нэг Найз минь нэрээ сольсон юм. (Мягмар гэдэг.) Дуудаж дассан дотно хүн маань нэрээ соличихвол хэсэгтээ л эвгүй байдаг юм билээ.. Эрхэм хүнээ нэрээр нь дахиад хэзээ ч дуудахгүй гэхээс л .. Шинэ нэр нь огт танихгүй гадны өөр хүн шиг хүйтэн хөндий санагдана. (төсөөлөөд бодоорой..) Уг нь бол хүн нь хэвээрээ байдаг.. Яг л Мягмар байхгүй болчихсон, оронд нь яааг ижилхэн өөр хүн гараад ирчихсэн юм шиг л..
Мягмар гэдэг үг миний хувьд маш гайхалтай утгыг илэрхийлдэг бол бусад хүмүүст өөр утгаар ойлгогдоно. Хүмүүс нэрийг нь тогтоочихоод л танилцчихлаа гэдэг. Сайндаа л ажилладаг газар, төгссөн сургууль. Тэдгээр нь намайг илэрхийлэх мэдээлэл биш.. Бүр танилцуулах юмгүй хүмүүс ч байдаг мэт..
Үнэндээ намайг таньдаг хүн цөөхөн. Ээж аав минь ч сайн танихгүй байж магад.. (Энд л харин хэдэн "танил" -тай болж байх шиг..)
Хүн хэмээх агуу ертөнцийг илэрхийлдэг хамгийн товчхон энэ үгний үндсэн утга нь ихэнхдээ "эзэн" -дээ хамаагүй байдаг. Харин Т.Кампанеллагийн "Наран хот" зохиолд хүнийг шинж чанараар нь нэрлэдэг улсын тухай гардаг. Хүүхэд багадаа зоригтой байвал Эр зориг гэж дуудна. Ухаалаг байвал Ухаант гэх мэт.. Хөөрхнийг нь бодуул Царайлгаа! гэх биз.. Тэгээд хэрэв уг шинж чанараа гээвэл нэрийг нь өөрчлөх хуультай.. Тэр хотыхон намайг юу гэж дуудах бол? бас таныг? Манай малчид малаа тиймэрхүү байдлаар нэрлэдэг. Хээр, алаг, мухар гэхчилэн. Харин хүмүүсийн хувьд хоч тиймэрхүү үүрэг гүйцэтгэх талтай. Хамар (дээр дурьдагдсан Мягмарыг хэлжийнэ..) нэг удаа Дондог хэмээх ялааны тухай ярьж билээ. Болохгүй нь ч юу байхав. Дондог гэж сайхан л нэр..
Дондогийг цонхны шилэн дээгүүр явж байхад нь анх олж харсан гэдэг. Одоо ч хөөрхий "бурхан" болсон биз.. Ямартаа ч Дондог хэмээх ялаа байсийм шүү..
Хүн энэ хорвоод мөнх биш.. Мөнхөд үлдэх гэдэг харин мөнхийн хүслэн нь байх шүү.. Хүн үхэхэд нэр нь л үлддэг. Тэгэхээр цаг хугацааны хувьд харахад амьдралаас нь илүү нэр нь чухал байна. Нэрээ мөнхөлчих юмсан гээд амьдралаа, бас мөнхийн агуу бүтээлийг сүйтгэсэн жишээ байдаг шүү дээ.. (Геннис гээд ном байдагдаа.. ) Яалтачгүй намайг үхэхэд ачаас цаадах нь бараг мартаад дуусна. Яг л би элэнц өвөөгөө огт мэддэггүй шиг.. Цөөхөн агуу хүмүүсээс бусад нь яг л Дондог шиг үүрд арчигдана. Харамсмаар биш гэжүү? Хэдэн сая тэрбумаараа... Дондогийг ямар ялаа байсныг найз бид хоёр бас үүнийг уншиж та биднээс өөр хүн мэдэхгүй. Та биднийг үгүй болмогц Дондог хорвоогийн дурсамжаас арчигдана. Ер нь мөнх үлдэх хүслийн тухай тусад нь бичихээр шийдлээ..

Надаас хойш нэртэй минь хамт үлдэж хоцрох учраас блог минь наддаа эрхэм юм.

9 comments:

  1. Миний хувьд бол өөр л дөө. Нэгэнт л тэгээд үхээд алга болох юм бол нэр үлдээх нь чухал бүр биш байх.
    Харин алга болдоггүй байсан ч хаа нэг газар (эрлэгийн үүдэнд ч юмуу хэхэ) очиж шүүгдээд цаашаа орох эрхгүй бол буцаад дэлхийдээ хүн болж төрөөд дахин зөв амьдарч хүмүүжих ёстой бол тэнд очоод шүүгдэх шүүлтүүр нь нэрээ үлдээсэн эсэхээр биш, харин сайхан зүйл санаж, хийж бүтээснээрээ л үнэлэгдэх байх... Мэдээж үнэхээр сайн зүйлийг олонд мэдэгдтэл хийж чадвал ч нэр нь үлдэх нь тодорхой. Тэгж чадаагүй ч өөрийнхөө хэмжээнд сайн сайхан зүйлийг санаж, хичээж яваад өнгөрлөө гэхэд нэр үлдэхгүй байсан ч ялгаа юун... гэж боддын... Гоё сэдэв байлаа... Дондог тэгээд сүнс нь яг яасан бол? :D Дээрийн тэр сонголтын теором чинь их гоё шүү. Тэрийг олон хүнд уншуулах юмсан...

    ReplyDelete
  2. Яг пасспортон дээр бичсэн үг ч тийм чухал биш л дээ. гэхдээ тэр үг намайг төлөөлдөг болохоор эрхэм байгаан..
    Намайг хэн ч дурсдаггүй бол гунигтай. Гэтэл муугаар дурсдаг бол бүр ч онцгүй баймаар.. Гэвч хүмүүс дурсагдахын тулд юу хамаагүй хийхиймдаа. Нүүрэндээ хавчаар зүүнэ, жоом иднэ...

    Бид их олуулаа боловч бие биенээ анзаардаггүй болохоор л тэр байхдаа..

    ReplyDelete
  3. Бас тийм шүү. Аавынхаа нэрийг муугаар дуудуулахгүй гэж бас боддог юм. Манай аавын нэр бас их ховор нэр болохоор...

    ReplyDelete
  4. xvv ta 2 lagimaa, bi bodjeeenn, aimeer ikh aldar tsuugaa uldeeheer boluul shal oor nereer uldeehiim shuu, teQui bol uhsen hoino yas ondolzood salQui, demii, hehe, hums nana hund gar, baritsgui gar geel end tend bloguudad jool todorhoilson bnalee, unen bolhoor ineed hureel ongorson,hehe. setgel zurhendee amar taivan, jargaltai amidarchuul oor ch yum husdegguisht, sanaa setgel zorchiltei, hortoi, shunaltai, buruu zoruu bol dotooddoo yaj ch amar taivan baih bilkee, oor yum boddoggui, dehdee joohon bhdaa,hehe neree uldeelgui, hen ch medQui ongoruul yanaa geel dotor muuhairdag bsan,hehe, hun burt tegj bodoh tsag ert oroi hezee neg tsagt zaaval irdeg bh oo, ugaasaa hunii heregtsee yum chin, minii blogt uv uldeeh heregtsee gej todorhoilson ter heretsee l yum daa...

    ReplyDelete
  5. Нэрийн тухай бичлэг минь намайг нэр алдарт дуртай мэт харагдуулчихав уу даа..
    Хэлэх гэсэн санаа нь эрхэм хүмүүс минь Баясгалан гэдэг үгний утгыг сайн мэддэг тухай байсийн..
    Би ч ялгаагүй хотын төвд том ордонд биш хүн олохооргүй бөглүүд ойн захад байшингаа бариад нам жим амьдрахыг хүсдэг нэгэн.

    за за өв үлдээх хэрэгцээ -н тухайг чинь хайж олъёо..

    ReplyDelete
  6. huuuuuuuuyeeeeeeeeeeee, mani chin oi taigad baishingaa bariad nam jim amidrah zaluug haisaar asssr udjeenaa, yahuu,hehehe

    ReplyDelete
  7. тийм нь их ховор байдийшд.. :р

    ReplyDelete
  8. хэхэ, ийм нийтлэлд сэтгэлдэл бичих нь бараг илүүц биз. үг үсгийн алдаа энэ тэр л гэж дөвчигнөдөггүй юм бол... уг нь энийг чинь л "төр засгийн төв хэвлэлийн тэргүүн нүүрэнд" нийтлэмээр юм байна даа. хэхэ
    сайхаан сайхан.

    ReplyDelete
  9. Сайн уу Баясум,
    Блогт маань сэтгэгдэл үлдээсэнд талархая. Чиний бичсэн зүйлийг уншлаа. Ярилцах сайхан завшаан гэж бодож байна. Чиний бичлэгийн талаар юу бодсоноо өөрийнхөө бичлэгийн доор хариу болгож бичлээ.
    Зарим талаар 2уулаагийн санаа нийлээд заримаар нь салж байна. Үргэлжлүүлж ярилцахдаа баяртай байх болно. Гэнэт энэ талаар бичмээр санагдаад биччихсэн юм. Өөрийнхөө бичлэгээ блогт маань үлдээсэнд баярлаж байна.
    Okay, тэгээд сайхан ярилцана гэдэгтээ найдаж байна.

    ReplyDelete