Wednesday, May 21, 2008

Бурхан халдун

Далай Их Хаан маань энэ өдөр мэндэлжээ.

Монгол түмний ариун дагшин шүтээн Бурхан халдун уулыг тахих ёслолыг үзсэн фото дурсамжаа дэлгэе гэж бодлоо.. 2006 оны 5 сарын 22.
Дээд дунд доод гэх гурван овоо байдаг. Доод овоо нь уулын бэлд, дунд овоо нь уулын дунд хавьцаа байдаг бөгөөд энэ харагдаж буй зургийг дунд овоо байдаг уулын орой дээрээс авсан юм. Энэ уулын оройг дагаж (зүүн гар тал руу нь) дээш мацсаар тээр тэнд харагдаж буй овоон дээр очно доо.. Уулын орой гэхэд цэлийсэн том талбай. Талбайн дунд бараг хүний гараар хийсэн гэмээр хөмөрсөн тэвш мэт тавцан байх. 10 н давхар барилгаас өндөр энэ уулан дээрх уул зураг дээр харагдаж байна. Харин дээр нь байх шовгор нь Дээд овоо юм. Доод овоо буюу уулын бэлээс шөнийн 2, 3 цагт гарч дээш мацсаар цаана харагдаж байгаа том уулын оройн захад ирэхэд нар мандсан юм.

"овооны эх таньдаа, а харин олзны их маньдаа"..


Тайх ёслол..


түүх..
Найман зууны дараа ч эх нутгийнхаа дээр намирсаар..


Хааны хөрөгийг бүтээж залах ёслол..
Харин энэ түвдийн шарын шашны бурхан шиг зурчихсан зурагны тухай Ганбаагийн блогоос уншаарай..
нэгэнт шүүмжилснийх зарим зүйлийг хэлэхгүй өнгөрч болохгүй нь.. Монгол үндэстний үндэс Их хааныхаа эрхэм шүтээнийг хүмүүс юугаар тахидагийг хардаа..
Анх явах болчихоод л миний сэтгэл хөдөлсөн юм. Уул гүвээ даван, гол горхи, шавар шалбааг туулан ойртох бүр улам догдлоод л.. Элгээрээ шаварт хэвтсэн машинаа сэвхийтэл өргөөд цааш явахад хөөрч хөвөлзсөн сэтгэлд бүр ч хүч орох шиг.. Тэр л эрч хүчээрээ бидний хэдэн нөхөд шөнөжин дээшээ мацсаар оройд нь гарч очиход наран мандаж таарсан нь ёстой л үгээр өгүүлшгүй сайхан мэдрэмж байсан юм.
Гэвч тэгэж хөөрсөн сэтгэлийг минь гол горойтол харлуулсан хэдэн муухай зураг оруулах нь дээ..

"тэнд хогийн сав байгаагүй"...

хамт явсан нэгэн ТББ -н залуус болон бидний хэдэн нөхөд үүнийг харчихаад хаяад явчихаж төвдөөгүй юм..
зөвхөн хоосон архины шилийг бөөгнүүлэхэд .. бусад хог хаягдал хэдэн арван шуудай болсон билээ.
Лааз түүсийн. Тэнд очсон ганган залуусын зарим нь шоолж л байсан. Очоод хаясан хогий нь хамт цэвэрлэе гэхэд ичээд, дургүйцээд байсан хүмүүсээс бид нар ичээгүй ээ..
энэ гоё дээлтэй хүн ч тэнд байсан. Монголчуудаа! шүтээн дээрээ хогоо битгий хаяарай! гээд хэлчихэд тэнд байсан хүмүүс үгэнд нь орохоор л байсан даа..
за энэ балиар сэдвээ орхиод гоё юм ярья..

Морь унаж гарч ирсэн уулын спортын мастерын дэргэд Монгол эр хүний шинжийг үзүүлсэн сум нутгийн эрхэм ах. Азтай ч дарсан зураг..
бишрэлтэйд бишрэнгүй нь биширмээр..


8 -н зууны тэртээ Эзэн Чингис Хааны харж байсан уул нурууд, мандах нар, хөх тэнгэр, гишгэж байсан Бурхан халдун уул..


Цэнхэрлэн харагдах эх нутгаа, эзэнт гүрнээ хараад юу боддог байсан бол?
..Магадгүй ирээдүйн тухай бизээ.

27 comments:

  1. сая үндэсний тв -р BBC -н хийсэн Чингис хаан киног үзлээ. Ө/х Оргил гээч жүжигчний чарлахыг, бүлцгэр нүднийх нь тогтворгүй харцыг, "жүжиглэхийг" нь үзлээ..
    энэ тэнэг киног үзэж байж бичлэгээ оройтуулаад өдөртөө багтсангүй..

    ReplyDelete
  2. Shuteen gedeg erhemlej yavah zuil bailtai. Getel manaihan ingeed hogtoi hutgaad baihaar shutej baina gej uzehed hecuu.

    ReplyDelete
  3. Tsagiig ezelsen ih avargad maani yadaj hivsnii bulan ch bai devseed ogchihgui.

    ReplyDelete
  4. Èõ àâàðãà óóë ººäºº ÿâãàí ãàðñàí ãýæ äóóëñàí. Õàðèí áóóõàä íü õî¸ð öàãäàà /õàìãààëàã÷ ÷ áèë¿¿/ õàæóó òàëààñ íü ò¿øèæ ÿâæ áàéãààä ººðñ人 äîîøîî ãóëñààä óíàõ ãýýä áàéñàí ãýñýí. Õàðèí àâàðãà Òà 2 íàìàéã ò¿øýýä áàéíà óó? Áè òà 2-ã ò¿øýýä áàéíà óó? ãýæ õýëýýä òýäíèéã ñóãàäààä áóóñàí ãýñýí ø¿¿. õý õý. Õàðèí õîã õàÿñàí õ¿ì¿¿ñ ººðººñºº è÷õýä ÿàäàã áàéíà àà. Õàìàã óóð õ¿ð÷èõëýý. ßìàà õîîëîéòîé Îðãèëîîñ ººð òýð ä¿ðä òýíöýõ õ¿í BBC-ä îëäîîã¿é ë ãýæ ÿðüæ áàéíà ëýý.Õàðèí Æàìóõàä òîãëîñîí æ¿æèãæèí íàäàà ¿íýõýýð òààëàãäñàí. Õààíûã îðëîí òîãëîã÷ ÷ ãýñýí äàâã¿é áàéñàí.

    ReplyDelete
  5. Бурхан Халдуны орой, сүлд туг, мандаж байгаа нар, хөхрөх алс... цээж рүү нэг юм огшоо л явчлаа.
    "Тэргүүн оргил"-доо хүртэл хог овоолчихдог манайхан нээрэн ухамсаргүй хүмс шүү.
    Лааз түүгч залуус юутай дотно харагдана билээ...
    хэхэх "жүжигчин" Оргил болоод киноны тухайд гоё хэлжээ

    ReplyDelete
  6. Уудам: хөрвүүлж тавилаа..
    Их аварга уул өөдөө явган гарсан гэж дуулсан. Харин буухад нь хоёр цагдаа /хамгаалагч ч билүү/ хажуу талаас нь түшиж явж байгаад өөрсдөө доошоо гулсаад унах гээд байсан гэсэн. Харин аварга Та 2 намайг түшээд байна уу? Би та 2-г түшээд байна уу? гэж хэлээд тэднийг сугадаад буусан гэсэн шүү. хэ хэ. Харин хог хаясан хүмүүс өөрөөсөө ичхэд яадаг байна аа. Хамаг уур хүрчихлээ. Ямаа хоолойтой Оргилоос өөр тэр дүрд тэнцэх хүн BBC-д олдоогүй л гэж ярьж байна лээ.Харин Жамухад тоглосон жүжигжин надаа үнэхээр таалагдсан. Хааныг орлон тоглогч ч гэсэн давгүй байсан.

    ReplyDelete
  7. Аваргын залбирч буй зураг ч...
    Чи тэр зургыг ээмэр авсан байна шүү (хуулж авав).

    ReplyDelete
  8. peakfinder:
    гэхдээ тэнд бидэнд туслаад хамт цэвэрлэлцсэн, хогоо хаялгүй аваад явсан хүн олон байсныг хэлэх хэрэгтэй. Хүмүүс бодож үзэхгүй, олж харахгүй л байх шиг байна.

    Саарал: хүмүүс овоон дээр нь авчирсан сүү будаагаа цацах гээд шавааралдаж
    байхад аварга гарч ирээд тэрүүхэн зайд суугаад сүслэн суугаа нь бахархмаар шүү.. магадгүй хивсэн дээр суусан бол ийм энгүүн харагдаа ч уу..

    Уудам: Тэр кино түүхэн талаасаа ч алдаатай юм шиг санагдсан..

    Арима: Нүдээр харвал ямар гээч.. Эмэгтэй хүн тэгэж хардаггүйм гэнэлээ, зураг л үзүүлье дээ.. киноны хувьд тэр үеийн сэтгэгдэл яалтачгүй тийм байлаа..

    Хөх толбот: Залбирдаг зураг нь өөр хүний бүтээл юмаа.. огноотой зурагнуудыг мань дарсийн..

    ReplyDelete
  9. үнэхээр гайхалтай нийтлэл байна хйисэн бүтээсэнийг чинь эзэн Чингис хараад баярлаж л байгаа байх тэр инээсэн хүмүүийг бодсон чинь уур хүрчихлээ гэхдээ дараа тэр залуус ойлгоод харамссан гэдэгт итгэж байна
    маш их баярлалаа

    ReplyDelete
  10. Үнэн тасархай :D Ийм болохоор л энэ блог руу байнга орж ирдийшд :D

    ReplyDelete
  11. Баярлалаа та бүхэнд..
    2010 онд Бурхан халдуны тахилга болно. Тэрэнд очиж оролцоорой..

    ReplyDelete
  12. Ёстой юм бодогдохоор, нээрээ энэ чинь юу билээ? гэхээр л бичиглэл болжээ. Баярлалаа.

    Хорвоо ертөнц ямар аугаа юм бэ, хүмүүн бид чинь арай дэндүү өчүүхэн юм даа. Ирээдүйг төсөөлөх нь бүү хэл өчигдөр яаснаа бид мартчих юм даа!!!

    Магадгүй ирээдүйн тухай л бодсон биз.

    ReplyDelete
  13. Chi yamar howor zurag awaa ve?
    Tanaihaar tuhalna aa.

    ReplyDelete
  14. артаньянMay 27, 2008 at 1:48 AM

    Бүр автцан суужийн нэг мэдсэн чинь. Хогноос нь салгаж өгсөн буянтай ажил үйлджээ. Тэнгэр харах буй заа.

    ReplyDelete
  15. артаньянMay 27, 2008 at 1:51 AM

    Нээрээ тэр Оргил гэгч их эзэнийг үнэхээр гутаасан. Гудамжны архичид зодолдлох гэж байгаа юм шиг. Тийм жүжигчин байснаас байгаагүй нь дээр.

    ReplyDelete
  16. tasarhai bichleg gej eniig l heleh bh daa, shuud l deeshee neg yum ogshood l irjiisht

    ReplyDelete
  17. Аноним: Бүү март! мартвал сөнөнө! Баабар.

    Арсун: дураараа тухлаа хөө..

    Артаньяан: Оргил байжийгээ хө.. Гудамжны зодолдох гэж байгаа архичны дүрд тоглож байна биз. хэ хэ..

    Нана: та хэдийгээ магтахаар л нэг юм огшоод ирэхийн..
    мэдээж нүдээр харахыг яаж гүйцэхэв дээ..

    ReplyDelete
  18. Уулын тахилга уг нь шүтдэг хүмүүстээ бол гоё байдаг байх л даа. Гэвч ингээд байгаль орчноо бохирдуулаад байвал тахихгүй байсан нь дээр гэж бодож байна. Тэгээд ч сүүлийн үед хэтэрхий олон уул тахиад, тэр болгонд нь Энхбаяр давхиж очоод байх нь утгагүй санагддаг.

    ReplyDelete
  19. нэг дошгин уулы нь Энхбаяраар тахичуул.. хэхэ..

    ReplyDelete
  20. Хэ хэ. Нээрэн Энхбаяраар тахичуул яах бол. Нити та хоёрт дээр сайхан зохижээ.

    ReplyDelete
  21. Чи юм бичихээ байгаа юу даа?

    ReplyDelete
  22. тахилга энэ тэр гээд нэг баахан архины шил, хог цаасаар л булхымдааа...

    ReplyDelete
  23. Сайхан нийтлэл байна, Баясаа нити хоёрт ч дээл сайхан зохижээ гэж :-)

    ReplyDelete
  24. сайхан зурагнууд авсан байна. Тайлбараа ч сайхан бичиж...

    ReplyDelete
  25. deeltei ni bayasaa yumyy? sain harj avii baiz,hhe

    ReplyDelete
  26. Hi. Bi chamaas heden zuil lavlamaar bna. Manai naizuud Burhan haldun uul ruu aylah gej bgaa yum. Medeelliin chanartai zuiluud asuuh gesen yum. UB -s heden km yaj ochih uu geh met zuilsiin talaar medeelel ogch tus bolooch.
    Gerelt-Od S

    ReplyDelete
  27. ожуу: өчигдөр хөдөөнөөс ирээд, тусалж амжсангүй дэ..

    ReplyDelete