Saturday, November 29, 2008

Хөгжим

Хөгжим яагаад ийм ... байдгийм болоо? ... -н оронд тохирох гайхамшигт сайхан үгсээ өөрсдийнхөөрөө бодоод олцгоогоорой. Бичсэн үг болгон маань гологдоод байхын. Хоол шиг л хэзээ ч уйдаж залхамгүй насан туршдаа мэдрэх таашаал минь. Уул нь бол агаарын молекулын долгилсон хөдөлгөөн дамжин ирж миний хэнгэрэгийг нүдээд, хэнгэрэг маань алх дөшийг чичргээд, алхных нь иш бөөн мэдрэлийн эсүүдэд хүрээд, мэдрэлийн эс тэрийг нь тархины сонсголын хэсэгт дамжуулж байгаа л үйлдэл. Тэгсэн мөртлөө яагаад зарим чичиргээ нь тийм гэхийн аргагүй үлэмжийн сайхан, зарим нь тийм муухай байдгийн болоо? Гоо сайхныг угаасаа л тийм байхаар бүтээсийн болуу? Тархины чимээ мэдэрдэг хэсгийн ажиллах зарчимыг олхысон. Тэгвэл тэр дүрмээр ажилладаг ая зохиогч програм бичкү юү.. дурын өнгө өгөнгүүт түүнээс хамаарсан боломжит сайхан аялгуунуудыг гаргадаг. Одоохондоо судлахад хэцүү ч муухай, сайхан аянуудын хооронд ерөнхий дүрмийн ялгаа байж л таарна. Маш сайхан аялгууны дундах хэдхэн нотны байрыг сольчиход л нэг л биш сонсогддог шүү дээ. Би хувьдаа аялгууг 2 ангилдын. Угаасаа л сайхан аялгуу, нөгөөх нь дасаж сайхан болдог аялгуу гэж.. Тархи ч угаасаа ойлгомжгүй эрхтэн л дээ.. мэдээллийг хэрхэн хадгалдаг энэ тэр гээд.. жишээ нь дүрс, дуу байна.. компьютер бол ямар ч мэдээллийг тоон хэлбэрт хувиргаал, тоогоо 2 тийн тооллийн системд хөрвүүлээд хүснэгтэнд өрчихнө. Гэтэл тархи?
Би аялгууг санаад байдаг. Гэтэл яаж санаад байгаагаа, тэр санасан аялгуу хаанаас гарч ирээд байгааг мэдрэх байтугай төсөөлж ч чадахгүй юм. Дээрх ангилалын хувьд угаасаа л сайхан аялгуу бол ойлгомжтой. Шууд, анх сонсоход л гайхалтай сайхан санагдана. Үе үеийхэн сонсох дуртай сайхан дуунууд байдаг даа.. 60, 70 - д оны гээл, оросын, английн гээл.. Тэгээд сонгодог хөгжим. Ийм аянууд сонсоод л цээжлэгдчихдэг.
Дасаж сонсдог аялгууны хувьд 2 ба түүнээс дээш сонсож байж дажгүй санагдана, тэгээд ая цээжлэгдэхийн хэрээр гоё санагдаж эхэлдэг. Зохиолын дуу үздэггүй нэг дүү маань зохиолын дууны ганц кассеттай хөдөө сар болохдоо дуртай болчоод ирсиймдаг.
Олон нийт мэдэхгүй сонгодог зохиолууд ч бас тиймэрхүү байдаг. Ө/х аялгууг хөгжим бүрийн дуугаралтаар цээжилсний дараа л гайхалтай сайхан санагддаг.
Мэдээж дан ганц аялгуунаас гадна хөгжмийн дуугаралт, бусад хөгжимтэй хоршсон зохицол нь аялгууг сайхан болгож таарна. Энд харин онол байдаг. Ямар өнгө ямар өнгөтэй нийцдэг гэх мэт.. ер нь бодоод байхад аливаа ая тоглох хөгжимийн тоо нэгээр нэмэгдэхэд бараг 2 дахин сайхан болдог байхшүү.. мэдээж хөгжим бүр ялгаатай ая тоглож нэг бүхэл аялгууг бүтээнэ...

Ууг нь Чайковскийн Төгөлдөр хуурийн концертыг бичих гэсийн. Оршил маань ихдээд байгаа тул тасалж бичхээр шийдлээ..

1 comment:

  1. Би анагаахын хүн биш л дээ. Гэвч хүний биеийн эрхтэн тогтолцооны систем нь чихээр тогтохгүй тэр чигээрээ гайхамшиг. Хүний тархыг одоогоор компютертай харьцуулахааргүй л байгаа, цусны улаан бөөмийн жишээ гэхэд л агуу даа. Хөгжмийн тал дээр санал нэг байна өө. Саяхан хурдын тоглолт үзсэн, жирийн үед бол нээх хурдыг сонсдоггүй, очоод үзвэл харин тоглолт нь таалагддын ..

    ReplyDelete