Monday, December 22, 2008

ГАЛСАНСҮХ-Д ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

Найзын бичсэн шүлэг

Чамд бурхан, чи хийсэн кино бүхэнд нэжгээд мөнгө гэдэг үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна гэсэн
Чамд бурхан, чи зохиосон дуу бүхэнд нэжгээд хайр гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна гэсэн
Чамд бурхан, чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд найдвартай гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна гэсэн
Чамд бурхан, чи шилжилтийн үед зовох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна гэсэн
Чамд бурхан, чи бичиж байгаа ном бүхэнд жаргал гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи жаргал гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна гэсэн
Чамд бурхан, чи зохиосон хөгжим бүхэнд о ля ля гэсэн аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи о ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна гэсэн
Чамд бурхан, чи тамхины хайрцаг бүр дээр хортой гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна гэсэн
Чамд бурхан, чи уух архины шил болгон дээр чанартай гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн гэсэн. Чи чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж
Чи тэрний хэлсэн бүхнийг бүгдийг биелүүлдэг гэсэн
Галсансүхээ, чамд хэлэх нэг зөвлөгөө байна: -Чи битгий хуцаа!
Д.Нити

20 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. нана нь байнааDecember 22, 2008 at 8:45 PM

    бурхан Галсансүхийг мэдээж өршөөнөлдөө, найз чинь үнэхээр агуу юм аа

    ReplyDelete
  3. Галсансух байна. Нити, чамайг ална даа би!!!

    ReplyDelete
  4. гэцүү нэрт баясум балай авжаанаа

    ReplyDelete
  5. Мөнхбаатар: Найз маань бурхныг өмөөрөөд, чи Галсансүхийг өмөөрөөд, би хэнийг өмөөрдийм билээ дэ..
    Гэхдээ над энэ шүлэг таалагдсан. Найзых маань шүү дээ..
    дараа дур хүрвэл анализ хиймз..

    Нана минь байшд: Галсансүх харин найзы маань өршөөх болуу..?

    Галсансух: Найз маань чамд сайхан сэтгэлээр зөвлөгөө өгөөд байхад чи?!!

    Gump: чамаас авсан балай шд..

    ReplyDelete
  6. hehe, bi yu unshchivaa, kkk. zooz, garuud galzuu bichdiim bn doo. bishrev

    ReplyDelete
  7. Гансүхийн хэлсэн нь:
    БУРХАНД ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ

    Бурхан их л олон зүйлийг тэгж хий, ингэж хий, тэг ингэ гэж зарлигдаж иржээ. Тухайлбал:
    Дуулдаг дуу бүхэнд нэжгээд "хайр" гэсэн үг орох ёстой гэж
    Чи чанга дуугаар хэлсэн.
    Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн ихээр дуулж байна.
    Чи татах тамхины хайрцаг дээр "хортой" гэсэн бичиг тавь гэж чанга дуугаар хэлсэн.
    Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн ихээр татаж байна.
    Чи уух архины шилэн дээр "чанартай" гэсэн тэмдэг тавь гэж
    Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж байна.
    Бурхан гуай таны хэлсэн бүхийг бид өнөөдөр биелүүлж байна
    Чамд хэлэх нэг зөвлөгөө байна
    Чи битгий хуц аа.

    RE:> Niti гоё хэлсий шүү..

    ReplyDelete
  8. Эргэлддэг арга билиг чинь ёстой гоё шүү хэхэ. Шинэ онд нь эрүүл энх, аз жаргалыг хүсье

    ReplyDelete
  9. Баруунд ХҮНИЙ бичсэн оюуны бүтээлийг хуулбарлан, өөрчилж нийтэд хүртээх нь маш том ГЭМТ ХЭРЭГ байдагийг ишлэе. ЗА энэ ч яахав: Уншсан чинь ийх таалагдлаа. Амжилт хүсий

    ReplyDelete
  10. Баяас_Ум> Шинэ оноо сайхан утгаарай! :D

    ReplyDelete
  11. Шинэ жилийн мэнд хүргэе.

    ReplyDelete
  12. Burhaniig hutsuuldag Galsaag ooriig ni hutsuulj yagaad bolkui gej keke ayataihan l bolj

    ReplyDelete
  13. Эргэлддэг хоёр загасыг хэн сийлсийм болоо?

    ReplyDelete
  14. Hehe, Niti alaad haycan baih shiv! Galsansuh agaag ain! Niti-giin bas Bayasum-n shulgiig huleeye! Shine jiliin shine bichleg n ulam ulam amttai baig!

    ReplyDelete
  15. Ee yamar teneg yum bee.Tanai naiz chini Galsansukhiin shulgiin utgiig oilgohod arai oilgomjtoi bolgool bichjij.Ugasa burkhnii helsen ugiig buyu uursdiinhuu zuv gj bodj bgaa zuiliig hun l hiine.Gol ni sanaa humuust bugdend ni massaar ni chi bitgii hutsaa gj bgaan.

    ReplyDelete
  16. Үнэн амарчилж бичсэн байна

    ReplyDelete
  17. Burhan yu ch heleegui atlaa Galsaag "hucuulchihjee" Ingehed ter uuruu uur luuugee l hucsan bolj taarlaa

    ReplyDelete
  18. Муу ч сайн түүни йл тухай энд яригдаж байна. Тэр яригдаж байна. Тэр. Мундаг байна. Креатор.

    ReplyDelete
  19. Яааае :D
    Хэн ч хэнийг ч өмөөрөөгүй. Юуг нь ч хуулаагүй. Зүгээр нь Галсаагийн шүлэг надад ингэтэл сэтгэгдэл төрүүлсэн л байхгүй юу даа.

    ReplyDelete