Wednesday, October 26, 2011

Тэнгэрт хандав..

Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн. Вольтер.
Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, өөрчлөгдөшгүй агуу нандин зүйл, зөрчиж болохгүй ертөнцийн зарчим гэх шахуу л ярьцгаагаад байдаг сан. Уг нь үнэн. Бидний арайх гэж олж авсан ардчилалын зарчимыг тунхагласан болохоор тэр. Иргэд биднийг төрөөс хамгаалж, амьд байх, амьдрах, аюулгүй байх эрхийг минь тэнд л зааж өгсөн. Уг нь ертөнцийн жамаараа араатан гөрөөс амьд байх эрхтэй боловч үндсэн хуулинд заагаагүй учраас бид алж л орхидог. Тэгэхээр яахын аргагүй амин чухал хууль болж таарч байна.
Үүгээр тогтохгүй зарим үед амь наснаас ч илүү үнэ цэнэтэй болдог үзэл бодлыг үндсэн хуулиар л зохицуулдаг. Тэр нь Ардчилсан зарчим. Гэтэл үндсэн хуулийн цэц нь өөрөө үндсэн хуулиа уландаа гишгэвэл яахав? жирийн үед хүн надаас ийм юм асуувал би хэзээ ч тийм юм болохгүй л гэж хариулна.
Гэтэл тийм юм болоод байгааг нүдээрээ хараад ёстой хэлэх ч үггүй болдын байна.
Өнөөх ардчиллалын төлөөх айхтар хүмүүс ингэхэд хаачваа? Ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан нам, ардчилсан Монгол ч гэх шиг..


Хэрэв би хэдэн баагий зааланд цуглуулж зургий нь аваад, гарын үсгийг нь хэдэн янзаар баахныг зуруулаад , өөрийгөө намын дарга болгоод баримт бүрдүүлээд өгвөл дээд шүүх зөвшөөрч л орхино. Улс төр байтугай, хэнд ч нөлөөгүй ийм нам байсан байгаагүй ялгаагүй. Иймэрхүү ардчилал Хятад байтугай Хойд солонгост -ч бий. Харин би үнэхээр хүч нөлөөтэй, маш олон дэмжигчтэй, маш олон хүмүүс нэгдэн нийлж нам байгуулаад улс төрд орох гэвэл дээд шүүхийн, манай ардчилалын үнэн царай ил гарна.


Мэдээллийн сайтуудаар энэ талаар бүр таг.. Энхбат гишүүний блогоос л энэ талаар мэдээлэл авч байна. Ганаа судлаачаас өөр дуугарсан хүн байна уу? Өнөөх айхтар нийтлэлчид, сэтгүүлчид ч ялгаагүй амандаа ус балгасан юм шиг таг. харин ч бүр ИЗ-Ногоон намыг баалах шинжтэй..
Гитлерийн тухай нэг кинонд муу хүмүүсийн үйлдлийг зүгээр хараад өнгөрүүлсэн сайн хүмүүсийг буруутгасан байдаг. Бид ийм буруу муу зүйлсийг хүлээн зөвшөөрч болохгүй. сэтгэлдээ эсэргүүцэж байгаа ч юу ч хийхгүй байгаа бол хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ..

Хааяа УИХ -н тойм үзэж байхад одоохондоо хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар маш чухал хэрэгтэй зарим хуулиуд батлагдахгүй үлддэг. зөв, хэрэгтэй хуулийг батлах л хэрэгтэй. Өөрчлөлт авчрах хүчирхэг хүмүүст тэр л хуулиуд зэвсэг нь болно.

Бэтманы тухай Dark knight гэж кино байдагдаа..
Тэнд Готтам гээд гэмт хэрэгнүүдийн үүр болсон ялзарсан хот гардаг. Тэнд ганцхан шударга, хүчтэй прокурор, ганцхан шударга цагдаагийн дарга 2 гарч ирээд гэмт хэрэгтнүүдийг барьж, хотыг цэвэрлэдэг.
Үнэндээ хэдий ялзарсан хот боловч тэнд шударга шүүх байсан учраас л гэмт хэрэг, шударга бус зүйлтэй тэмцэх боломжтой. Эцэст нь өнөөх шударга прокурор үхсэн учраас гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хууль ёсны аргагүй болдог. Тэгээд бэтман аргагүйн эрхэнд гэмт хэрэгтнүүдтэй хууль бусаар тэмцэхээс өөр аргагүй болно.

Шүүх өөрөө хууль зөрчвөл ер нь хэнд хандах вэ? цэцэд үү? цэц нь үндсэн хуулиа зөрчвөл яах вэ? тэнгэрт хандах уу?

Tuesday, October 4, 2011

Мухар сүсэг

Миний сүсэг мухар эсэхийг би яаж мэдэх вэ? Мухар биш гэхээрээ яахыг хэлээд байна? 
Хэрэв би одоо Бурханд сунаж мөргөвөл миний энэ сүсэг мухар уу?
Би үнэнхүү сүсэглэж мөргөвөл мухар болох уу? эсвэл бага зэрэг эргэлзэнгүй мөргөвөл мухар болох уу?

твиттер, зарим нэг блогуудаар мухар сүсэг гэсэн шүүмжлэл нилээн сонсож байлаа. Тэгж шүүмжлэгсэд үнэндээ өөрсдөө сүсэггүй хүмүүс байдаг мэт. Ямар ч байсан лам нараас тийм шүүмжлэл сонсож байсангүй. Христ ч тэр, лал ч тэр.. Шашин болоод шүтлэг, сүсгийн талаар ямар ч туршлагагүй, өөрөө үзээгүй байж сүсэгтэн олны итгэл бишрэлийг яаж хэмжээд байна? 

Итгэл гэдэг гойд сонин зүйл. Энэ бол хүч чадал, эрхэм чанар, эхнэрийн маань хэлдэгчлэн хүний дотоод хөгжлийн хэмжүүр болдог аугаа зүйл. Ерөнхийдөө мэдлэгээр дамжин хүнд итгэл бүрэлддэг болхоор ихэнхи хүмүүс итгэл мэдлэг хоёрыг нэг зүйл мэтээр хүлээн авдаг. Итгэдэг зүйлээ мэддэг зүйл шигээ ярьдаг шүү дээ.. 
Бодитоор таньж мэдэх боломжгүй зүйлсийн хувьд итгэлээс өөр сонголт байхгүй. Үнэндээ бид бодитоор юуг танин мэдсэн юм бэ? 
Нийтийн ойлгодог шинжлэх ухаанаар тайлагдаагүй ч ард түмэн бүгд туршлагаараа, ш/у - аас арай өөр арга замаар мэдсэн олон зүйл бий. Хамгийн амьдралд ойр жишээ нь нялх хүүхэд ширгэлэх байна. Ажлыхантайгаа хааяа нэг баар орчихоод гэртээ ирэхэд тэр орой хүү маань зоолттой уйлдаг. Эсвэл жоохон бүтэлгүй, буруу явж байгаа хүн гэрт ирэхэд уйлна. Яаж ч аргадаад дуугай болохгүй уйлаад байгаа хүүхдийг ширгэлэнгүүт өргөс авсан юм шиг л дуугай болоод унтаад өгдөг. Тиймээс ч аль болох баар цэнгээний газраас дөлдөг. Энэ мухар сүсэг мөн үү?
Иймэрхүү зүйлс, бөө болон шашинд Монголчууд маш прагматик ханддаг. Машин эвдэрвэл засварчинд очдог шиг л бүтэлгүй явбал лам дээр очиж засуулдаг. Энд ямар ч мухар зүйл байхгүй. Далд буюу сүнсэн ертөнц маш бодитоор оршин байдаг. Бид мэддэггүй эсвэл мэдэж чадахгүй зүйлээ үгүйсгэж чадахгүй шүү дээ.. Харин ч түүнийг учир мэдэх хүмүүсээс сурч судалж амьдралдаа ашиглаж байгаа нь ухаалаг хэрэг болохоос яавч мухар биш.
Би хувьдаа итгэсэн учраас л байдаг биш байдаг учраас л итгэдэг гэдэгт итгэдэг.

Тэдний шалгуураар бол шашны философи үзэж метафизик судлахгүйгээр, хамаг амьтны төлөө биш хар амиа бодож ном уншуулж засал хийлгэхийг л мухар сүсэг гээд байх шиг.. 
Өөрөөр хэлбэл мухар биш сүсэг нь шашны философи судалж, арга дом, ном уншлага, арц хүж, маань мэгзэм зэрэгт итгэдэггүй хүнийг хэлээд байгаа бололтой. Чухамдаа бол ийм хүмүүсийг л жинхэнэ мухар сүсэгтэн гэлтэй..

Эзэн хичээвэл заяа хичээнэ. Эзэн өөрөө хичээхгүй байж ламаар заяагаа хичээлгэх гээд байгаа нь эзний бүтээлч бус арчаагүй зангийн буруу болохоос эзний сүсэг бишрэл, ламын арга домын буруу биш.
Санаа зөв бол заяа зөв гэдэг. Манай лам нарын хувьд буруу санаатай хүний заяаг нь засахаас илүүтэй санааг нь засдаг бол зүгээрсэн. Чухам үүн дээр л арга болоод хандлага, зорилго нь мухар юм даа.. Харин сүсэг бол яавч мухар биш шүү..
Гэр бүл, улс төр, ядуурал, түгжрээ, утаа гээд пигжирсэн хар стресс дунд байгаа манай сэтгэл зүйчгүй нийгэмд нэг бол бааранд очиж архи уух, эсвэл сүм гандан орох 2 л зам бий шүү дээ.
Ухаантай хүн болж үүнийг буруутгах, бурууг шашин руу, хүмүүсийн сүсэг рүү чихэх нь л мухар юм даа..

Monday, September 26, 2011

ГЕННЕСИЙН НОМОНД НҮЦГЭЛСЭН МОНГОЛ БӨХЧҮҮД гээд жаахан доош хийсэн маягтай нийтлэл уншаад..
Монголчууд геннисийг хүндэтгээд ч юм уу, түүнд багтчих юмсан гэсэндээ том жижиггүй хөөрцөглөсөн хэрэг биш шүүдээ.. Морин хуур, үндэсний бөхийг юнеско -д бүртгүүлэх дуулиан ч ялгаагүй цаагуураа соёлын дайн явагдаад байгаа хэрэг. 
Өвөр Монголчуудын үндэсний соёлоо авч үлдэх гэсэн тэмцэл, тэр соёлыг нь өөртөө нэгтгэн өөрийн болгож харагдуулах, (бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх) гэсэн хятадын бодлогыг няц цохих манай үндэсний соёлын тулаан гэж л харж байна даа.. Бид Монгол үндэсний бөхийг дэлхий дахинд биднийх шүү гэж тунхаглалаа..  Монгол хүн цаанаа л нэг барилдаанч байдаг. ямар ч туранхай хүн том биетэй гадаад хүнтэй барилдаад давдаг. Тэд уначихаад бүр учраа олохгүй гайхаад байдаг..
УИХ -н гишүүдээсээ авхуулаад хүн бүр нь барилдуул барилдчихдаг Монголчууд үндэсний спорт, соёлоо биднийх шүү гэдгээ зангарагтайхан үзүүлээд өгсөн.. тэгээл болоо..

Wednesday, September 7, 2011

Зарим нэг нийтлэл, хүмүүсийн бичсэнийг уншаад хариу өгмөөр аазгай хүрээд явдаг юм..
тэгсэн олон юм бичилтгүй энэ линкийг л тавьчихад болхоор боллоо..
http://ganzorigulziibayar.blogspot.com/2011/09/dialogue.html

Saturday, August 20, 2011

"Is US Vice President Joe Biden coming to sign a contract for dumping NUCLEAR WASTE in Mongolia? Young Mongolians say No to Nuclear" 21st of August, 2011 Sukhbaatar Square, Ulaanbaatar

We are young Mongolians who see our green steppes and... blue sky as the greatest treasure in the world. United with our conviction that nuclear waste is not welcome in Mongolia, connected with thousands other Mongolians through Facebook, today we come together to raise our voice.

Our concern has been growing with the increasing number of articles in national and international media about plans to bury nuclear waste in Mongolia. There is also lack of knowledge and misinformation about nuclear energy and waste among the public. Therefore, we would like to inform the public about dangers of nuclear waste and together raise our voice against any plans to import nuclear waste into Mongolia.

The event starts at 3 pm at Sukhbaatar square. All interested participants will receive information flyers, stickers and will get the opportunity to share their opinion through painting, learn how to make symbolic origami cranes and express ourselves through peaceful and creative ways.

We encourage everyone to come and unite for a NUCLEAR FREE MONGOLIA!


  
"Цөмийн хаягдлын эсрэг Монголын залуусын боловсролын өдөрлөг"

2011 оны 8 сарын 21, Ням гарагт 15.00-16.00 цагт
Сүхбаатарын талбай, Улаанбаатар хот


...Бид Монгол эх орондоо хайртай залуус. Нутагт маань цөмийн хаягдал
булахын эсрэг зүрх сэтгэлээрээ холбогдон интернетийн Facebook сайтаар дэлхийн өнцөг булан бүрт байгаа мянга мянган Монгол залуучуудтай нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг зорьж буй, “Монголын залуусын боловсролын өдөрлөг"-ийг таньтай хамт сонирхолтой, үр бүтээлтэй зохион байгуулахыг хичээж буй энгийн залуус.

Энэ өдөрлөгийг зохион байгуулах болсон гол шалтгаан маань гадны ба
дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголд цөмийн хаягдлыг хадгалах гэж байгаа нийтлэлүүд газар авч сэтгэл зовинуулан, нөгөө талаар Монголчууд маань цөмийн хаягдал, цөмийн эрчим хүч зэргийн талаарх мэдлэг мэдээлэл хомс байгаатай холбогдуулан нэг талаар мэдлэгийн далайд дусал нэмэх үүднээс, нөгөө талаар МОНГОЛ ЗАЛУУС ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ЭСРЭГ дуу хоолойгоо энх тайвны замаар иргэн таньтай хамтран энэ дэлхийн бүх оронд хүргэхийг зорьсон болой.

Та ч бас цөмийн хаягдлыг эх орондоо булахыг эсэргүүцэж байгаа бол энэ өдөр бидэнтэй нэгдэн хамтдаа зураг зурж, цаасан шувуу хийн цөмийн хаягдалд ҮГҮЙ гэж хэлцгээе.

Өдөрлөгийн хөтөлбөр:

  • * Бүх сонирхогчдод мэдээллийн хуудас, наадаг зураг зэргийг тараана
  • * Цаасан шувуу ямар түүхтэйг тайлбарлаж хамтдаа хийж сурцгаана
  • * Сэтгэгдлээ бусадтай хуваалцан зургаар ч илэрхийлж болно
  • * Таны бэлдэж ирсэн зураг буюу постерийг шалгаруулна
  • * Үзэл бодлоо хувцсаараа хамгийн сайн илэрхийлсэн хүн буюу бүлгийг
  • шалгаруулна
  • * Бүгд хамтдаа цөмийн хаягдлын эсрэг буюу NO NUCLEAR хэлбэрээр зургаа авахуулна. (Зургийг авахуулахад бүгд байх хэрэгтэй тул ирсэн хүмүүсийг 1 цагийн хугацаанд явалгүй хамт байхыг хүсье)

ЦӨМИЙН ХАЯГДАЛ БИДЭНД ХЭРЭГГҮЙ – ТАНД БАЯРЛАЛАА

Wednesday, June 29, 2011

Арваалж - tarantula

Өмнөговьд ийм аймар амьтан байдаг юм байна..
зурган дээр дараад томруулж хараарай..
Хазуулсан хүн үхдэг асар хүчтэй хортой, хазуулсан даруйд тэр хэсгийн махыг огтолж авдаг гэнэ.


Thursday, June 2, 2011

Аанхаа-н нийтлэл..

Аанхаа гоё бичсэн.. өмнөх нийтлэл нь ч мундаг.. Элбэгдоржид ардчилсан намын жирийн гишүүд нь, Энхбаярт ХУ намын жирийн гишүүд нь итгэдэг байсан шиг л итгэх юм даа..
Нам гэдэг тэнэг шалгуураар буруу зөвийг дүгнэх нь Монголд утгаа алдсан. Намууд нэрээс өөр ялгарах зүйлгүй болчихлоо шүү дээ.. Очиж очиж оюутнуудад мөнгө тараах гэж.. Ардын намын ерөнхийлөгч байсан бол энэ талаар Баабар яасан сайхан бахтай бичих байсан бол.. Гэвч манай Аанхаа Баабараас дутахгүй хүнд хүрсэн мундаг нийтлэл бичжээ.. Амжилт хүсье!
Элбэгдорж гэж туйлширдаг хүмүүс энийг нь уншаад, Монголын газар шороог хэрхэн зарсан тухай уншаад нэгийг бодох хэрэгтэй..

Friday, May 27, 2011

улс төр

Ихэнхи хүнд хамгийн чухал үзэл бодол нь шашин, гүн ухаан, амьдралыг үзэх үзэл аль нь ч биш.. Улс төр л байдаг мэт..

Миний хувьд ч ялгаагүй. Уг нь би тэгтлээ их улс төрждөг хүн биш л дээ. Гэхдээ бүхий л сэдвээр санал нийлдэг эхнэртэйгээ хүртэл улс төрөөс болоод муудалцахдаа хүртэл маргаж байснаа бодохоор улс төр гэдэг эвгүй эд байгаам шүү.. Мэдлэг, итгэл үнэмшил 2 -н хольц болхоор тэр байх. Дан мэдлэг бол мэдлэгийн хэмжээ илүүтэй нь багадаа тайлбарлаж өгөөд асуудал шийдэгдэнэ.. Мэдлэг багатай нь өөрийхөө хэмжээг бас мэдэхүйц байдаг.
Дан итгэл бол бас асуудалгүй.. Хүмүүс өөр шашинтай хүний итгэлд харьцангуй хүндэтгэлтэй ханддаг. Итгэл юм чинь ямар ч баримт нотолгоо хэрэггүй.

Улс төр энэ хоёрын холимог болхоор их яривагтай юм даа.. Тэгээд бас ямар ч хүнд ойлгомжтой санагддаг. Гүн ухаан, шашныг ихэнхи хүн мэдэхгүй, харин улс төрийг бүгд мэддэг шүү дээ. Одоохондоо улс төр ихэнхи хүний хувьд шашин, гүн ухаанаас хавьгүй илүү амьдралд нь нөлөөлж байна. Манайд, тэр тусмаа манай нам төрийхөнд.. Бүхэл амьдрал нь улс төрөөс хамаарсан хүмүүс ч бий л байх..

Улс төрийн бас нэг онцлог нь хувирамтгай. Өөрөөр хэлбэл хүнээс, улс төрчөөс хамааралтай. Шашин, гүн ухаан бараг л хөдөлшгүй үзэл баримтлалтай бол улс төрийг онолоос гадна улс төрч бүрдүүлдэг. Бие хүн нэгэнд нь таалагдахад нөгөөд нь таалагдахгүй. Нэг нь тэр хүнд итгэж байхад нөгөө нь эргэлзэнэ. Хүнийг хэмжих шалгуур нь ч хүн бүрийн хувьд ондоо болхоор улс төрийн хувьд нэгэн санаатай байх боломжгүй биз дээ.. Ерөнхийдөө хүмүүсийн нэг хэсэг нь социал талруугаа, нөгөө тал нь либерал талдаа.. Аливаа хамт олон дунд ч энэ харьцаа байж л байгаа..

Би аль нэг талыг илт дэмждэг бол эсрэг талыг дэмждэг хүмүүс надад нэг л таагүй хандаж эхлэнэ. Надад ч ялгаагүй дэмждэггүй чиг баримжаатай намын улс төрчид, тэр хүн нь сайн муу ялгаагүй нэг л таагүй санагддаг.

Анзаараад байхад улс төрөөс өөр салбарт олонд танигдсан хүмүүс улс төржөөд байх өөрсдөд нь хэрэггүйм шиг..

Эсрэг талых нь дургүйг заавал хүргэнэ. Бүр улс төр сонирхдоггүй хэсгийх нь ч дургүйг хүргэдэг байх. Нийт хүмүүст таалагддаг байсан хүн улс төржсөний гайгаар нэг хэсгийх нь дургүйг хүргэх хүсмээр зүйл биш л дээ.. Тэр тусмаа урлагийхан.. Ямар ч хүн өөрийгөө урлагийн хэдээс илүү улс төрийн мэдлэгтэй л гэж үзнэ. Ядаж л Жавхаа, Ариунаа, Сосорбарам, Эрэл хурд, Номин талстыхан нараас дээр л гэж бодно. Одоо дээр нь дуучин Болд орж байх шиг байна. Мань хэд өөрсдийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдсөн гэж төсөөлдөг байх л даа. Гэвч эсрэг намыг нь дэмждэг дурын баагий эдний улс төрийн үзэл бодлыг нулимхад бэлэн. Эхнэр нөхрүүд ч улс төрийн үзэл бодлоосоо болж салдаг шүүдээ. Хайртай байсан хүмүүс бие биендээ ямар ч үнэ цэнэгүй санагдаж, бие биедээ дургүй хүрч байхад, юун шүтдэг дуучин.. Бат-Эрдэнэ аваргыг ч гэсэн Монгол хүн бүр хүндэлж хайрладаг байсымдаг..

Friday, May 20, 2011

Шашаан гэж..

Хүмүүс твиттерт шашны талаар хэлэлцэж байна. Хэл загатнаад байхаар нь урьд бичиж байсан бичлэгээ аваад ирлээ..


- Манай шашныг дэлхийд ... -н сая хүн шүтдэг...
- Манай урсгал нь Христийн загалмайг аврал гэж үздэггүйгээрээ бусдаасаа давуу талтай...
- Уламжлалт сайхан шашинаа шүтэх хэрэгтэй...

Саяхан болтол шашин нь хар тамхи байсан болохоор тэр биз, бидний энэ талын ойлголт баахан зөрчилтэй..
Шашныг харьцуулна гэдэг өөрөө асуудал. Юугаар нь харьцуулахын?
Хорвоогийн үнэн гэж үзвэл аль нь илүү үнэн бэ? гэдэг шалгуур хамгийн оновчтой нь байх. Гэтэл шашны онцлогоор үнэн нь өөрөө итгэсэн эсэхээс хамаараа явчдаг. Энэ нь цаашлаад бид юунд яаж итгэдэг вэ болоо явчина..
Ихэнхи хүмүүс дээр байгаа шиг бүр марзан гэмээр шалгуураар шашныг харьцуулдаг. Яджаахад тэрүүгээрээ талцаа явчина. Сонголтоо яаж хийх нь тэдний хэрэг л дээ.. Гэхдээ энэ нь шашны тухай ойлголтыг улам төөрөгдүүлж байна. Аминист биш л бол яалтачгүй тухайн хүний амьдралд шашин маш их нөлөөтэй. Амиа хорлож үхэх үү, байх уу? үхэхдээ үхэр буугаа яахуу ийхүү? гээд тэр хүний амьдрал шашнаас ихэд хамааралтай болдог аргагүй чухал сонголт. Гэтэл зарим оронд хүүхдийг багаас нь шашинжуулаад сонголт хийх эрх чөлөөг нь булаан авдаг. Уул нь бүх хүн эрх чөлөөтэй. Бурхнаас ч юмуу бидэнд өгсөн агуу хувь хишиг юм.

Үнэндээ ямар ч шалгуур тавьсан аль ч шашин тэрийг чинь хангана. (эсвэл Буддист ламаар америк чөтгөрийг, христ ламаар Монгол чөтгөрийг даруулж үзхиймүү? ) Аль нэгийг нь илүүд үздэг нь бид үлдсэн хэдийг хангалттай мэддэггүйнх. Тэгэхээр сонголт хийхэд шалгуур хангалтгүй болоод байгааз? Тэгвэл харьцуулалт хийхгүйгээр хэрхэн сонголт хийх вэ? Бүр сонголт хийх үү, хийхгүй юу гэсэн "сонголт" хийж ч магадгүй. Хэрэв итгэл зөвхөн оюун ухааны логик тооцооллоос хамаардаг бол энэ мэтчилэн хэцүү болно. Яахав тэр талаас нь аваад үзье л дээ:
Шашны сургаалыг мэдлэг гэж бодоод сонголтоо хийе гэсэн ч бас асуудал.
Библи, Коран, Буддагийн сургаалыг гялс уншчаал сонгоол сонгоол явчдаг бол ч яахуу. Шашны сургаалын хувьд аль түрүүлж мэдсэндээ талтай хандах гээд байдаг. Түрүүлж орсон мэдлэг нь тархинд суугаад тархи тэр мэдлэгийн дүрмээр сэтгэж эхэлнэ. Яг хэл сурч байгаа юм шиг. Анх сурсан хэлээрээ сэтгээд байвал шинэ хэл сайн сурч чадахгүй. Яг зэрэгцүүлээд судалж болох л юм. Тэгвэл сонголт хийхэд бүр ч хүнд болох байх, шашин бүрд агуу зүйлс, үнэний хувилбарууд оршин байдаг. Сонголт гэдэг чинь нэгийг нь аваад нөгөөг орхихын нэр. Эцэстээ юунд ч итгэж чадахаа байсан атейст гарах байлгүй. Зовлонтой нь нэгтгэж ойлгоё гэхээр бие биеэ үгүйсгээд байдаг. Явж явж тархи гээч эрхтний ажиллах зарчим нь логик болохоор сургаалиа аль логиктой тайлбарласан нь хүний итгэл хүлээгээд байх шиг.
Бид шинжлэх ухаанд шууд л итгэдэг шүү дээ. Ямар нэг юм нотлох болвол ШУ -р батлагдсан гэж амы нь таглана. Эргэлзээгүй нотолгоо болдог учир нь ШУ -ний үндэс нь логик юм. ШУ -ч биш бүхэл хорвоо ертөнцийн утга нь логик шүү дээ. Биш гээд маргасан ч тэр чинь логикгүй бол тэгээл явцгүй. Илэрхий худлаа зүйлийг ч логиктой тайлбарлачихад шууд л итгэдэг. Энэ санаагаа итгүүлэхийн тулд би логиктой ярихаас аргагүй.. Тэгвэл хамгийн логиктойгоор нь ШУ -г шүтвэл яасийн? Зарим нь Эйнштэйний зурагны өмнө залбирал үйлдэх тухай бодож байж магадгүй. Аугаа их дээд нэгэн зүйлийг мэдрэх, түүний өмнө мөхөс мэт мэдрэмж бүгдэд л төрдөг.
Гэвч 500 -д жил судалсан хамаг ШУ -ний маань тайлбарлаж чадахгүй зүйл улам л ихсээд байна. Ямартаа ч логикын хувьд хамгийн зөрчилгүй үнэн бол Cogito ergo sum. (Сэтгэж байна, тиймээс би оршиж байна. Р.Декарт.)
Хэнд ч ойлгогдохоор энгийн түвшинд би сонголт хийх шалгуураа бүхнийг, эсрэг үзлээ ч өөртөө шингээсэн нэгдмэл, цорын ганц, хувиршгүй байхаар тавина. Тэгээд "олж харах" -ыг хичээнэ дээ..

Sunday, May 15, 2011

Нам гүм сайхан өдөр.. хүүтэйгээ гэр сахиад, гиүрээд, жаргаад суужийна.. цонхоор нар тусаал, нар үүлний цагуур оронгуут гэрэл бүдэгрээл, нарны хурц туяа бүдэгрэнгүүд бараг харанхуулчих шиг санагдаал, төд удалгүй цонхоор дахин нарны хурц туяа тусаал..
Гадаа хүүхдүүд шуугилдаад, гэрт Бахын хөгжим.. Жоохон хүүхдэд Бахын хөжгим сайн гэж сонсоод..

тэгээд нэт орсон чинь нэг блог дээр ийм үг байхым даа..

Happiness is not a destination, it is a way of life.

Friday, March 25, 2011

Цинцирринн..

Хунт нуурын хамгийн дуртай хэсэг..
Энэ аялгуу, хөгжмүүд, сүүл хэсгийн сүрлэг үлээвэр найрал хөгжмүүд, ... эзэмдэх шиг л болдын.. кк

Swan Lake Danses des cygnes by bayasum

Чайковский үнэхээр агуу.. Хүүдээ одооноос Чайковскийн хөгжмүүдийг сонсгох гэж байгаа.. Гоё дуугаралттай өсгөгч эсвэл гэрийн театртай болжугаад.. Вивалдиг ч бас..

Тэгээд том болсон хойно нь Хунт нуурыг үзүүлнэ гэжугаа.. Анх Хунт нуурыг үзсэн сэтгэгдэл, мэдрэмжийг минь амтлах боломжийг олгох санаатай..
Яааа... тэр мөч давтагдашгүй, ер бусын байсийшүү.. бүүүр түүр багын дурсамж асссар тодоор мэдрэгдэх шиг, эсвэл урьд насандаа очсон юм шиг, зүүдлээд ч байгаам шиг.. 3 удаа хөгжим надад тийм ер бусын мэдрэмж төрүүлж байсын. Бие маань бүхлээрээ чих болцон юм шиг л.. Тэгээд багадаа л тэр хөгжмүүдийг сонсож байсын байлгүй гэж  өөртөө тайлбарласан. Оросын сувгаар балет гардаг байсан даа.. дээр үед.. Бас Шелкунчикын нээх хөөрхөн хүүхэлдэйн кино ч байдаг..

Thursday, March 24, 2011

шоокров..

ҮНЭЛЭГДЭХ  Орчин үед Монгол түмний өмнө хийсэн бүтээсэн зүйлээрээ асар их үнэлэгдэж байгаа сайхан хүн бол Намбарын Энхбаяр мөнөөс мөн. Тэр хүний Монгол түмний өмнө бүтээсэн гавъяа зүтгэл, сайхан үйл хэрэг мөнхөд мандан бадарч явах болтугай!

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 484



тайлбаргүй.. 


эх сурвалж: Энхбаярын гурван гавъяа

Monday, March 21, 2011

Хөшөө

Сүхбаатарын хөшөөний дэргэдүүр явж таараад.. Уг нь анх босгохдоо нар мандах зүг рүү харуулсан энэ тэр гэж сонсож байсын..?
Нар зүүн хойноос гардаг болцымуу? эсвэл үлгэрт гардаг шиг уулын оройд туссан нар луу харуулвуу? эсвэл Central tower нарыг хаасын болуу? яалтачгүй л зүүн хойшоо харцан байхымдаа.. уг нь зүгийн муу зүүн хойд биддээ.. эсвэл энэ жил суусан суудлын зүг чиг нь ийм юм болуу..

Бидний улс эв саналаа нэгтгэн ... гэж эхэлдэг энэ агуу үг шүү.. Монгол хүн бүр эрхэмлэн дээдлэх, уриа үг. Төв талбай дээр дуурсахаас ч аргагүй. Харин Сүхбаатар жанжин хаашд өөрөө хэлээгүй юм чинь үгнийх нь ардах Сүхбаатар гэдгий нь авчуул тэ..

Thursday, March 17, 2011

ухааны шалгуур

Ухааны шалгуур нь юу байж болох вэ?
Жишээ нь хоёр маш ухаалаг хүн байг. Тэр хоёрын аль нь илүү ухаантайг хэрхэн шалгах уу?
Ухаан гэдэгт сэтгэн бодох чадвараас ахвуулаад мэдлэг, мэдрэмж, хүнлэг сэтгэл гээд бүгдийг хамруулж ойлгоод байгаан.
Энэ талаар эхнэртэйгээ ярилцаж үзээд ертөнцийн түгээмэл (нэгдмэл) үнэнд ойрхон, түүнийг илүү ухаарсан нь илүү ухаантай гэдэг дүгнэлтэд хүрлээ л дээ..

Тэгээд энэ шалгуураар хамгийн ухаалаг хүмүүст Будда, Христ тэргүүтэй гэгээнтнүүдийг тодруулаад байна.
Та бүгдийн шалгуур юу вэ? тэгээд тэрхүү шалгуураар хамгийн ухаалаг хүмүүс нь хэн бэ?

Sunday, February 27, 2011

Амбиц..

Би эрх чөлөөнд учиргүй дуртай юм шиг байгаам.. Амбиц алга.. Томрох тусам бүтэцлэгдсэн хариуцлагад баригдана. Уг нь ч хариуцлага гэдэг нөгөө талаар хүссэнээ бүтээх эрх чөлөө боловч би тиймэрхүү зүйл бүтээх хүн биш болтой. Нөгөө талаар багын мөрөөдлөө биелүүлэхэд саад болох юм шиг санагдаад, алдахад хариуцлага бага, онц идэвхи багатайхан ажиллаж байна даа. Хүн ямар нэг зүйлд өөрийгөө зориулах тусам түүнээсээ хүссэн хүсээгүй хамааралтай болдог. Ажил, албан тушаалаас хамааралтай болчуул юун эрх чөлөө.. Яг яс юман дээр аль хэдийн ажлаасаа асар хамааралтай болчоод байгаа л даа хэхэ..

бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө таниулах энэ тэр гэсэн хангагдаагүй хүслүүд байх нь байна. Гэхдээ хэдэн гол хүмүүс минь намайг мэддэг байхад хангалттай гээд бодцон л доо.. Угаасаа тэдэндээ хүлээн зөвшөөрөгдчихөд л болчих тийм хүмүүс л дээ..

Тэхээр миний амбиц энэ хүрээд дуусчих шиг болохын.. Хөгширсөн хойноо харамсах вий дээ.. кк

Saturday, February 19, 2011

Сүнсний талаар бодлууд..

Сүнс боддог уу? 
Эсвэл тархи л боддог уу?
Сүнс харьцуулалт хийж чадах уу? Эсвэл бидний тархи л үүнийг хийдэг үү?
Харьцуулалт хийхийн тулд санах ой зайлшгүй. Сүнс memory -той юу? Memory той бол тархи шиг түүн дээрээ үйлдэл хийж чадах уу? 

Saturday, January 29, 2011

жаргал зовлон жаргал..

Нэлээн дээр зангга -н блогоос зовлон жаргалын тухай уншсан юм. Дракула гүнтэн олон ядуусыг байшинд хийгээд шатаажээ. Учир нь ядуус зовлонгоосоо салахыг хүссэн байна..
Бидний нийтлэг ойлголтоор хүсэл биелэх үед төрөх мэдрэмжийг л жаргал гээд байх шиг. Тэгтлээ их хүсээгүй байхад тохиолдсон сайн сайхан зүйл жаргалтай санагдах уу? Харангадах шахсан хүн жижиг горхитой тааралджээ.. Тэр горхиноос ус уух үед чухам нэг жаргах шиг л болж. Ханатлаа ууж аваад цааш явтал мэлтэлзсэн цэнгэг устай нуур таарав. хэдий сайхан зүйл ч гэлээ тэгтлээ баярлаж жаргаагүй нь лав. Мөн зовлонтой ч биш.. цангаж байх үедээ өөрөөр хэлбэл усыг маш их хүсч байсан үедээ л зовлонтой байсан.
Хүсэл хэрэгцээнээс хамаарах энэ хоёр мэдрэмжийн дунд эргэлдсээр насыг элээх юм даа. Их автсан үедээ амьдралыг энэ хоёроор л ойлгож нэг рүү нь тэмүүлэх хэрээрээ нөгөөг нь нөхцөлдүүлнэ.
Гэтэл энэ хоёрын дунд шал өөр нэг орон зай байх шиг.. Хүсэлгүй, хүсэх зүйлгүй болсон хүн л байж чадах тийм орон зай. Тэр орон зайд орохиймсон гэдэг "хүсэл" нь өөрөө тэндээс холтгох шалтгаан болдог тийм нэг орон зай. тэнд л жинхэнэ жаргал байх биз.. Тэр жаргал бол зовлонгүй жаргал. Хэрэв тэрийг жаргал гэвэл одоо байгаа бидний амьдрал зовлон болж таарна. Тэгэхээр жаргал гэдэг нэр ч тохирохгүй тийм төгс төлөв байдал. Тийм байдалд өөрөөрөө дүүрсэн, өөрийгөө ухамсарласан хүн очиж чадах байх.. бүх зүйл өөрт нь байдаг хүн өөр юу хүсэх вэ дээ?
Ихэнхи хүмүүс хүсэлгүй болохыг хүсмээргүй зүйл гэж боддог. "Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг" гэсэн афоризм ч байдаг. Энэ бол материаллаг баялгаар л хүслээ гүйцээх гэж оролдсон хүний тухай яриа. Хүслээ хангах зүйлээ өөрөөсөө гадна, материаллаг баялгаас хайж, авч болох  бүх зүйлийг гүйцээсэн хүний хүсэл нь дуусаад амьдрал нь сонирхолгүй, уйтгартай санагдаж, залхана. Ийм хүн хүсэлгүй юм шиг боловч үнэн хэрэгтээ сэтгэл нь юуг нь мэдэхгүй нэгэн зүйлийг туйлаас их хүсч байдаг. Өөрсдөө ухамсарлаагүй сэтгэлийн гүнд байх энэ хүсэл тэднийг ийм зовлонтой болгодог биз. Хүсэл нь тодорхой бол хүн түүнийхээ төлөө тэмцэж аз жаргалаа бүтээнэ. Өнөө цагт материаллаг баялаг хүний нэг насны амьдрал хүрч гүйцэхээргүй олон янз болж шинэ зүйлсийг тасралтгүй бүтээн, тэр мэдээллийг нь бүгд авч байдаг болохоор нэг хүслээ гүйцэлдүүлэхэд өөр нэг хүсэл төрнө. тэдгээр хүсэлдээ ч хялбархан хүрч бяцхан жаргалыг амталсаар сайхан л амьдарцгааж байх шив дээ..

үргэлжлэл бий..