Wednesday, April 9, 2008

аниргүй

Бага байхад нэг сонингийн тасархай аваад жоогоонд орсон юм. 0 -н цаас, тамхины цаас, бэлэгний цаас, гал ноцоох цаас бүгдийг сонин орлодог байсан тэр үед л дээ.
Тэр сонин дээр "Аниргүй" хэмээх нэг сонин өгүүллэг байж билээ. Их таалагдсан боловч хэрэглэхээс өөр аргагүй тул авч үлдэж чадаагүйм. Тэнд нэг сонин охины тухай гардагийн. Бүрэг, ганцаардмал, байнга бодлогоширсон, бараг найзгүй.. Хайртай дотно ээж нь өнгөрснөөс хойш бүр ч дуугай болжээ. Нэг удаа найздаа ирээд ийн ярив:
- Чи аниргүй байж чадах уу? хамгийн төгс амгаланг мэдрэх, юу ч сонсогдохгүй тиийм гүн аниргүй.. Тасс харанхуй, бин битүү өрөөнд, толгой дээрээ зузаан дэр давхарласан ч тэр аниргүйг би мэдэрч чадахгүй нь. Тэнд зүрхний цохилт, амьсгалын чимээ, элдэв бодлын шуугиан сонсогдсоор байна. Би авь аниргүй байхыг хүсэж байна.
...
...
эцэст нь охин амиа хорлодог..
Чимээ байтугай бодлоо ч мэдэрдэггүй төлөв үхэл байж болохын.
Дүлий хүн ямар нэг юм "сонсдог" болов уу? Аниргүй гэж юу ч мэдрэхгүй байхыг хэлдэг бол юу ч мэдрэхгүй байгаагаа бид хэрхэн мэдрэх вэ? Хүн өөрийгөө "сонсож" байж л оршин буйгаа мэднэ. (cogito ergo sum)
Бидэнд амьдралын элдэв шуугианаас залхах үе бишгүйдээ нэг тохиодог. Тэр охин ч ялгаагүй. Ээжийнхээ хойноос хязгааргүй их гунин гашуудсан түүнийг эхийнхээ оршуулган дээр уйлаагүй хэмээн муу хэлэх хамаатнуудаасаа, монгол хэлний муйхар багшаасаа, хорвоогийн элдэв шуугианаас бүр залхаж гүйцээд байсан юм. Үхсэний дараа тэр охинд аниргүй болсон болов уу?
Аниргүй надад харанхуй, хоосноор л төсөөлөгджийнө.
Аниргүйгээс амар амгалан нь хавьгүй дээр мэт санагдхийн.
"Амиа хорлох нь гэмт хэрэг. Хэрэгтнийг буцааж амьлуулаад хүндээр шийтгэвэл зохино." В.Бутулэску.

18 comments:

  1. аниргүй гэдэг нь охины хувьд амар амгалан байж таарч дээ.

    чи өөрөө амиа хорлохын эсрэг?

    ReplyDelete
  2. Ёстой сайхан айл байнаа танайх. Бүх бичлэгийг чинь нэг амьсгаагаар л уншчихлаа шт.

    БИ БОДОЖ БАЙНА...

    ReplyDelete
  3. үхчихийн бол тэр амар амгалангаа ч мэдэрч чадахгүй шд..

    амиа хорлолт бол ирээдүйн өөрийнхөө өмнө хийсэн гэмт хэрэг..

    Анонимд: цайгаар даруулаарай.. ;)

    ReplyDelete
  4. Saihan blog baina. Anh udaa orloo. Dandaa orj bainaa. Manaihaar orooroi.

    ReplyDelete
  5. танайхаар дандаа ордийшд ууг нь.. :)

    ReplyDelete
  6. Эзгүй цагаан тал
    Эхээс төрөөд би
    Ийм их гуниг үзлүү?

    Ийм их гунигийг үзүүлэм тэр эзгүй цагаан талд л аниргүй нуугдан байдаг байх.

    ReplyDelete
  7. авь аниргүй байх гэж амиа хорлох лав биш

    ReplyDelete
  8. амиа хорлох хангалттай шалтгаан бий юу?

    харин тэр эзгүй талын тухайд:
    хичнээн эзгүй талд ч бай бодол сонсогдсоор л байна.. одоо ч гэсэн миний толгойд аниргүйн тухай бөөн бөөн бодлууд хашгиралдсаар байна..

    бодол байхгүй болчуул (аниргүй болчуул) би өөрөө байхгүй болчихно..
    cogito ergo sum..

    ReplyDelete
  9. Amar amgalang anirguigees ereh n ugaasaa utgagui hereg. Uhsenii daraa ch anirgui baina gedeg yu l bol. Harin amar amgalang olj magadgui l yum. setgel, oyun bodol aguu yum bolohoor anirgui yum shigeer hund ooriig n itguulchij chaddag. Neg tiim oros kino baidagda. Helgui dulii naizuudtaigaa baij, ted naraar zaalgaj baigaad yug ch anzaardaggui hiimel dulii bolchdog! Dulii naiz n chi anzaaraad bainaa, sonsood baina gej zagnaad l, mani hun daraa n uneheer yug l sonsohgui, anzaarahgui bolood surchdag.

    ReplyDelete
  10. boddo baiaalsht uhmeer snagddag baih uedee uhsen hoino ch zovlon salahgui, amar taivang uzehguigees hoish uhel ch utagaguim gej. tegeel neg yum amia avch uldsen dee gej. aae,hehe

    ReplyDelete
  11. harin odoo bol amar taivan l boltson sht, ter ued yasan ch boginhon bodoltoi yavtsuuhan unet zuilstei bsiim,hoorhii gej...

    ReplyDelete
  12. T13: тэр их сурууштай чадвар юм шигээ.. ямар ч орчинд ганцаараа мэт байж чадна гэдэг.

    ReplyDelete
  13. нана:
    Муу хүн үхэдгүйн гэнэлээ.. хэ хэ..
    чамайгий минь тийм байдалд оруулдагууд л муу хүмс бнадаа..

    ReplyDelete
  14. humuus bishee, eejiigee mongo ogsongui geel,hehehe, tegeel yasan ch yavtsuuhan bodoltoi, ochuuhen unet zuilstei bsiim geed bhgui yu,heheh

    ReplyDelete
  15. Огтын аниргүйг хаанаас олж болох вэ нээрэн... бас түүнийг тэгтлээ эрэх хэрэг байна уу? ингэж бодсоор атлаа хайсаар л байдаг. аниргүйд хүрэх зам бий л байх. гэхдээ энэ бол үхэл этр биш шүү, миний хувьд

    ReplyDelete
  16. medqm daa, uhsenii daraa anir chimeegui, amar amgalan boldog ch yum biluu hen medlee... ugui ch bj bolno,bas hen ch medq... Tiim bolohoor buruutgah, nas zuwtguh ch utgagui... Bi uuruu bol anir chimeeguid durtai, tatagddag...

    ReplyDelete
  17. Лав хүн үхсэний дараа сүнс нь оршсоор байдаг гэдэгт итгэдэг юм. Зөндөө яриа, янз бүрийн сүнстэй баримтууд байгаад байдаг болохоор. Нөгөө лам нарын нээдэг алтан хайрцаг, хүн дахин төрөх, талийгаачид тавьсан тэмдэг шинэ төрсөн хүүхдэд байгаад байдаг энэ тэр гээд тайлагдашгүй юмнууд зөндөө байна. Харин бурхны номонд амиа хорлосон хүний сүнс хаана ч үгүй гацчихдаг гэж нэг уншиж байсан. Мөнхийн аниргүй амар амгалан дунд гацчихвал ямар бол? Амиа хорлоё ч гэсэн хорлож болдоггүй? мэдрэхгүй байя ч гэсэн байгаад, бас бөөн бодлууд шуугилдаад л... Аймар санагджийна.. Харин сая нээрээ сэтгэгдлүүд уншиж байгаад бодлоо. амар амгаланг аниргүйгээс хайх хэрэггүй харин ч чимээ шуугиан, завгүй дундаас хаймаар юм уу? Тэгвэл юу элдэв долоон юм бодох завгүй жинхэнэ амар амгалан болох юм шиг хэхэ
    гэцүү ч юмаа даа...

    ReplyDelete
  18. арима: чагнахгүй бол сонсогдохгүй байхдаа..
    цэнхэр шувуу:
    өөрийгөө алах нь буруу
    хүү:
    нээрээ л хэцүү ч юмаа даа..

    ReplyDelete