Wednesday, February 20, 2008

Хэт олны бэрхшээл..

Ерөнхийдөө сонголт хийх бэрхшээлийн тухай юм. Хүнд өгөх бэлэг сонгохоор их дэлгүүр ороод хоосон гарах дөхөж байсийм. Урьдчилж төлөвлөгөөгүй болохоор тэр байх л даа. Харин цөөхөн зүйлээс сонголт хийхэд амархан. Тиймдээ ч хөдөөнийхөн эрт гэрлэдэг байх.
Харин хотынхны хувьд бэрхшээл үүснэ. Дэлгүүрийн бараа шиг нэг дор эргүүлж тойруулж харчаад дараагийнхыг үзэх боломж тэр бүр байхгүй. Яг надад таарах размер, загвар, өнгөтэйг нь хайсаар байтал нэг мэдэхэд дэлгүүр хаах болчихно. Дэлгүүрийн талд нь ч ороогүй байдаг.. Энд эмэгтэй хүнийг бараа мэт үздэг зарим эрчүүдийн хандлагаар бичээгүй юм шүү.
Сонгох зүйлээ урьдчилан тооцчихвол боломжгүй ихэнхи хувилбарууд хасагдаад амар болно.
Тэгвэл чухам надад л тохирох тэр хүнээ олох боломжоо тооцьё. Монгол 2 500 000 хүнтэй. Үүний тал нь эмэгтэй гэвэл 1 250 000 болно. Хүүхэд хөгшидийг хасаад наслалт жигд тархалттай гэвэл 20 -с 28 насных нь 150 000 орчим болно. Үүний 60% -нь гэрлэсэн болон найз залуутай гэвэл free нь 60 000 үлдэж байна.
Үүнээс царай муутай, дурлахад хэцүүгий нь 70% гэж бодоод хасчуул 18 000.
Одоо зөв сонголт хийх магадлалаа тооцвол 0,000056 болно. Боломжгүй юм бишүү?
Олон удаа сонголт хийвэл магадлал нэмэгдэх л байх.. Гэхдээ л миний мэдэрч буйг адилхан мэдэрч, байгаа байдал, бүхий л хэлбэрээрээ тултал ойлголцож, мөрөөдлүүд нь хамтын мөрөөдөл болж, жаргалдаа багтран гудамжинд инээд алдатлаа дурлалцах тэр ганц хүнийг хайж олно гээд бодохоор.. Би өөрөө тийм ховор хүн биш л дээ. Байдаг л нэг нийтлэг хүн боловч өөртөө бол ганц хувь..

Still breathing хэмээх нэгэн гоё кинон дээр заяаныхаа ханийг зүүдэндээ хардаг, энэ чадвар нь удамшдаг нэг залуугийн тухай гардаг юм. Түүний аав, өвөө бүгд эхнэрээ зүүдэндээ олж харсан бөгөөд зүүднийхээ дагуу эрэлд гаран түүнээ олцгоосон. Тэр залуу ч зөвхөн түүнд л тохирох, ганцхан байх бүсгүйгээ олохоор зүүдээ манана. Төгөлдөр хуур, ширээн дээр, бүтээлэг нөмрөөд.. Зүүд нь бүдэг бадаг.. Ганц formosa гэдэг үгийг сонсоно.. Мань мэт шиг хүмүүсийн мөрөөдлөөр бүтсэн кино байх л даа.

Хүмүүс "бие биенээ" олдогт би итгэдэг. Үүнийг нар сар шиг найзууд минь хангалттай батална. Итгэл алдрах ч болоогүй ээ. Би түүнийг хайж байгаа шиг тэр ч бас намайг хайж байгаа..

16 comments:

  1. saihan itgel naidvar duuren bichleg baina. Uneheer ter ch bas chamaig haij baigaa, itgeerei...

    ReplyDelete
  2. Yamar ch gesen l oort yag taarsan hun olddog yumaa. Gehdee ert oroi hezee ve gedegt l uchir n' baigaa baih. Bas haigaagui uyedee zov hunee oldog gesen neg ug baidag daa.
    Harin olon hun ergeldeed baival buruug n' songoh magadlala oschih yum daa tee.

    ReplyDelete
  3. Би Валентиний бэлэг авах гэж Түшиг орвоо. Манайдаа л ганц найдвартай бүтээгдэхүүн зардаг байх гэж найдаад. Тэгсэн бөөн үнэртэн. Үнэртэн л авах зорилготой байсан юм чинь. Тэгээд л эрэлдээ гарлаа шүү. Өөрийн бодож байсан 2 үнэртэнг юу ч гэсэн бариад авлаа. Тэгсэн санал болгох өч төнөөн үнэртэнгүүд...
    Сүүлдээ үнэрлэсээр байгаад толгой эргэж эхлэлээ. Үнэхээрийн таалагдсан нэг нь бэл бэлчин шавхах эд байсан болохоор өөрийг гээд л өөр рүү гээ ч цацаж үзээд л...

    тэгж тэгж арай гэж 3 үнэртэн тунав. Бараг 20 минут зогссон бйах. арай гэж сонголтоо хийв. худалдагч ч баярлав бололтой. би ч баярласан. дараа нь харих замд биеэ хөдөлгөнгүүт л энд тэндээс ондоо ондоо сүрчиг үнэртээд хэхэ.

    нэг ийм л юм болсон юм даа.

    ReplyDelete
  4. Коммент үлдээсэнд баярлалаа..

    Заяны хань зам дээр гэдэг байхаа..

    ReplyDelete
  5. delguuriin baraa, hun itr geel ,hehe, sanaand bainga ergelddeg sedev bna, bododgiin, gertee gantsaaraa tolind harahaar bi neeh hoorhon l doo, oortoo durlaal, aimeer nartsist, teed neeh goyo huuhen bna gej itgeel garaal yavdgiin, gudmand garahaar l neg l bishee, yertontsiin buh huuhen nadaas hoorhon bolchood,neg l bish, teed yag languun deerh baraag boddog bhgui yu, yum avah geheer songolt hiij chaddaguigee, bugd goyo, bugdiil avmaar bdag, tegj tegj yalgaagui negiig ni avaal ireheer gert oor haritsuulah yumgui unoo gants baraa maani l bgaam chin goyo haragdaad l, teel bi boddog baihgui yu, yadragaaaaaaaaaaaa, ooriigoo hentei ch HARITSUULAHGUI.

    ReplyDelete
  6. Сайн нь үнэтэй. Мянганбаяр шиг биш болохоор мань мэтийн бэнчин хүрэхгүй.

    ReplyDelete
  7. ХЭ хэ Би цагаан сараар "архи ууж" яваад бээлийгээ гээчвээ хөөрхий. Тэгээд бээлийгүй хэд хоног гүрийгээд явж байтал хагас сайнд байгууллагын цасны баяр болох тов гэнэт сонсов. Сандарсан эр баасан гаригт бээлий хайж хотын энэ хавиар баахан нэгжлэг хийв.
    Гоё савхин бээлий авчих санаатай гүйгээд бүтдэггүй ээ. UBMart; Виставка Цэцэг төвөөс авахуулаад ундны цагаар майрийтлаа явав шүү. Зарим нь хэтэрхий үнэтэй, зарим нь утгагүй хийц муутай, зарим нь шарчийсан материалтай гээ л голоо л үглээ л яваад байлаа.
    Орой болов. Харих замд хорооллын дэлгүүрүүдээр тэнэв. Эрэгтэй Бээлий үнэхээр олддоггүй шүү. Хэнэггүй явж байгаад гэнэт бээлий хэрэг болонгуут сандарч тэвдэх шиг золигийн юм алга.
    Тэгээд ямар бээлий авсан гэж санана. хаха.
    Баясаа: -тэр чинь бээлий биш болохоор чамайг хайж байгаа нь яамай даа; бээлий байсан бол ч хэнэггүй над шиг явж байгаад гэнэт "цасны баярт" явах болчих вий гэхсэн.
    за за юу юу ч гээд бурчив да.

    ReplyDelete
  8. Hervee zovhon biy biyendee zayasan hosuud baidag gevel oltloo huleej, olsnii daraa hamgiin ih jargaliig medreh baih. Harin olohgui baih magadlal ondortei baigaa n, esvel nogooh n ali hediin hen negentei uchirchihsan 60%-d bagtchihsan bol uldej baigaa ter neg n ih l hoorhii amitan boloh n dee. Nasnii etsest tsaigaa huvaaj uuh huntei uldehguin tuld az jargaliin hamtragchaa turgen olooroi bayasum. Hosuud ih adilhan baidag...

    ReplyDelete
  9. Shuud hiisen songolt bodoj haritsuulj sudalj baij hiisen songoltoos iluu ur duntei baisan talaarh setgel zuichdiin sudalgaanii dung sayahan unshiw. Turshilt sudalgaag oyutnuudyn dund hicheel songoh uyeer yawuulsan baina. Neg hesegt ni lektsuudiin talaar todorhoi medeelel o'googui, no'goo hesegt ni tus hicheeliig uzsen sonsogchdyn setgegdlees awahuulaad mash todorhoi medeelel o'gsonch negdugeer heseg ni iluu onowchtoi songolt hiisen baijee. Baraa, eswel hania songohod ene hamaagui baij boloh l doo. Bi l law Moskwad aild neg busguitei taaraldaad yamar ayataihan busgui we gej bodoj baisan, hagas jiliin daraa galt tergend taniltsaad l udaagui suuchihsan yumdag. Hadmuudad neg ih ertnii taniluud shig haragdah gej hicheej baij bilee, hehe. Arsun.

    ReplyDelete
  10. Ганбаа:
    явж явж сэтгэл ханамж л юм шиг байгаам даа.. Зах дээрээс 2-3 дахин үний нь буулгалаа гээл баярлаал авчихдаг.. хэ хэ.

    anonymous:
    Зээ.. тэр ерөөл бат оршиг ээ.. Сансраас хүмүүс хос байдаг бөгөөд хосоороо энэ ертөнцөд ирдэг. тэгээд бие биенээ хайдаг. олоход нь тус бүрийн сүлдэн тэнгэр нь тусалдаг энэ тэр гээд уншиж л байсийн. шалгах арга байхгүйм даа.. хэ хэ..

    Арсун:
    их баярлалаа.. энэ аргы чинь юм авахдаа хэрэглэе байз. гэхдээ хүмүүс үнэтэй зүйл авахдаа шууд сонгож чадахгүй байхаа..

    ReplyDelete
  11. Naizaa! Hunii amidral songolton deer togtdog uu? esvel zailshgui, hodloshguigeer tiim baihaar zayagddiin bolu? Uneheer hania ooroo songohiig husch baival erel haiguul hiih l heregtei baih. Unen heregtee delguurees huvtsas avah gej haidag shigee hania etsej tsutsalgui haidag hun tsoohon l bolovu, bi ch bas yaridag l bolohoos bish uneheer olon zaluu egnuulchiheed dundaas n songoh geed baigaa yum alga l baina. Delguureer yavahdaa hamgiin ehelj dajgui yumu da gej harchihaad, ochnoon yum uzej uzej baisnaa yavj yavj anhnii harsan n l hamgiin aytaihan n yum baina geed avch baisan tohioldol minii huvid olon baidag. Tegj uchirsan hosuud ch olon baidag. Tiimees suuliin ued anh aytaihan sanagdaj baisan ertnii taniluudaa haij ehelj baigaa! Oroitchoogui bol boloh ch yum bilu! :)
    T

    ReplyDelete
  12. 99% -нь зайлшгүй, 1% -н сонголт гэж л боддийн..
    Барааг бол сонгож авдаг. Харин хосууд, хүмүүс бие биенээ сонгодоггүй гэж бодном.. Тэд бие бие "олдог".

    шинэ асуулт:
    Ямар тохиолдолд оройтсон гэж үзэх вэ?

    ReplyDelete
  13. Harinee,zarim humuus songoj, oortoo tataj chaddag, zarim n songogdchood, ooroo songolt hiih erhguigeer amidardag (teriigee huvi zaya gej oilgodog), yag bie bienee olson gej boddog baih n heden huvi baidiin boldoo! Baga zereg ergelzeetei yum!
    Minii huvid oor huntei huvi zayagaa holbood, gerlechihsen bol Uneheer hairtai bolson eseh n chuhal bish, ger bul bolood, amidralaa zohioson l bol oroitson gej oilgono. Ger bul gedeg denduu eedreetei asuudal yum da!
    T

    ReplyDelete
  14. tsag hugatsaa yavah tusam magadlal bagassaar bh shig sanagdaj bna, za neg hun olood uurt taarna geed bodchihloo gehed daraa ni haramsaad ger bul salalt bolvol yah ve ch gej bodohiin, humuusiig tanij medehiin tuld neleen tsag hugatsaa shaardagdah yum shig, uyerhlee gej bodohod

    ReplyDelete
  15. ... Олдохгүйгээн хүрвэл би
    Өөрөө өөртөө ч олдохгүй...
    Р.Чойном

    ReplyDelete
  16. Олдохоон хүрвэл захаас аваад замаар нэг :-p
    Бүгдийг нь өөртөө тааруулах гээд л бодоод яваад байдаг яг цагаа тулахаар ерөнхий үнэлэмж л адилхан, хоёулаа тохирох уян хатан чанар нь ойролцоо бол уусчихдаг л юм шиг байгаа юм хүмүүсийг харж байхад...
    Би бол ер нь л анхны харцаар дурладаг хүн л дээ... Хараа л бол өнгөрөө :-D За амжилт! Хурдан олоорой! Нээрээ хавар болохоор ганцаараа алхаад байх хэцүү л юм байна :-p

    ReplyDelete