Friday, November 28, 2008

Том хүний ухамсрыг бүү чөлөөл

Матрикс кинон дээр ингэж гардаг. Учир нь ухамсар сэтгэлгээ нь хэдийн төлөвшчихсөн том хүнд үнэнийг хэлж болдоггүй. Тийм хүмүүс байгаа байдалдаа хэт зууралдсан, салж чаддаггүй, ухамсар нь яг тийм байхаар төлөвшөөд хөдлөшгүй, өөр зүйлийг хүлээж авах чадваргүй болсон байдаг. Тэгээд үнэнийг ойлгуулах гэж оролдвол хуучин тогтолцоогоо хамгаалан эсэргүүцдэг.. Киноны хувьд кибер ертөнцөд түүнийгээ бодит ертөнц гэж итгэн амьдардаг хүмүүсийг сэрээж жинхэнэ бодит ертөнц болох сүйрсэн дэлхийн үнэнийг таниулах тухайд ярьдагч энэ нь бидний хувьд ялгаагүй юм. Бүх л итгэл үнэмшил нь болсон нийгмийн тогтоц болоод амьдралын үзэл нь ердөө л суртал, тархи угаалт байсныг хүлээн зөвшөөрсөн коммунист ховор шүү дээ..
Одоо манай нийгмийн хамаг чөдөр тушаа мэт санагддаг өмнөх нийгэмд ухамсар, сэтгэлгээ нь төлөвшсөн хүмүүсийг өөрчлөх ч бүтэшгүй зүйл байх. Баабарын хэлдгээр хүлээхээс өөр замгүй. кк
Өмнө орсон мэдлэг тархинд суусны дараа тархи тэр мэдлэгийн дүрмээр өөрийн эрхгүй сэтгэж эхэлдэг. Тэгээд тэр мэдлэгийн дүрмээр
дараа нь орсон мэдлэгийг ангилж, задалж ойлгох гэдэг. Угаасаа ч тархины ажиллах зарчим байх л дөө. Эхлээд хэл сурна, дараа нь юмсыг тэрхүү хэлэндээ тусгаж ойлгоно. Хэрэв шинэ орсон мэдлэг нь өмнөх мэдлэгтэй зөрчилдвөл аль логиктой, үнэн гэж итгэсэнээ авч үлдээд нөгөөхийг орхино. Үнэн нь өөрөө их сонин ойлголтоо..
Хүүхдийн хувьд мэдлэгийг ингэж нөгөөгөөр солих үйлдэл амархөөн хийгддэг. Өвлийн өвгөн бэлэг авчирдаг гэх мэдлэг бодитоор харагдах өвлийн өвгөн, бэлэг хоёроор хангалттай батлагдана. Том болохын хэрээр өвлийн өвгөн байхгүй гэсэн мэдлэг өмнөх мэдлэгээр солигдоно. Тархин дахь мэдлэг солигдох явцад тогтож үлдсэн мэдлэг хуримтлагдаж дагтаршаад тэрхүү мэдлэг, сэтгэлгээний хэв маяг тархинд нь бүр мөсөн тогтож үзэл бодол нь болно. Тэгээд тогтсон үзэл бодлыг өөрчлөх гэж оролдох нь тархийг сүрхий хямралд оруулдаг болохоор шаардлага гарсан ч аль болох зөнгөөр нь байлгах нь дээр ч юм шиг. Үүнийг тархи угаалт ч гэдэг. (Багаас нь удаанаар хийхийг хүмүүжүүлэх гэнэ. кк)
Нэгэнт зарчим ийм болхоор бид ч ялгаагүй тэдний оронд байсан бол адилхан л "Би юу ч болжээсон хувьсгалт намдаан өгнөө.." гэцэн явжаах биз.
Үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч байх гэдэг нэг талаар эрхэм сайн чанар байж магадгүй. Гэхдээ огт хөдөлшгүй тогтонги, үзэл санаандаа баригдмал байдлыг ухаалаг гэхгүй л байх. Хүн аливаа зүйлд итгэх хэрээрээ тэр зүйлээсээ хамааралтай болдог болохоор эрх чөлөөт оюун бодолтой, үүнийгээ эрхэмлэдэг хүн алив зүйлд хэт итгэдэггүй ч юмшиг (уншлуу? бодлуу?). Нөгөө талаар хэт итгэлгүй байдал бас дэмий зүйл шиг санагддын. Баригдмал сэтгэлгээтэй, бодит орчинтойгоо тас зууралдсан хүмүүст дургүй болохоор өсвөр наснаасаа иймэрхүү зүйлд мэдрэг байсын байлгүй, эртнээс сэтгэлгээ оюун бодлоо аль болох чөлөөтэй уяан хатан байлгахсан гэж хичээдэг байлаа. Ядаж л итгэх үнэнийхээ шалгуурт хамгийн түрүүн логикыг тавина. Бас хэлж ярьсан үгээ ямар мэдлэгээс, ямар байдлаар гаргаж авснаа анзаарч байхыг хичээнэ дээ. Эцэст нь санааг минь гүйцээгээд хэлчихсэн Марк Твен-ий үгийг ишлэе дээ:
"- Халуун пийшин дээр суусан муур дахиж хэзээ ч халуун пийшин дээр суудаггүй, хүйтэн дээр ч гэсэн..."

13 comments:

  1. Их гүн гүнзгий утга бүхий юм бичсэн байна гсн...

    ReplyDelete
  2. RE:> Тийм байна, Ер нь аливаа зүйлийг гүнзгийрүүлэн цааш ухаад л байвал яваад л байхын юм шиг санагдхын, Ерөнхийлөн авч үзэж бас болно л доо, Баясаа сүүлийн үед нэлээн гүн гүнзгий юм их бичиж байна шөө.. кк, уншхаар дагаад гүнзгийрээд байхын хэхэ..

    ReplyDelete
  3. Энгийн л нүдний өмнө байгаа зүйл биш гэж үү? Гүн гүнзгий биш, зүгээр л хүн бүрийн л бодох ёстой зүйл мэт санагдах юм...

    Хаана сэтгэхээ болинов тэнд хүн өөрөө дуусдаг ч билүү нэг үг бас байдаг байх...

    Ганцхан коммунист энэ тэр гэлтгүй өөрөө сэтгэдэггүй хүмүүс аль ч үед байдаг мэт...

    "...Өөрийн бодож сэтгэх үйл явцдаа эзэн болж чадаагүй олон хүн байдаг. Шууд хэлэхэд бусадын бодолыг тэд шүүн тунгааж үзэлгүйгээр шууд хүлээн авдаг. Бусадын бодол санааг, тэдний бодож олсон нөхцөл шалтгаан, үр дагаварын хамааралыг шууд л залган авч, хэзээ ч түүнийгээ шүүж шалгадаггүй бөгөөд "толгойгоо өвтгөе" гэж огтхон ч боддоггүй... " гээд нэг этгээд биччихсэн байгаа юм. Бас нөгөө талаар "...Өөрөө бодож тунгааж, сэтгэж зөвийг олох хэрэгтэй гэхдээ хэзээ ч хэнд ч өөрийн бодлыг тулгах ёсгүй. Хэлж л өг гээд байгаан..."

    Ямартай ч Ленин ах нэгэнт бодоод олчихсон юмыг би бодоод яах вэ гэжүгаан :-p

    Аль болох олон хүнийг эрх чөлөөтэй, өөрөө сэтгэдэг, бусдад итгэдэггүй болгож хүмүүжүүлэхиймсан :-p

    ReplyDelete
  4. Нэлээд засвар оруулчлаа..

    Тоонто: согтохоороо ч гүнзгийрнэ шүүдээ.. хэхэ

    Тн192: мань гүнзгий ангийх шд..кк

    Хүү:
    Аль болох олон хүнийг эрх чөлөөтэй, өөрөө сэтгэдэг, бусдад итгэдэггүй болгож хүмүүжүүлэхиймсан :-p
    Олон хүүхэдтэй болоо.. кк
    ямар этгээд бичээ вэ хө?

    ReplyDelete
  5. Номноос хуулцын :D Угаасаа бичлэг чинь этгээд талдаа байнашд :) Гэхдээ адилхан нэг өнцгөөс харж байна :)

    ReplyDelete
  6. Нана: гого хүн зочилжээ..

    Хүү: Ном бичсэн этгээдийг асуужугаа царай нь..кк
    адилханы хувьд хэлэх гэсэн санаатай маань чиний бичсэн минийхаас илүү адилхан санагдсан.

    ReplyDelete
  7. aa hehe Dr.Henry Cloud, John Townsend "Hil hyazgaar" Turk helnees orchuulsan B.Enkhbaigal genee. Gehdee bi nomniihoo 1/4-t l yavj baigaa :-p

    ReplyDelete
  8. Ард түмэн бол цагаан цаас гэж хэн хэллээ дээ. Амжаад тэр цагаан цаасан дээр нь хэнд ч өөртөө ч бүү итгэ гээд хамгийн түрүү бичээд үзүүл яах бол? Нэг хот нь хамаг ялаагаа алчихсан чинь түүний хор уршиг нь хэдэн жил ч гарсан гэсэн билээ /яг сайн санахгүй байна/ нэг тийм олны яриа байдаг даа. Түүн шиг хүн бүр...... ямар болох бол гэж... Ер нь байх л ёстой зүйл байх даа. Мөхөс миний ойлгож байгаагаар. Өөрөө л хөшингө, хүний үг ойлгохгүй чавганц болохгүймсан. Ха ха. Агаа бичээд байгаарай амжилт

    ReplyDelete
  9. гоё хэлсэн байна шүү.

    ReplyDelete
  10. Хүү: умшмаар л юм байна..

    Уудам: чамайг тийм чавганц болгочихгүйн тулд л бичжээнэ шүүдээ хө..

    Деппсү: Тийшүү, Б.Шоу, Твений ... үгнүүд их гоё..

    ReplyDelete
  11. Нэлээн нуршуу талдаа, нэг их таалагдахгүй дунд нь оруулаад хаячихсан :p УБ-д байгаа бол авч уншиж болно шүү :)

    ReplyDelete