Friday, February 20, 2009

Өлсгөлөн зарлаж байна.

"Өлсөхүйн гайхамшиг" билүү дээ.. нэг ном дэлгүүрт харж байсын. Тухайн үед энэ гайхамшигийг цатгалан хүн л мэдрэх байхдаа гэсэншүү юм бодоод өнгөрч билээ.
Өлсөхийг үнэхээр гайхамшиг болгосон хүн гэвэл Махатма Ганди байх. Цус, үзэн ядалтанд галзуурсан түмэн живаа хүнийг илбэдэх мэт намжаана гэдэг...
Яагаад энэ тухай ярив гэвэл эхнэр бид хоёр 36 цагийн турш өлсөхөөр болсийн. Хар ухаанаар хүнийг хоолны сав юм гэж бодвол дотор нь мах, өндөг, гурил, ногоо гээд түмэн зүйлийн нялцгай зуурмаг ялзран байгаагаар төсөөлж болхийн. Тэгвэл хананд нь ялзмаг өнгөр болон тогтсон, түмэн шавьж язганасан тэр савыг хааяадаа нэг цэвэрлэх хэрэг гарнаадаа.. Ус юмуу шар сүү цутгаад сайхан гэгч зайлаад асгаж болох ч асгах гэдэг үйлдэл өөрөө их эрсдэл дагуулдаг болтой. Сайхан зайлж байтал гэнэт алдуурч асгах бол энүүхэнд. Тэр балиар юмыг зайлсан угаадас ямар олиг байхав. Зайлаад шавхарч дуустал жорлонд сууна гэдэг хэцүү.
Тэгвэл өөр нэг арга нь дээрээс нь юм хийхгүйгээр сайхан султгаад авах юм байна. Энэ сав маань өтгөн шингэнээрээ ялгарч гоождог 2 нүх (нэг нь цорго) -тэйн болхоор хэсэг хугацаанд хүлээхэд аяндаа өнөөх ялзмагууд гараад дуусдгийм байна. Яахав тэр эвгүй дуугарах энэ тэрийг бол аргалийшд.. сонсохгүй байсан ч болно.
Ер нь бол өөр олон ашигтай зүйл харагдаж байхым. Нэгдүгээрт хоолны зардалаа хэмнэж байна. Өдөрт бараг 10000 -д төгрөг биддэ? сард 300000 -д төгрөг. Хэмнэж байна гээд тураад үхчив дээ. Хоёрдугаарт цаг хугацаа. Хоол идэхэд 30 мин, дээр нь хоол хийх, цайны газарлуу явах, дараа нь тэрийгээ боловсруулж гаргах гээд өдөрт бараг 4-5 цаг зарцуулж байна. Би л гэхэд гарч хоол идэх байсан цагтаа үүнийг бичиж байх жишээний.
жоохон толгой эргээд байнуу гүй юу?..
за тэр ч яахав. Гуравдугаарт хүссэн зүйлээ шантаажилж, эсэргүүцэл үзүүлж болжийно. Нэгэнт өлсөж байгаам чинь ашиглаад авах хэрэгтэй. Би хувьдаа Railcom -г эсэргүүцдиймүү гэсэн бодолтой байгаа. Блогспотыг хаасан явдлыг эсэргүүцэж, дахин ийм явдал гаргуулахгүйн төлөө бусад блогчдийг ч бас надтай нэгдэн өлсөхийг уриалж байна.
Өөр зөндөө л ашигтай зүйл байгаа. Ашиггүй нэг юм нь өлссөөр байгаад турж үхэх юмдаа.
За ямартаа ч саваа султгаад авсан бол дараа нь тэр сайхан болсон савандаа ялзарч өмхийрдөггүй, битмийнлэг сайхан зүйлс бага багаар хийнэ. Өлсөж үхэх нь гээд хамаагүй чихэв дээ. Хоосроод хунираад наалдцан юмруу хамаагүй ихээр чихэж яаж болохов дээ. Жимс, байцаа, лууван гээд эрүүл хоолыг хүмүүс мэдэх л байлгүй. Их өлссөний дараа юм идэх шиг гайхамшиг хаа байхав дээ. Тэгээд энэ бүгдийн эцэст жинхэнэ гайхамшиг болно доо. Бие мах бод чинь цэвэршээд, элэг цөс сайжраад, батгатай бол тэр нь арилаад, гүзээтэй бол шуугдаад, нүүр царай цагаараад сайхан болоод ирнэ. Ер нь бол ходоодны өвчинг эдгээх хамгийн сайн арга даа.

23 comments:

Мөнхбаатар said...

Хаха. Яагаад гэнэт өлсөөд эхэлчих вээ?
Одоо өлссөөр л байна уу? Хэдэн хоолны нэр биччихдэг юм уу :P

Friska said...

Малаховын ном тээ...сайн мэдээлэлтэй байж зөв өлсөхгүй бол муужраад уначихна шүү...36 нь ч хаашаан, 12 цаг энэ тэр өлсөж л байлаа. Тэвчээр шаардсан хэцүү ажил даа..ккк. Амжилттай өлсөөрэй.

Bayasum said...

Мөнхбаатар: Райлком -с болжоохгүй юу.. одоохондоо ч гайгүй л байна. гүзээнд хуримтлагдсанаа шимээл..

friska: зөв бурууг нь гэргий л мэдэх байхда.
12 цаг чинь өлсөлт биш шд.. хэвийн норм шд.. оюутан байхад..

Bayasum said...

нэг мөсөн цагаан сар болтол гүрийдиймүү..

Мөнхбаатар said...

"Өлсөхүйн гайхамшиг" гээд Полл Брег гэдэг хүний ном байхаа? Дараа нь Малахов гэдэг хүн "Өлсөхүйн гайхамшиг-2" гэж гаргасан бил үү дээ?
Яг тэр Полл Брегийн "Өлсөхүйн гайхамшиг" гэдэг номноос "болж" хэд хэдэн удаа өлсөж билээ ;)
Сонирхоод байгаа бол хорхойгоо дарагдтал хэд хэдэн удаа өлсөөд үзчихэд нэг их буруу юм байхгүй л дээ ;P Амжилт хүсье!
Гандигийн өөрийнх нь бичсэнээр өөрийнх нь намтрыг нь уншсан болохоор ч тэр үү:
Өлсөхийг үнэхээр гайхамшиг болгосон хүн гэвэл Махатма Ганди байх
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа

Мөнхбаатар said...

Bayasum: нэг мөсөн цагаан сар болтол гүрийдиймүү..
Боддог л бодол. Гэхдээ одоохондоо огцом шийдвэр гаргаад хэрэггүй шүү. 7, 8 цагийн дараа дахиад нэг бодоод үзээрэй :P

Mongolhuu said...

he he hetruulj baih hyalaij unavaa. Monhbaatar saidtai sanal niilev

Bayasum said...

би ч хорхойгүй л дээ.. ингэхэд чиний хорхой дарагдсан уу?

харин тэр: Өлсөхийг үнэхээр гайхамшиг болгосон хүн гэвэл Махатма Ганди байх
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа

Bayasum said...

Монголхүү: зөвлөгөөг чинь хялайн харав.. :)

Zangga said...

хэхэ Мөнхбаатар сатан юу гэж хүнийг уруу татаад байгаан. сайхан санаа шүү, өлсөх үнэхээр үр дүнтэйн байлээ. заримдаа бараг нисэх гэж байгаам шиг болдийн lol. өтгөн баахуу цай, ус сайн уугаарай, өлссөний дараа нь хэтэрхий их идвэл аюул болох болохоор надаа лав зүгээр л өдөр болгон оройн хоолоор өлсгөлөн хийвэл зүгээр юм байлээ. орой юум идэхгүй ус уугаад байхад бие их хөнгөрсөнийг мэднээ :)

Мөнхбаатар said...

Bayasum> харин тэр: Өлсөхийг үнэхээр гайхамшиг болгосон хүн гэвэл Махатма Ганди байх
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа
гэж бичсэн тань инээдэмтэй санагдлаа
=))

Zangga> Өтгөн байхуу цай уудаг нь яаж байгаа юм? Тэгэхлээр чинь яаж өлссөн болдог юм? Өлсөж байгаа хүн чинь өтгөн цайнд хүртэл цадчих гээд байдаг шд :P

Pearle Deppsu said...

дээр авга маань өлсөөд ёстой их турж билээ. мань хүн 100 талыг гартал насалсан ч 30тай юм шиг л харагдаж байсан.

хэрэгжүүлвэл дажгүй л эд юм шиг байгаан.

гэхдээ одоо цагаан сар болж байна, цагаан сараар өлсөөд суугаад байлтай ч биш хэхэ

Bayasum said...

цатгалан нүдээр хорвоог харах яасан ч сайхан юм..

zangga: Мөнхбаатар хариулчижээ..

Мөнхбаатар: Zangga асуучижээ..

Pearle Deppsu: их идсэний дараа өнж гэдэг байхаа.. цагаан сарын дараа..

Gantulga T. Tul /Тул овогтой Т. Гантулга/ said...

Оюутан байхдаа тэр номыг уншаад, хүний нутагт мөнгөгүй болохын цагт байнга уншдаг байж билээ. Өөрт бол давгүй санагдаад байхад найз нар харчихаад л "Хүүе чиний бие зүгээр үү"" гээд байсан юм даа :D

dream said...

ter nomiig n neg olj avdiim bilvv jaal olsii bz :D

Цагаанаа said...

ёоооо, би бас энэ номыг уншаад чухам хувьсгалч царайлаад өлсмөөр санагдаад байсан,,
хувьсгалын тохироо нь бүрдэж өгөхгүй саяхан нэг өлссийшд 24 цаг,, үгүй яахав дажгүй л барцан.
зунаас 36,, 48 энэ тэр хийж үзэх санаатай

tn192 said...

Баясаа өлсгөлөнгөө дууссан уу? Блогспот-ыг одоо хаагаагүй л байна шдээ .. хэхэ Нэг мөр 192 цаг өлсгөлөнгийн реалити шоу зохиочихоо :-P хэхэ

Anonymous said...

ulsuh heregtei sh dee. hun deed tal ni 2 sar zovhon us uugaad yavaad bj chadna gediin bn lee. minii medeh hun lav 20 honoj bsan. bi ooroo ch 7oos deesh zovhon us, zogiin baltai us uugaad gedesee tseverlej bsan. olsohdoo ooriigoo beldeh heregtei. genet bolohgui. bie chini tsochirono sh d. za tgd olsoj bhad bol saihan shuu dee. odort 1kg ooh dotroosoo idegdeed l. tgd 7 honosonii daraa nuguu baliar ongor chini garna shuu. ter gartsan bhad tgd ta tseverlegdlee l gsn ug. za za amjilt huseye.

Anonymous said...

ooh neeree, hervee yu ch l idehgui olsono gej bga bol baikhuu tsai uuj bolohgui shuu. hordlogo uguh magadlaltai. bi ooroo sanamsargui neg halbaga doloogood aimar hordlogo ugch bsan. bolgoomjtoi bh heregtei shuu.

Óóäàì said...

Ta 7 honog ulsuj uzeeguimuu? Odoo ch ta ulsuud duuschihsan yum bna l daa. Setgegdel yamar bna?

ЗИЙ ЗИЙ ЯЛААНЫ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ said...

Би л лав өлсөнө гэхээс үхтлээ айдаг. Миний хувьд хамгийн аймшигтай зүйл бол АСАР ЦЭВЭРХЭН орчин... Тэнд түгжигдлээ л бол бидний хувьд сүйрэл гэсэн үг

1дүгээрт Дизаан said...

Сайн уу анд минь уулзалгүй удаж гэснээс өлсөхийн хувьд оюутан байхдаа сүүлийн гурилаараа ганцхан бин хийж идчихээд 2 өдөр 1шөнө болж байсан юм байна гэхдээ тэр үед маш их хичээлтэй байсан болохоор тэгсгээд хугацаа өнгөрчихөж байсан санагдана


хань ижилтэй болоо юу найз минь

Anonymous said...

Hairtaigaa uchirchihsan yumuu? :)

Haramsaltai...

Post a Comment