Saturday, April 10, 2010

блогоо гэж..

оюутан байхдаа уншсан карма гэдэг номыг тухайн үедээ нэг их ойшоохгүй харин ч байдаг л нэг ном гэж томорсхийн явсны карма нь одоо хэрэгжиж байх шиг..
Блогоо бичилгүй их ч удлаа. Анзаараад байхад сингл блогчид нь хүнээ олонгуутаа нам жим болоод байх шиг.. нэрлэхүү яахуу.. хэхэ.
Блог нь нөгөө хүндээ зориулах орон зайг орлодог, ер нь ч тэр хүнээ олох арга зам нь болох байх. бэлэн танилцуулга байхад. тэгээд хэрэг нь бүтмэгц хөөрхий блог гсн..
Уулзалгүй удсан найзтайгаа уулзахад ярих юм олдодгүй шиг өнгөрсөнд болсон, бодсон, тэмдэглэмээр өчнөөн зүйлсүүд байхгүй болчихийн. 10 -р ангид байх, найзууд маань том болоод том хүн шиг тэнэг болохгүйм шүү гэж ярилцдаг байсын. тэгсэн хүссэн хүсээгүй том хүн болоол байна. найзууд маань ч хүлээн зөвшөөрөх байлгүй..
тэр үеийн Баясаад одооны Баясаа ямар санагдах болдо.. хэхэ.. ер нь хүүхэд том хүн хоёрын ялгаа нь юу юм болдоо гээд бодлоо..
Яалтачгүй хүсэл мөрөөдөл гэдэг үг шууд бууж байхым. Одоо бидний хүслийг тэгтэл татахаа байсан тоглоом, сонирхолтой зүйлс, тэр нэг ер бусын гайхамшигтай сонирхолтой зүйлсүүд рүү асар хүчтэй тэмүүлэх оргилсон хүсэл, баяр хөөр. Ихэнхи аав ээжүүдийн хувьд ийм оргилсон хүсэл тэмүүлэл нь янзан бүрийн хариуцлагад дарагдаад бөхдөг байх л даа. Эсвэл бүх хүсэл мөрөөдлийн оргил нь биелэнгүүт ханачихдаг биз. Ер нь ч сүүлийнх нь мөн дөө. Хүн ер нь хайр сэтгэлээс өөр юунд тэгтлээ их тэмүүлэхэв дээ. Удаах нэг ялгаа нь хариуцлага. Энэ тухайд урьд нь бичиж байсан. энэ хүрсэн чинь нэг л явцгүй болоо явчихийн.. ямартаа ч тасралтгүй хувирал өөрчлөлтөнд орсоор, одоо байгаагаа дүгнэж ойлгож ч амжихааргүй өрнөл хөдөлгөөн дунд амьдарч явна даа..

12 comments:

  1. тал дутуу, жоохон утгагүй бичлэг.. устгах гэсэн чинь бас хэрэндээ юм бичсэн болхоор хайран санагдаад байхы..

    ReplyDelete
  2. perfect!
    you wrote the "ΓΝῶΘΙ ΣΕΑΥΤΟΝ" absolutely correct!

    ReplyDelete
  3. том болохоороо л ингээд бичихээ больчдог байхгүй юу, тэр сингл этэртэй еөөөр хамаагүй:P

    ReplyDelete
  4. том болохынсан :p

    ReplyDelete
  5. friska: аан.. хэхэ..
    том болох чинь сингл этэртэй хамаатайн бишүү?

    хүү: хэхэ..
    том болох ч яахуу.. хөгшин хүн шиг л тэнэг болчихгүймсан.. кк

    ReplyDelete
  6. Давахгүй гэсэн даваагаараа даваа даваа явчихыг амьдрал гэнээ гэсэн ийм хөөрхөн, онч мэргэн үг хормын дотор зохиочлоошд ямрав?

    ReplyDelete
  7. Чи их том болжээ :D

    ReplyDelete
  8. Idea: Манай идеа ёстой мундаг!

    Юки: :D
    хүүхэд томрох ч лүд юмаа..

    ReplyDelete
  9. hehehe sonin hun garch ireed sonin bichleg bichcheed yavtsan bai shde.
    Huuhed baihdaa aav eejeesee iluu hun bolno doo gej bodoj baisnaa, tednii yagaad tiim mundag bolooguig zuvtguud mun uuruu ch teden shig bolhiim bna geed huleen zuvshuurtsun yavaa yum shig sanagdchihlaa. chi yag jiliin umnu ni ch yum u 2 jiliin umnu arai uur yum bichdeg bsan da. iim hurdnaar uurtuu unench bisheer uuchlugduj baigaad chini gaihaj bna.
    Hairandaa nud ni sohorson u, amidrald nuhlagdaad ingeh l yostoim baina gej buuj ugsun v? iim l bolchdiim bh da geed gunig turchlee.

    ReplyDelete
  10. Би бас том болхысаа :р.

    ReplyDelete
  11. Би яаацан гэсэн үг үү

    ReplyDelete
  12. би ч бас хурдан том болмоор байна...

    ReplyDelete