Wednesday, October 26, 2011

Тэнгэрт хандав..

Хэлж байгаа чинь надад таалагдахгүй байна. Гэхдээ хэлэх эрхийн чинь төлөө би амиа өгөхөд ч бэлэн. Вольтер.
Үндсэн хуулийг өөрчилж болохгүй, өөрчлөгдөшгүй агуу нандин зүйл, зөрчиж болохгүй ертөнцийн зарчим гэх шахуу л ярьцгаагаад байдаг сан. Уг нь үнэн. Бидний арайх гэж олж авсан ардчилалын зарчимыг тунхагласан болохоор тэр. Иргэд биднийг төрөөс хамгаалж, амьд байх, амьдрах, аюулгүй байх эрхийг минь тэнд л зааж өгсөн. Уг нь ертөнцийн жамаараа араатан гөрөөс амьд байх эрхтэй боловч үндсэн хуулинд заагаагүй учраас бид алж л орхидог. Тэгэхээр яахын аргагүй амин чухал хууль болж таарч байна.
Үүгээр тогтохгүй зарим үед амь наснаас ч илүү үнэ цэнэтэй болдог үзэл бодлыг үндсэн хуулиар л зохицуулдаг. Тэр нь Ардчилсан зарчим. Гэтэл үндсэн хуулийн цэц нь өөрөө үндсэн хуулиа уландаа гишгэвэл яахав? жирийн үед хүн надаас ийм юм асуувал би хэзээ ч тийм юм болохгүй л гэж хариулна.
Гэтэл тийм юм болоод байгааг нүдээрээ хараад ёстой хэлэх ч үггүй болдын байна.
Өнөөх ардчиллалын төлөөх айхтар хүмүүс ингэхэд хаачваа? Ардчилсан ерөнхийлөгч, ардчилсан нам, ардчилсан Монгол ч гэх шиг..


Хэрэв би хэдэн баагий зааланд цуглуулж зургий нь аваад, гарын үсгийг нь хэдэн янзаар баахныг зуруулаад , өөрийгөө намын дарга болгоод баримт бүрдүүлээд өгвөл дээд шүүх зөвшөөрч л орхино. Улс төр байтугай, хэнд ч нөлөөгүй ийм нам байсан байгаагүй ялгаагүй. Иймэрхүү ардчилал Хятад байтугай Хойд солонгост -ч бий. Харин би үнэхээр хүч нөлөөтэй, маш олон дэмжигчтэй, маш олон хүмүүс нэгдэн нийлж нам байгуулаад улс төрд орох гэвэл дээд шүүхийн, манай ардчилалын үнэн царай ил гарна.


Мэдээллийн сайтуудаар энэ талаар бүр таг.. Энхбат гишүүний блогоос л энэ талаар мэдээлэл авч байна. Ганаа судлаачаас өөр дуугарсан хүн байна уу? Өнөөх айхтар нийтлэлчид, сэтгүүлчид ч ялгаагүй амандаа ус балгасан юм шиг таг. харин ч бүр ИЗ-Ногоон намыг баалах шинжтэй..
Гитлерийн тухай нэг кинонд муу хүмүүсийн үйлдлийг зүгээр хараад өнгөрүүлсэн сайн хүмүүсийг буруутгасан байдаг. Бид ийм буруу муу зүйлсийг хүлээн зөвшөөрч болохгүй. сэтгэлдээ эсэргүүцэж байгаа ч юу ч хийхгүй байгаа бол хүлээн зөвшөөрч байгаа хэрэг шүү дээ..

Хааяа УИХ -н тойм үзэж байхад одоохондоо хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар маш чухал хэрэгтэй зарим хуулиуд батлагдахгүй үлддэг. зөв, хэрэгтэй хуулийг батлах л хэрэгтэй. Өөрчлөлт авчрах хүчирхэг хүмүүст тэр л хуулиуд зэвсэг нь болно.

Бэтманы тухай Dark knight гэж кино байдагдаа..
Тэнд Готтам гээд гэмт хэрэгнүүдийн үүр болсон ялзарсан хот гардаг. Тэнд ганцхан шударга, хүчтэй прокурор, ганцхан шударга цагдаагийн дарга 2 гарч ирээд гэмт хэрэгтнүүдийг барьж, хотыг цэвэрлэдэг.
Үнэндээ хэдий ялзарсан хот боловч тэнд шударга шүүх байсан учраас л гэмт хэрэг, шударга бус зүйлтэй тэмцэх боломжтой. Эцэст нь өнөөх шударга прокурор үхсэн учраас гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх хууль ёсны аргагүй болдог. Тэгээд бэтман аргагүйн эрхэнд гэмт хэрэгтнүүдтэй хууль бусаар тэмцэхээс өөр аргагүй болно.

Шүүх өөрөө хууль зөрчвөл ер нь хэнд хандах вэ? цэцэд үү? цэц нь үндсэн хуулиа зөрчвөл яах вэ? тэнгэрт хандах уу?

No comments:

Post a Comment