Thursday, November 27, 2008

Таньдаг ном буюу Бражелоны бээл..

Уран зохиолын урьд нь уншаагүй шинэ ном их төвөгтэй санагддаг болчихож. Түүн дээр гардаг бүх дүрүүдтэй нь, орчинтой нь, болоод байгаа үйл явдлуудтай нь шинээр танилцах хэрэг гарна. Нэрүүдийг хольж солино. Шинэ ангид шилжиж ирсэн юм шиг л ярих хүн олдохгүй, бүх зүйл шинэ. Дотно найз биш бол ойрд уулзаагүй хүнтэй ярих зүйл олдохгүй хэцүү байдаг даа. Хүнтэй харилцах, танилцах гэж өөрөөсөө их хүч гаргадаг надад шинэ танилуудтай харилцах нэг талаар төвөгтэй санагддын.

А.Дюма -н "Шадар 3 цэрэг", "Хорин жилийн хойно" миний хамгийн дуртай номнууд юм. Хөгжилтэй, үнэнч сэтгэл, авхаалж самбаа гээл, хамгийн гол нь анд нөхдийн тухай, нөхөрлөлийн тухай болохоор тэр байх. Ер нь нөхөрлөлийн тухай гардаг ном ховорхон байхаа. Номоо уншиж дуусахын хэрээр хайран санагдаад сүүлийн хэдхэн хуудсийг ховрын цагт шоколадны цаас долоож байгаам шиг л уншдагсан. Одоо бол тэгж сэтгэл дэврэн, адгаж унших юмгүй болчихож. Харамсмаар.
Тийм болохоор жилийн өмнө эдний үргэлжлэл болох "10 жилийн дараа буюу Бражелоны бээл" -г олж хараад туйлгүй баярласан гэж.. яг бага насандаа очсон юм шиг, номоо авчаад бөөн догдлол, хуудсыг нээнгүүт уулзалгүй удсан эртны танилууд. Атос, Арамис, Портос, Д'Артанъяан, Рауль ... "Төмөр багтай хүн" хэмээх Леонардо ди Каприогийн ихэр ханхүү болж тоглодог кино байдагдаа. Тэрийг үзсэнээс хойш 20 -н жилийн хойно -н үргэлжлэл бий байх гэж битүүхэн харж явсан юм. Бяцхан Луй XIV өсч том болон хаан ширээг залгамжилж, Их хамба Мазарини нас нөгчинө. Ахмад цолоо алдсан дэслэгч Д'Артанъяан баяжихаар шийдэн анд Портостой хамтарч, Атос Арамисын хамт цаазлуулсан Английн хаан Карлын хүүг хаан ширээнд суухад нь туслана...
Сүүлд дэлхийн шилдэг гэгдсэн, нобелийн шагналтнуудын зохиолыг уншаад над нээх онц санагдаагүй л юмдаг. Орчуулга этр нөлөөлсөн байх л даа. Эсвэл миний шалгуур ондоо байх. Ер нь манайхны сонгодог гэгддэг англи, америк, францын номнууд цаанаа л нэг гоёоо.. гэгээлэг.. Тэгээд Бражелон бээлийг уншиж дуусчаад дахин ийм багын мэдрэмжийг ховорхон амсах байхдаа гээд санааширч суутал "Бражелон бээл" -н 2 -р дэвтэр нь гарчээ. Дахиад бөөн баяр. 10 жилийн хойно буюу Бражелон бээл" номыг 3 -н дэвтэр болгон тасалж гаргаж байгаа бөгөөд удахгүй 3 -р дэвтэр нь гарах юм байна. Дээр өгүүлсэн "Төмөр багтай хүн" киноны үйл явц ерөнхийдөө гарна. Гэхдээ яг тийм биш л дээ.. мэдээж кино юм чинь эх зохиолы нь найруулагч нь өөрийн болгоо хаячаа биз.. Гэсэн ч энэ таньдаг кино. Дээхний оросын хийсэн олон ангит кино ч гэсэн. Шал өөр танил дотно санагдаа явчина.
Одоо нээрээ уран зохиолын ном унших гэхээр ер явахаа байжээ. Блог уншсаар байгаад тэгчээгүй байгаадаа.. кк

4 comments:

  1. Гоё юмаа. Би ч блогоос өөр юм уншиж чадахаа больсон юм шиг байгаа юм. Нэг ном эхлэж яваад л залхуу хүрээд, дэмий санагдаад хаячихаад компьютерээ асааж байгаам даа гэж :-p Уран зохиолын гэлтгүй ер нь л ном уншиж чадахгүй их муу зантай болсон...
    Гэхдээ энэ блогийнх биш байхаа. Блог их уншдаг хүмүүс ч гэсэн ном уншаад л бичээд байгаа харагддаг...

    ReplyDelete
  2. Блог бол ертөнцийг харах цонх мөн. В.И.

    ReplyDelete
  3. Блог бол хүмүүсийн үзэл бодлыг мэдэх толь мөн. И.В. .. гэсэн

    ReplyDelete
  4. brajelon beeliig unshmaar l baina, gehdee joohon unetei sanagdaad tuhain ued n avhc chadaagui. Odoo hudaldaand baigaamu uguimu buu med. Uran zohioliin nomnuud orchuulga ih muutai bolson sanagdsan. Tegeed l yavahgui baigaa baih. Mongol zohiolchiin nom, esvel orosoos orchuulsan nom unshaad uz l de. Nepko-giin hevlesen nomnuud dajgui sanagdsan. Nomond hairtai, durtai l yum chin blogoor tiim amarhan solichihgui baih!

    ReplyDelete