Wednesday, July 14, 2010

Хөмрөг

Непко -с гаргасан Айзек Азимовын "Хөмрөг" гэдэг зөгнөлт номыг уншаад. Товчхондоо бол:
сая гаруй гарагийг захирдаг Галактикийн эзэнт гүрэн гэж гарах бөгөөд 12 мянганы турш оршин тогтносны эцэст мөхөж эхлэнэ. Энэ үед психо-хисториг (нийгмийн сэтгэл зүйг математикийн аргаар тооцох ухаан гэж ойлгосон) үндэслэсэн Хэри селдон тэр аргаараа хүн төрлөхтөний ирээдүйг тооцоолоод эзэнт гүрний уналт, зэрлэг балмад, зөрчил тэмцлээр дүүрэн үе бүхэл бүтэн 30 000 жил үргэлжилнэ гэдгийг мэдэж авна.
Манай улсын хувьд төстэй зүйл олон санагдсан. Жишээ нь иргэн бүр нь баян, ухамсартай, хот тосгод нь цэвэрхэн, маш ухаалаг зохион байгуулалттай, байгаль орчин нь сайхнаараа байх тэр үе хүртэл багагүй хугацаа өнгөрөх биз.

Эзэнт гүрний мөхөл нэгэнт тодорхой болсон үед сайхан ирээдүйг ойртуулахаас өөр ямар ч арга замгүй. Тэгвэл чухам хэрхэн яаж сайхан ирээдүйг ойртуулах вэ?
Миний хувьд яаж ч бодсон боловсрол дээр очиж зогсдог юм. Би ирээдүйдээ итгэдэг ч боловч түүнийг нь бэлдэж байгаа боловсролын тогтолцоонд итгэдэггүй. Сургуулийг үйлдвэрээр төсөөлөөд боддоо. Сэтгэлгүй, чадваргүй, тааруухан ажилчид асар их түүхий эдээр хэр зэрэг тааруу бүтээгдэхүүнийг бөөн бөөнөөр нь үйлдвэрлэж байгааг бид мэднэ. Үйлдвэрийн шат дамжлага, технологи аль ЗСБНХУ үеийн. тэндээс гарсан бүтээгдэхүүн хаана ч борлогдохгүй цаг үедээ гологдоно. Манай улс дундад зууны харанхуй бүдүүлэг үедээ 800 -д жил болсон. Боловсроогүй бол цаашаа хэдэн ч жил үргэлжилж болох энэ үеийг боловсролтой болсны хүчинд хэдхэн жилийн дотор өөрчилж чадсан билээ. Иргэд нь чадварлаг, хүнлэг, ёс суртахуунтай, ажилсаг бол улс дорхноо л хөгжиж таарна. Улс гэдэг явж явж хүмүүс л шүү дээ.
Зохиолч ч ялгаагүй боловсролыг гарах гарц гэж үзсэн бөгөөд Х.Селдон эзэнт гүрний туулах харанхуй үеийг богиносгохын тулд хүн төрлөхтөний бүтээсэн мэдлэгээр сан хөмрөг байгуулах эхлэлийг тавьдаг.
Манай улсын хувьд ийм оюуны сан хөмрөгийг бүтээлцэж, бүрдүүлж байгаа бахархмаар сайхан олон сэхээтэн байгаа л даа. Баабар, Тэмүүжин, Г.Аюурзана, Жанцанноров гуай гээд л.. Тэд ирээдүйн сайхан үеийг олон жилээр ойртуулж байгаа нь тодорхой.

No comments:

Post a Comment