Sunday, February 27, 2011

Амбиц..

Би эрх чөлөөнд учиргүй дуртай юм шиг байгаам.. Амбиц алга.. Томрох тусам бүтэцлэгдсэн хариуцлагад баригдана. Уг нь ч хариуцлага гэдэг нөгөө талаар хүссэнээ бүтээх эрх чөлөө боловч би тиймэрхүү зүйл бүтээх хүн биш болтой. Нөгөө талаар багын мөрөөдлөө биелүүлэхэд саад болох юм шиг санагдаад, алдахад хариуцлага бага, онц идэвхи багатайхан ажиллаж байна даа. Хүн ямар нэг зүйлд өөрийгөө зориулах тусам түүнээсээ хүссэн хүсээгүй хамааралтай болдог. Ажил, албан тушаалаас хамааралтай болчуул юун эрх чөлөө.. Яг яс юман дээр аль хэдийн ажлаасаа асар хамааралтай болчоод байгаа л даа хэхэ..

бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийгөө таниулах энэ тэр гэсэн хангагдаагүй хүслүүд байх нь байна. Гэхдээ хэдэн гол хүмүүс минь намайг мэддэг байхад хангалттай гээд бодцон л доо.. Угаасаа тэдэндээ хүлээн зөвшөөрөгдчихөд л болчих тийм хүмүүс л дээ..

Тэхээр миний амбиц энэ хүрээд дуусчих шиг болохын.. Хөгширсөн хойноо харамсах вий дээ.. кк

4 comments:

  1. Хөөе Баясаа!
    Үүдэнд цаг хугацааны машинаар ирсэн хөгшин Баясаа чамайг дуудуулж байна. Гартаа бейсбоолын цохиур барьсан байна лээ шүү...

    ReplyDelete
  2. ...багын мөрөөдлөө биелүүлэхэд саад болох юм шиг санагдаад, алдахад хариуцлага бага, онц идэвхи багатайхан ажиллаж байна даа. Хүн ямар нэг зүйлд өөрийгөө зориулах тусам түүнээсээ хүссэн хүсээгүй хамааралтай болдог...

    мөрөөдөлдөө өөрийгөө зориулчаач

    ReplyDelete
  3. Ганбаа: өөдөөс нь бас нэг цохиур бариал гарахаас.. :P

    me: наана нь зохицуулах бас бус ажил, бас тэр мөрөөдлөө бүтээх мөнгө хэрэгтэй байгаамаа.. удахгүй байх л гэж найджийна..

    ReplyDelete
  4. Надаа л лав хүлээн зөвшөөрөгдцөн шд!
    Ганбаатрыг болибоолын цохиур гэж уншаад татаж унахаа шахлаа, ёоое..
    Нөгөө эргэлддэг ин янгий чинь шаахкаад ороод ирсэн чинь байхкуйн, оргиор нь яаж олхуу?
    Нити

    ReplyDelete