Saturday, February 19, 2011

Сүнсний талаар бодлууд..

Сүнс боддог уу? 
Эсвэл тархи л боддог уу?
Сүнс харьцуулалт хийж чадах уу? Эсвэл бидний тархи л үүнийг хийдэг үү?
Харьцуулалт хийхийн тулд санах ой зайлшгүй. Сүнс memory -той юу? Memory той бол тархи шиг түүн дээрээ үйлдэл хийж чадах уу? 

9 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Сунсийг би универсал мэдээллийн орны индивидуал илрэл гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл индивидуал мэдэллийн орон гэсэн үг. Харин сүнсний процессор нь Тархи. Тархи сүнсээр дамжуулж Универсал мэдэллийн оронтой харилцдаг. Зөвхөн мэдээллийн орон ч биш энергийн оронтой харилцана. Тархи тэрхүү мэдэллийн оронтой харилцах буюу нэгдэхийг онгод орох, эсвэл транс-д орох, магадгүй гэгээрэх гэж ойлгоод байх шиг. Тархи л ой тогтоолттой харин сүнс бол хязгааргүй мэдээллийн орны нэг дусал нь байх. Тэгэхээр сүнс тархиар дамжуулж бодит байдалтай харилцдаг гэж ойлгож болох мэт. Харин тэрхүү хэмжээ хязгааргүй Мэдээлэл - Эрчим хүчний оронг би хувьдаа Мөнх Тэнгэр гэж ойлгодог. Харин түүний салшгүй хэсэг - индивидуал илрэл нь бидний Сүнс. Зөвүү?....

    ReplyDelete
  3. та хоёрын комментыг уншаад хүн бүр л сүнсний талаар өөр өөрсдийн төсөөлөлтэй байдаг мэт санагдчилаа.. миний төсөөлөл нэг иймэрхүү байдын.. http://erhem.blogspot.com/2008/12/blog-post_13.html энд яриад байгаа мэдрэмжийг хүлээн авагч тэр субьект нь..

    ReplyDelete
  4. Your blog is great你的部落格真好!!
    If you like, come back and visit mine: http://b2322858.blogspot.com/

    Thank you!!Wang Han Pin(王翰彬)
    From Taichung,Taiwan (台灣)
    WELCOME

    ReplyDelete
  5. Хэрэв сүнс гэж байдаггүй бол тархи бодоод санаад бүхнийг хийдэг, хүн үхэхэд бас тархи үхдэг байх л даа.

    Гэхдээ миний бодлоор бол сүнс гээч зүйл нь дангаар удаан оршиж байх, санах ой зэрэг нь хэврэг учир тархи гээд бодит зүйлийг ашиглаад үүнийгээ гүйцэлдүүлдэг байх гэж боддог. Тархи үхмэгц мэдээллийн өөрт багтааж чадах хэрэгтэй хэсгийг аваад дараагийн тархийг олж байрлаад ч юм уу нэг тиймэрхүү :p

    ReplyDelete
  6. Айтар их сонирхол татсан хэрэг байх нь.

    ReplyDelete
  7. Миний бодлоор шинжлэх ухааны танин мэдэхүй сүнсийг тодорхойлж чадаагүй байгаа /чадсан ч мань мэт нь ойлгохгүй байж мэднэ/ тул мэдэгдсэн зүйл мэдэгдээгүй зүйл хоёрыг харьцуулахад их төвөгтэй юм байна. Шашинлаг байдлаар хандах гэхээр сүнсний тухайд Буддизмын болон монотейзмын 2 өөр ойлголт байна. Монотейст талаас нь харвал сүнс Тэнгэр эцэгийх, харин тархи газар ээжийх. Бид энэ хоёрын нийлбэр өнөөхөндөө газар ээжийнхээ хэвлийд байна. Удахгүй энд үлдээх хэсгээ орхиод эцэгтээ очино. Тэр үед зөвхөн газарт байхдаа шаардлагатай тархины хийдэг бодох, санах ой, харьцуулалт, санах ойгоо ашиглаж хийдэг үйлдэл гэх мэт газрын юм тэнгэрт шаардлага байхгүй байх. Хэрвээ шаардлагатай байсан бол бид энд ч түүнийг ямар нэг хэмжээгээр ашиглаж болох байсан. Хэрвээ тэрнийг ашиглаж байгаа бол тодорхой хэмжээгээр мэдрэх л байсан. Харин Буддизмын сүнс эргэж төрөөд байдаг хэсэгт би итгэж чаддаггүй л дээ. Сүнс санах ойгүй тул эргэж төрснийхөө дараа урд насаа мэддэггүй гэж болох л юм. Тэгвэл санах ой шаардлагагүй оронд очиж үзсэн сүнс эргэж төрөх шаардлага нь юу байсан юм бол гэж санагддаг.
    Ерөөсөө анхнаасаа сүнс тэндээс яах гэж энд ирснээ нэг тархи олж аваад үйлээ үзээд байгаа юм бэ гэдэг асуулт аандаа урган гарахаар тэрэнд төгс хариулт өгдөг ном чинь Библи биш үү.

    ReplyDelete
  8. хүү: Манай бөө найзын ярьдагаар бол сүнс санах ойтойм шиг байлээ.. физик утгаар нь би сайн төсөөлөхгүй л байна.

    Урсок: харин тхх.. тархи сүнс хоёрын маань аль нэг нь айхтар их сонирхоод..

    Гантулга: Буддизм үйлийн үрийн онолоор бүхнийг тайлбарлийшд..
    Библи бүтээгчээр бүхнийг тайлбарладаг шиг..
    аль аль нь алдаагүй, логиктой, бүрэн дүүрэн, бас амьдрал дээр батлагдана :D ...

    ReplyDelete
  9. Сүнсний санах ой буюу физик багтаамжыг интернэттэй зүйрлэмээр санагдаад байхын. Интернэтэд өчнөөн олон мэдээлэл байгаад, чи тэрэнд хандаж, авч чадаж байгаа хирнээ тэр мэдээлэл чиний компьютерийн хард диск дээр бодитоор байхгүй шүү дээ. Хэн бүхэнд тодорхой бус хаа нэг газар эдгээр мэдээллийн далай хадгалагдаж байдаг. Тэгэхээр сүнсний физик тархи гэдэг нүдэнд үзэгдэхгүй, хүн болгонд ойлгогдохгүй хэлбэрээр оршин байдаг гэж бодож байна. Тэгэхээр сүнс боддог, харьцуулдаг, сэтгэдэг гэж бодож байна.

    ReplyDelete