Wednesday, May 14, 2008

Ангилал

Хүнийг ангилах тухайд л даа. Юугаар ангилах уу? шалгуур нь юу байх вэ гээд зөндөө зүйлс байх биз.. Үнэндээ шалгуурыг ч ангилж болно. Бас л ямар шалгуур байх вэ болоо явчина.
Багын явдал, 3 -н бяцхан хүү ярилцана,
Нэг нь:
- Чиний хамгийн сайн найз хэн бэ?
- Чи..
- Минийх ч гэсэн чи..
Гуравдахь хүүгээс асуув:
- Харин чиний хамгийн сайн найз хэн бэ?
- Чи..
- Минийх бол тэр.. (2 дахь хүүг нэрлэв.)
Найзаа гомдоосон энэ яриа надад том сургамж болсон юм. Хэн нэгнийг гомдоохгүй гэсэндээ хүмүүс бусдыг ялгах, ангилахаас зайлсхийдэг. Ангилсан ч хэн нэг нь гомдохооргүй шалгуур сонгосон нь дээр. Жишээ нь хүмүүсийг эр эмээр нь ангилахад ч гомдох хүмүүс бий. Зарим шалгуурыг бүр үндсэн хуулиар хориглосон байдаг. Арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, нас хүйс гэх мэт. нэг явдал санаанд орчлоо.. ШУТИС -н оюутны холбооны тэргүүн сонгох чуулган дээр 2 -р курсын нэг хэвлүүн банди нэрээ дэвшүүлэн гарч ирээд оюутны холбоог үндсэн хууль зөрчсөнийг илрүүлж билээ. Учир нь ОХ-н дүрмэнд зөвхөн 3-с дээш курсын оюутан тэргүүнд нэр дэвшинэ гэж заасан байж..
Ангилал хийхэд муу зүйл байхгүй. Харин хийсэн ангилалынхаа дагуу бусадтай харилцдагаас асуудал үүсдэг биз.. Угаасаа л бүгд ангилал хийдэг шүү дээ. Мэдрэмж, дүгнэлт нь гаднаа тэр болгон харагдахгүйгээс биш..
Тэгээд ч хүн бүртэй адилхан харьцдаг хүн байдаггүй байх. Хүн бүр ялгаатай шүү дээ. Лав л танилууд маань ээж аавтайгаа харьцдаг шигээ харьцсангүй гэж надад гомдоллож байгаагүй. Тэрэн шиг хүн болгонд л онцгой эрхэм нандин хүмүүс байдаг. Тэдэнтэйгээ бусад шиг нь ижил түвшинд харилцвал юугаараа онцгой болох вэ дээ..
Энийг ойлгоод хүлээн зөвшөөрсөн тохиолдолд харилцаа хавьгүй хялбар болно. Хоёр хүний хувьд бие биенийхээ аль ангилалд орсоныг мэдрэх, мэдэх явдал бол харилцааны чухал асуудал шүү.. Согтуучууд заримдаа - Би чамайг найзаа гэж бодож явсийм.. гэдэг. Ангилал нь ижил байсан бол сайхан санагдана, үгүй бол маш онцгүй мэдрэмж.. Энэ талаар буюу дотно хүмүүс харилцаагаа тодорхойлохдоо болгоомжтой байх тухайд нэг юм бичих гээл байгаа..
Миний хувьд хүний ангилалд их болгоомжтой ханддаг. Тэгэхээс ч аргагүй. Энийг уншсан хүмүүс өөрсдийгөө миний аль ангилалд орсон бол гэж бодож байж магадгүй. Бүгд л эрхэм андууд гэсэн ангилалд байгаа. Гэвч заримд нь энэ хариулт таалагдахгүй. Тэгвэл тийм хүмүүс тэдэнд тусгайлан зориулсан ангилалд багтана даа. Ил илэрхийлэх шаардлагатай тохиолдолд нандин гэж болохоор тэр ангилалаа нийтийн ангилалд нэмчихдэг. Жишээ нь блог линкүүд байна. Хэдхэн дуртай линкээ тавихаар бусдыг нь ялгаад ч байгаам шиг.. Тэр нь ч хавьгүй амар. Ерөнхий сайд С.Баяр бүх хүнийг 2 ангилдаг тухайгаа ярьж байсийн. Ном уншдаг ба уншдаггүй гэж..
Ер нь хүн бусдыг ангилах дуртай ч өөрөө ангилалд орох дургүй мэт. Намайг лав нэг ангилалд оруулахад нөгөөгөөс нь хасаад хязгаарлаад байгаа юм шиг, эсвэл эрх чөлөөг минь хумиад байх шиг таагүй санагддаг. Гэхдээ Монгол гэдэг ангилалд байгаадаа сэтгэл ихэд хангалуун байдгийн. Миний дотроо хийсэн ангилалтай давхцдаг болохоор тэр л дээ..

Эцэст нь сонирхвол ангилалыг ангилах тухайд Хурметбек -н номноос уншина бизээ..

6 comments:

  1. ном уншдаг ба уншдаггүй..
    тэгтэл нэг хүн оюунлаг ба материаллаг ...
    за нөгөө хүн нь нөлөөтэй ба нөлөөгүй..
    байж болмоор ч юм шиг, гэтэл би алинд нь багтах вэ гэхээр өөрийн бодсон ангиллалд багтаагүй бол бас л хэцүү, хэцүү шүү...

    ReplyDelete
  2. Миний бодлоор Баясаа их том сэдэв хөндсөн байна.
    Гугагын номыг саяхан уншсан болохоор хэлэх гэж байгаа санаа маань минийх биш ч байж мэднэ. :D
    - Ертөнцийн бүх Обьект Субьектийг бид тодорхой ангилалуудаар ангилж хувааж ойлгодог. Энэ O, С гэдэг хоёр үг өөрсдөө хүртэл ямар нэг юмыг ангилсан үгүүд. Гэхдээ энэ бүхэн бидний оюун ухаанд л хамаарах, шинээр бий болдог зүйлүүд тул ямарваа нэг О-г эсвэл С-г зөв танин мэдэх нь л өөрөө чухал асуудал юм.
    Тэгэхээр Монгол хэлний ЮМ гэдэг үг хэн нэгнийг уг зүйлээ нарийн тодорхой ойлгоогүй, танин мэдэх тал дээрээ сулхан байгааг нь илэрхийлж буй хэрэг байх нь гэж бодов.

    ReplyDelete
  3. амор:
    блогчин ба блогчин биш.. одоо багтсан уу? кк
    Ганбаа:
    харин тиймээ, их том сэдэв. Би тэхээр нь "хүнийг ангилах" гэж ангилаад тэрнийхээ тухай бичсийн.. Хүн гэдэг объектыг танихаас гадна танилцдаг нь л онцгой юм даа. объект маань өөрөө субъект байдаг..

    ReplyDelete
  4. Мэдээж хэрэг найз, аав, ээж, ойр дотны хүмүүсийн харилцаа чухал, сайхан. Хувь тохиолоор учирсан азтай хэрэг.

    Гэхдээ бидний мэдэхгүй олон гайхалтай хүмүүсийг насан туршдаа ч мэдэхгүй амьдарч мэдэх юм.

    Чиний хувьд юмыг дүгнэсэн, бүхний төв нь болсон байр суурьтай байх юм. Хамаа алга чиний хэрэг. Гэхдээ хүн бүрт таалагдах гэж далчиганаж амьдарснаас өөртөө таалагдаж амьдарсан нь дээр бишүү.

    Дуртай линкээ тавь. Бас заавал ном уншдаг, уншдагүй гэх мэтээр нэр томъёо бий болгочихоод тийш нь танилуудаа хуваах гэж үйлээ үзэж байхын оронд зүгээр орхичихооч. Сэтгэл чинь ангилчихсан шүү дээ. Тойрон хүрээлэгчидтэй болохыг эрмэлзсэн Н.Энхбаяр шиг байхын хүсээ юу?

    Хүмсүүдийн аль ангилалд нь орчих бол гэж айж, ичиж явах нь ядаж л зүрхэнд, давж тархинд халтай. Энэ чинь БИ ХУУРАМЧ ХҮН гэжугаа юм шиг л бусдад санагдана.

    Эрэг нь усаа хашдаг тул миний комментийг яах нь эзэн нь мэднэ. Дандаа сайхан эсвэл муухай коммент үлдээнэ гэж бас юу байхав. Glory

    ReplyDelete
  5. сайхан л коммент байшд.. гоё ч хэлж.

    хүн болгонд таалагдах гэж далчиганах тухайд найз маань бас хэлж байсийн. энэ тухай тусад нь бичнээ..

    би уул нь өөрийн ангилалын тухайд биш зүгээр л хүнийг ангилахын тухай бүхний мэддэг ч тухтай боддоггүй сэдвийг ерөнхийлөн хөндсөн төдий. аль болох өөртөө төвлөрөхгүйг хичээсэн юмсан. гэвч иймэрхүү сэдэв яаж ч хичээгээд дүгнэсэн мэт харагддаг байх..
    миний ангилал бусдад хамаагүй шиг бусдых ч надаа хамаагүй. нөгөө талаар ангилалын тухай бичлэг минь намайг хүнийг айхтар ангилдаг болгож харагдуулаа юу даа.

    эцэст нь орхигдсон бүдэг санааг гаргаж өгсөнд талархаж байна.

    ReplyDelete
  6. нэг афоризм байдаг:
    Нийт хүнтэй нийцэрхэг
    Нэлээн хэдтэй нь дотно
    Үлдсэн хэдтэй нь үй зайгүй бай.. гэж,

    харилцаанд энэ их боломжийн ангилал шиг санагддийн..

    ReplyDelete