Friday, June 27, 2008

Сонгууль

Улс төрийн амьтныхаа хувьд хэдэн юм хэлмээр санагдаад...
Өчигдрийн мэтгэлцээнийг үзсэн, ардчилал амтагдаад аятайхан л санагдаж байлаа.
Энэ удаагийнх хүнээ харсан сонгууль болох бололтой. Шударга ёсыг үгүйлснийх байх л даа. Увайгүй, зарчимгүй, ойрхон бодолтой хүмүүс биднийг ингэтэл хашраажээ. Нийгэм эдийн засгийн бодлого, үзэл баримтлалаас нь илүү тэр хүний шударга үнэнч зан нь чухал байна. Өөрөөр хэлбэл сонголт хийх шалгуур нь эхлээд шударга, сайн хүн байх, дараа нь чадвар, нэр хүнд, нам гэх мэт. Мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал ба улс төрийн бодлого бол нэлээн хойгуур орох шалгуур болж байх шиг. Шударга ёс уул нь их тодорхойгүй ойлголт гэсэн баабарын нийтлэл ч байдаг. Бүгдэд тэгш хандахын нэр угаасаа биш. Өө харсан хүнд шударга юм ховорхон шүүдээ. Эцэг эхийн хайр, хувь заяа, бурхны хувиарлалт ч шударга биш санагдах нь бий. Улс төрчдөөс ийм зүйлийг хүссэнээс зарчимдаа үнэнч байхыг хүссэн нь л дээр санагдхийн.
Манайханыг эгдүүцүүлж байгаа нэг юм нь сурталчилгаа. Нэгэнт л болоод өнгөрөхөөс хойш, улс орноороо 4 жилд ганцхан болдог юм чинь хий бухимдалгүй, хүмүүсийг шинжээд дүгнэлт хийгээд, Монгол орон, ардчилсан нийгмийн эзэн гэдгээ мэдрээд явбал кайф л баймаарийн.. ядаж л сонирхолтой шд.. хүнийг сонжиж, танина гэдэг. Бүр очиж судлах ч шаардлагагүй, өөрсдөө авчраад өгчихөж байна. Би үүд хүртэл алхахад л болоо. Ийм амархан.
Нэр дэвшигчид муухай санагдах нь аргагүй. Мэдээж өөрийгөө магтана гэдэг ямар олиг байхав. Ямар муулалтай нь биш. Сонгогдохын тулд ингэхээс өөр аргагүй юм чинь. Угаасаа өөрийгөө магтаж, бусдыг муулж буй хүн яаж л сайхан санагдахав. Гээд яахав дээ, ялагдалтай нь биш. Даруухан царайлаад зарчим яриад ялагдсан Баабарын жишээ ч байна.
Эрдэнийн хувь, хишиг гэсэн мөнгө амалсан мөрийн хөтөлбөр бол надаа их л сайхан санаа, дажгүй мөрийн хөтөлбөр санагдахийн.. Гэвч хүн бүр миний бодож буйгаар хүлээж аваагүй байх л даа.
Нөгөө талаас нь бодвол бид бодит байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагдана. Хэрэв би үнэхээр сонгогдохыг хүсвэл мөнгө амлахаас өөр аргагүй, өөр яахымбэ? Тэгээгүйн төлөө ухамсартай, юм ойлгодог, боломжийн амьдралтай цөөнхийн дэмжлэгийг хүлээх л байх, тэглээ гээд гарахгүй шд..
Тэгэхээр дэвшигч өөрөө дургүй байсан ч хамаагүй мөнгө амална. Бодит байдал маань л энэ. Нийгмийн ухамсар, улс төрийн боловсрол, сэтгэлгээ.
Эсвэл иргэдээ баяжуулах учиртай бодлогоо ядаж л мөнгө өгөх гэж байгаа юмшиг сонсогдохуйц сурталчилна.
Харин тэр нийтээр нь харлуулан гутаах, гэхдээ хөгийн гэмээр шалгуурын дагуу муулах явдал тэсвэрлэшгүй санагддаг юм. 76 -н тэнэг, бүх улс төрчид луйварчин, аа наадах чинь шаал худлаа, Ардчилсан нам, Ху- нам бүгд авилгачид гэх мэт.. портал сайтуудын сэтгэгдлүүд шиг.. тэрийг хэдхэн хүн бичдэг гэж л найддын..
увайгүй тэнэг улс төрчид байгаа л даа.. тэд харин жинхэнэ улс төрийн "амьтан" байхшүү. Болдогсон бол бүх нийтэд Фрийдман -н "Хувь заяагаа сонгох нь", Фүкүяма "Түүхийн төгсгөл, сүүлчийн хүн", Сато "Капиталын нууц" зэргийг уншуулахсан. Ард түмнээ байг, ядаж улс төрчдөд уншуулахсан.

Маргааш сонгууль. Бүгдээрээ очиж санаа өгцгөөе..

Та бидний сонголт мэргэн байх болтугай! Монгол орон мандан бадартугай! Энхтайван мандтугай! Ардчилал мандтугай! Ура!

Wednesday, June 25, 2008

* * *

диваажингийн хүмүүс хошин шогийн мэдрэмжгүй..

Monday, June 23, 2008

* * *

хайр хамгийн агуу аз жаргалыг мэдрүүлдэг хүчээрээ хамгийн хэцүү зовлон шаналалыг мэдрүүлэх юм даа..

төлбөр нь үү?

Saturday, June 14, 2008

* * *

Баянтай суужээ
Баасан дээрх өт мэт жаргалтай

Monday, June 9, 2008

Эх орны тухай дуу

Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг

Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аливаа тэр чухлы нь
Ард бид нар эдэлдэг

Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой минь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрднээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан

Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв.

хамгийн дуртай дуу минь.. айлын найранд, архины дугараанд, караокед дуулахаас харам төрдөг эрхэм дуу минь.. ямар азаар Халуун элгэн нутаг шиг зууны дуугаар шалгарч улиг болчихоогүй юм. Тэгсэн бол эрхэм дуу минь намайг бишрүүлдэг үнэ цэнээ бүх нийтэд цацчихгүй юу..

Шүлгэнд нь дандаа дуртай үгнүүд минь..

Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн болж төрөвөө!