Tuesday, April 22, 2008

Font тойрсон проблем

Компьютерын крилл үсэгний учрыг олъё гэсэн хүмүүст энэ бичлэгийг зориулж байна.
1. Эхлээд компьютерын keyboard driver гэж юу болохыг тайлбарлая.
Үйлдлийн систем нь дэлгэц, гар, принтер гэх мэт ямар нэг төхөөрөмжтэй холбогдож
ажиллахын тулд драйверыг ашигладаг. Өөрөөр хэлбэл драйвер нь тухайн төхөөрөмжийг удирдах функцууд юм. Програмууд төхөөрөмжтэй харьцахдаа үйлдлийн системд суусан тэрхүү драйверуудыг ашигладаг гэсэн үг. Жишээ нь monkey бол keyboard-тай ажиллах драйвер болно.
Keyboard-ны товч бүр нь өөрийн гэсэн тоон кодтой бөгөөд товчин дээр дарахад харгалзах кодыг процессорлуу илгээнэ. Энэ кодыг Анхдагч код гээд нэрлэчий.. Тэгвэл гарын драйвер нь энэхүү анхдагч кодыг хүлээж аваад өөрийхөөрөө хөрвүүлэн фонтны тоон код болгож
үйлдлийн систем болон бусад програм-руу дамжуулдаг.
2. Font ба тэмдэгт
Компьютерт тэмдэгтийг тоогоор илэрхийлж хадгалдаг. Жишээ нь эхэн үеийн фонтны системд А үсэг 65 гэсэн тоонд харгалзах ба нийт 0 - 256 хүртэл ялгаатай тэмдэгт байжээ.
Харин фонт бол тухайн тоонд ямар дүрс тэмдэгт харгалзахыг заасан хүснэгттэй файл юм. (энгийнээр ойлгоход шүү дээ) 0 -с 256 хүртэлх тоо
нуудад харгалзах дүрс, тэмдэгтийг зурж оруулаад хадгалахад тэр фонт файл болно. Жишээ нь 65 гэсэн тоо arial фонтоор A -дүрс (тэмдэгт) болно. Харин Times new roman фонтоор бол A тэмдэгт болно гэсэн үг. Эхэн үеийн фонтны энэ стандартаар бусад олон хэлны үсгийг тэмдэглэхэд хүрэлцэхгүй болсон тул Unicode гэдэг стандартыг гаргасан байна. Энэ стандартаар 65536 хүртэл тэмдэгт оруулах боломжтой бөгөөд хэл болгонд тоон хязгаарыг нь зааж өгсөн. Жишээ нь Монгол крилл үсэг 1025 -с 1103 хүртэл (орчим шүү..) тоонд харгалзана. Windows XP -н стандарт фонтууд болох arial, times, tahoma, courier зэрэг фонтууд крилл үсэг дэмждэг буюу 1025 - 1103 хүртэлх тоонуудад харгалзах крилл үсгийг нь оруулцан гэсэн үг. Харин энэ стандарт гарахаас өмнө Монголын зарим компани өөрсдөө фонт үүсгэн ашиглаж байсан нь бидний мэдэх arial mon, times new roman mon зэрэг "mon" -той фонтууд юм. Энэ фонтны системд крилл үсгийг 170 орчмоос эхлэн кодлосон байдаг. Мөн энэ фонт-д зориулсан Monkey гарны драйверыг хийжээ. Жишээ нь энэ драйвер нь хэрэглэгч keyboard-ний G үсгэн дээр дарахад үүсэх анхдагч кодыг 177 тоо руу буюу крилл А үсгийн код болгон хөрвүүлдэг. Энэ 177 гэсэн код бүхий тэмдэгт нь зөвхөн Arial mon зэрэг mon-той фонтуудад А үсэг болж харагдах бөгөөд unicode -ийн Arial фонтоор À тэмдэгт болж харагдана. Харин unicode -ийн А үсэг нь ArialMon фонтоор  -болж харагдана.
Unicode -ийн крилл үсгээр бичих гарын драйвер нь XP -д өөрт нь байдаг. Control panel -н тохиргооноос гаргаж ирэхэд болно. (Зааврыг дор хавсаргав.) Тэгэхээр ArialMon фонтоор бичих бол monkey драйверыг ашиглах нь байна. Энэ хоёр драйверын хэлний сонголт нэгэн зэрэг Монгол байж болохгүй, алийг нь хэрэглэхээсээ хамаарч нөг
өөхийг нь заавал english болгох хэрэгтэй.
Unicode -н систем нь олон улсад албан ёсоор стандарт болсон бөгөөд ихэнх мэдээллийн систем энэ форматыг дэмждэг. Интернэт, вэб хуудас, хэрэглээний болон оффисын програмууд гэх мэт. XP -н гарын драйвер ашиглан
Arial фонтоор бичсэн л бол таны текст алдаагүй харагдана, бичигдэнэ. Харин monkey ашиглаж arial mon -р бичсэн бол арзайсан л юм болно доо.. Ер нь ч тэгээд хэрэглээнээс гарч байгаа. Дезайнеруудын хувьд monkey -г ашиглах болдог. Учир нь unicode -н крилл фонтууд хэдхэн төрөл байдаг бол mon-той крилл фонтууд маш олон төрлийн шрифттэй байдагт юм. Удахгүй unicode -н олон гоё фонтууд крилл үсэгтэй болох байлгүй дээ.. Тиймээс албан хэрэгцээнд болон интернэт вэб зэрэгт XP -н драйверыг ашиглан arial, tahoma, times зэрэг фонтыг хэрэглэх хэрэгтэй.
Энд харин нэг балай програмыг хэлэхгүй өнгөрч болохгүй нь. Энэ бол гарны драйвер ч биш, фонт ч биш
Realmon гээч програм. Үйлдлийн системээс устгаж болдоггүй, зөвхөн realmon суусан компьютерт л крилл үсгийг зүгээр мэт "зөвхөн" харагдуулдаг. Хэрэглэгч чухам аль гарын драйвер (unicode or monkey) ашиглаж бичээд байгаагаа мэдэхэд төвөгтэй, зүгээр юм шиг харагдавч өөр газраас үзэхэд monkey -р бичцэн байдаг, фонтны учраа олдоггүй хүмүүсийн сэтгэлийг хуурдаг тийм л програм даа..
Үүний оронд тэмдэгтийн кодонд хөрвүүлэлт хийж arial mon - г arial болгодог мөн эсрэгээр нь ч хөрвүүлдэг арга бий. Тусгай програм ч байдаг. Word -н макро ашиглан хийсэн хөрвүүлэгчийг зааврын хамт share хийлээ. Татах линк.

XP -н Монгол гарын драйвер суулгах заавар:
1. Control panel -д буй Regional and Language Option -г дар.
2. Гарч ирэх цонхны Languages хэсэгт буй Details товчийг дар.
3. Гарч ирэх цонхонд байгаа Add товчийг дараад Монг
олыг сонгоно. Тэгээд ok ok ok...
түүний дараа Start цэсний баруун буланд доорх дүрс гарах ёстой. Амжилт хүсье!
Мөн лавлах зүйл байвал сэтгэгдэл дээр асууна бизээ.
Бусад хэрэгцээт хаяг:
монгол үсгийн фонтны тухай
Баяртай АРИАЛ МОН, шинэ үе ЮНИКОДыг сонгож байна

Monday, April 14, 2008

Цэцэн 3 -н сармагчин

энийг харж жаал инээж билээ..

Бас нэг хувилбар.. асуулт байна: энэ 4 -н аль нь хамгийн ухаантай вэ?

Thursday, April 10, 2008

Only time ( Who Can Say )

Enya ...



Who can say where the road goes,
Where the day flows, only time?
And who can say if your love grows,
As your hearth chose, only time?

Who can say why your heart sights,
As your live flies, only time?
And who can say why your heart cries
when your love lies, only time?

Who can say when the roads meet,
That love might be ,in your heart?
and who can say when the day sleeps,
and the night keeps all your heart?
Night keeps all your heart.....

Who can say if your love groves,
As your heart chose, only time?
And who can say where the road goes
Where the day flows, only time?

Who knows? Only time
Who knows? Only time

Wednesday, April 9, 2008

аниргүй

Бага байхад нэг сонингийн тасархай аваад жоогоонд орсон юм. 0 -н цаас, тамхины цаас, бэлэгний цаас, гал ноцоох цаас бүгдийг сонин орлодог байсан тэр үед л дээ.
Тэр сонин дээр "Аниргүй" хэмээх нэг сонин өгүүллэг байж билээ. Их таалагдсан боловч хэрэглэхээс өөр аргагүй тул авч үлдэж чадаагүйм. Тэнд нэг сонин охины тухай гардагийн. Бүрэг, ганцаардмал, байнга бодлогоширсон, бараг найзгүй.. Хайртай дотно ээж нь өнгөрснөөс хойш бүр ч дуугай болжээ. Нэг удаа найздаа ирээд ийн ярив:
- Чи аниргүй байж чадах уу? хамгийн төгс амгаланг мэдрэх, юу ч сонсогдохгүй тиийм гүн аниргүй.. Тасс харанхуй, бин битүү өрөөнд, толгой дээрээ зузаан дэр давхарласан ч тэр аниргүйг би мэдэрч чадахгүй нь. Тэнд зүрхний цохилт, амьсгалын чимээ, элдэв бодлын шуугиан сонсогдсоор байна. Би авь аниргүй байхыг хүсэж байна.
...
...
эцэст нь охин амиа хорлодог..
Чимээ байтугай бодлоо ч мэдэрдэггүй төлөв үхэл байж болохын.
Дүлий хүн ямар нэг юм "сонсдог" болов уу? Аниргүй гэж юу ч мэдрэхгүй байхыг хэлдэг бол юу ч мэдрэхгүй байгаагаа бид хэрхэн мэдрэх вэ? Хүн өөрийгөө "сонсож" байж л оршин буйгаа мэднэ. (cogito ergo sum)
Бидэнд амьдралын элдэв шуугианаас залхах үе бишгүйдээ нэг тохиодог. Тэр охин ч ялгаагүй. Ээжийнхээ хойноос хязгааргүй их гунин гашуудсан түүнийг эхийнхээ оршуулган дээр уйлаагүй хэмээн муу хэлэх хамаатнуудаасаа, монгол хэлний муйхар багшаасаа, хорвоогийн элдэв шуугианаас бүр залхаж гүйцээд байсан юм. Үхсэний дараа тэр охинд аниргүй болсон болов уу?
Аниргүй надад харанхуй, хоосноор л төсөөлөгджийнө.
Аниргүйгээс амар амгалан нь хавьгүй дээр мэт санагдхийн.
"Амиа хорлох нь гэмт хэрэг. Хэрэгтнийг буцааж амьлуулаад хүндээр шийтгэвэл зохино." В.Бутулэску.

Friday, April 4, 2008

Төлөвлөгөө

Блогтой болсны дараахан ийм нэг төлөвлөгөө гаргаж билээ.
- Монтень - эсээ

- Нөхөрлөлийн тухайд
- Эрх чөлөө
- Үнэт зүйлс
- Шалгуурын шалгуур
- Төрийн төлөө оготно
- Хэлц үгс
- Үнэний тухайд
- Луугийн хүчин
- Мэдрэмж
- Дотно хүмүүс харилцаагаа тодорхойлохдоо болгоомжтой байх тухайд...
- Бөгжний эзэн
- Биднийг аз жаргалтай болгодог зүйлс
- Бражелоны бээл буюу 10 жилийн хойно

Уг нь анх их л гоё юм бодож өгсөн нэрс. Хэн нэгэнд хүлээлт үүсгэсэн байж магадгүй. Аливаа зүйлийг хэрхэн авч үзэх нь төсөөллөөс ихээхэн хамаардаг болохоор (Монтень) зайлшгүй нүүр тулах зүйлсийнээ хувьд доогуур үнэлэмж өгөх уг нь зүгээр байдаг.

Нэгж цаг хугацаанд аль болох олон үйлдэл багтаахын тулд бид үйлдлээ зайлшгүй дарааллуулж төлөвлөх хэрэг гардаг. Цаг хугацааг үр дүнтэй ашиглах, хийж буй зүйлээ дуусчихаад дараа нь юу хийхээ мэддэг байх гэх мэт төлөвлөгөөний ашигтай талууд зөндөө л байх биз.. Гэвч...
Төлөвлөх гэдэг нь нэг талаар ирээдүйд эдлэх сонголтын эрх чөлөөгөө урьдчилаад одоо эдэлчихэж байгаа хэрэг юм. Тэгснээрээ бид ирээдүйд эрх чөлөөгүй болж орхино.
Оюутан байхдаа нэг удаа айхавтар төлөвлөгөө гаргаж билээ. Өөрт байгаа бүх цагаа төлөвлөж, амьдарч үзэв. Жишээ нь 7 хоногт 168 цаг бий. Үүний 50 цагт унтана. Сурах цаг 10, хичээлд суух 10, бие даалт 5, идэх 14, бүтээлч цаг- 2, ном унших 4, угаал үйлдэх -3 ... гэх мэтчилэн, бүр дүгнэх цагий нь хүртэл гаргаж байхав.. тэгээд хурал семинарын шахуу хөтөлбөр шиг цаг минутаар нь зоогоод, цаг болгон дээр нь хийх зүйлсээ, материалтай нь бэлдэж төлөвлөөл..
яг энэ хөтөлбөрөөрөө ганц 7 хоног л яс амьдарсан байх. Учир нь энэ төлөвлөгөө эрх чөлөөг минь боомилоод байх шиг санагдаад тэсвэрлээгүй юм. Би өөрөө өөрийгөө эрх чөлөөгүй болгоод байлаа.
Гэтэл бүр амьдрал нь бүхлээрээ, минут секундээр төлөвлөгдсөн завгүй хүмүүс байдаг шүү дээ.. ямар нэг зүйл төлөвлөөгүй цаг нь хүртэл төлөвлөгдсөн. Төрийн түшээд, завгүй бизнесменүүд, япон, германчууд гээд л .. нэг бодлын эрх чөлөөгүй хүмүүс.. Гэхдээ Монгол хүний цагийг үнэлдэггүй, наазгай чөлөөтэй байдлыг эрх чөлөөний мэдрэмж гэж хэлж байгаан биш шүү. Тэдгээр ажилсаг хүмүүс эрх чөлөөгөө хариуцлагаар сольсон юм. Эрх чөлөө хариуцлага хоёр зоосны 2 тал шиг л нэг бүхэл ойлголт билээ.
Энд төлөвлөгөөнөөс илүүтэй эрх чөлөө гэсэн сэдэв яригдаад байна. Эрх чөлөө гэдэг бүгд мэддэг юм шиг боловч хэцүүхэн ойлголт шиг санагддийн. Юуг эрх чөлөө гэх вэ? Юу ч хийхгүй байх нь эрх чөлөө юу? Эрх чөлөө "байдаг" уу?
Эрх чөлөө... Эрх чөлөөг мэдрэх, Эрх чөлөөг эдлэх .. Төлөвлөгөө нь эрх чөлөөг боогдуулж буй нэгэн жишээ бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг юм.

Одоо цагаас ирээдүй цаг руу хандсан хүний хандлагыг илэрхийлэгч үгнүүдийг "дарааллаар" нь жагсаавал: Хүсэл -> мөрөөдөл -> зорилго -> зорилт -> төлөвлөгөө -> заавар -> тушаал ...
Илэрхийлж буй утгын өөрчлөлтийг анзаарсан бизээ..
холоос ойр, ерөнхийгөөс тодорхой, эрх чөлөөнөөс хариуцлага, романтикаас прагматик ...

жич: дээрх сэдвүүдээр бодлоо хуваалцан өөрсдийн блогтоо бичвэл ихэд талархан унших болно шүү..
жаахан будаа идэх санаатай

Бостоны симфони

Дуурийн театрын урдуур явсан биш тоглолтийн тасалбар авчихлаа. Америк удирдаачтай симфони найрал хөгжим Чайковскийн 5-р симфони, Бетховены 4-р симфони -с тоглох юм байна. Иймэрхүү дан симфони хөгжимийн тоглолт ховорхон болдог болохоор амжиж үзэхийг зөвлөх байна. Ичихгүй бол оюутан гэж гүрийгээд тасалбарыг 3500₮ -р авч болно. (бараг л үнэгүй..)

жич: тоглолт маргааш 4 сарын 4-ны хагас сайнд 17 цагаас болно.

вэб хуудас:
http://opera-ballet.mn