Monday, March 17, 2008

Гуга

Хүн маш олон хүчин зүйлээс хамаарч төлөвшдөг. Жишээ нь намайг үүсгэсэн сперматозойд жаахан хоцорцон бол өдийд яг би байх байсан уу? гэх мэт сонирхолтой асуултууд байдаг. Хэрэв би гадаадад төрсөн бол одоо байгаагаас хэр өөр хүн байх бол? Төрж өссөн орчин, эцэг эх гэх мэт бид өөрсдөө сонгодоггүй хүчин зүйлсийг орхъё. Жишээ нь би ном уншдаггүй байсан бол одоо байгаагаас огт өөр л хүн байхсан биз. Энэ талаар бодох тусам хүнд эхээс авч төрсөн шинж чанар нэлээн бага мэт санагдхийн. Хүнд гэр бүлийнхэн нь ихэд нөлөөтэй байдаг тухайд Нана бичсэн байгаа. Хүн бүр өөрийг нь тодорхойлдог шинж чанараа гадны ямар нэгэн зүйлээс л төлөвшүүлж авсан байдаг мэт.. Миний хувьд одооны би –г таньж авахад нөлөөлсөн хэд хэдэн хүн, бас ном байдгийн нэгийг энд танилцуулах гэсэн юм.
Эрхэм ахын алдрыг Хурметбек (Гуга) гэнэ. Эрэлхийллийн уран зохиол нэртэй оны шилдэг ном шалгаруулах тэмцээнд 3-т орсон “Үл бичигдмэлүүд” номоор нь хүмүүс таних байх. Баабар гуай “Дори идэр дүүдээ” номондоо уншихыг санал болгосон байна лээ. Би ч санал болгох байна. Номноос авч үлдэн надад нөлөөлсөн чухаг зүйлсийн нэг нь сэтгэлгээний эмх цэгц болон логиктой сэтгэхийг хичээх болсон зэрэг юм. Урьд нь философийн сүрхий ном уншиж яваагүй болхоор “ангилал зүй”, “хэмжил зүй”, “санагч” зэрэг ойлголтуудыг энэ номноос анх гүнзгий бодолхийлсэн билээ. Аливаа хүнд өөрт таалагддаг, хүндэлдэг хүнтэйгээ адил нийтлэг зүйлтэй байгаагаа мэдрэх нь сайхан санагддаг шүү дээ. Зарим нь бүр муу талуудаараа ч хамаагүй адил байх гэдэг. Жишээ нь муу Гамп-тайгаа нэг ч болтугай зүйлээр холбоотой шүү гээд бодохоор нэг л өег. Гуга ах бид хоёрын хооронд ч адил зүйл олон байх мэт санагддийн. Нэг сургуульд ижил мэргэжлээр тэхдээ бүр ихэд сонирхолтой сайхан мэргэжилээр сурсан, физик, логик, электроник, философи зэрэг сонирхдог, боддог зүйлс ч төстэй мэт..
Үүнийг бичих болсон учир нь эрхэм ахыг блог бичдэг байх гэж горьдон битүүхэн хайж явсаар олсон явдал юм. Мундаг хүмүүсийн мундаг номнууд байдаг л даа. Гэхдээ юунд ч баригдалгүй, хэнээс ч ишлэлгүй өөрийн бодлоо гайхалтай эмх цэгц, логиктойгоор тэгээд электрониктой холбон өгүүлсэн нь надад чухам нэг таалагддаг болно. За ингээд олон үгээр юүхэв. Та бүгд өөрсдөө сонирхоцгоо..

7 comments:

  1. хэ хэ.. өмнөх үг шиг болчиж..

    ReplyDelete
  2. амайг үүсгэсэн сперматозойд жаахан хоцорцон бол өдийд яг би байх байсан уу?

    таалагдлаааа Гуга гэж нөхөр... гялайлаа Баясум.

    ReplyDelete
  3. харин тхх.. Гуга гаагуу блогтой байгааз?

    ReplyDelete
  4. нэрийн хуудсыг нь яахуу? ахахахаха

    ReplyDelete
  5. gaaguu blogtoim bna,hehe, neeree guga-iin ul bichigdmeluud ni 2001 onii shildeg nomoor shalgarsan sht, bi chinii ene bichlegiig umshchad guga-iin blog & nomiin tuhai blogtoo bichih geed yadav, oruulj diilsenQui.

    neeree neriin huudasgui ni yahuu??? ain, hahaha

    ReplyDelete
  6. номыг нь өгч умшуулсанд tnx шүү bayasum! эмнэлэгт уйдаагаагүй, галзуурахаас аварсан ном :D

    ReplyDelete
  7. чиний өгсөн чинь л харин галзуурмаар ном байлээ дэ..

    Галзуугийн эмнэлэгт хэвтсэнийг чинь мэдээгүйн байшд.. sorry..
    тэгээд эдгэрсэн үү хө?

    ReplyDelete