Thursday, March 6, 2008

Харьцуулах үйлдэл

Хурметбек-н "Үл бичигдмэлүүд" -д тодорхой гардаг болохоор нэмж юм хэлэхэд хэцүү л байна. Түүн дээр харьцуулж болдоггүй зүйл байхгүй хэмээн гардаг. Учир нь бүх зүйл хоорондоо ялгаатай шүү дээ. Бурханыг ч харьцуулж болно.
Сайн харьцуулалт хийхэд сайн шалгуур хэрэгтэй ба сайн шалгуурыг өөрийг нь бас "харьцуулж" байж олж авна. Энэ талаар халти бичсэн юм бий.
Харин зарим зүйлсийг харьцуулахад хэцүү. Хайрыг, дотно хүмүүсээ, хийсвэр зүйлсийг харьцуулахад хэцүү.. өөр олон л юм байгаа байх. Жишээ нь ээж, эхнэр, хүү гуравынхаа аль нэгийг хавцлаас шидэх сонголт хийлгэх гэх мэт.. Иймэрхүү харьцуулалтаас зугтсанаараа би бөөрөнхий болно (цаашлаад тамд унана. Данте). Бөөрөнхий гэдгийг бөөрөнхий бишүүдтэй нь "харьцуулж" мэднэ..
Харьцуулах үйлдэл сайн муу хоёр талтай мэт. Яагаад гэвэл харьцуулалтаар сайн муу хоёр зүйлийг "гарган авдаг". -Энэ бол сайн зүйл гэж хэлэхдээ бид үлдсэнийг нь муу болгоно. Хоёр ижилхэн сайн зүйлийг ч хооронд нь харьцуулаад нэгийг нь нөгөөгөөс нь муутгаж болдог.
Нөгөө талаар муу зүйлс байгаагүй бол бид сайныг ялгаж чадахгүй шүү дээ. Жишээ нь би хамгийн үзэсгэлэнтэй сармагчингаас царайлаг гэх мэт..
Ер нь ч аливаа үнэлэмж ийм байдлаар тогтдог байх.. Тэгэхээр би эрхэм зүйлсийг минь улам үнэ цэнэтэй болгож буй харанхуй бүхэнд талархах хэрэгтэй юу?
Өмхийтэй харьцуулснаар сарнайн үнэрний сайхан улам тодорно. Тэгвэл бүх зүйл нь сайхан байдаг диваажинд хүмүүс унгадаг болов уу? Унгасан ч сарнай үнэртдийн бол уу? аягүй бол бүгд цагаан хоолтон байгаадаа.. Өмхий үнэртэхгүй юм чинь сарнайн сайхныг яаж мэдэхүү? Муу зүйл байхгүй юм чинь сайн зүйл ч байхгүй тэрхүү диваажинд хүсэл төрөх болов уу? Нэгэн хэвийн учраас сонголт байхгүй. Сонголт байхгүй бол эрх чөлөө ч байхгүй..
Тийм газар луу яагаад тэмүүлдэг байнаа гэжүү? Там -тай харьцуулсан учраас шүү дээ.. Зарим нь бүр энэ амьдралтайгаа харьцуулаад өндөр дээрээс явчихдаг..

Хамаг нүгэл харьцуулалтаас эхэлсэн гэдэг сургаал байдаг.
Библи -д гардагаар бол Люцифер (тэнгэрийн элч) могой болон хувирч Ева -г уруу татдаг. Ингэх болсон шалтгаан нь Бурханы Адамыг хайрлах хайр өөрийг нь хайрлах хайраас илүү байжээ..
Харьцуулалт хийсэн Люцифер (сатан) -ийн буруу юу? Эсвэл эхэлж "харьцуулалт" хийсэн Бурханы буруу юу?
Сайн зүйлийг таньж, олж авсны хөлс нь харьцуулагдсан муу зүйлс гэж хэлж болохоор.. Анд нөхдөө бусдаас нь эрхэмд үзсэний төлөөсийг үлдсэн хүмүүс төлдөг. Маш олон дотно сайхан найзуудын минь үнээр бүтсэн болохоор наддаа эрхэм байхаас ч аргагүй юм.
Хүнийг хэмжинэ гэдэг муухай зүйл.. Тэр дундаа найзуудаа дугаарлана гэдэг адгийн зан.. Гэсэн ч энэ бүгдийг хийдэг буруугаа харьцуулах үйлдэл рүү чихэх үү?
Бид үнэнийг харьцуулж л таньж мэддэг шүү дээ. Нөгөө талаар харьцуулах зүйлгүй бол үнэнийг хэрхэн таних вэ?
Харьцуулалтаас хандлага тодорно.. Хэрэв хэн нэгэн эхнэрээс минь илүү санагдвал яахуу? (түй түй.. ) Тэхээр эрхэм нандин, хувиршгүй байх тэр л зүйлсээ "харьцуулашгүй" өндөрт нандигнах хэрэгтэй гэж зөвлөх байна. Харин харьцуулашгүй тэр зүйлсээ харьцуулж байж л олж авна даа..
Юмс тодорхой болж буй нь сайн боловч энэ тохиолдолд тодорхойгүй байх нь хэрэгтэй буюу дотно хүмүүсийн харилцаа тодорхойгүй байсан нь дээр. Тодорхойлно гэдэг цаанаа харьцуулах үйлдэл хийж байдаг. Нөгөөтэйгүүр тодорхойлно гэдэг хязгаарлана гэсэн үг (Спиноза) гэж афоризм бий. Энэ тухай удахгүй бичимз.. Ямартаа ч блогийг минь бусадтай нь бүү харьцуулаасай хэмээн хүсэх байна.
Энэ хүртэл "<" , ">" харьцуулах үйлдлийн тухай байлаа. Цаана нь "=" гэсэн үйлдэл бий. Бидний амьдран буй орчлон ертөнцөд бүх зүйл тэнцвэрт оршдог гэж боддийн.
F = (-F )
Өмхийг сарнайтай харьцуулсан нь сарнай сайхан үнэртэй гэдгийн баталгаа болж чадахгүй. Миний танил Дондог хэмээх ялаанаас асуугаарай. Олонхийн санал энд хамаагүй. Тэгээд ч тэд хамаагүй олуулаа.
Сайн зүйлс харьцуулах шаардлагагүй, дангаар, өөрийн мөн чанараар оршдог энэ тэр гээд зөндөө философи байдаг ч надаа бол хүн өөрөө бүхний хэмжүүр гэдэг үг илүүтэй таалагддаг.
Хүн л харьцуулалт хийнэ шүү дээ.. Тэрнээс биш сарнай ч ялгаагүй өмхийг бүрэлдүүлдэг атомуудаас л тогтоно. Бүх зүйл ялгаагүй, тэнцүү.. (Тэнцвэрийн талаарх бодлоо тусад нь бичмээр санагдлаа..)

Бид харьцуулах их дуртай.. Хот хөдөөгийнхөн, гадаад дотоод, эр эм, эрт эдүгээ гээл...
Эцэст нь харьцуулалтын үр дүн гэдэг хийж буй ганц, хийлгүүлж буй хоёрт ихээхэн хамаатай, нөлөөтэй байх тул болгоомжтой, мэдрэмжтэй, ухаалаг, хариуцлагатай байгаарай л гэж ерөөе дөө..

17 comments:

  1. харьцангуйн онолын талаар бичихээ мартчиж..

    ReplyDelete
  2. hehe, tegj taarnaa, chi hot hodoo geegui bol martQui bhgui yu,hehe saikhaan, saikhan,hhehehe
    oo gol yumaa martha grjiinn, Burhaniig hurtel haritsuuldag shd, chutgor grj yarial, rnr chin chanariin haritsuulalt sht, tiim nugeltei Luciferchuud ta nar /agsamnav/

    ReplyDelete
  3. Баасан дээр шаваад байсан хүмүүсээс бүр нэг нь ч байхгүй шүү!
    Нанаг маань тооцохгүй бол.

    Тэр хот хөдөөгийн хувьд хамгийн сайхан харьцуулалт нь чинийх байсийшүү..

    Өөрийг нь хүртэл харьцуулж чадах эрх чөлөөг Бурхан бидэнд хайрлажээ..

    ReplyDelete
  4. сарнай эрвэйхэйд, баас ялаандаа сайхан ч юм шиг, эмэгтэй сармагчингүүдад бол мань мэт шиг нүцгэн нүүртэй амьтад бол царайы муутын туйл...

    ReplyDelete
  5. эмэгтэй сармагчин шалгуураа л буруу тавьснийх..

    ReplyDelete
  6. hehe, emegtei sarmagchinguudad mani mets tsrai muutiin tuil, ai? hehe aldag gar ve

    ReplyDelete
  7. hehe, emegtei sarmagchinguudad mani mets tsrai muutiin tuil, ai? hehe aldag gar ve

    ReplyDelete
  8. Нана эмэгтэй сармагчингаас царайлаг.
    хараагүй тэгсэн тэгж боджээнэ..

    ReplyDelete
  9. hehehe,

    Bayasum chi zob bodjeeh shig baishd. Bichas tegej boddiii.

    http://hudalch-huuhduud.blog.banjig.net/

    Энэ рүү нэг ороодирэээ, Хань Нана болон Баясум нар мээн

    ReplyDelete
  10. Тиймүү.. тэгүүл миний зөв байх нь..
    Нанагаас хөөрхөн сармагчин байхгүй.

    ReplyDelete
  11. Харьцуулалтын төв нь өөрөө байдаг гэдэгтэй санал нэг байна шүү. Өөртэйгөө адилхан, төстөй адил боддог хүмүүст дуртай гээл... Эм сармагчинд дурлачуул яанамбээ ;) за за би гаркүй бол уг нь ойрд блог млог хэскүй, завгүй байгаа хүн юмсан хэхэ...амжилт!

    Тэр нууцыг задласанд үнэхээр их баярлаж байгаа шүү!!!

    ReplyDelete
  12. нууцыг нээсэнд чинь тэрнээс дутуугүй баярлаж байнөө.
    ассар үнэ цэнэтэй зүйл тавьчаад байхад хүмүүс даанч тоохгүйн..

    ReplyDelete
  13. ta 2-oos nuure nuuhgui bol bulaagaad avtshaj magadguim bnaldaa, bi ch alii da hoorhon sht, asuuvyyl heleel ogno doo , tumen andaQui gejuga

    ReplyDelete
  14. Нана бол бүх сармагчингаас хамгийн хөөрхөн нүүртэй нь..

    ReplyDelete
  15. Nana, Bayas 2 torol negtei

    ReplyDelete
  16. Хайртын маань бие дээр суусан ялаа ч хөөрхөн харагдаж, тэр унгасан ч анхилуун үнэртэж, өглөө болгоны нуухтай бүлцийсэн нүдийг нь үнсэж, орой болгоны давстай давсгүй лавшааг нь амтархаж, сул унжсан бэлхүүсийг нь тэвэртээ багтааж ядаж, шартсан хүүгийхээ шивэртэй оймсыг угааж, ЭЭЛЖИТ хүргэнийхээ шороотой гутлыг арчиж амьдрах юмсан, ЭРХЭМ - ээ...

    ReplyDelete
  17. Найзуудаа!!! Ер нь ө ба ү усгийг о ба у усгээр бичиж сурцгаая... Тийм биз дээ, Баясаа???

    ReplyDelete