Wednesday, September 5, 2012

уншвал зохих 88 ном

Уншвал зохих 88 ном гэж гарчээ.. Энийг яаж гаргасын бол.. Аягүй бол дарга нь нэг ажилтандаа үүрэг өгөөд, мань хүн номын дэлгүүрээр явж жагсаалт гаргангуутаа дээр нь Батлав гэж бичээд даргаараа гарын үсэг зуруулцаан.. яг..

Thursday, January 26, 2012

Залуу зохион бүтээгч.. кк

хүүгийхээ машиныг өөрөө явдаг болгож сайжруулаад.. сонирхолтой хоббитой хүмүүст зориулаад заавар бэлдэв. Дуурайгаад, санаа аваад хийвэл хүүхдээсээ илүү кайф авхаар юм билээ.. кк
Энэ машиныг номингоос авсан юм. Хүүхэд хөлөөрөө жийж явах зориулалттай. 

Эхлээд захаас хэрэг болох зүйлсээ цуглуулна. Үүнд: 
1. Цахилгаан мотор. Өгөөмөр захаас солонгос машины хаалганы шил өргөгчний мотор 5000₮ гээд байгаа. 12в -р ажиллана. 

2. Унадаг дугуйны араа сольдог хэсгийн дамжуулагч араа болон гинж. Эндээс хоёр жижиг арааг нь ашиглах юм. зах дээр 2000 гэсэн байхаа.. гинж нь 1500₮. надаас гинж авч болно шүү. зөндөө илүү гарсан байгаа.
3. 12в ийн аккумлятор. зургий нь авсангүй. доор машинд бэхэлсэн үеийн зураг нь байна. захын гэр ахуйн бараа зардаг байшин дотор баруун хойд захад нь 20000 -р зарж байгаа.

4. Дардаг кноп. аккумулятор зарж байгаа газар байгаа. дарахад нийлээд авахад салдаг кноп тохиромжтой.

5. 12в ийн реле 1ш. 100 айлын жоби -ийн 2 давхарт Өөдөө инженеринг гэдэг лангуунд 3500₮ гэж байгаа. Суурьтай нь авах хэрэгтэй. Уг нь бол релегүй ч хийж болно. Релетэй бол мотор шатах аюулгүй болох юм.
6. Abrosteel гээд цавуу. авто сэлбэг, засварын газрууд, ШТС -д зардаг. хөндлөн зүсээд гартаа чимхэж нухаад нааж, шавж хэрэглэнэ. төмөр шиг хатуу болж хатдаг. A-B цавуу шиг..


Хийх алхам.
1. Машинаа задлаад суурийг гаргасаны дараа мотор маань сууринд ийм байдалтай бэхлэгдэнэ. Ийм байдалтай барьж байгаад моторын голын араа суух хэсгийн харалдаа суурийн доод хэсэгт цоолох байрлалаа тэмдэглэнэ.

 2. Хойд талын дугуйг голтой нь сугалж авсаны дараа дээр тэмдэглэсэн хэсгээр төмрийн хөрөөгөөр эсвэл цаасны хутгаар огтолж авна. энэ хэсэг зурагт үзүүлсэн байдлаар дугуйн голд араа суух юм. Араагаа суулгахдаа цоорхой хэсэгт араагаа барьж байгаад голоо шургуулна. гол араа хоёрыг abrosteel цавуугаар шавж бэхлэнэ. цавуудахаас өмнө цавууны барьцалдааг нэмэхийн тулд арааны их биед нүх гаргаж, дугууны голийг төмрийн хөрөөгөөр хөрөөдөн арзайлгах хэрэгтэй.
 дээрээс нь харахад ийм байдалтай харагдана. цоолох нүхний хэмжээг араанд гинж угласан хойно тээглэхгүй байх хэмжээнд цоолно.

 3. Моторын голд нөгөө жижиг арааг бэхлэх бөгөөд моторын голд хөдөлгөөнгүй бэхлэгдэх ёстой. миний хувьд угсарсаны дараа хий эргэж байсан тул сүүлд нь abrosteel -р шавж хөдөлгөөнгүй болгосон. мөн моторын зурган дээр харагдаж байгаа 3 ш тогтоогчийн нэгэнд нь төмөр бэхлэсэн харагдаж байна. уг төмрийг машины суурийн их биед тогтоох юм.
 4. Моторыг суурийн их биед бэхэлж гинжийг араанд холбоно.

Моторыг зураг дээр харуулсан байдлаар бэхэлсэн. машинаасаа хамаараад янзан бүрээр тогтоож болох юм. ихээхэн цавуу аваад шавцан ч болно доо..

 6. арын дугуйг голд нь хөдөлгөөнгүй бэхлэх ёстой. үүний тулд голыг хөндлөн хөрөөдөж ховил гаргана.

 7. Дугуйнд бас төмрийн хөрөөгөөр хөрөөдөж ховил гаргана. уг ховилд зураг дээр үзүүлсэн хэмжээний төмөр хийх юм. консервны лаазны төмрийг ашиглаж болно.
 8. Дугуйг голд шургуулсаны дараа ийм байдалтай харагдана.


 9. Энэ үед дайсны цэргүүд ажлын байрыг үймүүлж, эрэг боолт залгих, улмаар эрэг боолт дутах аюултай тул анхаарч байх хэрэгтэй.

10. Аккумулятороо бэхлэнэ. миний хувьд амарчлаад скочоор наацан.


11. Жолоонд нь дардаг товчоо бэхлэнэ. Товчны хэмжээгээр өрөмдөж нүх гаргаад боолтоор нь боож тогтооно. Товч тус бүрд 2 шон байх бөгөөд цахилгааны утасыг гагнаж, эсвэл мушгин боож холболт хийнэ. Нийт 4 утас жолооноос гарах ёстой. Энэ машины хувьд урд их гэрэл асаадаг утас жолооноос гарсан байсан тул тэр нүхээр нь давхар шургуулж гаргасан. зураг авхаа мартсан бөлгөө..
12. Цахилгааны монтажийг хийнэ. Релег доод талын зурагт үзүүлсэн байдлаар бэхлэнэ. дараах схемийн дагуу холболтыг хийнэ. Товчлуур 1 -г дарахад урагш, 2 -г дарахад арагш ухрана. Эсвэл эсрэгээрээ байна.
Холболт хийсний дараа

13. Аккумуляторын +, - шонгоос нь нэмэлт утас гаргаж холбогч залгуур холбон их биенээс гадагш гарган орхивол дараа батарейгаа цэнэглэхэд хялбар болох юм. Миний хувьд залгуур олоогүй тул түр орхисон болно.  Ингээд эцэст нь машины дээд хэсгийг буцааж угсраад машин маань бэлэн болно доо. Зураг дээр удирдлагын товчлуур нь улаан, ногоон өнгөтэй харагдаж байна. ногоон нь урагш, улаан нь ухрах товчлуур. Урд гүперний тэндэх төмөрний хувьд хөлийн тавиур гэж бодож хийсэн юм. одоохондоо хөл нь хүрэхгүй байгаа тул авцан л даа.. бас аюултай санагдсан.
14. Туршилт, тохируулга..

Тэгээд өөр өөрсдийхөөрөө уран сэтгэмжээ нэмээд янзан бүрээр хийцгээнэ бизээ.. Амжилт!

Friday, January 13, 2012

Ертөнц тэлж байгаа. Цаашдын ирээдүйд 3 хувилбар байгаа тухай цаг хугацааны товч түүх номноос дэлгэрэнгүй үзэж болно.
1. ертөнц цааш хэзээ нь хумихгүйгээр хязгааргүй тэлнэ.
2. ертөнц цааш хумигдаж нэг цэгт төгсөнө
3. дээрх 2 хувилбарын дундуур тэлэхгүй, хумихгүй тогтвортой тэлнэ. (энэ хэмжээг Чандрасекарын хязгаар гэдэг.. Энэ хязгаараас давбал хязгааргүй тэлнэ, бага бол хумигдана)

 хүний хорвоогийн сайн мууд дээрх шиг хувилбарууд бий.
1. Даян дэлхийд энх тайван тогтож хүн төрлөхтөн байгаль дэлхийдээ амар амгалан орших хүслэнт дэлхий
2. Мөнхийн сөргөлдөөн, дайн дажин, байгалийн сүйрэл, хүн төрлөхтөний мөхөл.
3. Дээрх 2 хувилбарын дундуур. одоо бидний амьдран байгаа сайн муу хосолсон ертөнц.
бид харин Чандрасекарын хязгаарыг давчихаагүй байгаа?