Wednesday, January 16, 2013

эсгий

Энэ блоггер чинь зөндөө шинэ юм нэмэгдсэн байхчив.. кк

сардаа ядаж нэг бичлэг оруулдаг байсымсан. Жилдээ нэг оруулбал их юм болждээ. Сая өвөөгийнд очиход хуучны нэг зураг гарч ирээд..

оюутан байхдаа, ө.х электроникийн ангид орж гагнуурын алхтай болоод хийсэн ажил гэхүүдээ..
эхний (эртний) хүн нь Архимед юм. "Эврика" гэж хэлсэн болхоор нь оруулсын. усанд орж байгаад.. Бодохоор л гоё санагдаад, тэр танин мэдэхүйн таашаал, зурсхийн орж ирсэн гоё санаа, - санаандаа баярлан жаргах сэтгэл минь юутай хөнгөн гээд Хурметбек -н 4 мөрт.. ер нь л тэр талын бүх мэдрэмж, онгодыг төлөөлөх хүн.. миний хамгийн анх танилцсан физикч, бага ангид үздэгээс л өмнөх юмдаг..

Да Винчи -г бүгд таних байлгүй. Түүн шиг зохион бүтээгч, шинийг санаачлагч, зураач, барималч, инженер болохыг хүсдэг байлаа. Юм бүтээнэ гэдэг нэг талаар ихээхэн Эго ч юм шиг..
Тэр хараагүй царай бол Монтень юм. Сэтгэлгээ, үнэ цэнэ, эрхэм чанар болоод олон зүйлийг энэ хүнээс сурч байна. Энэ блогийн ихэнхи бичлэг, бодролууд сонгомол эсээнээс эхтэй.
Тэгээд Эйнштэйн. Эээййншштээээййн..
Сүх жанжин нэгэн үе миний шүтээн байлаа. 10 - жилийн ахлах ангид байхаас.. Манай ангийн самбарын дээр "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно" гэсэн үг нь байсан юм. Хаашаа хандахаа мэдэхгүй, ирээдүйгээ, амьдралаа сонгох эргэлзээтэй үе 10 ангид тохиодогдоо. Амьдралын утга учир, ер нь аливаа утга учирын талаар эргэцүүлэл энэ үг хүрч төгсдөг байсан тэр үед энэ үгний ихээхэн гүнзгий утгыг ойлгож авсан юм. (юун сур сур, бас дахин сур вээ..) Үүнээс гадна хөшөөн дээр нь байдаг тэр нэг агуу үгнээс нь болж Сүх жанжиныг оруулахаар шийдсэн юм. Сүүлд нэг ах Чингис хааныг оруулах байждээ, даанч зай алга гэж билээ. Тэгээд дээрх үгнүүдийг ч Сүх жанжин өөрөө хэлээгүй болж таарсан.
Тухайн үед Чойномын шүлэгт их дуртай байж дээ.. Багаасаа шүлэг найргийг үздэггүй хүн Чойномын шүлэгт орчихоод Сүмтэй бударын чулууг цээжилтлээ уншиж билээ.
Надад ихээр нөлөөлсөн гэдэг логикоор нь дахиад 2, 3 хүн нэмэх зай байгаа л юм. Хүндэт Мүүн, Ошо, ...
Мүүн гэхээр зарим хүний харшил нь хөдөлкээд байдын..
Ямартаа ч оюутан нас хүртэл эдгээр хүмүүсийг сонгож. Цаашид харин нэмэгдэх болуудаа.. Хүн тэгээд хөгшрөөд ирэхээр баргийн юмийг хүлээж авахаа больдог юмшиг.

5 comments:

  1. Эсгийн дээр гагнуурын алхаар түлээд зурчихсан юм уу?

    ReplyDelete
  2. өө тхх.. шивээс шиг арьсан дээр чинь зурж өгч болно шүү.. :)

    ReplyDelete
  3. энэ алх надад байсышд, модон дээр туулай муулай зурлуу яалаа.

    надад ер нь шүтэж биширдэг хүн... байгаагүйм байна аа, тэнэг үү?

    ReplyDelete
  4. was хундага

    ReplyDelete
  5. туулай муулай, амьтан шүтэхэд юу нь тэнэг байхавдээ.. :)

    ReplyDelete