Saturday, November 29, 2008

Хөгжим

Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд хүрээд, мэдрэлийн эс тэрийг нь тархины сонсголын хэсэгт дамжуулж байгаа л үйлдэл. Тэгсэн мөртлөө яагаад зарим чичиргээ нь тийм гэхийн аргагүй үлэмжийн сайхан, зарим нь тийм муухай байдгийн болоо? Гоо сайхныг угаасаа л тийм байхаар бүтээсийн болуу? Тархины чимээ мэдэрдэг хэсгийн ажиллах зарчимыг олхысон. Тэгвэл тэр дүрмээр ажилладаг ая зохиогч програм бичкү юү.. дурын өнгө өгөнгүүт түүнээс хамаарсан боломжит сайхан аялгуунуудыг гаргадаг. Одоохондоо судлахад хэцүү ч муухай, сайхан аянуудын хооронд ерөнхий дүрмийн ялгаа байж л таарна. Маш сайхан аялгууны дундах хэдхэн нотны байрыг сольчиход л нэг л биш сонсогддог шүү дээ. Би хувьдаа аялгууг 2 ангилдын. Угаасаа л сайхан аялгуу, нөгөөх нь дасаж сайхан болдог аялгуу гэж.. Тархи ч угаасаа ойлгомжгүй эрхтэн л дээ.. мэдээллийг хэрхэн хадгалдаг энэ тэр гээд.. жишээ нь дүрс, дуу байна.. компьютер бол ямар ч мэдээллийг тоон хэлбэрт хувиргаал, тоогоо 2 тийн тооллийн системд хөрвүүлээд хүснэгтэнд өрчихнө. Гэтэл тархи?
Би аялгууг санаад байдаг. Гэтэл яаж санаад байгаагаа, тэр санасан аялгуу хаанаас гарч ирээд байгааг мэдрэх байтугай төсөөлж ч чадахгүй юм. Дээрх ангилалын хувьд угаасаа л сайхан аялгуу бол ойлгомжтой. Шууд, анх сонсоход л гайхалтай сайхан санагдана. Үе үеийхэн сонсох дуртай сайхан дуунууд байдаг даа.. 60, 70 - д оны гээл, оросын, английн гээл.. Тэгээд сонгодог хөгжим. Ийм аянууд сонсоод л цээжлэгдчихдэг.
Дасаж сонсдог аялгууны хувьд 2 ба түүнээс дээш сонсож байж дажгүй санагдана, тэгээд ая цээжлэгдэхийн хэрээр гоё санагдаж эхэлдэг. Зохиолын дуу үздэггүй нэг дүү маань зохиолын дууны ганц кассеттай хөдөө сар болохдоо дуртай болчоод ирсиймдаг.
Олон нийт мэдэхгүй сонгодог зохиолууд ч бас тиймэрхүү байдаг. Ө/х аялгууг хөгжим бүрийн дуугаралтаар цээжилсний дараа л гайхалтай сайхан санагддаг.
Мэдээж дан ганц аялгуунаас гадна хөгжмийн дуугаралт, бусад хөгжимтэй хоршсон зохицол нь аялгууг сайхан болгож таарна. Энд харин онол байдаг. Ямар өнгө ямар өнгөтэй нийцдэг гэх мэт.. ер нь бодоод байхад аливаа ая тоглох хөгжимийн тоо нэгээр нэмэгдэхэд бараг 2 дахин сайхан болдог байхшүү.. мэдээж хөгжим бүр ялгаатай ая тоглож нэг бүхэл аялгууг бүтээнэ...

Ууг нь Чайковскийн Төгөлдөр хуурийн концертыг бичих гэсийн. Оршил маань ихдээд байгаа тул тасалж бичхээр шийдлээ..

Friday, November 28, 2008

Том хүний ухамсрыг бүү чөлөөл

Матрикс кинон дээр ингэж гардаг. Учир нь ухамсар сэтгэлгээ нь хэдийн төлөвшчихсөн том хүнд үнэнийг хэлж болдоггүй. Тийм хүмүүс байгаа байдалдаа хэт зууралдсан, салж чаддаггүй, ухамсар нь яг тийм байхаар төлөвшөөд хөдлөшгүй, өөр зүйлийг хүлээж авах чадваргүй болсон байдаг. Тэгээд үнэнийг ойлгуулах гэж оролдвол хуучин тогтолцоогоо хамгаалан эсэргүүцдэг.. Киноны хувьд кибер ертөнцөд түүнийгээ бодит ертөнц гэж итгэн амьдардаг хүмүүсийг сэрээж жинхэнэ бодит ертөнц болох сүйрсэн дэлхийн үнэнийг таниулах тухайд ярьдагч энэ нь бидний хувьд ялгаагүй юм. Бүх л итгэл үнэмшил нь болсон нийгмийн тогтоц болоод амьдралын үзэл нь ердөө л суртал, тархи угаалт байсныг хүлээн зөвшөөрсөн коммунист ховор шүү дээ..
Одоо манай нийгмийн хамаг чөдөр тушаа мэт санагддаг өмнөх нийгэмд ухамсар, сэтгэлгээ нь төлөвшсөн хүмүүсийг өөрчлөх ч бүтэшгүй зүйл байх. Баабарын хэлдгээр хүлээхээс өөр замгүй. кк
Өмнө орсон мэдлэг тархинд суусны дараа тархи тэр мэдлэгийн дүрмээр өөрийн эрхгүй сэтгэж эхэлдэг. Тэгээд тэр мэдлэгийн дүрмээр
дараа нь орсон мэдлэгийг ангилж, задалж ойлгох гэдэг. Угаасаа ч тархины ажиллах зарчим байх л дөө. Эхлээд хэл сурна, дараа нь юмсыг тэрхүү хэлэндээ тусгаж ойлгоно. Хэрэв шинэ орсон мэдлэг нь өмнөх мэдлэгтэй зөрчилдвөл аль логиктой, үнэн гэж итгэсэнээ авч үлдээд нөгөөхийг орхино. Үнэн нь өөрөө их сонин ойлголтоо..
Хүүхдийн хувьд мэдлэгийг ингэж нөгөөгөөр солих үйлдэл амархөөн хийгддэг. Өвлийн өвгөн бэлэг авчирдаг гэх мэдлэг бодитоор харагдах өвлийн өвгөн, бэлэг хоёроор хангалттай батлагдана. Том болохын хэрээр өвлийн өвгөн байхгүй гэсэн мэдлэг өмнөх мэдлэгээр солигдоно. Тархин дахь мэдлэг солигдох явцад тогтож үлдсэн мэдлэг хуримтлагдаж дагтаршаад тэрхүү мэдлэг, сэтгэлгээний хэв маяг тархинд нь бүр мөсөн тогтож үзэл бодол нь болно. Тэгээд тогтсон үзэл бодлыг өөрчлөх гэж оролдох нь тархийг сүрхий хямралд оруулдаг болохоор шаардлага гарсан ч аль болох зөнгөөр нь байлгах нь дээр ч юм шиг. Үүнийг тархи угаалт ч гэдэг. (Багаас нь удаанаар хийхийг хүмүүжүүлэх гэнэ. кк)
Нэгэнт зарчим ийм болхоор бид ч ялгаагүй тэдний оронд байсан бол адилхан л "Би юу ч болжээсон хувьсгалт намдаан өгнөө.." гэцэн явжаах биз.
Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байх гэдэг нэг талаар эрхэм сайн чанар байж магадгүй. Гэхдээ огт хөдөлшгүй тогтонги, үзэл санаандаа баригдмал байдлыг ухаалаг гэхгүй л байх. Хүн аливаа зүйлд итгэх хэрээрээ тэр зүйлээсээ хамааралтай болдог болохоор эрх чөлөөт оюун бодолтой, үүнийгээ эрхэмлэдэг хүн алив зүйлд хэт итгэдэггүй ч юмшиг (уншлуу? бодлуу?). Нөгөө талаар хэт итгэлгүй байдал бас дэмий зүйл шиг санагддын. Баригдмал сэтгэлгээтэй, бодит орчинтойгоо тас зууралдсан хүмүүст дургүй болохоор өсвөр наснаасаа иймэрхүү зүйлд мэдрэг байсын байлгүй, эртнээс сэтгэлгээ оюун бодлоо аль болох чөлөөтэй уяан хатан байлгахсан гэж хичээдэг байлаа. Ядаж л итгэх үнэнийхээ шалгуурт хамгийн түрүүн логикыг тавина. Бас хэлж ярьсан үгээ ямар мэдлэгээс, ямар байдлаар гаргаж авснаа анзаарч байхыг хичээнэ дээ. Эцэст нь санааг минь гүйцээгээд хэлчихсэн Марк Твен-ий үгийг ишлэе дээ:
"- Халуун пийшин дээр суусан муур дахиж хэзээ ч халуун пийшин дээр суудаггүй, хүйтэн дээр ч гэсэн..."

Thursday, November 27, 2008

Таньдаг ном буюу Бражелоны бээл..

Уран зохиолын урьд нь уншаагүй шинэ ном их төвөгтэй санагддаг болчихож. Түүн дээр гардаг бүх дүрүүдтэй нь, орчинтой нь, болоод байгаа үйл явдлуудтай нь шинээр танилцах хэрэг гарна. Нэрүүдийг хольж солино. Шинэ ангид шилжиж ирсэн юм шиг л ярих хүн олдохгүй, бүх зүйл шинэ. Дотно найз биш бол ойрд уулзаагүй хүнтэй ярих зүйл олдохгүй хэцүү байдаг даа. Хүнтэй харилцах, танилцах гэж өөрөөсөө их хүч гаргадаг надад шинэ танилуудтай харилцах нэг талаар төвөгтэй санагддын.

А.Дюма -н "Шадар 3 цэрэг", "Хорин жилийн хойно" миний хамгийн дуртай номнууд юм. Хөгжилтэй, үнэнч сэтгэл, авхаалж самбаа гээл, хамгийн гол нь анд нөхдийн тухай, нөхөрлөлийн тухай болохоор тэр байх. Ер нь нөхөрлөлийн тухай гардаг ном ховорхон байхаа. Номоо уншиж дуусахын хэрээр хайран санагдаад сүүлийн хэдхэн хуудсийг ховрын цагт шоколадны цаас долоож байгаам шиг л уншдагсан. Одоо бол тэгж сэтгэл дэврэн, адгаж унших юмгүй болчихож. Харамсмаар.
Тийм болохоор жилийн өмнө эдний үргэлжлэл болох "10 жилийн дараа буюу Бражелоны бээл" -г олж хараад туйлгүй баярласан гэж.. яг бага насандаа очсон юм шиг, номоо авчаад бөөн догдлол, хуудсыг нээнгүүт уулзалгүй удсан эртны танилууд. Атос, Арамис, Портос, Д'Артанъяан, Рауль ... "Төмөр багтай хүн" хэмээх Леонардо ди Каприогийн ихэр ханхүү болж тоглодог кино байдагдаа. Тэрийг үзсэнээс хойш 20 -н жилийн хойно -н үргэлжлэл бий байх гэж битүүхэн харж явсан юм. Бяцхан Луй XIV өсч том болон хаан ширээг залгамжилж, Их хамба Мазарини нас нөгчинө. Ахмад цолоо алдсан дэслэгч Д'Артанъяан баяжихаар шийдэн анд Портостой хамтарч, Атос Арамисын хамт цаазлуулсан Английн хаан Карлын хүүг хаан ширээнд суухад нь туслана...
Сүүлд дэлхийн шилдэг гэгдсэн, нобелийн шагналтнуудын зохиолыг уншаад над нээх онц санагдаагүй л юмдаг. Орчуулга этр нөлөөлсөн байх л даа. Эсвэл миний шалгуур ондоо байх. Ер нь манайхны сонгодог гэгддэг англи, америк, францын номнууд цаанаа л нэг гоёоо.. гэгээлэг.. Тэгээд Бражелон бээлийг уншиж дуусчаад дахин ийм багын мэдрэмжийг ховорхон амсах байхдаа гээд санааширч суутал "Бражелон бээл" -н 2 -р дэвтэр нь гарчээ. Дахиад бөөн баяр. 10 жилийн хойно буюу Бражелон бээл" номыг 3 -н дэвтэр болгон тасалж гаргаж байгаа бөгөөд удахгүй 3 -р дэвтэр нь гарах юм байна. Дээр өгүүлсэн "Төмөр багтай хүн" киноны үйл явц ерөнхийдөө гарна. Гэхдээ яг тийм биш л дээ.. мэдээж кино юм чинь эх зохиолы нь найруулагч нь өөрийн болгоо хаячаа биз.. Гэсэн ч энэ таньдаг кино. Дээхний оросын хийсэн олон ангит кино ч гэсэн. Шал өөр танил дотно санагдаа явчина.
Одоо нээрээ уран зохиолын ном унших гэхээр ер явахаа байжээ. Блог уншсаар байгаад тэгчээгүй байгаадаа.. кк