Saturday, February 23, 2008

Жорлонд өнгөрүүлсэн амьдрал..

Уул нь эрхэмсэг блог юмсан. Гамп баас хүрмээр нэг юм биччиж. Яахав.. ганц удаа балиартчий..

Жорлонд орж "морио" харахыг тооцхоо байяа. Яалтачгүй амьдралын минь багагүй хэсэг жорлонд өнгөрчээ. Аймар хайрдаг хурц ирмэгтэй паалантай горшокоос эхлээд өдийг хүртэл 1000 гаруй цагийг юм бодоход зарцуулж. Ном унших зуршилаас болоод би ч удаан суудаг л даа. Бага байхад бүр донтоод хөдөө хашааныхаа жорлонд лаа авч орж байхав дээ.. Зун үнэр нь, өвөл даарах нь болохоос биш модон жорлон ч сайхан шүү дээ. Завсраар нь хорвоог харсан шээг.. Шинэ ухсан нь бүр ч кайфтай. Хнг!! гэчээл байжийтал тээр доор пялл!! гээл.. хэ хэ..
Хүн өөрөө өөртөө дуртай. Өөрийнх нь унгас өөрт нь муухай санагддагүй гэдгээр нэгэн багш маань энэ санааг баталж байсийн. Няцаашгүй жишээ шүү.. хэ хэ..
Хоол орохдоо сайхан байдагчлан гарахдаа ч бас аятайхан санагддаг. Дотор онгойгоод л ирдэг шүү дээ. Ялангуяа хоол идчээд гэдсээ дааруулчихаар юу юугүй нэг сонин мушгидаг даа. Ойрхон мөртлөө хурдан хурдан алхаал.. Яг л үйсэн бөглөөтэй шампанск буудуулж байгаа юм шиг..
Өдөр бүр мэдэрдэг амьдралын минь салшгүй хэсэг болохоор яалтачгүй олон дурсамжтай холбогджээ.

Багын минь салдаггүй нэг найз байлаа. Бүх юмийг хамт хийнэ. Хөдөөний жорлон дандаа хос байдаг болохоор нэг бол тэднийд, эсвэл манайд.. бүр баас хүрээгүй байсан ч нөгөөхөө дагаал цаас бариал хамт орно. Дүлэнгээ л юм яриад.. - За чи болжийно уу? би дуусчийна гээл.. (бас өөр чимээ ч сонсогдоно..)
Хамгийн гоё нь наадмын талбайн жоогоо байсын. Хүн бараг ордоггүй болохоор зун харьцангуй цэвэр.. Бид хоёр л очиж хэдэн өтий нь тэжээдэг байлаа. Сүүлдээ үнэр нь хүртэл нэг л дотно санагдаад. Ямарч л байсан тэгэж хамт баах нээх гоё санагддаг байсиймдаг. Африкын нэг омгийн тухай уншиж байсийн. Омгийн ахлагч хүндэт зочин ирвэл өндөр модны мөчир дээр
хамт сууж хүндэрдэг тухай. (хүндрэх! хөнгөрөх?) Тэр нь их хүндэтгэл юм байх. Авууштай л санаа. Би хувьдаа 0 -н өрөөгөө маш гоё тохижуулна гэж боддийн.
Сумын төвд бас хэд хэдэн нийтийн жорлон байх. Нэг нь доороо нохой ордог нүхтэй.. (Зах зээлийн хэцүү ч үе байж..) Мань хэд ч толгойг нь "онох" гэж их хөл хөөрцөг болдогсон. Бүр "бэлдэж" ирээл.

Танихгүй шинэ газар анх ирэхэд нэг л эвгүй байдаг даа. Миний ажигласанаар бол тэндхийн жоогоонд нэг сайхан хүндэрчихэд арай л өөриймсөг болоод дотно санагдаад явчихдаг юм шигээ.. Тэгээд дараа нь өөр тийшээ очих болохоор хуучин жорлонгоо үгүйлээд бүр зорин очиж баах хандлагатай болдог. Ер нь бол ийш тийшээ их явдаг хүмүүс ямар ч нөхцөлд тавтай хүндэрч сурах хэрэгтэй юм шиг байгаан. Түгжээгүй хаалга, балиар суултуур ч сураагүй хүнд бол хэцүү л асуудал. Суултуурны ирмэг дээр гарч зогсоод, хаалганы бариулаас зууран гаднаас татахад нь унахгүй тэнцвэрээ олж сууна гэдэг хэцүү шүү. Оюутны байранд амьдарч байсан хүн бол харин хаа ч алзахгүй дээ.
Явж явж хамгийн сайхан жорлон бол байгаль юм дөө.. энд би замын хажуудах дэрс бутийг хэлээгүй шүү.
Эзгүй хээр талд наран мандахыг хараал эсвэл өндөр уулын оройд алсын бараа ширтээл суухад ч айдаа мөн.. гэснээс биднээс өмнөх манай өвөө эмээ нарын үед амсар дээрх үлдэгдлий нь яаж шуухан болгож байсийм болдоо..

21 comments:

  1. haha, yoy yag taj unalaa. gashuun uneniig tun gyarhai bichijee. bi neg tanilyndaa orood 00 chin haana ve gesen neg haalga zaaj ugch baina, yavaad orson chin haalga ongoivuu ugui yuu shuud shattai, shat n deeshee neleen ugsuj baigaad hamgiin oroi deer n gants suultuur baij bilee. Unen tasarhai sanagdjuu. Bas neg tanil maani gertee hunderch chaddaggui muu zurshiltai, yaj baigaa yum geheer geree unertei bolgochih geed baigaa met sanagdaad evgui baidag gej avsan. Tegeed dandaa havchij baigaad surguuli soyol uur gazar esvel aild ochij myalaadag gej baigaa. Haha goy bailaa, tnx!

    ReplyDelete
  2. yostoi tataj unalaa, chi ene stiileeer ch gesen bas hol yavahiim bna

    ReplyDelete
  3. өмхий үнэртүүлсэн юм бичээд хаа хүрэхэв дээ.. хэ хэ

    ReplyDelete
  4. Залуусаа та нар яагаад л ийм юм бичижгээгээд байна даа?

    ReplyDelete
  5. бүгд л унгадаг шүү дээ..

    ReplyDelete
  6. тэхдээ дахиж ийм нэр баастсан юм бичихгүй ээ..

    ReplyDelete
  7. хаха би лав хэнтэй ч зэрэгцэж сууж бааж чадахгүй. Уг нь ч бүүр багадаа найзтайгаа өөд өөдөөсөө харж сууж байгаад юм ярингаа сайхан л хүндэрдэг байлаа. Нээрээ яагаад хүндээр биеээ заснаа гэж? :P

    ReplyDelete
  8. Тэр Сэрэл мэдрэмж юутай таатайгээ.
    Давтагдашгүй гэж энийг л хэлдэг байх даа

    ReplyDelete
  9. Hehe, hogjoon demjih genu? er n bol tataj unahaa shahlaa! Sonirholtoi, bas denduu ilen dalangui bichjee! Ug n ch baidag l zuil l de! Emee ovoo nar chuluugaar argaldag baisan gesen. Bi ch bas huuhed baihdaa, hodoo daavuunii helterhii ch olddoggui ued turshij uzej l baisan. Yamartai ch hogjiltei bailaa. Hogjoon demjihiig hicheesen
    Tumee

    ReplyDelete
  10. таалагдаж байнаа. зүгээр уншаад эхлээд инээд хүрлээ. гэхдээ их л гоё санагдаад байна шүү, энгийн үгээр энгийн үнэнийг л бичсэн байна. сайхан санагдаад цааш нь нийтлэлүүдийг чинь уншлаа. сэтгэл хөдлөм байна. нэг л сайхан сэтгэгдэл, мэдрэмж төрүүлээд байна. сайхан бичдэг хүү байнаа. элдвийн загварт баригдчихалгүй, хувирчихалгүй .. бичээд л байгаарай даа.
    би ч бас бичих дуртай. даанч өдрүүдээ өөр зүйлд дэндүү их үрдэг юм аа. хааяа нэг сэтгэлээ онгойтол юм бичихээр сайхан болчихдог юм.
    АМЖИЛТ.

    ReplyDelete
  11. Өөрөөө аймаар дуртайм байж надаас болсым шиг. Нээрэээ тэр өтнүүд тээ. Өвөл нийтийн жорлонгууд доороос данхраадчих нь холгүй болдогсон. Жоохон жишүү сууж байгаад овгор хөлдүүсийн хажуугаар унгаагаал аан.

    ReplyDelete
  12. хөлдүүс үедээ харин ч гайгүй.. тэр нь гэсээд борооны ус ороод дүүрчихээр жинхэнэ гоё юм болно доо.
    бага багаар таслаж унагаахгүй бол цүлх! гээл.. ус нь нүхээрээ гараад ирнэ шүү дээ..

    Ингэхэд хүмүүс яагаад заавал ийм бичлэгэнд нь дурладийм болоо??
    цаашид дандаа иймэрхүү юм бичдийм билүү..

    ReplyDelete
  13. кккк...за нэг юу яаж авийдо

    ReplyDelete
  14. Хаха яг л тэгдэг байсан да

    ReplyDelete
  15. And min, humuus engiin unend durtai baidiim baihgui yu da! Gun uhaan, heterhii gedes tolgoi 2iin urchlee mushgiraag ihesgeed baidag sedvuud tiim ch taatai sanagddaggui gehu de! Amjilt! Ih taalagddag shu! bicheed baigaarai!
    T

    ReplyDelete
  16. Т минь чи ингэж нэг орж ирэх гэж...

    жорлонгийн хажууд эвгүй л юм.. гэхдээ яахав, Чанга тэврэн үнсэе!

    ReplyDelete
  17. Õºíäèé ä¿¿ðýí õºäºñ, õºäºñ áîëãîí ×ÀÖÃÀ...

    ReplyDelete
  18. Дээрхийг хөрвүүлэв..

    Хөндий дүүрэн хөдөс, хөдөс болгон ЧАЦГА...

    ReplyDelete
  19. Уулын таг дээр гарчаал, чандамлаж суучаал, гартаа хоёр ширхэг арзгар чулуу атгачаал,шүдээ зуун амаа жимийн нүдээ тас анин гүнзгий амьсгаа авч байгаад дүлж хүндрэх ч бас кайф шүү дээ...........

    ReplyDelete
  20. Аайдааа мөн.. Эр хүний жаргал эзгүй хээр ээ гэж..

    ReplyDelete
  21. Toriin ordon, nileen heden yaamnii Jo-nd suuj baisiin bn. Ondorloguudtei zeregtseed dulj baih ch ai mon ch.

    ReplyDelete