Wednesday, June 3, 2009

i robot

Зарим сонирхолтой хэсгээс нь..
Хүмүүсийг бүгд хоорондоо ялгахын аргагүй адилхан гэж бодий. Ер нь ч бараг адилхандөө. Адилхан дүрмээр сэтгэнэ. Адилхан зарчмаар ажиллана. Бүгдэд адилхан хууль үйлчилнэ. Адилхан л .. төрөөд ... үхдэг...
Гэвч бид өөрсдийгөө цор ганц, давтагдашгүй нэг гэдгээ мэддэг. Яагаад гэвэл Би байгаа учраас.. Би өөрийн би -гээ мэдэрч байгаа учраас.



Нэгэнт ямар нэг юмыг мэдэрч чаддаг, эхлээд гол нь "БИ" гэдгээ мэдэрдэг бол өвчин зовлонг ч, жаргалыг ч мэдрэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл "БИ" буюу мэдрэх субъект байгаа л бол мэдрэмж байна. Мэдрэмж байгаа бол зовно эсвэл жаргана.
Юу ч мэдрэхгүй бол "БИ" оршин байгаа гэдгээ ч мэдрэхгүй. Юу ч мэдрэхгүй бол ө/х оршин буйгаа ч мэдрэхгүй бол "БИ" хаана ч байхгүй алга болно.
оюун ухаан бол би биш гэж миний оюун ухаан бодож байна. Би бол сүнс.
Бид гэрэл рүү, үнэн рүү, бусад руугаа тэмүүлдэг. Ийм роботуудаас бид ялгаатай юу?

11 comments:

  1. Ялгаатай. Нэрнээсээ эхлээд л ялгаатай.

    ReplyDelete
  2. tehnologi hedii ih hugjsun ch gesen yug hugjuuleh ve gedgee bas bodoltsoh heregtei

    ReplyDelete
  3. робот хүн бүтээж чадахгүй:D

    ReplyDelete
  4. Ялгаа мэдээж байнаа. Өөрийгөө мэдэрдэг, мэдрэмжээрээ ялгаатай. Гэхдээ хүн БИ гэдэг зүйл байсан ч, байгаагүй ч жаргал, зовлон, элдэв мэдрэмжүүд оршсоор байна гэдгийг мэддэг, мэдэрдэг. Бид хэдийгээр цорын ганц боловч хүн төрлөхтөн гэдэг нэг л бүлэгт багтдаг, нэг бүхэл, нэг цулын бичил хэсэг.
    Хүний сэтгэл буюу mind гэдэг зүйлийг үүсгэж роботонд програмчилж болохгүй. Тэдний үйлдэл, оюун, тооцооллыг бүтээж болох боловч хүн шиг сэтгэлтэй, мэдрэмжтэй, сэтгэл хөдлөлтэй болгохын тулд хүний сэтгэлийг бүтээх ёстой болно. Тэр болтол ч нилээд хугацаа хэрэгтэй байх даа.
    Хүний сэтгэл, эмоци, мэдрэмж үгүй бол роботоос ялгаа юу байхав дээ.

    ReplyDelete
  5. Улаан малгайт: Түгүүл улаан малгайт гээд нэрлэчий л дээ..

    Түмэннаст: та гуай өөрөө баахан робот хөгжүүлээ биддэ..

    Фриска: жирэмслээд, төрүүлж л чадахгүй байх.. :D

    Т13: дээрх кинонд "өөрийгөө" мэдэрдэг, бүр зүүдэлдэг роботын тухай гардаг. Sonny гэдэг нэртэй. Зөвхөн өөрийг нь, бусдаас ялгаж заах "өөрийн" гэсэн нэр. Тэрнийг "ямар нэгэн" гэж дуудалгүй "хэн нэгэн" гэж дууддаг. Ө/х чи гэж дууддаг. Ө/х Sonny -д Би агуулагдаж байна.
    Жишээ нь компьютер оюун ухаантай, тэр олон зүйлээс оюун дүгнэлт хийгээд эрх чөлөөтэйгөөр сонголт хийж чадна. аяыг сонсож, юу г л бол юуг мэдэрч чадна. (энэ тухай http://erhem.blogspot.com/2008/12/blog-post_13.html) Гэвч мэдэрсэн зүйлээ хүртэх субъект байхгүй. байсан бол компьютер мэдэрсэн зүйлээсээ хамаарч жаргах, эсвэл зовох байсан.
    Хэрэв "Би" байхгүй бол бие мах бод зүгээр л мах болж үлдэх бишүү? дотроо би байхгүй тэр мах юм боддог байлаа гээд компьютерээс ялгаатай юу?

    хүний сэтгэл болоод гадны нөлөөнд үзүүлэх бүх хариу үйлдлийг тооцоолоод програмчилж болно. Чиний хэлснээр хүмүүс нэгэн бүхэл учир энд нэгэн тодорхойлж болохуйц дүрэм үйлчилдэг байх нь. Чиний хэлснээр хүний сэтгэлийг загварчлахад хугацаа орно. тэрнээс боломжгүй зүйл биш. Одоо ч японд сэтгэл хөдлөлөө яг хүн шиг илэрхийлдэг робот хийгээд эхэлсэн шүү дээ.

    Миний Би гэж яриад байгаа зүйлийг чи сэтгэл гэж тодорхойлоод байх шиг байна. Би байхгүй тохиолдолд оюун ухаан дангаараа яаж ч хичээгээд Би -г бодож олж чадахгүй. Ө/х "Би"-г програмчлах боломжгүй гэж бодож байна. Өөрийн оршихуйг мэдэрч байгаа бол тэнд би байна. "Би сэтгэж байна, тиймээс би оршиж байна" Хүн робот хоёрын ялгаа энд л байх шиг байна. Харин Sonny -н хувьд тэр амьд.

    ReplyDelete
  6. Чамтай олон зүйл дээр санал нэг байна. Робот, компьютерууд юмыг халуун, хүйтэн гэж мэдэрч, тодорхойлж чадахаас тэрнээс таатай, эсвэл таагүй мэдрэмжийг хүлээж авч чадахгүй. Тиймээс тэд амьд биш. Тэдний үйлдлийг бүгдийг нь програмчилж, бас урьдчилан хэлж болдог. Бас үхлийн тухай байна. Нас барсан хүнийг энергиэр тэжээгээд, мөн бүх эд эрхтэн нь хэвийн ажиллагаатай байсан ч гэсэн түүнийг амьдруулж болдоггүй. Роботыг харин эд ангийг нь засаад, цэнэглээд ажиллуулж болно. Тэгэхээр амьд амьтны нарийн төвөгтэй системийг ажиллуулж байдаг ямар нэг зүйл /чиний хэлдгээр субьект/ байдаг байх нь. Үүнд амьд, хиймэл зүйлсийн гол ялгаа орших болов уу.

    Би, сэтгэл гэдэг 2 зүйл миний ойлголтоор бол тэс ондоо зүйлс. Амьд амьтан болгонд сэтгэл эсвэл сүнс, за ямар нэг хөдөлгөх хүчин зүйл байдаг. Харин би гэдэг зүйлийг цэвэр оюун ухаан л бий болгож байдаг. Түүндээ зууралддаг, ямар нэг нэр, тодорхойлолт, загвар өгч, түүндээ баригддаг. Тиймээс Би-г програмчилж бүрэн болно. Хэн нэгэн, жишээ нь БАТАА өөрийгөө юу гэж тодорхойлсон, эсвэл бусад хүн түүнийг яаж тодорхойлсонд үндэслэн БАТАА-гийн БИ-г загварчилж, програмчилж, аливаад өгөх хариу үйлдлүүдийг нь тооцоолоод БАТАА гдг Робот хийчихэж болно. Батаа Робот өөрийгөө цор ганц, Батаа гэж тодорхойлж, мэдэрч, Сонни шиг зүүдэлж, айж ч болно. Харин хүний Сэтгэл, эсвэл сүнсийг програмчилж, өөрчилж, бүтээж чадахгүй.

    Сэтгэж байгаагаараа өөрийн оршихуйг мэдэрч байна гэдэг Оюун ухаан оршиж байгааг илэрхийлэхээс Сэтгэл, АМЬД оршихуй байгааг илэрхийлэхгүй гэж бодож байна.

    Юу юу ч гээд бурчихав даа.

    ReplyDelete
  7. Энэ хөөрхөн кино шүү. Айзек Азимовын роботын тухай зөгнөлт өгүүллүүдийг нэгтгээд, холиод, базаад, хутгаад хийсэн кино. Spooner гэдэг дүр бол цэвэр найруулагчийн оруулж ирсэн зохиомол дүр.
    Киноны гол философи нь миний бодлоор: Робот техникийн 3 хууль гэж байдаг ч, хууль бол зөрчигдөхийн тулд л оршин байдаг гэдгийг харуулсан. Тэр тусмаа сэтгэдэг матери бол хуулийг заавал зөрчинө. Өөрөөр хэлбэл тогтоосон дүрмээс албаар гажна гэдэг чинь өөрийгөө мэдэрч байгаагийн нэг илрэл гэх юм уу даа. Киноны гол антагонист (ВИКА гэдэг билүү нөгөө зомпьютер) мөн л ийм арга замаар явсан байдаг.

    ReplyDelete
  8. Дэлгэр зуны нарлаг өдрүүдээр
    Дэнж хотолзуулан сайхан наадаарай!

    ReplyDelete
  9. zia, ene kanug chini uzeed bi ni uilj baisiim daa. yunaas bolsiim boo med. robotuud bidnees yalgagdah yostoi l biz. chuham yugaar ni tedniig oorsdoosoo yalgah yostoig humuus bodoltsoh heregtei baih.

    ReplyDelete