Sunday, April 13, 2014

блогийн эрин үе..

блогоо уншсан хэвээр л байгаам. Блогчид нь бичихээ больцон ч гэсэн.. 
outlook дээрээ feed үүдээ оруулаад шинэчлэгддэг ганц нэг блогоо умшдын.. хүү, хундага гэж мэгээд.. :) 
тэгсэн ажлаас над өгсөн емайл хэмжээ нь хүрдгүй, хром дээр нэг рийдэр суулгаад хуучны feed ээ импортлоод оруулсан чинь тал нь шахуу блогоо устгажээ.. эхнээс нь хараад явж байхад ихэнхи нь 2 -3 жил юм бичээгүй хөсөр хаягдсан .. яг л нэгэн цагт амьдрал, хөөр баяр цалгин байсан хуучны хаягдсан хотоор зугаалж яваа юм шиг санагдав.. 
Банжиг хорооллоос буурь л үлдэж.. хичнээн хөл хөдөлгөөнтэй нүсэр хороолол байв.. 
блогспот хорооллын өндөр барилгууд нь байвч эзэд нь зөнд нь хаяад явчиж.. барилгаас ганц нэг хүн л хааяадаа орж гарах шиг.. хаяг дугаар нь танил дотно ч ихэнхи нь эзгүй хоосон байшингууд.. зэрлэгэндээ баригдцан.. 
Дурсамжтай, дотно блогмн - ны гудманд 2 - 3 хан гэрэлтэй байшингаас бусад нь харанхуй харагдана.. дахиад тохиохгүй тэр л нэгэн зурвас үе.. 


Big fish - ийг үзсэн л байлгүй.. 

5 comments:

  1. оновчтой зүйрлэл...
    өөрөө ч бас жилдээ ганц л эргэдэг болжээ :)

    /Блогспот хорооллын үлдсэн цөөхөн оршин суугчдын нэгэн/

    ReplyDelete
  2. хөөх, манийхийг тоож уншдымү ;;p

    97%-г нь өөртөө зориулдаг болохоор Хүү-д л хөөгдчихгүй бол тэнд тэгээл оюутны байрны коминдаант шиг суужийя л гэж боддышд

    хундага

    ReplyDelete
  3. soulmate: насны бөгсөнд эндээ эргэж ирнэ гээд байлгадийшд.. :)..

    Хундага: ховрын юм шүү болсон шүүдээ өнөө цагт.. блог гэдэг.. :)
    Big fish дээр гардышд.. өөрий чинь дүр.. ;)

    ReplyDelete
  4. Google Reader ashigladag baisan chin haagdsanaas ni hoish neg feed reader suulgaad bloguudaa oruulsan ch neehgui l yavaad baina. Blog bichdeg baisan ihenh ni zavgui bolood, FB, Twitter geed uur turluud garch ireed humuusiin heregtseeg neleen hangaad baih shig l baina. Bi ch bas l barag uurtuu l zoriulj bichdeg bolson doo. Yahav daraa daraagiin uye turen garch ireh baih gej naidaj baigaa. Tsaashid bas site-aa bas hugjuuleed arai uur tuvshind hurgeh yumsan gedeg bodloo hayaagui l yavna :)

    ReplyDelete
  5. хайраа гэжJune 11, 2014 at 2:14 AM

    big fish-ийг үзсэн л байлгүй.. гэж төгсгөсөн хундагат зориулсан бичлэг байжээ. Аанхаа, та хоёрыг мэдсэн шүү, сэтгэлээ илчилцгээгээл, гях гях...

    ReplyDelete