Friday, December 31, 2010

2010

Бодлогошрох гэдэг үг бодол биш бодлоготой илүү хамаатай санагдаж байна. Зүгээр л элдэвийг бодоод, бичээд суудгийгаа бодолшрох гэвэл тохирох юм шиг. Эсвэл бүр блогшрох гэчихүү..
Энэ жил блогширох, блогчлох (шинэ гоё блог хайх, олдуул хамаг архивийг нь ухах) завгүй л өнгөрөх шив.. Блог гэдэг нэг талаар миний өөртөө гаргаж буй цаг, орчин болдог болохоор энэ жил өөртөө төдий л цаг зав гаргасангүй.. Өөрийгөө таньсан, эсвэл хайж буй аливаа хүний хувьд өөртэйгөө байх нь чухал зүйл байдаг болохоор алдагдсан өртөг нь их л дээ. Мэдээж энэ жилийн хувьд тэр өртөгөөс хавьгүй илүү чухал зүйлүүд, гайхалтай мөчүүдээр дүүрэн байж таарна.. Угаагаад хэцэн дээр тохцон хуруун чинээ оймс нь хүртэл хараад ханашгүй хөөрхөн, тийм хүнтэй болцон хүн чинь юун блог бэ тээ? Энэ жилийн оны шилдэг бүтээл гсн.. кк..
Энэ бүхний цаана ямар гайхалтай сайхан зүйлүүд байдгийг мэдэрцэнгүүд нь хаашдаа мэднэ, мэддэггүй нь тэгээд туулаад өнгөрөх болохоор би юу ярих вээдээ..

Зиа тэгээд бүгдэд нь шинэ оны мэнд..!!

Tuesday, December 21, 2010

Wednesday, July 14, 2010

Хөмрөг

Непко -с гаргасан Айзек Азимовын "Хөмрөг" гэдэг зөгнөлт номыг уншаад. Товчхондоо бол:
сая гаруй гарагийг захирдаг Галактикийн эзэнт гүрэн гэж гарах бөгөөд 12 мянганы турш оршин тогтносны эцэст мөхөж эхлэнэ. Энэ үед психо-хисториг (нийгмийн сэтгэл зүйг математикийн аргаар тооцох ухаан гэж ойлгосон) үндэслэсэн Хэри селдон тэр аргаараа хүн төрлөхтөний ирээдүйг тооцоолоод эзэнт гүрний уналт, зэрлэг балмад, зөрчил тэмцлээр дүүрэн үе бүхэл бүтэн 30 000 жил үргэлжилнэ гэдгийг мэдэж авна.
Манай улсын хувьд төстэй зүйл олон санагдсан. Жишээ нь иргэн бүр нь баян, ухамсартай, хот тосгод нь цэвэрхэн, маш ухаалаг зохион байгуулалттай, байгаль орчин нь сайхнаараа байх тэр үе хүртэл багагүй хугацаа өнгөрөх биз.

Эзэнт гүрний мөхөл нэгэнт тодорхой болсон үед сайхан ирээдүйг ойртуулахаас өөр ямар ч арга замгүй. Тэгвэл чухам хэрхэн яаж сайхан ирээдүйг ойртуулах вэ?
Миний хувьд яаж ч бодсон боловсрол дээр очиж зогсдог юм. Би ирээдүйдээ итгэдэг ч боловч түүнийг нь бэлдэж байгаа боловсролын тогтолцоонд итгэдэггүй. Сургуулийг үйлдвэрээр төсөөлөөд боддоо. Сэтгэлгүй, чадваргүй, тааруухан ажилчид асар их түүхий эдээр хэр зэрэг тааруу бүтээгдэхүүнийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэж байгааг бид мэднэ. Үйлдвэрийн шат дамжлага, технологи аль ЗСБНХУ үеийн. тэндээс гарсан бүтээгдэхүүн хаана ч борлогдохгүй цаг үедээ гологдоно. Манай улс дундад зууны харанхуй бүдүүлэг үедээ 800 -д жил болсон. Боловсроогүй бол цаашаа хэдэн ч жил үргэлжилж болох энэ үеийг боловсролтой болсны хүчинд хэдхэн жилийн дотор өөрчилж чадсан билээ. Иргэд нь чадварлаг, хүнлэг, ёс суртахуунтай, ажилсаг бол улс дорхноо л хөгжиж таарна. Улс гэдэг явж явж хүмүүс л шүү дээ.
Зохиолч ч ялгаагүй боловсролыг гарах гарц гэж үзсэн бөгөөд Х.Селдон эзэнт гүрний туулах харанхуй үеийг богиносгохын тулд хүн төрлөхтөний бүтээсэн мэдлэгээр сан хөмрөг байгуулах эхлэлийг тавьдаг.
Манай улсын хувьд ийм оюуны сан хөмрөгийг бүтээлцэж, бүрдүүлж байгаа бахархмаар сайхан олон сэхээтэн байгаа л даа. Баабар, Тэмүүжин, Г.Аюурзана, Жанцанноров гуай гээд л.. Тэд ирээдүйн сайхан үеийг олон жилээр ойртуулж байгаа нь тодорхой.

Thursday, June 10, 2010

Том тоглоом

Хоёр Солонгосын хүчний харьцаа гэнээ..

Хойд Солонгос
- Армийн жилийн төсөв-5.5 тэрбум ам.доллар
- Арми нь 1.2 сая цэргийн бүрэлдэхүүнтэй. Дэлхийд дөрөвдүгээрт ордог
- Цэргийн албанд нэмэгдэх боломжтой хүн ам -10 сая
- 2-9 ширхэг цөмийн зэвсэгтэй байх гэж таамагладаг
- Газарт суурилах зэвсэг -16.400 ширхэг
- Байлдааны танк-3500 ширхэг
- Пуужин харвах систем-2500 ширхэг
- Артиллерийн зэвсэг-13.000 ширхэг
- Байлдааны усан онгоц-708 ширхэг
- Усан доогуур шумбагч-97 ширхэг
- Байлдааны нисэх онгоц-1778 ширхэг
- Нисдэг тэрэг-612
- Нисэх онгоц эсэргүүцэгч-11.000

Өмнөд Солонгос

- Армийн жилийн төсөв нь -25 тэрбум ам.доллар
- 687 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй
- Цэрэгт татагдах боломжтой хүн ам-21 сая
- Газарт суурилах зэвсэг -8325
- Байлдааны танк-1060
- Пуужин харвах систем-500
- Артиллерийн зэвсэг-4774
- Байлдааны усан онгоц-85
- Усан доогуур шумбагч-20
- Байлдааны нисэх онгоц-555
- Нисдэг тэрэг-502
- Танк эсэргүүцэгч-55
- Нисэх онгоц эсэргүүцэгч-1692

Ийм их юм цуглуулж бэлдсэн хүн чинь насны эцэст эднүүсээ ганц сайхан хэрэглээд үхэхийг хүсэх нь аргагүй ч юм уу.. кк

Red alert, starcraft, War мэтийн стратегийн тоглоомонд армиа супер болтлоо хөгжүүлчээд ганц ч дайралгүй тоглоомоо дуусгах хүн байх уу?

эх сурвалж: http://news.gogo.mn/r/71558

Sunday, May 30, 2010

дэмий шахуу

Хүний бие мах бод өөрийн хэрэгцээ шаардлагаа уураг тархинд хэлэхийг бид "хүрэх" гэж хэлдэг дээ..
шээс хүрэх, б**с хүрэх, залхуу хүрэх, инээд хүрэх, дургүй хүрэх, нойр хүрэх гэж мэгээл.. бас ханиад хүрэх байна..
үүн шиг уйлмаар санагдуул нулимс хүрээд байна гэж мэгээл яриул тээ.. хумс ургачуул хумс хүрээд байна гээл, жишээ нь миний үс хүрээл бна..
сая харин блог хүрээд нэг иймэрхүү юм...

Thursday, May 27, 2010

Г.Аюурзаны шалгуур

Сая үндэсний тв -р зохиолч Аюурзаны ярилцлагыг үзэв.

Монголын зохиолчид муухай, дэндүү олуулаа, уншигчид ялгаагүй муухай энэ тэр гээд яриад байсан. Тийм байж магадгүй л юм. Бас боловсрол муутай, сэтгэлгээ бас муутай, өөр юу юу ч билээ муутай л гээд байсан. Гол нь хэнтэй, юугаар нь харьцуулахаас л болох байх даа.. тэ?
мань хүний зохиолыг ухаан зүггүй уншдаг байх үедээ өөрийн мэдэлгүй чамирхах, мэдрэмжинд донтох, бусдыг дорд үзэх хандлагатай болчих гээд байснаас биш уг нь лаг л даа.. Гэхдээ надаа тэр хүний шалгуур нь таалагдаагүй ээ.. Яахав өөрийн "дуртай" хэмжүүрээрээ янзан бүрийн уран зохиол эднүүсээ хэмжинэ биз. Би лавдаг өөрийн шалгууртаа дуртай. Миний шалгуур надад үнэхээр таалагддаг учраас тэр бол миний шалгуур. Миний шалгуур маш олон зүйлээс хамаарч бий болсон .. дэлхий нийтийн боловсрол, мэдлэг эднүүс нөлөөлсөн л байх. гэхдээ Аюурзаны хэлсэн шиг 100 % яавч биш. Өөрт минь заяасан олон зүйлс, өөрөөсөө олсон олон зүйлээс шалгуур минь бүрэлдэн гарч ирсэн. Хамгийн гол нь би тэр шалгууртаа дуртай учраас, тэр миний шалгарсан шалгуур учраас, тэр шалгуураар харьцуулсан зүйлс нь надад хамгийн сайхан аз жаргалыг амсуулдаг учраас, тэр шалгуураас хамаарч үнэлэмж, ханамж, үзэмж минь тогтдог учраас би шалгуураа эрхэмлэн үзэж, өөрийн гэсэн шалгууртай байх эрх чөлөөгөө, мөн бусдын тэрхүү эрх чөлөөг ч хүндэтгэн үзнэ.

Миний шалгуураар надад сайхан санагдсан зүйлс Аюурзанын шалгуураар муухай байж бололгүй яахав. Гэхдээ Аюурзанын хувьд өөрийн шалгуураа боловсролтой хөгжилтэй гадгаадын мундаг орнуудын шалгууртай яг адилхан тул хамгийн сайн шалгуур гэж үзээд байгаа нь миний шалгуураар бол тэнэг санагджийна даа..

Аюурзана Аюурзанаараа, дэлхий нийт нь тэрүүгээрээ, харин Монгол нь Монголоороо л хэмжиг. Тэгээд Аюурзанын шалгуураар гайгүй гэх ганцхан уран зохиолтой, өөр унших юмгүй ард түмэн нь тэрүүгээрээ л байг. Өөрөөр хэлбэл улаан дарсанд дуртайнууд нь тэрийгээ ууг. Харин хадмынд маань байдаг чихэртэй аарцаар нэрж, шар тос хөвүүлэн халаасан нэрмэлийг минь улаан дарс биш байна гэх хэрэггүй. Аюурын өөрийнх нь хэлсэнээр уран зохиол гэдэг заавал хэвлэгдсэн ном байх албагүй янзан бүрийн хэлбэртэй байж болно гэнэ лээ. Бид харин ч "унших" юм ихтэй улс шүү.

Wednesday, May 19, 2010

марзан дуу..

Нүдээ аньсан чинь чихэээрр..
Нүүрээ дарсан чинь чихэээррр...
Харагдаад байлаа, тэссэнгүй ээ..
Хоёрыг аваад идчихлээ..
...

гээд нэг дуу байдаг даа.. анзаараад байсан чинь 90 -д оны үеийн дуу юм байшд.. кк

Friday, April 16, 2010

нийтлэл уншаад..

Баабарын "Баяр" гэсэн гарчигий нь хараад лаг их юм хүлээсэн чинь, жоохон жол санагдав байна. Аргагүй ч юм уу.
Баярын ярилцлага, энэ тэрийг уншаад сэтгэл хөдөлдийн.. Ямар нэг юм бичмээр санагдаал..
Мундаг хүн шүү. Улс төр, үзэл бодол энэ тэр бол яахав дээ.. Гол нь мундаг хүн. Одоохондоо манай улс төр бохир байна л даа. Баяр шиг хүмүүс нь илүүтэй тодорч харагдах бараан фон маягийн.
Мань хүний яриа, байгаа байдал, бүр харц нь хүртэл өөрийг нь, өөрийнх нь дотоод хүч, эрхэм чанар, сэтгэлгээний эмх цэгц, тэр бүгдийг бүрэн дүүрэн илэрхийлчихдэг учраас хэн нэгэн хөндлөнгийн хүний тайлбар, магтаал эднүүс гологдох байх л даа. Тэр тусмаа тайлбарлагч өөрөө эрхэм чанар, хүн чанар болоод бусад үнэлэмжээрээ хажууд нь гологдохоор бол бүр явцгүй. Бичигч нь ч өөрөө харьцуулагдаад..
Ямартаа ч хүний төлөвшил, ухаарал болоод олон зүйлсийн хувьд суралцах, ажиглах бахархмаар сайхан загвар ийм хүнтэй байгаа нь сайхан хэрэг юм даа. Ер нь ч цаашид судлагдах байлгүй дээ..

Saturday, April 10, 2010

блогоо гэж..

оюутан байхдаа уншсан карма гэдэг номыг тухайн үедээ нэг их ойшоохгүй харин ч байдаг л нэг ном гэж томорсхийн явсны карма нь одоо хэрэгжиж байх шиг..
Блогоо бичилгүй их ч удлаа. Анзаараад байхад сингл блогчид нь хүнээ олонгуутаа нам жим болоод байх шиг.. нэрлэхүү яахуу.. хэхэ.
Блог нь нөгөө хүндээ зориулах орон зайг орлодог, ер нь ч тэр хүнээ олох арга зам нь болох байх. бэлэн танилцуулга байхад. тэгээд хэрэг нь бүтмэгц хөөрхий блог гсн..
Уулзалгүй удсан найзтайгаа уулзахад ярих юм олдодгүй шиг өнгөрсөнд болсон, бодсон, тэмдэглэмээр өчнөөн зүйлсүүд байхгүй болчихийн. 10 -р ангид байх, найзууд маань том болоод том хүн шиг тэнэг болохгүйм шүү гэж ярилцдаг байсын. тэгсэн хүссэн хүсээгүй том хүн болоол байна. найзууд маань ч хүлээн зөвшөөрөх байлгүй..
тэр үеийн Баясаад одооны Баясаа ямар санагдах болдо.. хэхэ.. ер нь хүүхэд том хүн хоёрын ялгаа нь юу юм болдоо гээд бодлоо..
Яалтачгүй хүсэл мөрөөдөл гэдэг үг шууд бууж байхым. Одоо бидний хүслийг тэгтэл татахаа байсан тоглоом, сонирхолтой зүйлс, тэр нэг ер бусын гайхамшигтай сонирхолтой зүйлсүүд рүү асар хүчтэй тэмүүлэх оргилсон хүсэл, баяр хөөр. Ихэнхи аав ээжүүдийн хувьд ийм оргилсон хүсэл тэмүүлэл нь янзан бүрийн хариуцлагад дарагдаад бөхдөг байх л даа. Эсвэл бүх хүсэл мөрөөдлийн оргил нь биелэнгүүт ханачихдаг биз. Ер нь ч сүүлийнх нь мөн дөө. Хүн ер нь хайр сэтгэлээс өөр юунд тэгтлээ их тэмүүлэхэв дээ. Удаах нэг ялгаа нь хариуцлага. Энэ тухайд урьд нь бичиж байсан. энэ хүрсэн чинь нэг л явцгүй болоо явчихийн.. ямартаа ч тасралтгүй хувирал өөрчлөлтөнд орсоор, одоо байгаагаа дүгнэж ойлгож ч амжихааргүй өрнөл хөдөлгөөн дунд амьдарч явна даа..

Wednesday, February 17, 2010

Бичлэгүүдээ label -тэй болгоод.. жаал ангилал хийв. Харсан чинь хэдэн дуу хөгжимийг эс тооцвол дан бодрол байх шив.. Угаасаа ч блог гэдэг бодролууд шүү дээ.. тэгэхээр миний ангилал оновчгүй болж таарлаа. Дараа дахиж ангилахаасдаа..

Tuesday, January 19, 2010

Бясалгал

Стивен Ковейг хүмүүс шүтэж, дагах тусам жийрхэх ч шиг санагддаг байж билээ. Цэвэр сайн сайхнаас бохир хүмүүс дөлдөг шиг л.. бас өөрчлөлтөөс айсан тал бий. Өнөөдрийн би нэг ном уншаад маргааш өөр хүн болчуул өнөөдрийн би яахын? кк.. Энэ мэтийн ухамсарлаагүй маанаг бодол мэдрэмжүүд өнгөрсөний тэр Баясааг хэсэг л чирч явсандаа.
Өөрчлөгдөшгүй зүйл үнэ цэнэтэй байх тал бий. Гэхдээ энэ нь итгэл, үнэнч байдал мэтийн эрхэм чанаруудад л хамаатай болохоос мунхаг байдлыг улам л дордуулж таараа. Угаасаа ч бүх зүйл өөрчлөгдөнө шүү дээ. Чухам хөгжих эсвэл доройтохыг хүн өөрөө сонгоно. Харин энэ сонголт хийхэд л хамаг учир нь байна даа. Хүнийг ер нь л нөхцөл байдал нь тодорхойлдог. Би ч ялгаагүй нөхцөл байдалдаа захируулчихаад үүнийгээ ойлгох санаатай сууж байна. Амьдран буй орчин, гэр бүл, найз нөхөд, дадал зуршил, зан чанар, нийгэм гээд л би лавдаг асар хараат байдалд оршиж байна. Урьд нь үүнийгээ детерменистик үзлээр тайлбарлачихаад, сонголт хийх гэж зовохгүй амар ч юм шиг, нэгэнт сонголт хийгээгүй юм чинь хариуцлага хүлээхгүй амар ч юм шиг, сонголт бүхэн нь бусад зүйлээс хамаардаг болохоор сонголт байхгүй амар ч юм шиг, ер нь л явж явж амьтан ч юм шиг.. Миний сонголт бусдаас хамаардаг бол тэр эрх чөлөөт сонголт байж чадахгүй, улмаар сонголт хийх боломжгүй гэж бодоод явтал... Тэгээд ийм байгаа нь надаас бас л хамаарахгүй юм шиг бодоод явтал ... Би анхнаас нь л ийм байхыг сонгочихсон юм байна.
"Нөхцөл байдал, үр дүн хоёрын дунд зай байдаг. Тэнд сонголт хийх эрх чөлөө оршдог" Ковей.
Нөхцөл байдал ямар ч байж болно. Үр дүн болгон түүнээс шалтгаалах албагүй. Би сонголт хийснээр хүссэн үр дүнгээ авч болох нь. Тэрхүү дундах зайнд нь "Би" өөрөө оршиж байж сонголт хийж чадна. Энэ гайхалтай биш гэж үү..
Гэвч энэ шууд хэрэгжүүлэхэд аргагүй хэцүү юм байна. Би өөрөө нөхцөл байдлын үргэлжлэл болчихоод, эсвэл нөхцөл байдлынхаа үр дагавар нь болчихдог. Учир нь миний хувьд өнөөх зай их бага юм байна. Бусдаас хамааралтай амьдарч ирсэн нийгмийн бүтээгдэхүүн би сэтгэл, бодол, итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршилдаа сонголт хийх эрхээ алдчихаж. Эдгээр нь намайг эхнээсээ л дарангуйлж, стивен ковейг ч уншуулахгүй ингэтэл удаажээ. Би ч эдгээр итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршил, хүсэл сонирхолоо "би" хэмээн эндүүрч явж. Одоо хурдхан л өөрийгөө энэ бүгдээс салгаж авах минь. Энэ бүх хүлээснээс ангижирсанаар би жинхэнэ эрх чөлөөгөө олох болно. Шувуу шиг л. Үүнд туслах хамгийн шилдэг арга бол бясалгал ажээ.
Эго чи сонс! Би бясалгалаа өдөр бүр хийх болно.

Энэ бүхнийг ойлгуулах гэж хамаг бүхнээ зориулсан, стивен ковейг уншуулсан, шри шри бясалгалд явуулсан, хайртай эхнэртээ хязгааргүй талархаж байна.