Tuesday, January 19, 2010

Бясалгал

Стивен Ковейг хүмүүс шүтэж, дагах тусам жийрхэх ч шиг санагддаг байж билээ. Цэвэр сайн сайхнаас бохир хүмүүс дөлдөг шиг л.. бас өөрчлөлтөөс айсан тал бий. Өнөөдрийн би нэг ном уншаад маргааш өөр хүн болчуул өнөөдрийн би яахын? кк.. Энэ мэтийн ухамсарлаагүй маанаг бодол мэдрэмжүүд өнгөрсөний тэр Баясааг хэсэг л чирч явсандаа.
Өөрчлөгдөшгүй зүйл үнэ цэнэтэй байх тал бий. Гэхдээ энэ нь итгэл, үнэнч байдал мэтийн эрхэм чанаруудад л хамаатай болохоос мунхаг байдлыг улам л дордуулж таараа. Угаасаа ч бүх зүйл өөрчлөгдөнө шүү дээ. Чухам хөгжих эсвэл доройтохыг хүн өөрөө сонгоно. Харин энэ сонголт хийхэд л хамаг учир нь байна даа. Хүнийг ер нь л нөхцөл байдал нь тодорхойлдог. Би ч ялгаагүй нөхцөл байдалдаа захируулчихаад үүнийгээ ойлгох санаатай сууж байна. Амьдран буй орчин, гэр бүл, найз нөхөд, дадал зуршил, зан чанар, нийгэм гээд л би лавдаг асар хараат байдалд оршиж байна. Урьд нь үүнийгээ детерменистик үзлээр тайлбарлачихаад, сонголт хийх гэж зовохгүй амар ч юм шиг, нэгэнт сонголт хийгээгүй юм чинь хариуцлага хүлээхгүй амар ч юм шиг, сонголт бүхэн нь бусад зүйлээс хамаардаг болохоор сонголт байхгүй амар ч юм шиг, ер нь л явж явж амьтан ч юм шиг.. Миний сонголт бусдаас хамаардаг бол тэр эрх чөлөөт сонголт байж чадахгүй, улмаар сонголт хийх боломжгүй гэж бодоод явтал... Тэгээд ийм байгаа нь надаас бас л хамаарахгүй юм шиг бодоод явтал ... Би анхнаас нь л ийм байхыг сонгочихсон юм байна.
"Нөхцөл байдал, үр дүн хоёрын дунд зай байдаг. Тэнд сонголт хийх эрх чөлөө оршдог" Ковей.
Нөхцөл байдал ямар ч байж болно. Үр дүн болгон түүнээс шалтгаалах албагүй. Би сонголт хийснээр хүссэн үр дүнгээ авч болох нь. Тэрхүү дундах зайнд нь "Би" өөрөө оршиж байж сонголт хийж чадна. Энэ гайхалтай биш гэж үү..
Гэвч энэ шууд хэрэгжүүлэхэд аргагүй хэцүү юм байна. Би өөрөө нөхцөл байдлын үргэлжлэл болчихоод, эсвэл нөхцөл байдлынхаа үр дагавар нь болчихдог. Учир нь миний хувьд өнөөх зай их бага юм байна. Бусдаас хамааралтай амьдарч ирсэн нийгмийн бүтээгдэхүүн би сэтгэл, бодол, итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршилдаа сонголт хийх эрхээ алдчихаж. Эдгээр нь намайг эхнээсээ л дарангуйлж, стивен ковейг ч уншуулахгүй ингэтэл удаажээ. Би ч эдгээр итгэл үнэмшил, зан чанар, дадал зуршил, хүсэл сонирхолоо "би" хэмээн эндүүрч явж. Одоо хурдхан л өөрийгөө энэ бүгдээс салгаж авах минь. Энэ бүх хүлээснээс ангижирсанаар би жинхэнэ эрх чөлөөгөө олох болно. Шувуу шиг л. Үүнд туслах хамгийн шилдэг арга бол бясалгал ажээ.
Эго чи сонс! Би бясалгалаа өдөр бүр хийх болно.

Энэ бүхнийг ойлгуулах гэж хамаг бүхнээ зориулсан, стивен ковейг уншуулсан, шри шри бясалгалд явуулсан, хайртай эхнэртээ хязгааргүй талархаж байна.

8 comments:

  1. Тийшд :) Ер нь заавал нэг юманд сууж, цагаан хоол идэж, иогоор хичээллэхийг бясалгал гэж ойлгох нь буруу гэж боддог. Хүн бүр л бясалгадаг. Дотроо эрэл хийж, хайж, гүн рүү тэмүүлж байгаа хүн бүр бясалгаж буй хэрэг. Мах идсэн ногоо идсэндээ биш л гэж боддог.
    Мань бол энэ олон янзын бясалгалынх нь учрыг ч олдоггүйн.
    Ямартай ч харьцангуй бусдаас хараат бусаар, өөрийн хүссэн зүйлийг хийгээд явахыг, бас хүссэн үр дүндээ хүрэхийг хичээдэг. За ойрд уулзаагүй сонин хүн байна :) Ингэж нэг бичлэг оруулдаг юм байж ээ хэхэ Мэнд!

    ReplyDelete
  2. ooriinhoo tolgoi baij chadahgui, ooriinhoo ugiig sonsojhgui humuus busdaar udirduulj, busdiin bogs bolj amidarch haragdhiim baishtee

    ReplyDelete
  3. Туж согтуу байх, хааяа нэг балгуушдах 2 асар их ялгаатай. Хааяагийн балгуушдагч эр өөрийгөө хэзээ ч бөбөөчин баагий болно гэж боддоггүй. Бөбөөчид бол эргэлт буцалтгүй болсон гэдэгтээ итгэдэг. Тэрнээс гадна бөбөөчдөд олон зуун гараам хэрэггүй байдаг. Өдөрт 50 татахад л тэгээд мөнхийн диваажиндаа, байгаа байдал нь ч дэн дун.
    Бясалгал бас төстэй шүү. Олон төрлийн арга байдгийм шиг байлээ. Одоо энэ харьцуулалтан дээр Бөбөөчний амьдралыг оруулж ирье. Юунаас ч хамаарахгүй амьдардаг хүмүүс бол тэд. Хааяагийн балгуушдагчид тухайн гусалтан дээрээ л таашаалыг мэдрээд, маргааш нь шарталтын байдалтай бүрзгэр ба зэвгэр амьдралыг мэдрэнэ.
    "Бөбөөчин" Бясалгагч гэдэг харьцуулалт нь: Мөнхөд оршигч, Агуу, Төгс, Хайрын дээд, Ертөнцийн эзэн, Бурханд үргэлжид нээлттэй байхыг хэлэх гээд байгайн. Буян хийхдээ ч залбирсаар, нүгэл хийхдээ ч залбирсаар, үргэлжид өөртэйгөө ярин залбирагч бол жинхэнэ... Ийм хүмүүс ер нь ядаж л өлсөөд сүйд болдоггүйгээс гадна үргэлж цэцглэн хөгжиж, хурдан хугацаанд бага хүчээр ихийг сурч мэдэн, бүтээн тууривагчид байдаг.
    Тийм хүн цөөхөн байдаг байсан, одоо бол нэмэгдэх хандлагатай болж байх шиг байна. Хамгийн ойрын жишээ бол Ринчений Чойном шүү дээ...

    ReplyDelete
  4. хүү: Мэнд. Чамайг нэг бясалгалд урьчмаар байна даа.. :) шри шри бясалгалд.. УБИС -н урд түргэн тусламжийн замын эсрэг талд "Оюуны тулга" дунд сургуулийн байранд даваа гаригын орой 6 цагт нэг курс эхлэнэ. 3 хоног явах ба төлбөр нь 35000₮.

    аноним: за юүгмээрчимдээ..

    аниним: ер нь хүн юуг ч тултал нь, тэр зүйлийнхээ төгс төгөлдөрт хүртэл хийхэд гэгээрэлд хүрсэнтэй адил байх шүү..

    ReplyDelete
  5. Byasalgal sain shuu. Bi ch bas bie-ree zax zuxaas ni medreeed l ...

    ReplyDelete
  6. Бясалгалд явахаар бяслаг шиг болдог гэсэн. Үнэн үү?

    ReplyDelete
  7. Оогийноо: тхх.. мань ч урьд нь холуур тойроол явдаг байвш.. бясалгал ярьсан хүмүүс нээх гайхуулаад ч байгаам шиг санагдаад, дотроо энүүгээр дутахгүй гэх маягын бардам зан хөдөлдөг байсиймуудаа одоо хэхэ..
    биеэрээ мэдрэхийн тухайд өгзөг л жаал нухлагдсан даа хөөрхий.. ;)

    Алт: үнэн үнэн.. шахсан бяслаг шиг л болий шүүдээ.. шар ус нь гараад.. :D

    ReplyDelete
  8. Эрхэм ахын бичлэгийг ингэж нэг унших шив дээ. Тэр нэг сүрхий бэр эгч байна аа. Намайг уруу татаасай тэр бясалгалдаа ккк. Ийм улс гүрэнд ийм нийгмэд бясалгал бас нэг амар амьдрах арга шүү

    ReplyDelete