Friday, February 20, 2009

Өлсгөлөн зарлаж байна.

"Өлсөхүйн гайхамшиг" билүү дээ.. нэг ном дэлгүүрт харж байсын. Тухайн үед энэ гайхамшигийг цатгалан хүн л мэдрэх байхдаа гэсэншүү юм бодоод өнгөрч билээ.
Өлсөхийг үнэхээр гайхамшиг болгосон хүн гэвэл Махатма Ганди байх. Цус, үзэн ядалтанд галзуурсан түмэн живаа хүнийг илбэдэх мэт намжаана гэдэг...
Яагаад энэ тухай ярив гэвэл эхнэр бид хоёр 36 цагийн турш өлсөхөөр болсийн. Хар ухаанаар хүнийг хоолны сав юм гэж бодвол дотор нь мах, өндөг, гурил, ногоо гээд түмэн зүйлийн нялцгай зуурмаг ялзран байгаагаар төсөөлж болхийн. Тэгвэл хананд нь ялзмаг өнгөр болон тогтсон, түмэн шавьж язганасан тэр савыг хааяадаа нэг цэвэрлэх хэрэг гарнаадаа.. Ус юмуу шар сүү цутгаад сайхан гэгч зайлаад асгаж болох ч асгах гэдэг үйлдэл өөрөө их эрсдэл дагуулдаг болтой. Сайхан зайлж байтал гэнэт алдуурч асгах бол энүүхэнд. Тэр балиар юмыг зайлсан угаадас ямар олиг байхав. Зайлаад шавхарч дуустал жорлонд сууна гэдэг хэцүү.
Тэгвэл өөр нэг арга нь дээрээс нь юм хийхгүйгээр сайхан султгаад авах юм байна. Энэ сав маань өтгөн шингэнээрээ ялгарч гоождог 2 нүх (нэг нь цорго) -тэйн болхоор хэсэг хугацаанд хүлээхэд аяндаа өнөөх ялзмагууд гараад дуусдгийм байна. Яахав тэр эвгүй дуугарах энэ тэрийг бол аргалийшд.. сонсохгүй байсан ч болно.
Ер нь бол өөр олон ашигтай зүйл харагдаж байхым. Нэгдүгээрт хоолны зардалаа хэмнэж байна. Өдөрт бараг 10000 -д төгрөг биддэ? сард 300000 -д төгрөг. Хэмнэж байна гээд тураад үхчив дээ. Хоёрдугаарт цаг хугацаа. Хоол идэхэд 30 мин, дээр нь хоол хийх, цайны газарлуу явах, дараа нь тэрийгээ боловсруулж гаргах гээд өдөрт бараг 4-5 цаг зарцуулж байна. Би л гэхэд гарч хоол идэх байсан цагтаа үүнийг бичиж байх жишээний.
жоохон толгой эргээд байнуу гүй юу?..
за тэр ч яахав. Гуравдугаарт хүссэн зүйлээ шантаажилж, эсэргүүцэл үзүүлж болжийно. Нэгэнт өлсөж байгаам чинь ашиглаад авах хэрэгтэй. Би хувьдаа Railcom -г эсэргүүцдиймүү гэсэн бодолтой байгаа. Блогспотыг хаасан явдлыг эсэргүүцэж, дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө бусад блогчдийг ч бас надтай нэгдэн өлсөхийг уриалж байна.
Өөр зөндөө л ашигтай зүйл байгаа. Ашиггүй нэг юм нь өлссөөр байгаад турж үхэх юмдаа.
За ямартаа ч саваа султгаад авсан бол дараа нь тэр сайхан болсон савандаа ялзарч өмхийрдөггүй, битмийнлэг сайхан зүйлс бага багаар хийнэ. Өлсөж үхэх нь гээд хамаагүй чихэв дээ. Хоосроод хунираад наалдцан юмруу хамаагүй ихээр чихэж яаж болохов дээ. Жимс, байцаа, лууван гээд эрүүл хоолыг хүмүүс мэдэх л байлгүй. Их өлссөний дараа юм идэх шиг гайхамшиг хаа байхав дээ. Тэгээд энэ бүгдийн эцэст жинхэнэ гайхамшиг болно доо. Бие мах бод чинь цэвэршээд, элэг цөс сайжраад, батгатай бол тэр нь арилаад, гүзээтэй бол шуугдаад, нүүр царай цагаараад сайхан болоод ирнэ. Ер нь бол ходоодны өвчинг эдгээх хамгийн сайн арга даа.

Thursday, February 19, 2009

АНУ-ийн Масачусетсийн Технологийн Их сургуулийн хичээлийг Монголдоо үзэх боложтой боллоо.

Энэ их сайхан мэдээ байна. Шууд тавьлаа.

64 Нобелийн шагналтан төрүүлсэн Масачусетсийн их сургууль хичээлийн хөтөлбөр, сургалтын материалаа Монголд байрлуулах эрхийг ЮүЭсАй Мэргэжлийн сургууль өглөө.
ЮүЭсАй сургууль мөн Монгол хэл рүү орчуулах ажлыг зохион байгуулах эрхийг авсан.
Та бүхэн http://ocw.usi.edu.mn хаягаар орж энэхүү хичээлийн материалуудыг үзэх боломжтой.
Хичээлийн материал нь зураг, дуу, видео бичлэг агуулсан том хэмжээтэй байдаг тул Америкт байрлах серверээс үзэх нь хурд, ачааллын хувьд зохимжгүй тул ийнхүү Монголд байрлуулж, мөн орчуулах ажлыг зохион байгуулах юм.
Бид Монголын бүх хүмүүстээ гэрээсээ Масачусетсийн их сургуулийн хичээлийг үзэх боломж олгож буйдаа баяртай байна.
Улс орны хөгжлийн гол хөдөлгүүр бол хувь хүний боловсрол, мэдлэг чадвар гэдэгт бид итгэдэг. Энэ үйлсэд бид бага ч болов хувь нэмэр оруулж байна.

ЮүЭсАй сургуулийн ВЭБ хуудас: http://usi.edu.mn
ЮүЭсАй компанийн ВЭБ хуудас: http://www.usi.mn

Хаяг: Баянзүрх дүүрэг, 4р хороо. Энхүүд төв

Утас: 7015 1145, 5515 1130


эх сурвалж: http://www.usi.edu.mn/

Saturday, February 14, 2009

500 орчим Unicode Монгол фонт

Сайхан мэдээ. Хэсэг залуус 500 гаруй Монгол фонтыг юникод руу хөрвүүлсэн байна.
татаж авах линк нь: http://dusal.net/downloads/UnicodeMonfonts.zip
Тэдэнд маш их талархаж байна.

Эх сурвалж : http://dusal.blogmn.net/20211/

Thursday, February 12, 2009

Нэгэн номын хэсгээс..

...Миний зогсож байгаа энэ газар дэлхийн төв үү эсвэл үүрдийн мөнх дотор төөрсөн ширхэг хумхийн тоос уу гэдгийг би мэдэхгүй. Би мэдэхгүй, ер нь аль нь ч байсан надад хамаагүй. Харин газар дэлхий дээр ямар их аз жаргал, баяр баясгалантай байж болохыг би мэдэж байна. Бас аз жаргалтай өөртэй нь зөрчилдөх илүү өндөр зорилго миний аз жаргал дотор байхгүй. Аз жаргал маань намайг хаа нэгтээ, ямар нэг юманд хүргэхгүй. Аз жаргал гэдэг өөрөө эцсийн зорилго, өөрөө хүрэх хамгийн эцсийн цэг билээ. Аз жаргал бол өөрөө аз жаргалын зорилго билээ...

Tuesday, February 3, 2009

12 дагалдагч..

blog followers - оо харсан чинь 12 болчиж.. Тэгсэн Христийн 12 дагалдагч санаанд ороод.. кк