Thursday, March 17, 2011

ухааны шалгуур

Ухааны шалгуур нь юу байж болох вэ?
Жишээ нь хоёр маш ухаалаг хүн байг. Тэр хоёрын аль нь илүү ухаантайг хэрхэн шалгах уу?
Ухаан гэдэгт сэтгэн бодох чадвараас ахвуулаад мэдлэг, мэдрэмж, хүнлэг сэтгэл гээд бүгдийг хамруулж ойлгоод байгаан.
Энэ талаар эхнэртэйгээ ярилцаж үзээд ертөнцийн түгээмэл (нэгдмэл) үнэнд ойрхон, түүнийг илүү ухаарсан нь илүү ухаантай гэдэг дүгнэлтэд хүрлээ л дээ..

Тэгээд энэ шалгуураар хамгийн ухаалаг хүмүүст Будда, Христ тэргүүтэй гэгээнтнүүдийг тодруулаад байна.
Та бүгдийн шалгуур юу вэ? тэгээд тэрхүү шалгуураар хамгийн ухаалаг хүмүүс нь хэн бэ?

2 comments:

  1. Ухаантай хүн гэдэг цагийг нь олж зөв шийдвэр гаргаж чаддаг хүн гэж ойлгодог. Нилээн практик маягийн харагдаж байж болох ч, амьдрал дээр хүнийг ухаантай, мунхаг эсэхийг таньж мэдэх хэцүү шүү дээ. Явдал мөрөөр нь шинжинэ гэж байдаг даа, тэрэн шиг ямар үед ямар шийдвэр гаргаж, тэр шийдвэр ямар үйлдэл, үр дүнд хүргэв гэдгээр нь хүний ухааны царааг тодорхойлж болох байх.

    ReplyDelete
  2. гаргасан шийдвэр нь зөв эсэхийг яаж мэдэх вэ?
    Ухаантай эсэх нь шийдвэрээс хамаардаг бол ухааны биш зөв шийдвэрийн шалгуурыг олсон нь дөхөм байж таарна..
    Тэгвэл тэр зөв шийдвэрийн шалгуур нь ертөнцийн түгээмэл үнэнд ойрхон нь гэх гээд байгаан.. юүгж боджээн?

    ReplyDelete