Saturday, January 29, 2011

жаргал зовлон жаргал..

Нэлээн дээр зангга -н блогоос зовлон жаргалын тухай уншсан юм. Дракула гүнтэн олон ядуусыг байшинд хийгээд шатаажээ. Учир нь ядуус зовлонгоосоо салахыг хүссэн байна..
Бидний нийтлэг ойлголтоор хүсэл биелэх үед төрөх мэдрэмжийг л жаргал гээд байх шиг. Тэгтлээ их хүсээгүй байхад тохиолдсон сайн сайхан зүйл жаргалтай санагдах уу? Харангадах шахсан хүн жижиг горхитой тааралджээ.. Тэр горхиноос ус уух үед чухам нэг жаргах шиг л болж. Ханатлаа ууж аваад цааш явтал мэлтэлзсэн цэнгэг устай нуур таарав. хэдий сайхан зүйл ч гэлээ тэгтлээ баярлаж жаргаагүй нь лав. Мөн зовлонтой ч биш.. цангаж байх үедээ өөрөөр хэлбэл усыг маш их хүсч байсан үедээ л зовлонтой байсан.
Хүсэл хэрэгцээнээс хамаарах энэ хоёр мэдрэмжийн дунд эргэлдсээр насыг элээх юм даа. Их автсан үедээ амьдралыг энэ хоёроор л ойлгож нэг рүү нь тэмүүлэх хэрээрээ нөгөөг нь нөхцөлдүүлнэ.
Гэтэл энэ хоёрын дунд шал өөр нэг орон зай байх шиг.. Хүсэлгүй, хүсэх зүйлгүй болсон хүн л байж чадах тийм орон зай. Тэр орон зайд орохиймсон гэдэг "хүсэл" нь өөрөө тэндээс холтгох шалтгаан болдог тийм нэг орон зай. тэнд л жинхэнэ жаргал байх биз.. Тэр жаргал бол зовлонгүй жаргал. Хэрэв тэрийг жаргал гэвэл одоо байгаа бидний амьдрал зовлон болж таарна. Тэгэхээр жаргал гэдэг нэр ч тохирохгүй тийм төгс төлөв байдал. Тийм байдалд өөрөөрөө дүүрсэн, өөрийгөө ухамсарласан хүн очиж чадах байх.. бүх зүйл өөрт нь байдаг хүн өөр юу хүсэх вэ дээ?
Ихэнхи хүмүүс хүсэлгүй болохыг хүсмээргүй зүйл гэж боддог. "Хүсэл дууссан газар хүн өөрөө дуусдаг" гэсэн афоризм ч байдаг. Энэ бол материаллаг баялгаар л хүслээ гүйцээх гэж оролдсон хүний тухай яриа. Хүслээ хангах зүйлээ өөрөөсөө гадна, материаллаг баялгаас хайж, авч болох  бүх зүйлийг гүйцээсэн хүний хүсэл нь дуусаад амьдрал нь сонирхолгүй, уйтгартай санагдаж, залхана. Ийм хүн хүсэлгүй юм шиг боловч үнэн хэрэгтээ сэтгэл нь юуг нь мэдэхгүй нэгэн зүйлийг туйлаас их хүсч байдаг. Өөрсдөө ухамсарлаагүй сэтгэлийн гүнд байх энэ хүсэл тэднийг ийм зовлонтой болгодог биз. Хүсэл нь тодорхой бол хүн түүнийхээ төлөө тэмцэж аз жаргалаа бүтээнэ. Өнөө цагт материаллаг баялаг хүний нэг насны амьдрал хүрч гүйцэхээргүй олон янз болж шинэ зүйлсийг тасралтгүй бүтээн, тэр мэдээллийг нь бүгд авч байдаг болохоор нэг хүслээ гүйцэлдүүлэхэд өөр нэг хүсэл төрнө. тэдгээр хүсэлдээ ч хялбархан хүрч бяцхан жаргалыг амталсаар сайхан л амьдарцгааж байх шив дээ..

үргэлжлэл бий..

3 comments:

  1. за ээмр филсоопически юм бичжээ.

    санаа ээмр нийллээ.

    му komment гэвэл ийм байна: материаллаг зүйлээс татгалзах нь, материаллаг өөрөө төвөгтэй мэт санагдаж зугатах нь бас л материаллаг бусыг хүсэх хүсэл юм даа.. энэ ч бас хүнийг зовоох зовлон гэж боджийн.. материаллагаас татгалзахгүй, материалгүй бол гуниж гутахгүй, өөрөөр хэлбэл мат, мат бус 2 ялгаагүй, аль нь ч санааг нь зовоохгүй байх тийм төлөвт гэгээрсэн хүмүүс очсон байдгийм шиг билээ. Тиймээс ч тэд элдэв юмаар дутахгүй суудаг.
    Нөгөө талаар аз жаргал гэдэг угаасаа өөр зүйлд сатаарахгүйгээр яг тэр мөчөө, яг байгаа орчноо мэдрэх, уусах тийм оюун санааны төлөв юм шиг байгаам,бид хааяа, заримдаа л тийм байж чаддаг бол тэр гэгээнтнүүд үргэлж мөч болгондд тийм байж чаддаг шиг байгаам, сэтгэл санаа ганц ч мөч алдахгүйгээр тэр мөчдөө тухайн орчин, хийж байгаа зүйл, сэтгэл санааны байдлаа цаг үргэлж мөч тутамд мэдэж байх нь тэр гэгээрэл юм шиг байгаам, харин бидэнд тийм байдал хааяа тохиолддог, түр зуурын гэгээрэл гэхиймуу,,хэхэ.. зэнд суралцана гэдэг ч мөн тийм байхыг л дадуулах зорилготой.. их нуршуу юм болчлоо..
    нана

    ReplyDelete
  2. нэг юм орхчиж: мөч тутамд яг хийж байгаа юмаа, эсвэл тухайн орчноо шагшин мэдэрч байгаа хүнд мэтериаллаг зүйлийг бодох, хөөцөлдөх, эсвэл түүнээс татгалзах цаг зав яаж байхавд, түүнчлэн мат мат бусын тухай бодох ч чөлөө зай гарахгүйздээ,ххэ..
    ...яммммар аз жаргалтай байна аа.. гээл өөрийн эрхгүй бодогддогшт, тэгсгээл тийм төлөв байдал алга болоол өөр бодол үргэлжлээл хэвийн байдалдаа орчдог,хэхэ..
    ямар аз жаргалтай байна аа, гээл бодонгуутаа шууд л энэ хэр удаан үргэлжлэх бол, эсвэл удаан үргэлжлээсэй, дандаа ийм байхиймсан гээл бодчих л юм бол одоо байгаагаасаа холдоод ирээдүй рүү үсчээд, нэг ёсондоо ирээдүйдээ санаа зовоод эхэлчиж байгаа хэрэг болно доо, тэхээр яаж аз жаргалыг мэдрэх вдээ.. аз жаргал гэдэг тэхээр материаллаг, материаллаг бустай хамааралгүй болж таараад байгаам... байгалийг харж аз жаргалтай болдог шиг.. гоё сайхан эд зүйлийг харж эдэлж аз жаргалтай болж болно.. гэхдээ шунаж л болохгүй байх

    ReplyDelete
  3. Бичлэгүүд чинь их таалагдлаа, Өнөөдөр энд өнжлөө. /Хамаг ажил алдуулчихлаа байна :D
    Үргэлжлэлийг нь хүлээж байна...
    Үргэлжлэлд юун тухай байхыг нь ийг нь давхар захиалчихдаг юм билүү.

    Хүсэл нь зовлонг үүсгэнэ. Хүсэл биелэгдэхэд жаргана. Байнга жаргалтай байхыг хүсвэл хүсэхээ болино. Гэтэл хүсэхээ байхаар хүн өөрөө дуусна гээд байдаг. Зөвхөн материаллаг зүйл хүсдэг гэхээсээ илүү ерөөсөө материаллаг бус зүйлийн хүсэл ч хэрвээ байхгүй болчихвол хүн байхын утгагүй болчих гээд байдаг. Жирийн хүний хувьд шүү. Харин дуусахын өмнө ч юм уу хаана ч юм хүн өөрөөрөө дүүрэхээр нэг орон зайд орох гээд байгаа бололтой. Төгс төгөлдөр, Буддизмд гэгээрэх гэж нэрлэдэг.
    Яагаад ч юм гэгээрэлд хүрэх Буддын арга зам нь бодоход зөв юм шиг мөртлөө, хүн хэзээ ч хүрч чадахгүй хийсвэр ойлголт юм шиг санагддаг. Би Буддизмыг худлаа буруу гээгүй шүү. Гэгээрэлд хүрэх гэж үүнийг хэлнэ гээд нэлээн няхуур томъёолчихож болдог ч харин хүн өөрөө хэзээ ч тэнд хүрч чадахгүй. Учир нь амьд байгаа цагтаа хүн хүсэхээ болино гэж хэзээ ч байхгүй. Хүсэл нь зовлонг төрүүлнэ ,,, бла бла гээд тэгээд гэгээрэлд хүрээд нирваан болно. Энд хүний нэг мөн чанарыг тооцоолоогүй юм шиг санагддаг. Амьд хүн цаг хугацаанаас ангид байж чадахгүй хэсэгхэн зуур бясалгаад тэгээд цаг нь болоход хүсээд эхлэнэ. Тиймээс тэр гэгээрлийн орон зайд амьддаа хэзээ ч очихгүй. Хүн хэзээ ч Будда болохгүй. Ингэхэд Будда яг үнэндээ гэгээрсэн бол уу гэсэн хөгийн бодол заримдаа төрөөд байдгийн. Чи юу гэж бодож байна... За мангар урт мөртлөө ганцхан үгээр хариулцан ч болохоор асуулт тавьдаг байшд. Товчлоод ойлгочихоорой. :D
    Дараагийн асуулт нь :D Мел Гибсоны Маяачуудын тухай нэг кино байдаг. Киноны эхэнд нэг Индиан өвгөн үлгэр ярьдаг. Утга нь хүний Тэнгэрбурханаас олгогдсон оюун ухаан хүч чадалд атаархсан чононд шар шувуу "хүн гэж амьтаны дотор хэзээ ч үл дүүрэх асар том хоосон зай бий болсноороо хөөрхийлөлтэй" гэж хэлэн тайвшруулдаг. Мел Гибсон Христиан хүн. Христианчууд энэ хоосонг Тэнгэрбурхан өөрийн хайраар дүүргэдэг гэж үздэг. Харин Буддизмд эсвэл чи л тэгж хэлсэн үү, Хүн энэ хоосноо өөрөөрөө дүүргэнэ гэж хэлсэн байна. Хүн өөрөөрөө яаж дүүрэх вэ. Дүүрлээ гэж төсөөлөх гэхээр л Будда биш үхэр болчоод болж өгөхгүй юм.
    За одоо гурав дах асуулт гсн... :D

    ReplyDelete