Saturday, May 17, 2008

Шашны талаар эргүүцүүлэл

- Манай шашныг дэлхийд ... -н сая хүн шүтдэг...
- Манай урсгал нь Христийн загалмайг аврал гэж үздэггүйгээрээ бусдаасаа давуу талтай...
- Уламжлалт сайхан шашинаа шүтэх хэрэгтэй...

Саяхан болтол шашин нь хар тамхи байсан болохоор тэр биз, бидний энэ талын ойлголт баахан зөрчилтэй..
Шашныг харьцуулна гэдэг өөрөө асуудал. Юугаар нь харьцуулахын?
Хорвоогийн үнэн гэж үзвэл аль нь илүү үнэн бэ? гэдэг шалгуур хамгийн оновчтой нь байх. Гэтэл шашны онцлогоор үнэн нь өөрөө итгэсэн эсэхээс хамаараа явчдаг. Энэ нь цаашлаад бид юунд яаж итгэдэг вэ болоо явчина..
Ихэнхи хүмүүс дээр байгаа шиг бүр марзан гэмээр шалгуураар шашныг харьцуулдаг. Яджаахад тэрүүгээрээ талцаа явчина. Сонголтоо яаж хийх нь тэдний хэрэг л дээ.. Гэхдээ энэ нь шашны тухай ойлголтыг улам төөрөгдүүлж байна. Аминист биш л бол яалтачгүй тухайн хүний амьдралд шашин маш их нөлөөтэй. Амиа хорлож үхэх үү, байх уу? үхэхдээ үхэр буугаа яахуу ийхүү? гээд тэр хүний амьдрал шашнаас ихэд хамааралтай болдог аргагүй чухал сонголт. Гэтэл зарим оронд хүүхдийг багаас нь шашинжуулаад сонголт хийх эрх чөлөөг нь булаан авдаг. Уул нь бүх хүн эрх чөлөөтэй. Бурхнаас ч юмуу бидэнд өгсөн агуу хувь хишиг юм.

Үнэндээ ямар ч шалгуур тавьсан аль ч шашин тэрийг чинь хангана. (эсвэл Буддист ламаар америк чөтгөрийг, христ ламаар Монгол чөтгөрийг даруулж үзхиймүү? ) Аль нэгийг нь илүүд үздэг нь бид үлдсэн хэдийг хангалттай мэддэггүйнх. Тэгэхээр сонголт хийхэд шалгуур хангалтгүй болоод байгааз? Тэгвэл харьцуулалт хийхгүйгээр хэрхэн сонголт хийх вэ? Бүр сонголт хийх үү, хийхгүй юу гэсэн "сонголт" хийж ч магадгүй. Хэрэв итгэл зөвхөн оюун ухааны логик тооцооллоос хамаардаг бол энэ мэтчилэн хэцүү болно. Яахав тэр талаас нь аваад үзье л дээ:
Шашны сургаалыг мэдлэг гэж бодоод сонголтоо хийе гэсэн ч бас асуудал.
Библи, Коран, Буддагийн сургаалыг гялс уншчаал сонгоол сонгоол явчдаг бол ч яахуу. Шашны сургаалын хувьд аль түрүүлж мэдсэндээ талтай хандах гээд байдаг. Түрүүлж орсон мэдлэг нь тархинд суугаад тархи тэр мэдлэгийн дүрмээр сэтгэж эхэлнэ. Яг хэл сурч байгаа юм шиг. Анх сурсан хэлээрээ сэтгээд байвал шинэ хэл сайн сурч чадахгүй. Яг зэрэгцүүлээд судалж болох л юм. Тэгвэл сонголт хийхэд бүр ч хүнд болох байх, шашин бүрд агуу зүйлс, үнэний хувилбарууд оршин байдаг. Сонголт гэдэг чинь нэгийг нь аваад нөгөөг орхихын нэр. Эцэстээ юунд ч итгэж чадахаа байсан атейст гарах байлгүй. Зовлонтой нь нэгтгэж ойлгоё гэхээр бие биеэ үгүйсгээд байдаг. Явж явж тархи гээч эрхтний ажиллах зарчим нь логик болохоор сургаалиа аль логиктой тайлбарласан нь хүний итгэл хүлээгээд байх шиг.
Бид шинжлэх ухаанд шууд л итгэдэг шүү дээ. Ямар нэг юм нотлох болвол ШУ -р батлагдсан гэж амы нь таглана. Эргэлзээгүй нотолгоо болдог учир нь ШУ -ний үндэс нь логик юм. ШУ -ч биш бүхэл хорвоо ертөнцийн утга нь логик шүү дээ. Биш гээд маргасан ч тэр чинь логикгүй бол тэгээл явцгүй. Илэрхий худлаа зүйлийг ч логиктой тайлбарлачихад шууд л итгэдэг. Энэ санаагаа итгүүлэхийн тулд би логиктой ярихаас аргагүй.. Тэгвэл хамгийн логиктойгоор нь ШУ -г шүтвэл яасийн? Зарим нь Эйнштэйний зурагны өмнө залбирал үйлдэх тухай бодож байж магадгүй. Аугаа их дээд нэгэн зүйлийг мэдрэх, түүний өмнө мөхөс мэт мэдрэмж бүгдэд л төрдөг.
Гэвч 500 -д жил судалсан хамаг ШУ -ний маань тайлбарлаж чадахгүй зүйл улам л ихсээд байна. Ямартаа ч логикын хувьд хамгийн зөрчилгүй үнэн бол Cogito ergo sum. (Сэтгэж байна, тиймээс би оршиж байна. Р.Декарт.)
Хэнд ч ойлгогдохоор энгийн түвшинд би сонголт хийх шалгуураа бүхнийг, эсрэг үзлээ ч өөртөө шингээсэн нэгдмэл, цорын ганц, хувиршгүй байхаар тавина. Тэгээд "олж харах" -ыг хичээнэ дээ..

18 comments:

  1. хэрэгтэй хүндээ, хэрэгтэй үедээ шашин хэрэгтэй л байхдаа...
    шашины мөн чанарыг олж таньж, амьдралдаа хэрэгжүүлэх гэдэг хэцүү зүйл юм шиг

    ReplyDelete
  2. Харьцуулж болох болохгүй зүйл гэдэгтээ биш харьцуулахыг хүсэх үгүйдээ л гол нь байх даа...би нээх айхтар шашин гээд байдаг хүн биш ч Христийн шашныг бол бэлэнчлэх сэтгэлгээг хүнд өгдөг гэж боддог, Бөөг хэт мухар сүсэг гэж боддог, Лалын шашныг хүний эрх чөлөөг хязгаарласан гэж боддог..зүгээр л наад захын энгийн мэддэг зүйлсээрээ л дүгнэсэн нь энэ...харьцуулах гээд судлаж болох л юм, гэхдээ надад тийм хүсэл алга.

    ReplyDelete
  3. Amor: Шашин хэрэглээ мөн үү?

    Friska: тийм шүү.. харьцуулахыг хүсдэггүйдээ олон хүн итгэлээ авч явдаг байх.
    Аморын хэлсэн шиг хүмүүс шашныг өмд гутал мэт хэрэглээ гэж үздэгээс бусад энгийн хэрэглээ шигээ энгийн шалгуураар сонголтоо хийдэг бизээ. Хүн өөрт олдсоноо, арай таалагдсанаа л хэрэглэдэг шүү дээ. Нэгэнт хэрэглээ юм бол заримд нь хэрэгцээ нь ч гардаггүй..
    Шашин хэрэглээ мөн үү?

    ReplyDelete
  4. Миний хувьд бол шашин хэрэглээ биш, гэхдээ зарим хүмүүст бол хэрэглээ байх...харьцангуй ойлголт..кэкэ.

    ReplyDelete
  5. Бас хэрэгслэл ч болох байхөө. Мэдээж хүн бүр л харьцуулна. Харьцуулах ч хэрэгтэй байх. Ер нь бол хэрэгцээ нь байгаа болохоор хэрэглээ болох л байх. Бүгдэд биш ч заримд хэрэгтэй... Ер нь тэгээд шашин ярих бас залхууны ажил шүү хэхэ
    Би бол Монголчууд шиг харанхуй бүдүүлэг хүмүүст бөө шиг мухар шүтлэг их хэрэгтэй юм гэж боддог. Хэрэв бөөгийн шашин хүчтэй, бас үндсэн ухагдахуун болох газар дэлхийгээ 1-рт тавих үзэл нь одоогийн нөхцөлд их хэрэгтэй зүйл байсан юм болов уу. Будда шиг гэгээрэх хүсэлтэй хүн хэд билээ? Тэгэхээр яг Буддагийн гүн ухааныг тэр хэвээр нь хүмүүст ойлгуулж, хүргэнэ гэдэг бол бүтэшгүй. Тэгж чадвал ёстой социализм гэгч нь байгуулагдах байлгүй дээ :)

    ReplyDelete
  6. friska: кк.. нээрээ тийшүү.. Энхбаяр, Энхсайхан гээл зарим хүмүүс бол хэрэглэх шиг болий шд..

    Хүү: Бөө ч бас шашин гэхэд хэцүүмдаа тээ.. Зарим овог отгийхон төрөл саднаараа цуглаад уламжилж ирсэн бөөгийн онгодоо дуудаад, илэрсэн хүндээ сахиусаа дамжуулдаг юм билээ. Бүх холын садандаа хэл хүргэж өдрөө тогтоод, тэд нь цөм учрыг мэддэг, хаа холоос зорин ирдэг, нийтэд ч зарлаад байдаггүй, тэр нь тэр овгийхонд л хамаатай зүйл. Төсвийн мөнгөөр уулын оройд үзүүлдэг үзүүлбэрээс хавьгүй бодитой нарийн учиртай зүйл болдог юм байна лээ.. бас л биширмээр шүү.. тэнд мухар сүсэг гэх ямар ч юм байдаггүйн билээ..

    ReplyDelete
  7. Дийлэнхи шашин ер нь хүний сайн сайханы төлөө л байдаг гэж боддын. Дэлхийн том шашины урсгалууд болох Будда, Христ, Лал эдгээрийг ерөнхийд нь авч үзвэл 80% орчим нь төстэй байдаг, 20% нь ялгаатай байдаг юм байна л даа. Тэгээд тэдгээр нь сайн сайханы төлөөх 80% дээрээ нэгдэхийн оронд тэр шашинийхаа хоорондох ялгаатай 20% дээрээ л маргаж тэр үнэн тэр худлаа гэж бие биенээ үгүйсгэдэг аж. Тэр ч байтугай зөвхөн нэг ерөнхий урсгал гэхэд жишээ болгоод Хиристийн шашиныг авч үзвэл Христ гэдэг ганц хүнээс л үүсэлтэй боловч дотроо өчнөөн урсгалуудтай, тэдгээрийн ялгаатай тал нь 20%-аас бүүр бага байтал бас л дотроо хуваагдаж бие биенээ үгүйсгэж байх жишээтэй. Ер нь Чингэс хааны үед энэ шашны асуудлыг хэлэлцэх талаар хүн төрлөхтний түүхэн анх удаа шашны олон төлөөлөгчдийн дунд нээлттэй форум хэлэлцүүлэг явуулж нэг тэнгэрийн дор төстэй болон ялгаатай талаа хэлэлцэж нэгдэцгээх хэрэгтэй гэж хэлж байсан гэдэг. Нөгөө ижил төстэй 80%-аас нэг жишээ болгоод аваад үзэхэд Будда-д 10 хар нүгэл 10 цагаан буны талаар сургааль байдаг бол Христэд Моссес-ийн 10 хууль гэж байдаг. Харьцуулаад авч үзвэл утга санаа ижилхэн. Тоо нь хүртэл адилхан. Шашины төлөөлөгчид (Будда, Христь Мухамед)ирж сургаалиа айлдаж байх үед дэлхий глобальчлагдаж амжаагүй (ямар онгоц, интернэт ... байсан биш) байсан үед өөр өөр газарт өөр өөр соёл иргэншилд төстэй номлолууд тараагдсан байнаа гэдэг чинь Бурхан тухай цаг үед тохируулан тэр шашны төлөөлөгчдөөр дамжуулан тухайн газарт ёс заншил, онцлог, хүмүүст нь тохируулан үйл ажиллагаагаа явуулж байсан байнаа гэсэн үг гэж боджийно. Тэгэхээр хүн төрлөхтөн бид чинь нэг дэлхий дээр нэг нарны доор амьдарч байгаагын хувьд, нэг л бурхан (мөнх тэнгэр) -ы доор нэгдэх хэрэгтэй юм болов уу.

    ReplyDelete
  8. замбараагүй бичлэгний маань дүгнэлтийг хийгээд өгсөнд баярлалаа гсн..кк
    Түмээ минээ.. Блог нээвүүл яасийнбээ?

    ReplyDelete
  9. shashnuudiin yalgaaniii tuhai bodoh ni minii huvid hamag tsagiig mini ursen demii zuil, buh shashin tsag hugatsaand hizgaarlagdashgui, ono monhiin, huuchrashgui, huvirch oorchlogdoshgui une tsenetei zarchmuudiig sanal bolgodgooroo baigaliin huuliudiig deedeldegeeree ijilhen, zovhon oron zai, nohtsol baidliin huchin zuil ni l yamar shashintai baihiin shaltgaan nohtsol ni boldog baih, tiim ch uchraas yamar shashnii surgaalitai ehleed taniltsav teriigee shuteh handlagatai bdag gedeg unen, suuri zarchim ni adilkhan, huvirshgui huuchrashgui monhiin une tsenetei uchraas shuu dee

    ReplyDelete
  10. хэ хэ.. Нана..
    ойлгосоон.. ;)

    ReplyDelete
  11. Хөөх ямар хүнд сэдвээр ярьж, бодоцгоодог хүмс вээ?

    Clifford Geertz defined religion as a cultural system:

    "A religion is a system of symbols which acts to establish powerful, pervasive, and long-lasting moods and motivations in men by formulating conceptions of a general order of existence and clothing these conceptions with such an aura of factuality that the moods and motivations seem uniquely realistic."

    Paul Connelly also defines religion in terms of the sacred and the spiritual:

    "Religion originates in an attempt to represent and order beliefs, feelings, imaginings and actions that arise in response to direct experience of the sacred and the spiritual. As this attempt expands in its formulation and elaboration, it becomes a process that creates meaning for itself on a sustaining basis, in terms of both its originating experiences and its own continuing responses." 4

    "Dhruvtara" posted the following definition on a worldwide weblog for people from India:

    "A fundamental way of thinking and approaching things. Those who don't do things in the way they are told by their religion will be punish by some supernatural power.

    ReplyDelete
  12. еэс, окей, таанкюуу.. :P

    ReplyDelete
  13. Цор ганц л бүтээгч бурхан байх учиртай. Тэр нь ТНН-ний хэлдэг шиг хүн төрөлхтний соёл иргэншил, газар нутаг, ёс заншлын ялгаатай байдлаас хамаарч янз бүр харагдаж байгам шиг. Уг мөн чанартаа нэг л зүйл гэж ойлгожийна.

    Харин харанхуй бүдүүлэг үеийн үлдэц, зарим ёс заншил нь логикийг шүтэх, шүүлтүүрийн өмнө гэнэн, утгагүй харагдаж байгаа нь шашинд эргэлзэх эргэлзээг бий ...

    ReplyDelete
  14. ene sonirholtoi video-g duustal ni sonsohiig zovloyo. er ni ene site-iig neg uhaad uzehed iluudehgui. arai ooroor setgedeg humuusiin tsuglardag gazar.

    http://www.ted.com/talks/view/id/234

    bb

    ReplyDelete
  15. Тиймээ цор ганц бүтээгч байх учиртай гэж боджийно. Тэрийг олон янзаар дуудаж болно бурхан, бүтээгч, ертөнцийн эзэн, мөнх тэнгэр гэх мэтээр эсвэл англиар God. Мөн чанартаа нэг зүйл. Хэрэв Бурханыг заанаар дүйцүүлж ойлговол энэ шашны урсгалууд (Христ,Будда,Лал...) нэг нь соёоноос нь барьж авчихсан, нөгөөх нь сүүлнээс нь барьчихсан, бусад нь чих, хамар, хөлнөөс нь барьчихаад энэ л зөв гэх хандлагатай байгаад байгаа гэж боджийно. Өмнөх бичлэг дээр ярьсан 80% нь ухаандаа зааны бие нь болох юм шиг байна. Хэрэв цор ганц бүтээгч оршин байгаа бол хүмүүс бид нар чинь бүтээл болж таарах нь. Тэгвэл бүтээгч анхнаасаа яах гэж хүнийг туурвив??? Бүтээгчийг хэрэв програмист гэж үзвэл олон програм хангамж бүтээсэн (Дэлхий, сансар огторгуй, амьтан, ...) дотроосоо дэлхий дээр онцлоод өндөр хөгжилтэй хүн гэдэг класс үүсгээд бид нарыг обьектууд болгочихвоо??? Зорилго нь юу байв? Бүтээгчийн хүсэл нь юу вэ? ...

    ReplyDelete
  16. яагаад шашны талаар "эргүүцүүлэл" гээд бичцийм бэ. гарчган дээр нь нүд тороод цааш нь уншиж чадахгүй байна хэ хэ.. эсгүүл албаар ингэж бичсиймүү.. гүй байлгүй дээ тээ..

    ReplyDelete
  17. Таны блогын бичлэгүүдийг илүү олон хүнд хүргэх зорилгоор www.nlog.mn дээр хэсэгчлэн нийтэллээ. Үргэлжлэлийг таны блогруу орж уншихаар линкийг тавьсан. Мөн таны нэр, зохиогчийн эрхийг дурьдсан болно. Санал хүсэлт байвал ntsene@gmail.com хаягаар ирүүлээрэй.

    ReplyDelete
  18. shashin gedeg etssiin dundee huniig sain saihan amidrald hurgeh, sain hun bolgoh neg l zorilgotoi. buu gedeg bol shashin bish shuu. bidnii uvug deedesiin suns ongod bolj irdeg ymaa. buu ongodoos uvug deedsiin bolood yos zanshiliin mash gaihaltai sonin zuiluudiig olj sonsoj medej boldog ym shuu. itgeh ugui ni tanii heregee. munhag humuus l buug muhar suseg bolgoj bui ym.

    ReplyDelete