Saturday, December 13, 2008

Мэдрэмж.

Юу ч мэдэрдэггүй бол ямрав? компьютер шиг. Мэдлэгтэй, чадвартай хэрнээ юу ч мэдрэхгүй. Хэцүү л санагджийна, зарим нь амар гэх байх. Нэгэнт юу ч мэдрэхгүй болхоор тэр хэцүүг ч эсвэл амрыг нь ч мэдрэхгүй л дээ.. Аниргүй гэдэг шиг л..
Мэдрэмж маань биднийг юманд дуртай болгож хүслийг төрүүлнэ. Юм мэдрэхгүй бол хүсэл төрөх болуу? Буддаг энэ талаас нь тайлбарлаж болох л байх.. Бурхан багшийн сургаал гээд нэг улбар ном байдаг. Зовлонгийн үндэс нь хүсэл, хүсэхгүй байхын тулд мэдрэхгүй байх хэрэгтэй, үүний тулд 5 мэдрэхүйн үүд хаалгыг чандлан сахиваас зохимой.. Тэгээд тэд сайхан мэдрэмж бүхнээс хол явдаг, мэдрэхгүйн тулд ууланд гарч даяан хийдэг. Тэрийг жаахан мушгиул ингэж ойлгож болхоор. Ингэхэд Буддын шашинд жаргалын тухай ярьдаг билүү? санахгүй байх чинь.. Гэгээрэл нь жаргал юм болуу? эсвэл заавал жаргах албагүй ч байж болхын. Эргээд яриандаа оръё.
Тархинд энэ үйлдэл яаж хийгддэгийг мэдэхгүй ч байгалийн зохилдлого, цаанаасаа ийм гэсэн мохоо үгээр хаамааргүй байна.
Компьютерийг хүн гэж төсөөлөөд түүнд хөгжим мэдэрдэг програм бичье. Тодорхой дүрэм зохиогоод тэр нөхцөлийг хангасан аялгуунд "I'm happy!" гэсэн бичиг гаргадаг байг. Энэ мэдрэмж мөн үү? Аяыг өндөр нарийвчлалтай "торгон" мэдэрдэг байг л дээ. Гэсэн ч хангалтгүй. Өөрөөр хэлбэл машинд мэдрэмжийн үр дүнг хүлээн авах субъект алга. Компьютер "өөрт" нь сайхан санагдаж байгаа гэдгийг "өөрөө" мэдэхгүй. Яагаад гэвэл компьютер "өөрөө" байхгүйм чинь. "Миний зохиосон програм л бий". Буддын сургаальд би гэж байхгүй, тэгэхээр миний гэж байхгүй гэхчилэн гардаг. Эндээс нэг марзан гаргалгаа хийвэл Компьютер бол гэгээрсэн бурхан болох нь..
Юм мэдэрч чаддаг, өөрийхөө оршихуйг мэдэрдэг субъекттай байдгаараа бид машинаас ялгаатайн бишүү? Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна гэдэг лаг үг ч энд хамаатай.
Миний оршихуйг тодорхойлж буй энэ мэдрэмж гээч асар чухал зүйл юм бишүү?
"Танилц Жо Блэк!" гээд киног бүгд мэдэх байх. Үхэл өөрөө хүний ертөнцтэй танилцахаар ирдэг. Ирэхдээ нэгэн залууг цааш харуулаад биенд нь ордог ба өөрийн аялалдаа хөтөч хийлгэхээр амьдралаа гайхалтай өнгөрүүлсэн нэгэн эрхэмийг сонгоно. Хөтөч нь болсон хөгшин бизнесмэн эр түүнийг хорвоотой танилцуулж эхлэнэ дээ. Үхэл жигнэмэг, самрын тос амсаж үзэхэд түүнд ихэд таалагдана. Улмаар хөтөчийнхөө охиныг ч "амсаж" үзнэ. Тэгээд охинд нь дурлачихаад явахдаа охиныг нь авч явна гэж өвгөнийг сандаргадаг. Эцэст нь Үхэл "өмссөн" залуугийнхаа мэдрэмжинд автаад байгаагаа ухаарч, охин "өөрт" нь биш гаднах залууд нь дурласаныг мэдээд хүний ертөнцийг орхин явна. Явахдаа нөгөө залууг амь оруулж үлдээгээд, анх тохирсоныхоо дагуу өвгөнийг аваад явдаг.

Бид ч гэсэн Үхэл шиг энэ ертөнцтэй танилцахаар ирсийм бишүү? Ирээд янз бүрийн зүйлсийг, сайхан эсвэл муухайг мэдэрч түүнээс хамаараад жаргана эсвэл зовно. Тэгээд нэгэн цагт Үхэл шиг биеэ орхин явна. Биетэйгээ хамт биеэрээ мэдэрсэн бүхнээ, дурсамжаа орхиол явна. Тиймээс ахархан олдох энэ амьдралдаа ахиухан шиг жаргаад авах хэрэгтэйм шиг. Жаргалтай болгодог зүйлс ч хорвоогоор нэг байна дөө. Амтыг нь улам нэмэхийн тулд чихэр биш мэдрэмжээ ихэсгэх талаар урьд нь бичиж байсан. Өмхийг ялаа шиг, цэцгийг эрвээхэй шиг мэдэрдэг бол гайхамшиг биздээ. Мэдрэмж бол хөгждөг зүйл. Тэгээд сэтгэл биеээ мэдэрсэн дурсамж бүхэнтэй нь орхисон хойноо харин юм мэдрэх болуу?
Энэ хүртэл махан биеэр мэдрэх мэдрэмжийг ярилаа. Амьтад ч мэдэрдэг. Тэгээд сайхан зүйлрүү тэмүүлдэг шүү дээ. Тэгвэл сүнс мэдрэх болов уу?
Магадгүй өөр орчин, ертөнцөд л мэдрэгддэг тэр зүйлсийг мэдэрдэг байх. Тэр нь энэ ертөнцийн эгэл мэдрэмжтэй зүйрлэшгүй сайхан болхоор лам нар бүгдийг огоорон гэгээрэх гэж тэмүүлдэг байх. За энэ бол зөвхөн мэдрэмж талаас нь тайлбарлан бодсиймшүү, юүгэж л ийм байв гэж.. Гэхдээ явж явж бусдын төлөө гэсэн, хайр, сайн сайханд хандсан үед төрөх мэдрэмжүүд л хамгийн сайхан нь юмдөө..

13 comments:

Pearle Deppsu said...

хэрэв тийм хүн бйавал хэрэгтэй шд. мааш хэрэгтэй.

xvv said...

Илга ташилт :) Mэдэрч байнаа :D Хүсэж байна :)

Bayasum said...

Ямар хүн бэ Депсү?

;)

tn192 said...

Torgon medremjtei zaluu shuu .. :)

Bayasum said...

хэцсс.. кк

tn192 said...

RE:Баяасум> Хүн магтаж байхад чинь... tnx гээч дээ :-), Хөгжмийн тал дээр лав чи маш мэдрэмжтэй шдээ, найз нь мэдийшдээ ..

ganga said...

Saihan bichleg baina. PC bish hun baigaadaa talarhaj yavahaas he he

Bayasum said...

tn192: tnx! ;)

ganga: bayarlalaa.. tanii medremj torgon baih boltugai..

T13 said...

arai ooroor haraad uzie l de, pc-nd ch gesen todorhoi hemjeenii medremj baidag, gehdee ter n bidniihees mash baga, buduuleg, hereglegch bur n ooriihooroo programchilsan, tiimees oor oor! Odoo harin ooriigoo tiim medremjtei, yanz yanzaar programchilagdsan, ed angiar n salgachihval pc bish bolchdog, gehdee ooriigoo lag mundag gej boddog pc gej tosoolii l do. Why not? bidnii medremj geed baigaa zuil tiim l buduuleg, heterhii engiin sanagdah tiim ih "torgon" medremjtei bietuud sansar ogtorguid baidag, tegeed bid tednii hajuud hen ch bish, denduu ochuuhen gedgee medrevel yamar baih bol? Gegeerel gedeg neg iimerhuu bidnii medehgui zarim zuild hariult ogoh chadvartai bolj, uzegdej haragdaj baigaagaas maani hetiidsen zuilsiig uhaarch mederch, bas medegdeegui zarim chadvaraa olj neehiig heldeg baih gej boddog!

Bayasum said...

T13: бид нэг зүйлийг яриад байгаа санагдхийн. Хүн юм мэдэрдэг. Мэдэрдэг учраас хүсэл төрдөг. Зарим нь хоол хүсдэг бол зарим нь гэгээрэл хүснэ. Хүсэл нь биелэхэд жаргана.

A.Ganbaatar said...

<<--хоосон коммент-->>

T13 said...

Hey, Гэхдээ сайхан мэдрэмжээс хүсэл биш аз жаргал, амар амгалан төрдөг байх нь зөв ч юм шиг. Уран зураг хараад, харах мэдрэхүйгээрээ хүн гайхалтай сайхан зүйлийг дотоод сэтгэлдээ мэдэрдэг. Тэр аз жаргал, сайхан зүйлийг өөрийн болгох хүсэл төрвөл буруудчих юм бишүү?
Сэтгэл дотор төрж байгаа тэр амар амгаланг хүн 5 мэдрэхүйгээрээ дамжуулж биш зөвхөн оюунаараа, сэтгэлээрээ шууд мэдэрдэг болов уу?
Жишээ нь ээжийгээ яг одоо харахгүй, сонсохгүй, үнэртэхгүй, амтлахгүй, хүрэлцэхгүй байгаа боловч бидэнд хайртай гэдгийг нь мэдэрч, амар амгалан болж чаддаг болов уу?

Bayasum said...

аз жаргал, амар амгалан ч ялгаагүй мэдрэмж гэж санагдах юм. Мөн өөрийн болгох гэж биш өөр хүсэл ч төрж болно.
уулаасаа бүх мэдрэх процесс тархинд, сэтгэлд явагддаг гэж боджийно. 5 мэдрэхүй бол 5-хан л мэдрэхүй л дээ.. гэхдээ комбинац үүсгүүл маш олон мэдрэхүй болно.

Post a Comment