Friday, May 27, 2011

улс төр

Ихэнхи хүнд хамгийн чухал үзэл бодол нь шашин, гүн ухаан, амьдралыг үзэх үзэл аль нь ч биш.. Улс төр л байдаг мэт..

Миний хувьд ч ялгаагүй. Уг нь би тэгтлээ их улс төрждөг хүн биш л дээ. Гэхдээ бүхий л сэдвээр санал нийлдэг эхнэртэйгээ хүртэл улс төрөөс болоод муудалцахдаа хүртэл маргаж байснаа бодохоор улс төр гэдэг эвгүй эд байгаам шүү.. Мэдлэг, итгэл үнэмшил 2 -н хольц болхоор тэр байх. Дан мэдлэг бол мэдлэгийн хэмжээ илүүтэй нь багадаа тайлбарлаж өгөөд асуудал шийдэгдэнэ.. Мэдлэг багатай нь өөрийхөө хэмжээг бас мэдэхүйц байдаг.
Дан итгэл бол бас асуудалгүй.. Хүмүүс өөр шашинтай хүний итгэлд харьцангуй хүндэтгэлтэй ханддаг. Итгэл юм чинь ямар ч баримт нотолгоо хэрэггүй.

Улс төр энэ хоёрын холимог болхоор их яривагтай юм даа.. Тэгээд бас ямар ч хүнд ойлгомжтой санагддаг. Гүн ухаан, шашныг ихэнхи хүн мэдэхгүй, харин улс төрийг бүгд мэддэг шүү дээ. Одоохондоо улс төр ихэнхи хүний хувьд шашин, гүн ухаанаас хавьгүй илүү амьдралд нь нөлөөлж байна. Манайд, тэр тусмаа манай нам төрийхөнд.. Бүхэл амьдрал нь улс төрөөс хамаарсан хүмүүс ч бий л байх..

Улс төрийн бас нэг онцлог нь хувирамтгай. Өөрөөр хэлбэл хүнээс, улс төрчөөс хамааралтай. Шашин, гүн ухаан бараг л хөдөлшгүй үзэл баримтлалтай бол улс төрийг онолоос гадна улс төрч бүрдүүлдэг. Бие хүн нэгэнд нь таалагдахад нөгөөд нь таалагдахгүй. Нэг нь тэр хүнд итгэж байхад нөгөө нь эргэлзэнэ. Хүнийг хэмжих шалгуур нь ч хүн бүрийн хувьд ондоо болхоор улс төрийн хувьд нэгэн санаатай байх боломжгүй биз дээ.. Ерөнхийдөө хүмүүсийн нэг хэсэг нь социал талруугаа, нөгөө тал нь либерал талдаа.. Аливаа хамт олон дунд ч энэ харьцаа байж л байгаа..

Би аль нэг талыг илт дэмждэг бол эсрэг талыг дэмждэг хүмүүс надад нэг л таагүй хандаж эхлэнэ. Надад ч ялгаагүй дэмждэггүй чиг баримжаатай намын улс төрчид, тэр хүн нь сайн муу ялгаагүй нэг л таагүй санагддаг.

Анзаараад байхад улс төрөөс өөр салбарт олонд танигдсан хүмүүс улс төржөөд байх өөрсдөд нь хэрэггүйм шиг..

Эсрэг талых нь дургүйг заавал хүргэнэ. Бүр улс төр сонирхдоггүй хэсгийх нь ч дургүйг хүргэдэг байх. Нийт хүмүүст таалагддаг байсан хүн улс төржсөний гайгаар нэг хэсгийх нь дургүйг хүргэх хүсмээр зүйл биш л дээ.. Тэр тусмаа урлагийхан.. Ямар ч хүн өөрийгөө урлагийн хэдээс илүү улс төрийн мэдлэгтэй л гэж үзнэ. Ядаж л Жавхаа, Ариунаа, Сосорбарам, Эрэл хурд, Номин талстыхан нараас дээр л гэж бодно. Одоо дээр нь дуучин Болд орж байх шиг байна. Мань хэд өөрсдийгөө бусдад хүлээн зөвшөөрөгдсөн гэж төсөөлдөг байх л даа. Гэвч эсрэг намыг нь дэмждэг дурын баагий эдний улс төрийн үзэл бодлыг нулимхад бэлэн. Эхнэр нөхрүүд ч улс төрийн үзэл бодлоосоо болж салдаг шүүдээ. Хайртай байсан хүмүүс бие биендээ ямар ч үнэ цэнэгүй санагдаж, бие биедээ дургүй хүрч байхад, юун шүтдэг дуучин.. Бат-Эрдэнэ аваргыг ч гэсэн Монгол хүн бүр хүндэлж хайрладаг байсымдаг..

No comments:

Post a Comment