Friday, June 27, 2008

Сонгууль

Улс төрийн амьтныхаа хувьд хэдэн юм хэлмээр санагдаад...
Өчигдрийн мэтгэлцээнийг үзсэн, ардчилал амтагдаад аятайхан л санагдаж байлаа.
Энэ удаагийнх хүнээ харсан сонгууль болох бололтой. Шударга ёсыг үгүйлснийх байх л даа. Увайгүй, зарчимгүй, ойрхон бодолтой хүмүүс биднийг ингэтэл хашраажээ. Нийгэм эдийн засгийн бодлого, үзэл баримтлалаас нь илүү тэр хүний шударга үнэнч зан нь чухал байна. Өөрөөр хэлбэл сонголт хийх шалгуур нь эхлээд шударга, сайн хүн байх, дараа нь чадвар, нэр хүнд, нам гэх мэт. Мөрийн хөтөлбөр, үзэл баримтлал ба улс төрийн бодлого бол нэлээн хойгуур орох шалгуур болж байх шиг. Шударга ёс уул нь их тодорхойгүй ойлголт гэсэн баабарын нийтлэл ч байдаг. Бүгдэд тэгш хандахын нэр угаасаа биш. Өө харсан хүнд шударга юм ховорхон шүүдээ. Эцэг эхийн хайр, хувь заяа, бурхны хувиарлалт ч шударга биш санагдах нь бий. Улс төрчдөөс ийм зүйлийг хүссэнээс зарчимдаа үнэнч байхыг хүссэн нь л дээр санагдхийн.
Манайханыг эгдүүцүүлж байгаа нэг юм нь сурталчилгаа. Нэгэнт л болоод өнгөрөхөөс хойш, улс орноороо 4 жилд ганцхан болдог юм чинь хий бухимдалгүй, хүмүүсийг шинжээд дүгнэлт хийгээд, Монгол орон, ардчилсан нийгмийн эзэн гэдгээ мэдрээд явбал кайф л баймаарийн.. ядаж л сонирхолтой шд.. хүнийг сонжиж, танина гэдэг. Бүр очиж судлах ч шаардлагагүй, өөрсдөө авчраад өгчихөж байна. Би үүд хүртэл алхахад л болоо. Ийм амархан.
Нэр дэвшигчид муухай санагдах нь аргагүй. Мэдээж өөрийгөө магтана гэдэг ямар олиг байхав. Ямар муулалтай нь биш. Сонгогдохын тулд ингэхээс өөр аргагүй юм чинь. Угаасаа өөрийгөө магтаж, бусдыг муулж буй хүн яаж л сайхан санагдахав. Гээд яахав дээ, ялагдалтай нь биш. Даруухан царайлаад зарчим яриад ялагдсан Баабарын жишээ ч байна.
Эрдэнийн хувь, хишиг гэсэн мөнгө амалсан мөрийн хөтөлбөр бол надаа их л сайхан санаа, дажгүй мөрийн хөтөлбөр санагдахийн.. Гэвч хүн бүр миний бодож буйгаар хүлээж аваагүй байх л даа.
Нөгөө талаас нь бодвол бид бодит байдлаа ойлгож, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй санагдана. Хэрэв би үнэхээр сонгогдохыг хүсвэл мөнгө амлахаас өөр аргагүй, өөр яахымбэ? Тэгээгүйн төлөө ухамсартай, юм ойлгодог, боломжийн амьдралтай цөөнхийн дэмжлэгийг хүлээх л байх, тэглээ гээд гарахгүй шд..
Тэгэхээр дэвшигч өөрөө дургүй байсан ч хамаагүй мөнгө амална. Бодит байдал маань л энэ. Нийгмийн ухамсар, улс төрийн боловсрол, сэтгэлгээ.
Эсвэл иргэдээ баяжуулах учиртай бодлогоо ядаж л мөнгө өгөх гэж байгаа юмшиг сонсогдохуйц сурталчилна.
Харин тэр нийтээр нь харлуулан гутаах, гэхдээ хөгийн гэмээр шалгуурын дагуу муулах явдал тэсвэрлэшгүй санагддаг юм. 76 -н тэнэг, бүх улс төрчид луйварчин, аа наадах чинь шаал худлаа, Ардчилсан нам, Ху- нам бүгд авилгачид гэх мэт.. портал сайтуудын сэтгэгдлүүд шиг.. тэрийг хэдхэн хүн бичдэг гэж л найддын..
увайгүй тэнэг улс төрчид байгаа л даа.. тэд харин жинхэнэ улс төрийн "амьтан" байхшүү. Болдогсон бол бүх нийтэд Фрийдман -н "Хувь заяагаа сонгох нь", Фүкүяма "Түүхийн төгсгөл, сүүлчийн хүн", Сато "Капиталын нууц" зэргийг уншуулахсан. Ард түмнээ байг, ядаж улс төрчдөд уншуулахсан.

Маргааш сонгууль. Бүгдээрээ очиж санаа өгцгөөе..

Та бидний сонголт мэргэн байх болтугай! Монгол орон мандан бадартугай! Энхтайван мандтугай! Ардчилал мандтугай! Ура!

7 comments:

  1. itgene gehed hetsuu bna geed yahav dee, amidral ni ooroo itgel deer togtjiihod savaagui nohoi sdrand hutsna gedeg bolnizde.
    залхаж, цөхөрч, шантрахгүй итгэж л байна, итгэсэн хэвээрээ л байна, ирэх 4 жилд улс орон, засаг төр арай өөр болох байгаа,найджийн, өөрчлөгдөхгүй байсан ч дараагийн 4 жилд нь дахиал найджийн гнээл суужийх байх, амьдрал итгэл дээр тогтдог амьдралын жам, ертөнцийн үнэнийг сөрж амьдрах нөхцөлгүйм чэн, гэснээс найдахдаа хүртэл лоог гутранги найддаг гэжийшт,ххэ
    гэхдээ яахуу өмнөх олон жилийн цөхрөлөөс болоод ингэжаагаа байхөө, түүнээс биш итгэж найдаж байгааен

    ReplyDelete
  2. Хэн ч гарсан амаа ажил хэрэг болгосой гэж ...

    ReplyDelete
  3. толгой эргэж эргэж хэнд нь ч санал өгөхөө больчихдог юмуу л гэж бодоод суужээна дөө.. Мэдкүй... Би лав худлаа ярьж мөнгө амласан, үнэн тулга тойрсон юм ярьж ард түмнээ мунхаг гэж доромжилж хандаж байгаа хүнийг тэр нь зөв гэж саналаа өгч чадахгүйээ. Би мунхагуудын дээр гарсан гээд л бодоод суугаа бол бас л гэцүүяаа.. Тэрнээс адилхан мунхагийг сонгосон нь дээр байхаа... Гэхдээ ямар би сонгох биш дээ... Уг нь тэр мөнгө төгрөг, элдэв тэнэг юмныхаа хажуугаар мөрийн хөтөлбөртөө бас үнэхээр өөрийнхөө хийх гээд, бодоод төлөвлөөд байгаа зүйлсээ багтаачихаж болмоор? тийм нь цөөхөн юм даа... :( толгойны эргээ гарч амжилгүй явж байгаад л сонгууль болгочихлоо. хэхэ Ямартай ч шударга гэдэг ойлголтын хувьд ч ер нь юм бүхний хувьд харьцангуй байж болох ч бас тэнд тодорхой нэгэн "хэлбэр дүрс" байдаг л гэж боддог. Яаж тайбарламаар юм бэ дээ.. за за болий хэхэ хар дараа... :P

    ReplyDelete
  4. хэхэ. наад гурван номыг чинь уншсан хүний тоог нэгээр нэмсэнээ мэдэгдэе. ккк. хаанаа мэдэхгүй ард түмэн хамгийн жаргалтай гэж. бид хэт их улс төржтж байна. энэ нь бид хэр их улс төрөөс хамааралтай амьдарч буйг л харуулж байгаа юм. тэргүүний хүчин зүйл нь эдийн засаг, соёл биш улс төр байгаа газар ямагт ядуу дорой, үймээн бужигнаантай, хямралтай байдаг. манайхны улс төржих гэдэг нь энхбаяр, элбэгдоржийг тойрсон хов живээс хэтэрдэггүй. уул нь улс төрийн ухаан гэдэгт системийн, институтийн, харилцаа холбооны, бодлогын асаррр чухал асуудлууд яригдах ёстой. Америкийн ерөнхийлөгч хэн бэ? гэж жирийн америкчуудаас асуувал 60 хувь нь мэдэхгүй гэж хариулдаг гэсэн. Тэдэнд улс төр хамаагүй, улс төргүйгээр амьдраад болж байгаагийн л шинж л дээ. Тийм болтлоо нийгмийн амьдрал нь жигдэртэл хэдэн жил хэрэгтэй бол...

    ReplyDelete
  5. Сонгуультай холбоотой 2 юм бодож явдаг юм. 1-т манайд ийм олон нам, нэр дэвшигчийн хэрэг үнэндээ алга. Сая нийт 365, зөвхөн манай Баянгол дүүрэгт гэхэд 31 хүн өрсөлдлөө.
    Энд тэндээс нэр дэвшээд байгаа улсууд тийм мундаг улс төрчид юм бол МАХН, АН хоёрт ороод, энэ намуудыг засаж залруулаад явах хэрэгтэй. Бүр болохгүй бол МАХН-ыг тараагаад, буурин дээр нь шинэ нам байгуулдаг юмуу яадаг юм. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, МОНАРХН, өөр юу юу ч гэв, хачин хачин намуудын хэрэг ерөөсөө байхгүй.

    2-т PR-т манайхан дэндүү найдаад байна. Ялангуяа Элбэгдорж сая МАХН-ыг муулсан PR хэтэрхий их хийсэн нь харин ч хүмүүсийн зэвүүцлийг төрүүлж, АН-д санал өгөх гэж байсан олон хүний санааг МАХН руу урвууллаа. Жишээ нь тэр зурагтаар гараад байсан автобустай реклам бол шал утгагүй.
    PR бол өөрийгөө бусдад зөв таниулах, хийсэн ажлаа олон нийтэд сурталчлах техник гэж би ойлгодог. Илүү ч дутуу ч үгүй.

    ReplyDelete
  6. Ene chini oorchlogdoj bui niigmiin xuvid baix l zuil sh dee. Bi bol 100% bish ch demjij baigaa, Ard tumniig ulandaa gishgelj boloxgui sh dee.

    ReplyDelete
  7. сэтгэгдэл үлдээсэн та бүхэнд баярлалаа.. хариулж чадалгүй явсаар байтал одоо энэ сэдвээс бүүр залхцан байшд.. хэхэ,
    дараагийн сонгууль хүртэл 4 жил

    ReplyDelete