Дэлгэр Монгол орноо
Магтаж бид нар дуулахдаа
Тэнэгэр сайхан жаргалаа
Бахдаж заавал оруулдаг
Амьдралын хамаг жаргал нь
Эрх чөлөөндөө байдаг
Аливаа тэр чухлы нь
Ард бид нар эдэлдэг
Хөдөө тал минь малаар дүүрэн
Хөвч ой минь ангаар бүрэн
Хөрсөн доор нь эрднээр арвин
Хүний хэрэгцээ цөм багтсан
Яндаж болдоггүй далай шиг
Яасан баян нутаг вэ
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн нь болж төрөв.
хамгийн дуртай дуу минь.. айлын найранд, архины дугараанд, караокед дуулахаас харам төрдөг эрхэм дуу минь.. ямар азаар Халуун элгэн нутаг шиг зууны дуугаар шалгарч улиг болчихоогүй юм. Тэгсэн бол эрхэм дуу минь намайг бишрүүлдэг үнэ цэнээ бүх нийтэд цацчихгүй юу..
Шүлгэнд нь дандаа дуртай үгнүүд минь..
Ямар их хувь заяагаар
Бид нар эзэн болж төрөвөө!
Гарчиггүй
2 hours ago


10 comments:
Баярмагнай Эрдэнэзаан 2ын нэг алт ухдаг Нинжа гэсэн хошин шог энэ дуугаар эхэлдэг юм. Тэрэн дээр л хамгийн гоё дуулсан нь санагдсан. Гэхдээ яг ямар улсууд дуулсныг нь мэдэхгүй.
энгийн үгтэй сайхан дуу. Аравдугаар анги төгссөн зун хамаатан садны баахан хүүхдүүд нийлж жимсэнд явав аа. ууланд очоод л дуу дуулцгаатал энэ дууг надаас өөр мэддэг амьтан ганц ч байхгүй байгаам даа :(
Хоороор дуулдаг билүү. гоё дуу шүү.
wow, nice
ter lav erdenezaan, bayarmagnai 2 oorsdoo duulaa biz, ted nar toglolton deeree buh duug oorsdoo duulchdag yum bilee,
Хүүе миний дуртай дуунд дуртай хүн бас байдаг аа,одоо ч бараг хүмүүс мэдэхээ байсан байхдаа гэж боддог байсан ш дээ
sanakae: ер нь гадуур их ховор шүү.. тэр тусмаа аятайхан байдын..
арима: харин тиймээ.. хүмүүс мэддэг байг гэсэндээ үгий нь оруулсын. ядаж хайхад нь интернэтээс олдог л дээ..
хүү: 2 - саяуулаа дуулбал хятад, оросууд сонсох байхдаа.. хэхэ..
аноним: yeah, nice
nana: мийдкү
эрхцас: мэр сэр байх байх..
Хамгийн дуртай эрхэм дуу минь.
Цэргийн андууд минь нүдэнд харагдаж байна шүү.
ene duug 3 sar oroi bolgon duuldag bsan mini sanagdchihlaa chi yaj meddeg yum be
Tsagdaa tsereguud sain duulana sh dee
Арсун: ийм гүн утгатай, их зүйлийг өгүүлсэн мөртлөө ийм товчхон.. цэрэг шиг..
imp: бага байхад эмээ зааж өгсиймөө..
Post a Comment