Friday, December 12, 2008

Чамайг хайрлахыг зөвшөөрөөч

Энэ айхтар хүн жил хагасын өмнө доорхыг бичиж байж. Эх блог дээрээ байхгүй л дээ.. Нэг газар хадгалагдсаныг нь олзуурхаад аваад ирлээ. Ийм лаг хүний ийм лаг бичлэгийг ганцаараа уншаад жаргаад явах нь хувиа хичээсэн хэрэг болох байлгүй гээд... бас л айхтар гаргалгаа шүү..


Чамайг хайрлахыг зөвшөөрөөч” гэнэ үү, юмтай хүний өгөхийн гайхамшиг биш, ядуу хоосон хүний авахын гуйланчлал нэг ийм дуу сонсож байна....

“Чамайг хайрлахыг надад зөвшөөрөөч” - Энэ бол хайрласан, хайрлах гэсэн хүнээс гарах үг биш. Энэ бол ердөө л хайрлуулах гэсэн, авах гэсэн, өмчлөх гэсэн, эзэмдэх гэсэн хүний үг. Утга, логикийн хувьд нарийвчлах юм бол тойруухан замаар хэлсэн “чамтай унтмаар байна” гэсэн үг шдээ. Харин хүмүүсийн илэрхийлэх арга заль улам нарийсч намайг хайрлаач гэдэг үгийг чамайг хайрлахыг зөвшөөрөөч гэдэг болсон байхийм. Хэхэ,аюултай хэрэг шүү. Тэхдээ намайг хайрлаач гэдгийг бодвол бас бага боловч дэвшил байнаа, маш бага, өнөө цагт тохирохооргүй үхэр тэрэгний, тун урагшгүй хурдтай дэвшил.

Тэр хүний зөвшөөрөлтэйгээр л хайрлаж эхлэх гэж байгаа юм шиг “Хайрлах сан даа”, “хайрламаар байна”, “хайрлахыг зөвшөөрөөч” гэдэг нь хайрлаж чадахгүй байгааг, хайрлаж эхлээч үгүй байгааг, хайр байхгүй байгааг, хайрлах ирээдүй бас байхгүйг илэрхийлж байна. Цаашдаа ч хайрлахгүй, өгөхийг биш, авахыг хүссэн л утга. Зөвхөн тодорхой хувирлын дараа л хайрлаж , хайрыг мэдэрч магадгүй юм, түүнээс биш одоогийн байдлаар ийм дуу дуулжаагаа хүмүүс хайрлаж чадахгүй. Хайр дурлал гэж нэг сайхан шажигнадаг тоглоомоор хүн төрөлхтөн өөрийгөө хуурсаар ирсэн, хүмүүсийн стратеги, тактикийн хувьд ч юм уу ямар нэг өөрчлөлт орж, ирээдүйд энэ төөрөгдлөөс гарцгаах биз, тэхгүй бол хайр , дурлал хэмээх энэ үзэгдлүүдийн аль аль нь анхны утга, зорилгоо гээчихсэн явж байх шиг санагдхийм.

Хайрлаж байгаа хүн бусад хүний зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өөр хүн өөрийг нь хайрлаж байгааг мэдсэн мэдээгүйд санаа зовохгүй, хайрлаж байгааг минь мэдээсэй гэж бодохгүй, тэгэх ямар ч шалтгаангүйгээр хайрладаг. Хариу хүлээхгүйгээр гэсэн үг.

Хайрлах гэдэг зүгээр л ямар ч шалтгаангүй, юуных нь ч төлөө биш хайрлаж байгаа хэрэг бөгөөд, тэхдээ өөр хүнээс, бусдаас эргэж ирэх хариунаас хараат бишээр. Тийм болохоор ирээдүйг сайн сайхнаар, эерэгээр төсөөлбөл, дурлал гэдэг ойлголт бидний мэдэхгүй тун их холын ирээдүйд мөхөж ч магадгүй

Харин энэ зөвшөөрөл хүссэн дуу яг мөн чанартаа бол хайрын тухай дуу биш байна

Өөр нэг зүйл.

Мээдээ: “Нийгэмд байр сууриа эзэлсэн бүсгүйтэй гэрлэнэ” гэсэн юу гэсэн үг вэ? гэж нэг хүүхэд надаас асуусын. Юу гэсэн үг вэ гэхээр нэгтэйгүүр Мээдээд одоо байгаа нэр төр, алдар хүнд, байр суурь хөрөнгө зоорь нь чамлагдаж байна, илүү их юм хэрэгтэй байна гэсэн үг. Хэлсэн үг нь ийм утга илэрхийлж байна, харин өөрөө ухамсартайгаар зориуд ингэж хэлсэн үү гүй юу, мэдэхгүй, за тэгж хэлсэн бол тийм зоригтой хэлж, сайн байна гэхээс өөр үг алга, гэхдээ ба-а-ргал үгүй болвуу. Нөгөөтэйгүүр, Мээдээд хувь хүний зан чанарын хувьд төлөвшиж тогтсон, зохицох чадвартай хариуцлагатай эхнэр хэрэгтэй юм байна гэсэн гаргалгааг өөрийнх нь үгнээс хийж болно. Нийгэмд байр сууриа эзэлнэ гэдэг ямар ч хүнээс зан төлөвүүдийн эерэг тогтолцоог, наад зах нь хувийн зохион байгуулалт, зохицох чадвар, эмх цэгц, сахилга бат, дэг журмыг шаарддаг. Логикийн хувьд нарийн задлан шинжилж үзвэл Мээдээд их ухаантай бүсгүй бол бас хэрэггүй гэдэг нь эндээс их тодорхой харагдаж байнлдаа. Ухаан гэдгийг хүмүүс өөр өөрийнхөөрөө хэмжээл өөртэйгөө дүйцэх эмэгтэй, эрэгтэйтэй гэрлэдэг. Харин жинхэнэ ухаантай эрэгтэйчүүд дандаа жинхэнэ ухаантай эмэгтэйг хайж явдаг, за бааргал олдохгүй дээ, тийм хүн заавал дээд сургууль төгссөн байх ч албагүйшдээ, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн төдий хирнээ төрөлхийн тийм сайхан хүмүүс байх тохиолдол бас байнаа. За энэ ч яахуу, гэхдээ хэрэгцээтэй хүнд нь бол эрээд олддоггүй эрдэнэ, сураад олдоггүй сувд гэсэн үг.

Бас нэгэн зүйл: Найз бүсгүйтэйгээ хоёулаа хоолонд орж байлаа. Тэгсэн холгүйхэн нэг ширээн дээр 2 залуу, за бааргал /жижкен банди нар гэхэд болно/, нэг охин гуруулаа хоол иджийлаа.Тэгсэн нэг нь уг нь өнөө хоёртойгоо л ярьж байх шиг байгаам: “Эмэгтэйчүүд тэр гал тогоо хавиар л байжийх хэрэгтэйшдээ” гэж хэллээ. Магадгүй л юм. Тийм байхыг хүлээн зөвшөөрнө. Ялангуяа үндэслэл, гаргалгаагаа сайн хийж чадах залуу байвал гал тогоонд нь эргэлдэхээс буцахгүй, энэ харин нэгтэйгүүр: их ухаантай үг байж болох юм. Нөгөөтэйгүүр: Тэр банди нээх их ухаантай үг хэлж байгаа гээд өөрийгөө төсөөлчөөд Нана ба түүний найзын анхааралд өртөх гээд байгаамуу, хажуу дахь хоёртоо биш тэнд байгаа гуравдахь, дөрөвдэх этгээдүүдэд зориулаад ярьчихдгийм байна. Энэ үгээ үнэхээр сайн тайлбарлаж батлан хамгаалж чадах этгээд бол ядаж л хэзээ ч ингэж бусдын анхаарлыг татах оролдлого хийхгүй, ийм маягаар амнаасаа сувс унагаахгүй гэдгийг нь эгч нөгөөтэйгүүр нэг юм гадарлалгүй яах вэ.

Дахиад нэг юм: Юм гэхээр өргөн утгатай. Юм гэдэгт их олон зүйл орно, ер нь бүх зүйлийг юм гээд нэрлэчиж болно. Юмгүй хүн өөрийн нөхцөл, байдлаа нуух, юмтай хүн байгаа зүйлээрээ бадрамнаж, сагсуурах хоёр ын хооронд чанарын ялгаа байхгүй. Юмтай хүний бардамнаж хөөрөх сэтгэл нь байгаа юмандаа дасаагүй, дадаагүй хүний сэтгэл зүйг харуулаад байгаа бол юмгүй хүний сэтгэл юмс үзэгдэлд хүлээтэй, шунаж байгааг нь харуулж байгаам. Нөгөөтэйгүүр юмтай хүн юмтайгаа хэлэхээс, мэдүүлэхээс, хэлж ярихаас, харуулахааас ичиж зовсоноос болж даруу загнаж байгаа бол юм нь чадварын хэмжээнд очиж, эзэмшигдэж чадаагүйг бас харуулна. Тэр хэлж байгаа, өнгө аяс, манеер, ЯАЖ гэдэг их чухлаа.

Юмс яаж гэдэгтээ л яг байгаагаараа үзэгдхийм даа.
2007-05-06

5 comments:

  1. Блог листдээ миний блог хаягийг тавьсан явдалд баярлалаа. Би бас өөрийн блог дээрээ таны блог хаягийг байршууллаа.

    ReplyDelete
  2. Танд ч бас баярлалаа..

    ReplyDelete
  3. Хичнээн хайваа... Гөө мөн буянтай хүүхэд шүү :D Маш их баярлалаа :)

    ReplyDelete