Thursday, May 27, 2010

Г.Аюурзаны шалгуур

Сая үндэсний тв -р зохиолч Аюурзаны ярилцлагыг үзэв.

Монголын зохиолчид муухай, дэндүү олуулаа, уншигчид ялгаагүй муухай энэ тэр гээд яриад байсан. Тийм байж магадгүй л юм. Бас боловсрол муутай, сэтгэлгээ бас муутай, өөр юу юу ч билээ муутай л гээд байсан. Гол нь хэнтэй, юугаар нь харьцуулахаас л болох байх даа.. тэ?
мань хүний зохиолыг ухаан зүггүй уншдаг байх үедээ өөрийн мэдэлгүй чамирхах, мэдрэмжинд донтох, бусдыг дорд үзэх хандлагатай болчих гээд байснаас биш уг нь лаг л даа.. Гэхдээ надаа тэр хүний шалгуур нь таалагдаагүй ээ.. Яахав өөрийн "дуртай" хэмжүүрээрээ янзан бүрийн уран зохиол эднүүсээ хэмжинэ биз. Би лавдаг өөрийн шалгууртаа дуртай. Миний шалгуур надад үнэхээр таалагддаг учраас тэр бол миний шалгуур. Миний шалгуур маш олон зүйлээс хамаарч бий болсон .. дэлхий нийтийн боловсрол, мэдлэг эднүүс нөлөөлсөн л байх. гэхдээ Аюурзаны хэлсэн шиг 100 % яавч биш. Өөрт минь заяасан олон зүйлс, өөрөөсөө олсон олон зүйлээс шалгуур минь бүрэлдэн гарч ирсэн. Хамгийн гол нь би тэр шалгууртаа дуртай учраас, тэр миний шалгарсан шалгуур учраас, тэр шалгуураар харьцуулсан зүйлс нь надад хамгийн сайхан аз жаргалыг амсуулдаг учраас, тэр шалгуураас хамаарч үнэлэмж, ханамж, үзэмж минь тогтдог учраас би шалгуураа эрхэмлэн үзэж, өөрийн гэсэн шалгууртай байх эрх чөлөөгөө, мөн бусдын тэрхүү эрх чөлөөг ч хүндэтгэн үзнэ.

Миний шалгуураар надад сайхан санагдсан зүйлс Аюурзанын шалгуураар муухай байж бололгүй яахав. Гэхдээ Аюурзанын хувьд өөрийн шалгуураа боловсролтой хөгжилтэй гадгаадын мундаг орнуудын шалгууртай яг адилхан тул хамгийн сайн шалгуур гэж үзээд байгаа нь миний шалгуураар бол тэнэг санагджийна даа..

Аюурзана Аюурзанаараа, дэлхий нийт нь тэрүүгээрээ, харин Монгол нь Монголоороо л хэмжиг. Тэгээд Аюурзанын шалгуураар гайгүй гэх ганцхан уран зохиолтой, өөр унших юмгүй ард түмэн нь тэрүүгээрээ л байг. Өөрөөр хэлбэл улаан дарсанд дуртайнууд нь тэрийгээ ууг. Харин хадмынд маань байдаг чихэртэй аарцаар нэрж, шар тос хөвүүлэн халаасан нэрмэлийг минь улаан дарс биш байна гэх хэрэггүй. Аюурын өөрийнх нь хэлсэнээр уран зохиол гэдэг заавал хэвлэгдсэн ном байх албагүй янзан бүрийн хэлбэртэй байж болно гэнэ лээ. Бид харин ч "унших" юм ихтэй улс шүү.

13 comments:

  1. Chi yamar teneg gar ve, hun baahan blog address ogohoor ni google readertee hiisen yum medsengui. Odoo hasahaas

    ReplyDelete
  2. Haha ganc ehnii ganc comment n yun ch aihtariin.

    ReplyDelete
  3. аюурзаныг ухаан зүггүй биш ч ер нь дуртай уншдаг шүү. Хүн өөрөө өөртөө зөв байх л сайхан шүү дээ. Аюурзана надад таалагддаг, мундаг хүн гэж боддог, гэхдээ тэр хүн 100% зөв байж чадахгүй, тийм байх ч албагүй...уншаад, хэрэгтэйгээ аваад ойлгоод үлдэх л чухал байх. Аюурзаны номоор дамжаад нэг хэсэг бүүр хаяцан байсан утга зохиолын ертөнцөөр дахин аялах болсондоо их баяртай байдаг...

    за энэ ч яахав. "мэдрэмжинд донтох" гэдэг үг чинь сонирхолтой санагдлаа. Илүү дэлгэрэнгүй тайлбарлаач плийз...

    ReplyDelete
  4. anonymous: хас хас.. ккк

    Артгаа: 2 дахь нь гайгүйен.. эхний бол ч.. кк

    soulmate: чиний шалгуураар чамд таалагддаг хүнийг чинь өөр шалгуураар би мэтийн хүмүүс муулаад унахаар онцгүй байгааз?? кк яг наадах чинь надад болсымаа.. тэгээд Монголын минь сэтгэлгээ, оюун ухаан, уран зохиолыг хэмжээд байгаа Аюурзанын шалгуур таалагдахгүй байгаа тухайгаа бичсийн. Тэрнээс Аюурзана надад таалагддаг. Би түүнийг Монтенийг болон маш олон гайхалтай бүтээлийг орчуулсанд нь (энэ үнэхээр талархууштай байдаг. Чухам Аюурзана л орчуулсанд нь болж, тэдгээр агуу зохиолыг бүрэн дүүрэн уншина.Аюурзана-д, мэдлэг боловсролд нь бүрэн итгэдэг гэсэн үг..) талархдаг.
    Би ч ухаангүй уншдаг байсийшүү.. ухаангүй уншдаг байх үедээ ухаангүй өмөөрнө. Онцгүй нь тэгэж өмөөрөхдөө маргалдагчаа юм мэдэхгүй, боловсролгүй байна гэж, дорд үзэж маргадаг байсан. Энэ чинь би өөрөө дутуу дундуур байгаагийн илрэл шүүдээ..
    Аюурзана шиг боловсрол мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн Монголын өмнөх болон одоо үеийн сэтгэлгээг дорд үзэхээр одооны хөнгөн мөртлөө өөрсдөө бүрэн боловсроогүй залууст буруу нөлөөтэй гэж боддын..

    мэдрэмжид донтохын хувьд тэгжугаад бичнээ.. залуу хүүхдүүдэд сургамжтай юм гсн.. кк.. зах зухаас нь эндээс бас эндээс уншаарай..

    ReplyDelete
  5. юм гэдэг олон талтай

    ReplyDelete
  6. "Аюурзана шиг боловсрол мэдлэг нь хүлээн зөвшөөрөгдсөн хүн Монголын өмнөх болон одоо үеийн сэтгэлгээг дорд үзэхээр одооны хөнгөн мөртлөө өөрсдөө бүрэн боловсроогүй залууст буруу нөлөөтэй гэж боддын.." unen shuu estoi unen!!!

    ReplyDelete
  7. аюурзаныг магатаад байгаа гарууд өрөвдөлтэй санагддагийн гээл бас туйлшираад, яг аюурзана шиг өчүүхэн хэмжээнд өөрийнхөөрөө шалгуур тогтоочуул яах уу, ккк..
    Аюурзана саяхан Францын хэвлэлийн компаний босс, мосс, шүүмжлэгч мүүмжлэгч хэдэн товаарищтай монгол ТВ -ээр хамт нэвтрүүлэгт орсон, монголын хамгийн лаг зохиолч гээд тэдэнтэй уулзаж байгаа түүний өмнөөс нь монгол хүний хувьд санаа зовж ичээд эвгүй л байлаа. Өөрөө ер нь өөрийгөө мэдэрдэг болуу гэж бодсон шүү..
    Ичмээр ядарсан сэтгэлгээтэй, өрөвдөлтэй нэгэн билээ..

    ReplyDelete
  8. өөрийгөө ертөнцийн төвд тавьсан хүний л үйлдэл шт, өөрөөсөө өөр юу ч харахаа больсон харалган мунхаг, харанхуй тэр хүн хөнгөн бодох бодолгүй олон залуусыг оюун сэтгэлгээний хувьд алж байгаа болхи бичээч дээ.

    ReplyDelete
  9. Мань хүний номноос саяхнаас л няхууртай уншиж эхэлсэн. Өмнө нь (2 жилийн өмнө) Монтений сонгомол эссээнүүдийх тухай нь өөрийн чинь блогоос байхаадаа олж мэдээд номын дэлгүүрээс худалдаж аваад уншсан нь миний хувьд Аюурзаны анхны бүтээл байлаа. Дажгүй сайн орчуулжээ гэж тэр үедээ бодоод өнгөрч байлаа. Одоо уншиж байгаа номноос нь харахад өөрийн тогтсон хэлбэргүй юм шиг санагдсан. Яагаад ч юм хуулбар санаанууд яваад байгаа юм шиг. Магадгүй олон орчуулга хийдэг, хийсэн болохоор тэр бүгдээсээ санаа авдаг ч байж болох юм. Гэхдээ өнөөгийн хэмжээнд мань зохиолчийн орчуулгын болоод өөрийнх нь бүтээлүүд арай л уншууртай нь. Хэдүүн миний уншсан нэг ярилцлага дээр өөрийгөө нилээд дөвийлгэсэн байсан. Тэрэн шигээ л юм ярьж дээ...

    ReplyDelete
  10. Чи дургүй, би дуртай, өөр нэг нь мэдэх ч үгүй...энэ чинь л сайхан байхгүй юу

    жаагий: хуулбар санааны хувьд...хуулбаргүй юм гэж одоо ер нь байдынмуу дөө.

    ReplyDelete
  11. Юки: бөмбөг бөөрөнхий.. :D

    Бүртжин: Бодвол бухимдсан бухимдал байдаг ч байж болохын..
    Хийж буй зүйлийхээ оройд гарцан, дүүрэн болцон хүн бусдыг болон бусдын дорой байдалд тэгж их давчиддаггүй санагддыншд..

    Аноним: Аюурзана шиг хөдөлмөрч, хүн бүр дор бүрнээ бүтээгч, нээгч байвал нүдэнд нь муухай харагдах юм байхгүй харин ч хийх, засах ажил л харагддаг болхиймдаа гэж.. Муухай зүйл хараад дээрээс нь нулимаад нэмэргүй гэдэг шиг..
    Аюурзанын хувьд бухимдал байдгийн байлгүй дээ.. ярилцлага болгон дээр нь Монголын бусад зохиолчид руу хандсан иймэрхүү санаа байдагшд.. Болор цом, түүнийг үзэх дуртай хүмүүсийг дорд үзсэн маягийн, дургүйцэл гэхүүдээ..

    Жаагий: Яахуу.. гол нь Аюурзаныг муулахдаа ч биш л дээ.. Миний хувьд хүн нэрд гарч, томрох тусам өөрийн эрхгүй үүрч явдаг хариуцлага маягийн юм л нэхээд байх шиг байгаам.. Лаг юм байж лаг л бай л даа гэсэн маягийн.. Нөгөө талаар лаг гэдэг бол гадаадын лаг лаг юм яриад Монголоо харьцуулан муулдаг юм биш шүүдээ.. гэвч гадна талдаа тийм хүмүүс лаг юм шиг сэтгэгдэл төрүүлдэг, төөрөгдөл үүсгэдэг..

    Friska: ер нь бол тийшүү.. тэр чинь л сайхан.. гэхдээ дургүй гэдэг чинь байнга үйлдэх хэв байна.. би дуртай шд.. дуртайдаа л уншина биддэ.. кк

    ReplyDelete
  12. би бол манэрийг хаа ч өмөөрнө гэж боддийштээ, хүн ш тээ чааваас, ямар будда биш...яахаараа хэн нэгний шаардлагад нийцэх албатайн гайлвайн гсн кк.

    ReplyDelete
  13. Шударга л хүн дээ. Юу бодсноо шууд хэлдэг. Новш санагддаг юмаа шууд л новш гээд хэлчихдэг. Магтмаар юмсаа нийлүүлээд энэ л сонгомол шүү гээд гаргачихдаг хүн. Бичлэгийн хувьд тасархай, романуудыг нь уншаад ойлгочихвол ч янзын даа

    ReplyDelete